Мэдээ мэдээлэл

June, 2017

  • 5 June

    П.Баярхүү: Энхтайвны өргөн чөлөөний долоон уулзварт автомашиныг зүүн гар тийш эргүүлэхгүй

    Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудлыг хариуцсан рлогч П.Баярхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.   –Албан ёсны зөвшөөрөлгүй мөртлөө нийтийн эзэмшлийн талбайг авто зогсоол хашин иргэдээс мөнгө авч байсан газруудад арга хэмжээ авахаар болсон байна. Сүүлийн үеийн энэ мэдээллээр ярилцлагаа эхэлье? -Нийслэлд зөвшөөрөлтэй 16 зогсоол байна. Нийтийн эзэмшлийн зам талбайг хашаалж, иргэдээс хууль бусаар төлбөр авч байгаа 48 …

  • 5 June

    Чуй Сүн Шилийн охин Жонг Ю Ра суллагджээ

      Өмнөд Солонгос улсын бизнес эрхлэгч Чуй Сүн Шилийн охин Жонг Ю Ра хоёр хоногийн өмнө эх орондоо албадан хүргэгдсэн билээ.    Түүнийг эх орондоо хөл тавьсан даруйд буюу Инчоны олон улсын нисэх онгоцны буудлаар баривчилж, саатуулаад байсан юм.    Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе болон бизнес эрхлэгч Чуй Сүн Шилийн нарын авлигын хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас Жон Ю Рагаас …

  • 5 June

    Саналын хуудсыг хэвлэж эхэлжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн саналын  хуудас хэвлэх ажил эхэллээ. Юуны өмнө гадаад улсад байгаа сонгогчдын саналыг энэ сарын 10-11-ний өдөр авах тул гадаадад байгаа иргэдээс авах саналын хуудсыг эхлэн  хэвлүүлж  дуусгалаа. Саналын хуудсыг “Монгол үнэт цаас хэвлэл” ХХК  хэвлэж байгаа бөгөөд  хэвлүүлэх үйл ажиллагааны хамгаалалтыг цагдаагийн байгууллага  хариуцаж, тагнуулын асуудал эрхэлсэн байгууллага  хяналт тавьж ажиллав. Мөн хэвлүүлэх үйл …

  • 5 June

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, говь, талын нутгаар салхи шуургатай байна. 2017 оны 06 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи говь талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар …

  • 4 June

    Хятад улсын инновацид суурилсан бүтээгдэхүүн дэлхийд тэргүүлж байна

    БНХАУ-ын төрийн зөвлөлийн мэдээний захиргааны урилгаар тус улсад Монгол улсын 47 сэтгүүлч 2 багт  хуваагдан 2017 оны   5 сарын 31 – 6 сарын 6-ны өдрүүдэд айлчлаж байгаа тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Монголын сэтгүүлчид БНХАУ-д зочлон тус улсын Инновацийн хөгжлийг сурвалжлах арга  хэмжээний II багийг  МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид ахлан айлчилж байгаа.  МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галааридаар ахлуулсан Монголын сэтгүүлчийн  II баг  аялалын …

  • 3 June

    Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл байгууллаа

    Улсын Их Хурлын өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ-ийг байгуулж, дарга, гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж, баталлаа. Зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр чуулганд оролцсон гишүүдийн 72.9 хувийн дэмжсэн саналаар томилогдсон юм. Үндэсний зөвлөл нь гурван талын тус бүр 3 төлөөллөөс бүрдсэн 9 гишүүнтэй. Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр: Н.Номтойбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд …

  • 3 June

    Монголбанк: Валютын нөөц 4 тэрбум долларт хүрнэ

    Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл 2017 оны 5-р сарын 24-ний өдөр хуралдаж, Монгол Улсад зориулж 3 жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг батлах шийдвэр гаргалаа. Хөтөлбөр батлагдсанаар эхний ээлжинд 38.6 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкинд орж ирээд байна. Монгол Улсад эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэх нийт 5.5 тэрбум ам.долларын хэмжээтэй санхүүжилтэд ОУВС, …

  • 3 June

    Монгол Улсын иргэд Сингапур уруу 30 хоног визгүй зорчих боломжтой боллоо

      Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хооронд хоёр улсын бүх төрлийн пасспорт эзэмшигч иргэд харилцан визгүй зорчих хугацааг 30 хоног болгон өөрчлөх тухай ноот бичгийг харилцан солилцжээ. Ингэснээр Монгол Улс, Сингапур улсын иргэд энэ сарын 8-наас эхлэн 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломж бүрдсэн байна. Дээрх ноот бичгийг солилцохоос өмнө визгүй зорчих хугацаа 14 …

  • 3 June

    Доминик Улсад авлигын хэргээр 11 хүн баривчлагдлаа

      Бразилийн “Odebrecht” барилгын компанитай холбоотой авлигын хэргээр 11 хүнийг өнгөрсөн даваа гарагт баривчилсан бөгөөд тэр хүмүүсийн дунд төрийн сайд байсан талаар Доминик улсын Ерөнхий прокурор Жан-Ален Родригес мэдээлэл хийсэн байна. Баривчлагдсан хүмүүийн тухайд гэвэл Худалдаа, үйлдвэрлэлийн сайд Темистоклес Монтас, Олон нийтийн ажил, холбооны сайд асан Виктор Диас-Руа, тус улсын Сенатын дарга асан Андрес Баутиста нар, мөн хэд хэдэн компанийн …

  • 3 June

    АТГ: Гомдол, мэдээллийн дийлэнхийг санхүүгийн зөрчил эзэлж байна

    Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас 2017 оны 5 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд 1800-1969 тусгай дугаарт ирүүлсэн гомдол мэдээлэлд дүн шинжилгээ хийв. Энэ хугацаанд нийт 31 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан байна. Гомдол, мэдээлэл нь агуулгын хувьд төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой 12, ашиг сонирхлын зөрчилтэй гэх 11 гомдол, мэдээлэл байсан бол гэмт хэргийн …

  • 3 June

    Мазаалай хиймэл дагуулыг хөөргөх хугацаа хойшиллоо

    Монголын анхны хиймэл дагуул болох Мазаалай хиймэл дагуул 2017 оны зургадугаар сарын 4-ний 05.30 цагт хөөрөх ёстой байсан. Гэвч БНСУ-д цаг агаарын муудаж, усархаг бороо орж байгаа юм. Үүнээс болоод Шонхор 9 пуужинг хөөргөх ажиллагаа хойшлоод байна. Цаг агаар сайжирмагц Шонхор 9 пуужинг хөөргөж, Монголын анхны хиймэл дагуул сансарын уудамд үйл ажиллагаагаа явуулж эхлэх юм.  

  • 3 June

    “Хатан туулаа аваръя” хөдөлгөөний Б.Жагарыг баривчилжээ

    МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг 2017 оны сонгуульд нэр дэвшүүлэхийг СЕХ-ноос бүртгэхээс татгалзсанаар намын нөхөд нь жагсаал цуглаан зохион байгуулж, 300 гаруй хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр МАН-ын байрны гадаа суулт хийж, дараа нь Сонгуулийн Ерөнхий хороо руу дайран орсон юм. Гэтэл тэдгээр 300 гаруй хүмүүсээс “Хатан туул”-ын гэх тодотголтой Б.Жагарыг цагдаагийн байгууллага онцолж шалгасан байна. Хууль хяналтын байгууллага өнөөдөр Б.Жагарыг өглөөнөөс хойш байцааж, …

  • 3 June

    Шинээр авсан АН-2 онгоц осолджээ

    Бид саяхан АН-2 буюу шинэ царцаа ногоон онгоцтой болсон. Энэ онгоц нь орон нутагт нислэг үйлдэх боломжтой гэж Зам тээврийн яамнаас мэдэгдэж байлаа. Гэвч шинэ онгоц Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөөрөх үедээ осолдсон тухай эх сурвалж мэдээлж байна. Нислэгийн бүрэлдэхүүнд нисэх багаас гадна албаныхан болон сэтгүүлчид явсан тухай мэдээлэл байна. Гэхдээ хүн гэмтсэн эсэх талаар тодорхой мэдээлэл алга …

  • 2 June

    Монголбанкны буруутай үйл ажиллагаатай холбоотой шүүхийн шийдвэрийг мушгиж, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг гүтгэжээ

     УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд шалгалт хийсэн дүгнэлтэд үндэслэн  хариуцлага тооцох УИХ-ын тогтоолын төсөл гаргахыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дэмжээд байгаа билээ. Уг шалгалтын дүгнэлтийн зарим хэсгийг олон нийтэд ил болгож эхэлсэн даруйд УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай холбоотой сөрөг мэдээлэл гарч эхэлсэн. Тодруулбал, уг дүгнэлтийг УИХ-ын даргын зөвлөл дээр ярилцаад  УИХ-ын Байгаль орчин, …

  • 2 June

    Европын Сэргээн Босголт хөгжлийн банкны “Тогтвортой хөгжлийг хангагч” шагналыг Монгол улс анх удаагаа хүртлээ

    Европын Сэргээн Босголт хөгжлийн банкны “Тогтвортой хөгжлийг хангагч” шагналыг Монгол Улсаас анх удаагаа Монцемент төсөл хүртлээ. Энэхүү шагналыг дэлхийн улс орнуудад хэрэгжиж буй төслүүдээс сонгон шалгаруулж жилд нэг л төсөлд олгодгоороо онцлог юм. Монцемент төсөл уг шагналын эзэн болсноор Монгол Улсын нэр хүндийг гадаад зах зээлд сайнаар сурталчилж буй явдал боллоо гэж Сэргээн Босголт Хөгжлийн банкны удирдлагууд цохон тэмдэглэжээ.   …