Мэдээ мэдээлэл

May, 2017

  • 19 May

    Маргааш гурван чиглэлд троллейбус үйлчлэхгүй

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр”,“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн маргааш болно.  Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд нэг ч гэсэн өдөр утаагүй, эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан манай улс энэхүү арга хэмжээг 8 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.  “Улаанбаатар марафон-2017” Олон улсын гүйлтийн …

  • 19 May

    Хүндэт донорууд нийтийн тээврээр ҮНЭГҮЙ зорчихоор боллоо

    Эрдэнэт хүний алтан амийг авардаг хэмжээлшгүй буянт доноруудаа дэмжин Нийтийн тээврээр үнэ төлбөргүй явуулах нь зүйтэй гэж НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс үзэн энэ асуудлыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлэхээр өргөн бариад байсан билээ. Тэгвэл өчигдөр буюу 2017 оны 5-р сарын 18-ны өдрийн НИТХ-ын 10-р хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд дэмжихээр боллоо. “Хүндэт донор” цол, тэмдгийг 35 удаа буюу 12 л түүнээс …

  • 19 May

    Богдхан ууланд аялагчдад зориулсан автомашины зогсоол барина

    Урин цаг айлчилж, амралт, зугаалга, аялал жуулчлалын улирал эхэллээ. Дотоодын аялагчид эх орныхоо байгалийн цогцолбор, үзэсгэлэнт газруудаар аялдаг бол гадаадын жуулчид хамгийн түрүүнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хөл тавьдаг. Тэр тусмаа нийслэл хотын ойролцоох Богдхан уул, Горхи-Тэрэлж, Мэлхий хад зэрэг газрууд бол дотоодын төдийгүй гадаадын ихэнхи жуулчдын аяллын маршрутын хамгийн эхэнд бичигддэг газрууд юм. Гэхдээ дээр дурдсан Богдхан уулын …

  • 19 May

    Хууль бус ан, агнуур хийхгүй байхыг анхааруулж байна

    Хаврын улирал гэдэг амьтны аймгийн хувьд шинэ жилийн эхний өдрүүд  байдаг бөгөөд  үртэй бүхэн үржиж, үндэстэй бүхэн цэцэглэх цаг.Гэтэл сүүлийн үед яргуй идсэн бор гөрөөсний цус хүний биед тустай гэсэн нотолгоогүй дам ярианаас болж бор гөрөөсний сүрэгт аюул нүүрлээд байна. Монгол Улсын “Амьтны тухай” хуулинд зааснаар бор гөрөөсийг  12 дугаар сарын 01-нээс дараа оны 08 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд …

  • 19 May

    ЗТХЯ:Австрали, Сингапур, Энэтхэг улс руу хамтарсан нислэг үйлдэнэ

    Агаарын тээврийн салбарт нислэгийн сүлжээгээ өргөжүүлж, давтамжаа нэмэгдүүлэх, суудал ашиглалтаа сайжруулах,  шинэ зах зээлд нэвтрэх, эдийн засгийн хувьд зардал бууруулах, хэмнэх боломжийг Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн салбарынхан судалж, хэрэгжүүлж эхлээд байна. Ингэхдээ агаарын тээврийн компаниуд аяллын дугаар хамтран эзэмших хэлбэрээр гадаадын тээвэрлэгч компаниудтай хэлэлцээр байгуулж, өөрийн аялалын дугаараар үйлчлэх боломжтой юм. Ингэснээр нислэгийн цагийн хуваарь уялдан зохицуулагдаж, зорчигчдийн …

  • 19 May

    Аргентин улсын тагнуулын газрын дарга Густаво Аррибаса 850 мянган ам долларын хахуул авчээ

    Авлигын хэрэгт холбогдон, шалгагдаж буй Аргентин улсын Тагнуулын газрын дарга Густаво Аррибасатай холбоотой мэдээлэл өгөхийг тус улсын прокурорын газар Бразил улсын холбогдох байгууллагаас хүссэн байна. Прокурорын мэдээлснээр тэрбээр Бразил улсын төрийн өмчит газрын тосны компани “Петробрас”-ийг тойрсон авлигын асуудлаар Леонарду Мейриллишагийн өгсөн мэдүүлгийн үнэн зөв эсэхийг тогтоох зорилгоор Тагнуулын газрын даргын хийсэн банкны гүйлгээний мэдээллийг хүссэн ажээ. Тухайлбал, Леонарду байцаалтын …

  • 19 May

    Зэвсгийн наймаачинтай гэрээ байгуулсан гэх Английн компанийг шалгаж эхэлжээ

    Норвеги улсын төрийн алба хаагчдад хахууль өгч, Нигери улсын зэвсгийн наймаачинтай актлагдсан байлдааны усан завь худалдаалах гэрээ байгуулсан гэх Английн компанийг Англи, Америк, Нигери, Норвеги улсуудын эрх бүхий байгууллагууд хамтран шалгаж эхлэхээр болсон байна. Тодруулбал, “CAS Global” ХХК-ийн “KNM Horten” гэх усан завийг англи улсаар дамжуулан Нигери улсын зэвсгийн наймаачны компанид зарсан байна. Уг хэрэгт Английн Засгийн газар оролцсон байж …

  • 19 May

    8 настай хүүд болор суулгах, торлог шилэнцэрийн мэс заслыг амжилттай хийлээ

    Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Сондра нүдний эмнэлгийн эмч нарын хамтарсан баг 8 настай Б хүүд нүдний болор суулгах, торлог шилэнцэрийн  мэс засал эмчилгээг амжилттай хийлээ.Уг хүүхэд нь 2016 оны 10 дугаар сард толгойдоо гэмтэл авсны улмаас зүүн нүдний торлог бүрхэвч хуурсан, болор бүрэн цайлттай байсан тул 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улсын …

  • 19 May

    Ай Эм Пауэр” компани Шивээ-Овоогийн ордыг түшиглэн цахилгаан станц барих хүсэлтээ илэрхийллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  ИБУИНВУ-аас манай оронд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кэтрин Арнолд, Британийн “Ай Эм Пауэр” компанийн ерөнхий захирал Гордон Дики тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Эрчим хүчний сайд П.Ганхүү, ИБУИНВУ-д Монгол Улсаа төлөөлөн суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Баяр нар байлцлаа. “Ай Эм Пауэр” компани Шивээ-Овоогийн нүүрсний орд газрыг түшиглэн 1,2 …

  • 19 May

    Ш.Анхмаа: “Улаанбаатар Марафон” иргэдийн хүсэн хүлээдэг арга хэмжээний нэг боллоо

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Автомашингүй өдөр” энэ бямба гаригт болно. Энэ өдөр иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамираар идэвхитэй хичээллэх сэдэл төрүүлэх, гүйлтийн спортыг дэмжих зорилготой “Улаанбаатар Марафон” тэмцээнийг зохион байгуулдаг билээ. Энэхүү арга хэмжээний талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаатай ярилцлаа.  -Нийслэлээс жил бүр зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” энэ бямба гаригт …

  • 19 May

    Нара, Ану нар нэгдэж нэр дэвшигчдийн маскийг хуулна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд өрсөлдөгчид тодорсон даруйд сайн мууг нь дэлгэж, харьцуулах кампанит ажил өрнөж эхэлсэн.  Тухайлбал, дипломтой, дипломгүй, дипломтой ч юм шиг, үгүй ч юм шиг гэдгээс  аваахуулаад хятад, монголоор нь хүртэл дуудаж буй. Эцэстээ эдгээр мэдээллийн аль нь үнэн, аль нь худлыг мэдэх аргагүй болтол  балбаж байна.  Тиймээс  нийгмийн тодорхой сигментүүдээс санаачилга гарган,  гурван нэр дэвшигчээс …

  • 19 May

    Ж.Сэнгэдоржийн бүтээл залуу үед үлгэр дууриал үзүүлсэн бүтээлээр шалгарах уу

    Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл болох Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн “Хүлэгү Пикчерс”-ийн бүтээл “Цагаан хадаг”  Монголын уран сайхны киноны нээлт өнгөрсөн оны 9-р сард нээлтээ хийсэн юм. “Цагаан хадаг”  МУСК нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийн тоогоор тэргүүлсэн бүтээл болж байсан билээ. Мөн түүнчлэн тус уран бүтээл 15 дахь удаагийн “Dhaka International Film festival”, “Bengaluru International Film” фестивалиуд болон …

  • 19 May

    Зочид буудлуудад од олголоо

    Дээд зэрэглэлийн зочид буудлуудад од зэрэглэл олгох комиссын шийдвэрийг үндэслэн Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А-109 дугаар тушаалаар дараах зочид буудлуудад 3-5 од олголоо.Үүнд: “БЭСТ ВЕСТЕРН ПРИМЕР ТУУШИН” зочид буудалд  /☆☆☆☆☆/ таван од “БИШРЭЛТ” зочид буудалд /☆☆☆☆/ дөрвөн од “H9” /hotel nine/ зочид буудал  /☆☆☆/ гурван од “СПРИНГС” зочид буудалд /☆☆☆/ гурван одны …

  • 19 May

    У.Уранчимэгийн зохиол 10 номинацид өрсөлдөж байна

    Холливудын оддоос дутахааргүй нас бол тоо гэдгийг батлан харуулж яваа чадварлаг эмэгтэй бол яахын аргагүй “Хувьсал” продакшны захирал МУГЖ У.Уранчимэг билээ. У.Уранчимэгийн зохиол болох 2016 оны 3-р сард нээлтээ хийсэн “Хувьсал” продакшны дэлгэцийн дөрөв дахь уран бүтээл буюу “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кино “Cinema Awards”-д 10  номинацид нэр дэвшжээ. Тодруулбал, Шилдэг нүүр хувиргагч – Г.Хос-Эрдэнэ, Шилдэг дууны найруулагч – Мехиа Рикардо, Шилдэг хөгжмийн …