Мэдээ мэдээлэл

May, 2017

  • 11 May

    Хөрс, усны бохирдлыг бууруулах ажилд анхаарлаа хандуулахыг хүслээ

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол Мянганы сорилтын корпорацийн бүс нутаг хариуцсан Дэд Ерөнхийлөгч Фатима Сумар, МСК-ийн Дэд Ерөнхийлөгч Марк Сандбэрг,  бүс нутаг хариуцсан Гүйцэтгэх захирал Жонатан Брүүкс тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар АНУ-ын Мянганы сорилтын корпорациас II Компакт гэрээ боловсруулах ажлын явцын талаар танилцуулсан бөгөөд тус корпорацийн хөрөнгө оруулалтын менежментийн хорооноос гаргасан шийдвэрийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Уг …

  • 11 May

    Д.Оюунхорол: Иргэдийн өмчлөх эрхийн асуудлыг эрх зүйн зохицуулалтаар шийднэ

    Нийслэлийн Хан-уул дүүргийн IV болон XI хорооны нутаг дэвсгэр Зайсан, Арцатын аманд 1960-аад оноос хойш амьдарсан уугуул иргэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд талархлаа илэрхийллээ. Зайсан, Яармагийн уугуул иргэдийн зүгээс үе үеийн Засгийн газар, тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүдэд газраа өмчлөх асуудлыг тавьж ирсэн ч үр дүнд хүрэлгүй 20 гаруй жил болсон байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 2015 оны гуравдугаар …

  • 11 May

    Уурлахад учир бий /Өгүүллэг/

    Ямар ч шалтгаангvй уурлах явдал байж vл болно. Гэтэл ямар нэгэн хvнд битүү уур хvрэх явдал тохиолдож болно шүү дээ. Хvн ингэж уурлахаараа гол төлөв хажуу дахь руугаа халдан хэрүүл эрэх бөгөөд хариуд нь хvн “Yгvй чи юу болов? Зvв зvгээр байгаад уурлах чинь юу вэ?” гэж гайхна. Гэтэл цаадах нь хаанаас шалтгаангvй уурласан байх билээ. Заавал шалтгаантай! Бусдад хэлж …

  • 11 May

    Дарангуйг халах хариуцлага

    Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл байна гэх хуулийн заалт бий. Гэхдээ үзүүлэн төдий байхыг хэлээгүй нь мэдээж. Нөгөөтэйгүүр, уран цэцэн үгтэй уяраах увидастай бай гэсэн үг ч биш. Харин улс орон, ард олныхоо нийтлэг эрх ашгийн төлөө зүтгэгч, эв нэгдлийг уриалагч, үлгэрлэн манлайлагч байх бодлогын үүднээс дээрх заалтыг хуульчилсан гэдэг. Тэгвэл одоогийн нэр дэвшигчдээс хэн …

  • 11 May

    300 саяын хэрэгт холбогдож байсан Ц.Болд “Гашуунсухайт авто зам” компанийн захирал болжээ

    -Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр ажлаа авсан өдрөөсөө хойш 10-аад хүнийг ажлаас халах шийдвэр гаргажээ- Засгийн эрх АН-аас МАН-д шилжсэнтэй холбоотойгоор төрийн байгууллага болон төрийн өмчит компаниуд дунд халаа сэлгээ үргэлжилсээр байгаа билээ. Тухайлбал, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-тай гэрээгээр ажилладаг “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон /Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан/ Ц.Болд өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны …

  • 11 May

    Оюутолгойн захирлаас Ханбогдод орон сууц барихыг хүслээ

    “Оюутолгой” компанийн шинэ гүйцэтгэх захирлаар томилогдсон Армандо Торресыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар “Оюутолгой” компани одоо хэрэгжүүлж буй ажлууд болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар мэдээлэл өгөв. Тэд үндэсний ханган нийлүүлэгчийг дэмжин харилцаа холбоог сайжруулах, тендерийн үйл ажиллагааг хялбар болгох, ирээдүйн үйлдвэрлэлийг хэрхэн бий болгох гэсэн чиглэлээр ажиллаж байгаагаа танилцууллаа. Сайд Ц.Дашдорж үйлдвэрийн хүний …

  • 11 May

    Мартагдахгүй байх боломж

    -Монгол төрийн хамгийн өндөр гэсэн бүх л албан тушаалд ээлж дараалан заларсан туршлагатай хүнд хуулийг ягштал судлах бүтэн баг байж л таараа. Тэгээд ч хуулийн байгууллага хэн дуртай эрх баригчдын тушаалаар шийдвэр гаргаад, зөвхөн Н.Энхбаяр гэгчийн эсрэг ажиллана гэдэгт итгэх хүн ч ховор. Энэ утгаараа Н.Энхбаярын олон нийтэд мартагдахгүй байх шалтгаан нь сонгуульд нэр дэвших хувилбар болоод байгаа бололтой- Монгол …

  • 11 May

    Нус, шүлсээ хаясан гэдгийг хэн хянах вэ

    Төрийн ордонд нэгэн дуулиант хуулийг хэлэлцээд сар гаруйн хугацаа өнгөрлөө. Яг тоолох юм бол энэ хуулийг батлах тухай яриа гурван жил орчим хугацаанд үргэлжилж байгаа. Хууль зүйн сайдаар Х.Тэмүүжин ажиллаж байх үеэс л гэмт хэрэгт тооцохгүй зарим хэргийг зөрчил гэж тооцох тухай асуудал яригдаж хуулийн төсөл боловсруулж байсан. Улмаар Хууль зүйн сайд нь өөрчлөгдөх бүрд доторх зүйл заалт нь өөрчлөгддөг, …

  • 11 May

    А.Цогцэцэг:Осол гэмтэл бол өвчин биш

    “Хурдаа хасч- Амь насаа аваръя” уриан дор замын хөдөлгөөнд оролцогсдын аюулгүй байдлыг хангах, хурд хэтрүүлэх аюул, хор уршгийн талаар хүн амын мэдлэг, хандлагыг дээшлүүлж, зам тээврийн ослын тоог багасгах, түүнээс үүдэх ноцтой гэмтэл, нас баралтаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дэмжих 7 хоног”-ийн ажлыг НҮБ-аас зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд өчигдөр  Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Зам, тээврийн …

  • 11 May

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр хоёр дүүрэгт цахилгаан түр хязгаарлана. Тодруулбал, Баянзүрх дүүрэг 10:30-17:30 цагт: 16, 19, 22, 24-р хороо  065-р ЦА, Сол-Мон клуб, Цэргийн 1-5-р гудамж, СОТ-3-ын 1-4, 6, 8-11, Цахлайн 1-7, Эмнэлгийн 21-26, Хоршооллын 1-8, Шар хадны 3, 4-р гудамж,  Идэр авиашн Монголия, Цагаан хаш, Суман гүн трейд, Бугат-Алтай, Хонгор унага, Банкны өр барагдуулах …

  • 11 May

    Гурван сая “хариуцлага-тан”

      Анхаараарай! Алтан нарны хүүхдүүд ээ Аугаа их хүн ард аа Анхаараарай! Боллоо. Цаг боллоо Бодох цаг гүйцлээ Босох цаг боллоо Боллоо. Цаг боллоо… хэмээн тэртээ 1983 онд Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж гуай “Хүн төрөлхтөнд өргөх үг” шүлгээрээ анхны “Болор цом” наадмын эзэн болж байж. Мөнхүү энэ шүлэгт, Хувьсгал, хөгжил, эрх чөлөөний Хугаршгүй …

  • 11 May

    Тавантолгой хээрийн сургалтын төвд дахин осол гарлаа

      Төв аймагт байрлах Тавантолгойн хээрийн сургалтын төвд дахин осол гарлаа. Тухайлбал тус сургалтын төвд сургалтанд гарч байсан офицер, ахлагч хоёр УАЗ-469 автомашинтай явж байгаад осолдож хүнд бэртэл авсан байна. Бэртсэн алба хаагчдыг Цэргийн төв госпиталь руу шуурхай хүргэж хэвтүүлсэн байна. Дашрамд дурдахад Тавантолгой дахь цэргийн хээрийн сургалтын төвд Зэвсэгт хүчний жанжин штабын зарим анги нэгтгэлүүд хээрийн бэлтгэлд гараад байгаа …

  • 11 May

    БНСУ-аас хөнгөлөлттэй зээл авах хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлэхээр боллоо

     Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-ийн тухай хэлэлцэв. Ерөнхий хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулсны дараа зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэнэ. Шинээр авахаар төлөвлөж байгаа хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 500 сая ам.доллар, хүү нь 0.2 хувь, эргэн төлөх хугацаа 30 жил, …

  • 11 May

    Польшид амьдарч байгаа монгол иргэдийг нийгмийн даатгалд хамруулна

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Нийгмийн хамгааллын тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс /БНПУ/ хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжлээ. УИХ-ын холбогдох Байнгын хороо дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Н.Номтойбаярт олгохоор боллоо. Манай иргэд БНПУ-д оршин суух хугацаандаа богино хугацааны даатгалд хамрагдан эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмж авдаг. Харин тэтгэврийн даатгалд хамрагдаж, төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ …

  • 11 May

    Италийн нэгэн тосгонд нүүж ирсэн хүн бүрт 2000 евро өгнө

    РОМ.  /Spiegel.de/. Ердөө 394 хүн оршин суудаг Италийн Лигурия мужийн Бормида гэдэг алслагдмал бүс нутагт оршдог жижиг тосгонд нүүж ирсэн хүн бүрт 2 000 еврогийн урамшуулал олгохоор шийдвэрлэжээ. Мөн түүнчлэн Бормида тосгонд нүүж ирсэн хүмүүс сард 50-120 еврогоор байр түрээслэх боломжтой ажээ. Тосгоны дарга Даниел Гальяно Бормида тосгоныг устаж үгүй болохоос өмнө аврах зорилгоор уг төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Д.Гальяно …