Мэдээ мэдээлэл

July, 2017

  • 8 July

    Наадмын тасалбарыг өнөөдрөөс эхэлж худалдаалж эхэллээ

    Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдрөөс эхэлж Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил салбаруудаар худалдаалагдаж эхэллээ.  Өнгөрсөн жилүүдэд Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний тасалбарын цэгээр худалдаалдаг байсан ч иргэдээс маш их гомдол ирдэг байсан юм. Иймээс энэ жил иргэдэд бухимдал чирэгдэл, урт дараалал үүсгэхгүйн тулд ийм шийдвэр гаргажээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “Өмнө нь …

  • 8 July

    Х.Баттулга 9 аймаг, нийслэлийн 7 дүүрэгт ялалт байгууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо удаагийн хоёр дахь санал хураалтын урьдчилсан дүнгээр Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга  нийт сонгогчдын 610,451 саналыг авч одоогийн байдлаар 21 аймгийн 9 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 7 дүүрэгт ялалт байгуулжээ. Орон нутагт Хөвсгөл-24.135 Завхан-14.032 Баянхонгор-23.085 Архангай-16.345 Өмнөговь-10.258 Сүхбаатар-11.628 Хэнтий-12.702 Дорнод-13.535 Булган-11.568 Нийслэлд Баянзүрх дүүрэг-75.765 Баянгол дүүрэг-51.596 Багануур дүүрэг-5.193 Чингэлтэй дүүрэг-34.807 Сүхбаатар дүүрэг-32.634 Хан-уул …

  • 8 July

    “Дээлтэй Монгол наадам” 11 дахь жилдээ болно

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран 11 дэх жилдээ “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг 07 сарын 10-ны өдөр /Даваа гараг/ 14:00-18:00 цагийн хооронд жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Наадмын энэ жилийн гол онцлог нь хамгийн том Хүннү дээлийг дэлгэж үзүүлэхээс гадна Киви хамтлагийн дуучин Ука ерөнхий дүр төрх болж байгаа бөгөөд ая дуугаа өргөнө.  Арга …

  • 8 July

    Улсын хэмжээнд сонгуулийн ирц 60.41 хувьтай явагдлаа

    Монгол улсын ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн дахин санал хураалт болж өнгөрлөө. Гэхдээ иргэдийн өгсөн саналын дүн мэдээг эцэслэн ирээгүй байгаа юм. Энэ удаагийн  дахин санал хураалтад сонгогчид идэвхи муутай оролцлоо. Гэхдээ нийт саналаа өгсөн иргэдийн тоо 60.41 хувьтай буюу тавин хувьдаа хүрч, ямарч байсан дахин санал хураалт явуулахааргүй боллоо. СЕХ–ны дарга Ч.Содномцэрэн “Бүх аймаг дүүргүүд дээр ирц 50 хувиас давсан учраас дахин санал …

  • 7 July

    МАН Төв аймагт 100 хувь хяналтын тооллого хийх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт өнөө өглөө 07.00 цагт эхэлсэн. Гэтэл Төв аймгийн хэсгийн хороодод 07.00-13.00 цагийн хооронд  нэг ч санал тоолох машин ажиллаагүй юм. Үүнтэй холбогдуулан Монгол Ардын намын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Төв аймгийн бүх хэсгийн хороонд санал тоолох машин ажиллаагүй нь Сонгуулийн ерөнхий хороо бэлтгэл ажлыг дутуу хангасныг харуулж байна. Төв …

  • 7 July

    Төв аймгийн санал тоолох машин гэмтсэн тул бүх саналыг гараар тоолно

    Төв аймаг даяар санал тоолох автомашин ажиллахгүй байна гэсэн зөрчил гарсан. Тэгвэл Сонгуулийн Ерөнхий хорооноос 10 бүлэг ажлын хэсэг гарч Төв аймгийн сумдад ажиллаж байгаа юм. Энэ үер санал тоолох автомашинууд яагаад ажиллахгүй байгаа шалтгааныг тогтоосон байна. Шалтгаан нь саналын хуудасны бар код дутуу буюу буруу хэвлэгдснээс болсон байна. Тиймээс бар код дутуу хэвлэгдсэн саналын хуудсыг таних программыг уншуулсан байна. …

  • 7 July

    Хамгийн өндөр ирцтэй Багахангай 70.2, бага ирцтэй Орхон аймаг 30.6 хувийн ирцтэй байна

      17 цагийн байдлаар аймаг, нийслэл,сум дүүрэгт сонгуулийн ирц хэдэн хувьтай байгааг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээллээ. Орон нутагт Архангай аймаг -40.3 Баян- Өлгий аймаг-41.2 Баянхонгор аймаг -46,5 Хамгийн өндөр ирцтэй  Булган аймаг- 36.8 Говь-Алтай аймаг – 38.8 Дорноговь аймаг-41.1 Говьсүмбэр аймаг-44.1 Дорнод аймаг-32 Дундговь аймаг-37.2 Завхан аймаг-43.5 Өвөрхангай аймаг-37.7 Өмнөговь аймаг -33.5 Сүхбаатар аймаг -44.1 Сэлэнгэ аймаг- 36.3 Төв аймаг …

  • 7 July

    Хүүхдийн мөнгө орсон эсэхийг дараах цахим хаягаар шалгаарай

    Засгийн газрын долдугаар сарын 4-ны өдрийн хуралдаанаар бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох, хүүхдийн мөнгөө аваагүй хүүхдүүдэд нөхөж олгох шийдвэрийг гаргасан. Өмнө нь өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд үндэслэн зарим хүүхдийн тэтгэмжийг 2019 онд олгохоор байсан ч Засгийн газраас төсвийн өсөлттэй холбогдуулан ийнхүү олгохоор болсон билээ. Тэгвэл өчигдрөөс эхлэн хүүхдийн мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээ. Харин та хүүхдийн мөнгө дансанд …

  • 7 July

    Хүүхдэд ямар нэр өгвөл зохих вэ: Хамгийн харгис нэр бол Үүрийнцолмон

    Хүүхдэдээ ямар нэр өгөх вэ гэсэн асуулт надад байнга ирдэг. Сая ч бас ирж байна.Тиймээс дээхнэ үед бичиж байсан нэгэн тэмдэглэлээ оруулав. Бүрэн санаа нийлэхгүй байх нь таны эрх. Тиймээс буурал ламтны дамжуулсан үгсийг буулгасны төлөө намайг бүү зэмлээрэй… Хамгийн харгис нэр бол Үүрийнцолмон Одоогоос хэдэн жилийн өмнө нэгэн мундаг лам өвгөнтэй “найзладаг” байлаа. Дээхнэ үед “Хормойн дон гэгч юу болох …

  • 7 July

    Хүүхдийн мөнгөө авсан иргэд сэтгэл хангалуун байна

    Өчигдрөөс 0-18 насны бүх хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгож эхэлсэн. Хүүхдийн мөнгөний нөхөн олголт ямар хэрхэн явж байгаа талаар XIII хорооллын ХААН банкны теллерээс тодруулахад “Эхнээсээ эцэг эхчүүд хүүхдийн мөнгөө аваад эхэлчихсэн. Ихэнхдээ эцэг, эхчүүд хүүхдийнхээ хадгаламжийн данс болон өөрсдийн дансандаа хүүхдийн мөнгөө холбуулсан байдаг учир шууд дансанд нь шилжин орж байгаа” гэлээ. Иргэд Засгийн газраас гаргасан дээрх …

  • 7 July

    Х.Баттулга: Нийт сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга нийслэлийн 48 дугаар сургуулийн байранд байрлах сонгуулийн хэсгийн хороонд очиж, саналаа өглөө. Тэрээр”Дахин санал хураалт явагдаж байна. Өнгөрсөн сарын зургаанаас эхлэн Монгол улсын ерөнхийлөгчийн сурталчилгаа эхэлсэн. Хоёр дахь шатны ирц 20 хувьтай байна гэсэн. Нэгдүгээрт сонгогчиддоо баярлалаа гэж хэлье. Нийт сонгогчиддоо сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Сүүлийн долоо хоногт олны хүч …

  • 7 July

    Ж.Эрдэнэбат:Санал хураалтаас гарах үр дүнг гадаад, дотоодын олон хөрөнгө оруулагч анхааралтай ажиглаж байна

    ​Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох дахин санал хураалтын энэ өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 1731 дүгээр хэсгийн санал авах байранд очиж саналаа өглөө. ​Тэрээр үүний дараа хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхдөө Засгийн газар өнгөрсөн хугацаанд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авахыг хичээж  ажилласнаа тэмдэглэлээ. Мөн​“Энэ удаагийн санал хураалт, гарах үр дүнг олон орон, гадаад, дотоодын олон хөрөнгө оруулагч …

  • 7 July

    М.Энхболд:Зун эхэлсэн сонгууль намартай золгох нь зохимжгүй

    МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад оролцож саналаа өглөө. Тэрээр “Би иргэнийхээ хувьд 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад оролцож саналаа өглөө. Энэ сонгууль нэлээд урт удаан хугацаанд үргэлжилсэн урт сонгууль боллоо. Анх удаа дахин санал хураалттай Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Энэ урт удаан хугацааны явцад иргэдээ талцуулж хуваах, элдэв хар, бор …

  • 7 July

    СЕХ:Улсын хэмжээнд санал хураалт 18.83 хувьтай байна

    Монгол Улсын ерөнхийлөгчийн дахин санал хураалт  өглөөний 07:00 цагт албан ёсоор эхэлсэн билээ. Тэгвэл дөнгөж сая Сонгуулийн Ерөнхий хорооноос 12 цагийн байдлаар  аймаг, нийслэл,сум дүүрэгт  сонгуулийн ирц хэдэн хувьтай байгааг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээллээ.   Орон нутагт       Архангай аймаг -16.2 Баян- Өлгий аймаг-9.5 Хамгийн өндөр ирцтэй  Баянхонгор аймаг -20.7 Булган аймаг- 15.6 Говь-Алтай аймаг  – 18,4 Дорноговь аймаг-21.5 Говьсүмбэр …

  • 7 July

    Ц.Элбэгдорж:Ямар нэгэн нөлөөнд автахгүйгээр манай ард иргэд саналаа идэвхтэй өгөөрэй

    Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн дахин санал хураалт өнөөдөр орон даяар болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн  Элбэгдорж, гэргий Хажидсүрэнгийн Болормаагийн хамтаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Орос гуравдугаар сургууль дээр байрлаж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 1851 дүгээр хэсгийн санал авах байранд өнөөдөр 11.40 цагт ирж саналаа өгөв.    Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж сэтгүүлчдэд …