Мэдээ мэдээлэл

June, 2017

  • 7 June

    Нийслэл хот цэцгэн гоёлоо өмслөө

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас  ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр “Хот тохижилтын газар “ болон хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран 15000 м2 талбайд цэцэгжүүлэлт хийж эхлээд байна.  Энэ жилийн цэцэг тарилтын ажил 06 дугаар сарын 03-наас 06 дугаар сарын 15 ны хооронд хийгдэнэ.

  • 7 June

    Улаанбаатарт 21-23 дулаан байна

    2017 оны 06 дугаар сарын 06-ны 20 цагаас 06 дугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 хэм өдөртөө 18-23 хэм Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм өдөртөө …

  • 6 June

    Приус машины онцгой албан татварыг буцаан олгох гурван нөхцлийг журамд тусгана

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хуулийн төсөл батлагдах хүртэл хугацаанд хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулсан албан татварыг татвар төлөгчид …

  • 6 June

    Б.Оюумаа: Нэр дэвшигчдийн сурталчилгаа 19 хоногийн туршид үргэлжилнэ

    Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаатай ярилцлаа. -Сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж байна. Сурталчилгааны арга, хэлбэрийн талаар болон сурталчилгаа явуулахад юуг анхаарах вэ? -Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн нэр дэвшигчдийн сурталчилгаа өнөөдрөөс 19 хоногийн туршид үргэлжилж энэ сарын 24-ний өдөр дуусна. Энэ хугацаанд сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар …

  • 6 June

    “Эвийн хадагтай ээжүүд” бид долоодугаар сарын нэгнийг мартаагүй

    Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд “Эвийн хадагтай эмэгтэйчүүд” сэдэвт хэвлэлийн бага хурал болж өндөрлөлөө. “Эвийн хадагтай эмэгтэйчүүд” уриан дор нэгдсэн 200 гаруй эхчүүд эмэгтэйчүүд тус хурлыг зохион байгуулсан бөгөөд тэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй өрсөлдөгчдөд зөв шударгаар өрсөлдөхийг уриалж, хэн нэгнийг гүтгэн доромжлохгүй байх, ард иргэд болон хүүхэд залууст зөв үлгэр дуурайлал үзүүлж эв эеийн хичээж соёлтой өрсөлдөхийг уриалсан …

  • 6 June

    Катар ба Арабын орнуудын хооронд үүссэн дипломат зөрчилдөөний өрнөл ба шалтгаан

    ДОХА. /ВВС/. Дипломат маргаан дэгдсэнээс үүдэн Египет болон Саудын Арави улс агаарын орон зайдаа Катарын нисэх онгоцуудыг нэвтрүүлэхийг хориглолоо. Хэт давруу үзэлт террористуудыг дэмжиж, бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулж байна гэх үндэслэлээр Персийн булангийн жижиг улс болох Катартай тогтоосон дипломат харилцаагаа хэд хэдэн улс орон таслаад байгаа юм. Саудын Арави, АНЭУ, Египет болон Бахрейн улс Катарт агаар, хуурай газар болон …

  • 6 June

    Тээврийн хэрэгслийнхээ албан татварыг торгуульгүй төлөх боломжтой

      Сангийн  яамын Нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 7-8-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг харьяалал харгалзахгүй /торгуульгүй/ төлөх боломжтой юм байна. Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хуулийн хугацаа 2017 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болсон. Тиймээс тээврийн хэрэгслийнхээ албан татварыг хугацаандаа төлөөгүй жолооч нар маргааш төв талбайд болох өдөрлөгийн үеэр төлбөрөө ямар …

  • 6 June

    Орон сууц болон гэр хороолол доторх замын аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?

    Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Тээврийн хэрэгслийн хурдыг Хорооллын доторх замд цагт 20 км-ээс хэтрүүлэхгүйгээр явна” гэж заасан байдаг. Сүүлийн үед орон сууц болон гэр хорооллын доторх замд жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй, хурд хэтрүүлсний улмаас байрныхаа гадаа тоглож байгаа хүүхдүүд, явган зорчигчдыг мөргөж гэмтээх явдал нэмэгдэж байна. МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу “Жолооч тээврийн хэрэгслийн …

  • 6 June

    Нийслэлээс зам чөлөөлсөн байршлуудыг шалгаж байна

    Нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулагдсан “Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй хаасан хаалт, хашаа хайсыг буулгах, явган хүний замыг чөлөөлөх, орц гарцыг нээх” ажлын хүрээнд зам чөлөөлөх ажлыг эрчиижүүлэн хийж байна. Өнөөдрийн буюу 6 дугаар сарын 6-ны байдлаар 54 байршлын газрыг чөлөөлж, орц гарц нийтийн эзэмшлийн талбайг нээгээд байна. Тухайлбал, Баянгол дүүрэгт 6, Баянзүрх дүүрэгт 14, Сонгинохайрхан дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт …

  • 6 June

    Зүүн хойд Азийн хотын удирдлагууд агаарын чанарыг дээшлүүлэх асуудлыг хэлэлцлээ

    Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан БНСУ-ын Сөүл хотод энэ сарын 1-2-нд зохион байгуулагдсан “7 дахь удаагийн Зүүн Хойд Азийн агаарын чанарыг дээшлүүлэх форум”-д оролцлоо. Тус форумд Солонгос, Япон, Хятад, Монгол гэсэн 4 улсын 9 хотын удирдлагууд оролцож, бүс нутгийнхаа байгаль орчин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах талаар туршлага солилцож, …

  • 6 June

    Монгол-Хятадын найрамдалт харилцааны спортын төв нээгдлээ

    БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчид сайдын яамны дэмжлэгтэйгээр барьж, байгуулсан Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хөлбөмбөгийн талбайн нээлт өнөөдөр боллоо. Уг арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён  Шин Хай Мин, Соёлын зөвлөх Ли Вэй, нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хөгжлийн хэлтсийн дарга  М.Эрдэнэжаргал, нийслэлийн Хүүхэд гэр бүлийн …

  • 6 June

    Өмгөөлөгч Г.Батбаярыг өмөөрөгч Ш.Түвдэнбалжир өөрийгөө “захиалгаар ажилладаг” гэдгээ нотоллоо

      Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Ш.Түвдэнбалжир, “Ноён уулаа аварья” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмин гэгдэх хүмүүс нэгэн цагт шударга өмгөөлөгч Г.Батбаярыг өмөөрч, мэдэгдэл хийж байлаа. Үйлчлүүлэгчээ залилж, 2 сая төгрөг авсан. Үүнийгээ ч өөрөө хүлээн зөвшөөрсөн хүнийг шударга өмгөөлөгч гэж тэд нэрлэсэн. Мөн өөрсдийн хийж буй үйлдэл нь ч шударга болохыг хэлж, болохгүйд хүрвэл Г.Батбаяр өмгөөлөгчийнхөө өмнөөс хоолойгоо хэрчихэд ч …

  • 6 June

    АВАТАР киноны зураг авалтыг хийсэн газар руу ганцхан удаа шууд нисэхээр боллоо

    Дэлхийн өнцөг булан бүрээс сая сая хүн  аялахаар төлөвлөн зорьж очин хорвоо ертөнцийн нүд алдаж, сэтгэл татам сайхныг биширч,  хүмүүн төрөлхтний бодож сэтгэж бүтээн босгож байгаа хүний гараар бүтээгдсэн агуу гайхамшигт бүтээн байгуулалтыг нүдээр үзэж биеэр мэдэрч, амьдралын аз жаргал, адал явдал,  хүмүүний сэтгэлийн хөөрөл, айдас, баяр жаргал хосолсон цогц мэдрэмжийг нэгэн зэрэг хүртэх тэрхүү гайхамшигт аяллын талаар уншигч та …

  • 6 June

    Улс оронд ганц л байдаг хоолнууд

    Дэлхийн улс орны хоолны соёл өөр хоорондоо ялгаатай бөгөөд та биднийг гайхшруулж байдаг зүйл нь тэр болгон рестароны цэсэнд тааралдаад байхгүй хоолны төрөл зүйлүүд билээ. Хаа нэгтээ аялаж явахад тань таньтай таарсан дахин давтагдашгүй, таныг гайхшруулсан амттай  хоол юу байсан бэ? Зөвхөн тухайн улсад нь л очиж байж жинхэнэ хоолны амтыг нь амтална гэдэгтэй санал нийлж байна уу? Энэ удаа …

  • 6 June

    120 мянгат орчим тоггүй байна

    Хан-Уул дүүргийн зарим хэсэгт өчигдөр оройноос хойш тоггүй байна. Тухайлбал 120 мянгат, Зайсан, 19 дүгээр хороолол орчмоор тог тасарсан бөгөөд шалтгааныг нь тодруулахад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний дэд станцад гэмтэл гарсантай холбоотой ажээ. Тог хэзээ ирэх нь одоогоор тодорхойгүй байна. Дэд станцын гэмтэл учраас хугацаа хэрэгтэй гэдгийг УБЦТС ТӨХК-иас мэдээллээ. Зургаадугаар сарын 5-нд буюу өчигдөр 17:00-18:00 цагийн орчимд Энхтайваны өргөн чөлөө буюу Улсын Их …