Мэдээ мэдээлэл

June, 2017

  • 20 June

    Сэрэмжлүүлэг:Үер, усны аюулаас сэргийлцгээе

    Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй …

  • 20 June

    Прокурорын эсэргүүцлийг хүлээж авахаар бол А.Гансүхийн шүүх хурал тун удахгүй товлогдоно

    – А.Гансүхийн хэрэгт Прокуророос ямар яллах дүгнэлт үйлдсэн бэ – УИХ-ын гишүүн асан Х.Баттулга болон Зам тээврийн сайд асан А.Гансүх нарт холбогдох хэргийг шалгах  АТГ, Цагдаагийн хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж ажилласан.  Сайд асан А.Гансүхийн хэргийг өнгөрөгч оны сүүлчээр Прокурорт шилжүүлсэн тухай мэдээлж байв. Харин прокурор энэ хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт хийж шүүхэд шилжүүлээд буй.  Гэвч  шүүх хурал одоогоор товлогдоогүй …

  • 20 June

    Автозамчид, тээвэрчид ялалтын төлөө хамтдаа байхаа илэрхийллээ

    “ЭВТЭЙ МОНГОЛ-ЭЭЛТЭЙ ТӨР”   уриатайгаар  Монгол Ардын Намаас  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын ЭНХБОЛД  таны  “МОНГОЛ ГЭР- МОНГОЛ ТӨР”  мөрийн хөтөлбөр халуунд халж, хүйтэнд хөрч  хөдөө гадаа голдуу  ажиллаж байдаг бидний сэтгэлд нийцлээ. Тиймээс  манай Авто замын бодлого төлөвлөлтийн хөгжлийн ассоциаци, Хот хоороондын тээвэр эрхлэгчдийн холбооны гишүүд, дэмжигчид , замчид, тээвэрчид таныг дэмжин хамтран ажиллахаа илэрхийлж байна гэсэн утга бүхий хоёр …

  • 20 June

    Найзынхаа жолооны үнэмлэх дээр зургаа наасан Монгол залуу баригджээ

       Өмнөд Солонгос улсын Жүнгбүк аймгийн цагдаагийн газраас тус аймагт хууль бусаар ажиллаж амьдарч байсан Монгол улсын иргэн, 30 настай А-г саатуулсан байна.     Түүний найз 41 настай нутаг нэгтэн Б нь жолооны шалгалт хоёр удаа өгөөд тэнцээгүй ба гурав дахь удаа  А түүний өмнөөс шалгалт өгч тэнцүүлсэн байна.      Тэд улмаар үгсэн тохирч Б нь жолооны үнэмлэх дээр  наах …

  • 20 June

    Төрсөн охиноо АНУ-ын иргэншлээс татгалзуулна гэж амласан эмэгтэй Өмнөд Солонгосын Гадаад явдлын яамны сайдаар томилогджээ

      Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Мүн Че Ин нь Гадаад явдлын яамны сайдын албан тушаалд Канг Кёнг Хуа хэмээх эмэгтэйн нэрийг дэвшүүлсэн билээ.     Нэр дэвшигчийг тойрсон олон тооны шүүмжлэл байсан ч тэдгээрээс хамгийн дуулиан дэгдээж байсан нь түүний насанд хүрсэн охин нь АНУ-ын иргэн байсан явдал юм.     Энэ байдлыг сөрөг хүчин буюу экс ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн …

  • 20 June

    Эцэг эхчүүдийн төлөөлөл Миеэгомбын Энхболдод итгэж байна

    Монголын эцэг эхчүүдийн холбооны удирдах зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд  Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын ЭНХБОЛД- ыг дэмжин оролцох  шийдвэр гаргажээ. Ерөнхий боловсролын 762 сургуулийн эцэг эхийн байгууллагуудыг нэгтгэдэг энэ холбоо Миеэгомбын ЭНХБОЛД  Ерөнхийлөгч болвол тэдний зорьж байгаа хүүхдийн төлөөх олон талт санаачилгууд нь ажил хэрэг болох, зөв хүмүүжил, төлөвшилтэй монгол хүүхэд эх орондоо элбэг, хангалуун амьдарч, сурч боловсрох  …

  • 20 June

    Налайхын Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн экс дарга П.Чинбат нарын 44,7 саяын хохиролтой гэх хэрэг юу болов…

    Олон нийт  “халамжийнхан” гэдэг тодотголтой хэргүүдийн талаар хариу хүлээж байна. Нийгмийн халамж нэрээр улсын төсвөөс их хэмжээгээр урсдаг мөнгө жинхэнэ эздэдээ очсон эсэхийг тогтооход цаг хугацаа, мөрдөн шалгалтын чимхлүүр ажиллагаа шаардагддаг. Ийм ч учраас нэлээд уддаг. Хоёр жил гаруйн өмнө Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга асан Д.Баярсайхан, Санхүү бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга асан Ч.Эрдэнэбулган, түүний төрсөн дүү болох Ч.Эрдэнэсувд …

  • 20 June

    У.Хүрэлсүхэд ДОӨБ-ын захирлын орлогч бараалхав

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхтэй  Дэлхийн оюуны өмчийн байгууллагын ерөнхий  захирлын орлогч Минелик Алему Гетанхун албан уулзалт хийв. Уулзалтын эхэнд Шадар сайд У.Хүрэлсүх  “Монгол Улс инновацийг хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөхүүлэн дэмжих зорилгоор оюуны өмчийн тэнцвэртэй хийгээд үр ашигтай олон улсын тогтолцоог анхааралтай ажиглан, судалдаг. Таны энэ удаагийн айлчлал оюуны өмчийн хамгаалалтын олон улсын тогтолцоог хөгжүүлэх, ДОӨБ-Монгол Улсын үр ашигтай хамтын …

  • 20 June

    Өнөөдөр ихэнх нутгаар бороо орно

    Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар, 21-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орж сэрүүсч, 23-наас ихэнх нутгаар хална. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө сэрүүсч 19-21 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бага …

  • 19 June

    Гадаадад байгаа Монголчуудын саналыг СЕХ-д хүлээлгэн өглөө

    Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс гадаад улсад саналаа өгсөн сонгогчдын битүүмжилсэн дугтуйнд хийсэн саналын хуудсыг Сонгуулийн Ерөнхий Хороонд өнөөдөр хүлээлгэн өглөө. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо гадаад улсад саналаа өгсөн сонгогчдын санал тоолох ажиллагааг өөрийн байранд санал авах өдрийн   22.00 цагт эхлүүлж, ажиглагч, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан  битүүмжилсэн дугтуйнуудыг …

  • 19 June

    21 аймаг 285 сум өргөн зурвасын, утасгүй интернетэд холбогдлоо

    Монгол Улсын Засгийн газраас мэдээлэл харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүдийг батлан үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд хөдөөгийн алслагдсан сум суурин газруудад утасгүй болон суурин интернетийн үйлчилгээг нэвтрүүлж 2012 оноос “Цахим сум” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 21 аймаг, 285 сум,суурин газар өндөр хурдны өргөн зурвасын утасгүй интернетэд холбогдоод байна. Мэдээлэл харилцаа, холбооны салбарын дэвшилтэт технологийн хөгжлийн …

  • 19 June

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд 95 согтуу жолоочийг илрүүлжээ

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 95 жолоочийг илрүүлэн саатуулжээ. Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 567 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 411 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 16 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж …

  • 19 June

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замыг 2017-2019 онд шинэчилж дуусна

    Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх нөхцлөөр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км, Тавантолгой-Гашуунсухайтын 250 км, Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км их даацын хатуу хучилттай авто зам барихаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгажээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай автозамыг говийн бүсийн экосистемийг хамгаалах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, автотээврийг сайжруулах зорилгоор …

  • 19 June

    Жүжигчин Өскө залуучуудыг уриаллаа

    Монголчууд бид өдөр тутмын амьдралдаа 3.4 сая гар утас ашиглаж байна. 10 утас бүрийн 7 нь ухаалаг утас байдаг ажээ. Үүнийг дагаад интернет хандалтын 90% зөвхөн гар утаснаас хийгддэг нь сонирхолтой. Бидний интернет хэрэглээ, технологижсон байдал ийм өндөр төвшинд хүрснийг та анзаараагүй байж магад. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд залуучуудад зориулж сонгуулийн сурталчилгааны сонин, сэтгүүл, зурагт хуудсуудаас …

  • 19 June

    Н.Номтойбаяр: Энэ онд Австрали улс руу 100 залуу явуулж сургах талаар ярилцаж байна

    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилго бүхий ХНХЯ-ны “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ. Маргааш буюу энэ сарын 20-ныг дуустал үргэлжлэх энэхүү өдөрлөгт ХНХЯ-ны харьяа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ЭМНДЕГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон МСҮТ-үүд оролцож, төрийн бодлого, зорилт, үйл ажиллагаагаа танилцуулж байна. Түүнчлэн 21 аймаг дахь ХНХЯ-ны харъяа …