Мэдээ мэдээлэл

May, 2017

  • 12 May

    “Ми Ми”-г хилээр оруулахыг хориглолоо

    “Өмнөговь аймгийн Шивээ хүрэн, Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэдэг жолооч нар Ханбогд сумтай хил залгаа ӨМӨЗО-ны Баяннуур аймгаас сэтгэцэд нөлөөт “Ми Ми” хэмээх бодисыг нууцаар оруулж ирдэг. Нүүрс, баяжмал ачсан машины цуваа 30 км-тэй тэнцэхүйц урт дараалалд 2-3 хоног дугаарлахдаа жолооч нар унтахгүйн тулд хэрэглэж байгаа”-г манай сонин анх хөндөн асуудал дэвшүүлж, холбогдох газрууд, олон нийтийн анхааралд хүргэн бичиж байв. Мөн …

  • 12 May

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  өнөөдөр  БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Бээжин хотноо зохион байгуулагдах “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцож, мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар БНХАУ-д айлчилна. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхаж, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсад …

  • 12 May

    С.Батболд:Улаанбаатар хотод энэ жил олон бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн ЗДТГ-ын харьяа газар, агентлагийн дарга удирдлагууд болон Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нар байлцав. Уулзалтын үеэр нийслэл болон тус дүүрэгт хийгдэх гэж буй ажил, нийслэлийн төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны талаар иргэдэд танилцуулсан. Мөн иргэдийн сонирхсон асуултуудад хариулт өгч, санал …

  • 12 May

    Гэр бүлийн өдрөөр Монголын үндэсний музей үнэ төлбөргүй үйлчилнэ

      Жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Эл өдрийг тохиолдуулан Mонголын Үндэсний музей, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газартай хамтран гэр бүлээрээ музей үзэхээр ирсэн үзэгчиддээ үнэ төлбөргүй үйлчлэх юм байна. Тус музей нь монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны …

  • 12 May

    Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн батлав

    УИХ-ын чуулганы  өчигдрийн  үдээс хойших нэгдсэн хуралдаан Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Үндсэн чиглэлийн биелэлтийн танилцуулгыг, УИХ-ын гишүүн С.Чинзориг тус асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг танилцуулсан юм. …

  • 12 May

    Эвлэрүүлэн зуучлах асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

    Төрийн  байгууллагууд энэ өдрүүдэд байгууллагынхаа ажлаа иргэдэд нээлттэй танилцуулж, “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд Эвлэрүүлэн зуучлалтай холбоотой асуудлаар иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өнөөдөр /2017.05.12/ зохион байгуулах гэж байна. 10:00-16:00 цагийн хооронд зохион байгуулагдах тус өдөрлөгт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүд оролцож, өөрсдийн байранд тус тус …

  • 12 May

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2017 оны тавдугаар сарын 12-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-17:30 цагт: 10, 11, 18-р хороо Бэлхийн 48, 49-р гудамж, Сэлхийн зуслан, 7-р хороолол 100 айл цагаан 1, 2, 36, 25, Ахмадын хотхон 901, 902, Их Модун 515, Ариун-Очир 560, СБД-ийн Тамгын газрын ажилчдын байр, Баярс …

  • 12 May

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2017 оны 05 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар …

  • 11 May

    С.Батболд: Иргэдээ дэмжиж, бизнес эрхлэх орчныг бүрдүүлж өгөх учиртай

    Бүтээн байгуулалт, хот тохижилтын ажил ид өрнөж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан баг дүүргийн иргэдтэй уулзаж,  хийгдэж байгаа  ажилтай газар дээр нь танилцаж  байна.   Мөн иргэдийн өмнө тулгамдсан   зарим асуудлыг  хугацаа алдалгүй шийдвэрлэх ажлыг  дүүргийн удирдлагуудтай зөвшилцөж  шийдвэрлэлээ.  Хотын даргаар ахлуулсан баг ажлаа  Чингэлтэй дүүргээс эхлүүлсэн юм. Чингэлтэй дүүрэг нийслэлийн Засаг дарга болон Чингэлтэй …

  • 11 May

    Ш.Анхмаа: “Сувилагчийн алдар” зөвлөгөөнөөр шилдэг тусламж, үйлчилгээтэй байгууллагын тэргүүн туршлагыг хуваалцана

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр маргааш “Сувилагчийн алдар” зөвлөгөөн болох гэж байна. Олон улсын сувилагчийн өдрийг угтан Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагуудын дунд “Шилдэг сувилахуйн тусламж, үйлчилгээтэй байгууллага шалгаруулах” болзолт уралдааныг НЗДТГ хамтран өнгөрсөн сарын 3-наас энэ сарын 3-ны хооронд зарлаж, дүгнэсэн билээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаатай товч  ярилцлаа.   -Болзолт уралдааны зорилго …

  • 11 May

    Муу ёр-17 буюу АН

    Ардчилсан намтай “17” гэдэг тоо ямар их холбогдоно вэ? Гэхдээ цагаанаар биш дандаа хараар холбогдсон байгаа нь Ардчилсан намынханд “17” гэдэг тоо зохидоггүйг илтгэнэ. Өдгөө Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихээр болсон нөхөр нам дотроосоо хамгийн анх удаа “17”-гийн тоотой холбогдсон байдаг. Энэ ерөөл үү, эсвэл хараал уу? Ямартай ч Ардчилсан намынхан “17”-гийн тоотой холбогдсон түүхүүдийг дор сийрүүлэх гэж оролдъё! Баримт-1: …

  • 11 May

    МАН-ын манлайлал

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн  долоо дахь удаагийн  сонгуулийг зохион байгуулах процесс аль хэдийнэ эхлээд байна. Өнөөдөр л гэхэд нэр дэвшигчид СЕХ-нд бичиг баримтаа хүргүүллээ.  Харин үүнээс өмнө намууд  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулан, зарласан. Тэгвэл энэ бүх процессыг улс төрийн ууган хүчин  МАН манлайлан үлгэрлэж байна.  “Гараа сайн бол бариа сайн”  гэдэг.  МАН-ынхны энэ идэвхтэй, хариуцлагатай, ууган хүчний үүргээ ухамсарласан байдал …

  • 11 May

    Дэлхийн 40 гаруй орны бизнес эрхлэгч залуус Монголд чуулна

    Ирэх зургаадугаар сард болох “Жэй Си Ай 2017” (АСПАК) Ази Номхон далайн чуулганаар дэлхийн 40 гаруй улсаас 3000 орчим бизнес эрхлэгч залуу Монгол Улсад уулзах гэж байна. Чуулга уулзалтын талаарх мэдээллийг БСШУС-ын дэд сайд Е.Отгонбаяр, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаныхан өнөөдөр хэвлэлийнхэнд өглөө. Энэхүү уулзалт нь нийт зочдын тоогоороо Монгол Улсад зохион байгуулагдсан АСЕМ-ын дараа орох томоохон …

  • 11 May

    Чингэлтэй дүүргийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ

    Чингэлтэй дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, албадын бэлтгэл бэлэн байдлыг хангах, гамшгийн үед хамтран ажиллах уялдаа холбоог сайжруулах, удирдлагын түвшинд гамшгийн үеийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлэх, хэрхэн шийдвэр гаргах зэрэг мэдлэг, дадлагыг эзэмшүүлэх гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр эхэллээ. Чингэлтэй дүүрэг 160 гаруй мянган хүн амтай нийслэлийн томоохон дүүргийн нэг юм. Дадлага сургууль нийслэлийн Засаг даргын 2017 оны …

  • 11 May

    “Прогрессив Аллианс – Дэвшилтэт эвсэл” бага хурал энэ сарын 25-26-ны өдрүүдэд болно

    “Прогрессив Аллианс- Дэвшилтэт эвсэл”-ийн “Шударга, Хөгжингүй Дэлхийн Төлөөх Нийгмийн Шударга Ёс, Тогтвортой Байдлын Асуудлууд” сэдэвт Бага хурлыг Монгол Ардын Нам энэ сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Бага хуралд Англи, Австри, Швед, Португали, Гүрж, Герман, Бельги, Малайз, Марокко, Судан, Энэтхэг, Израиль, Палестин зэрэг дэлхийн 5 тивийн 34-н  улсын парламентын гишүүд, улс төрийн намын дарга нар оролцохоор мэдэгдсэн …