Монгол улс болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш БНХАУ-аас дэвшүүлэн тавьсан “Нэг бүс-Нэг зам санаачилга”-ын хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Хамтран ажиллах, харилцан ашигтай байж хамтдаа ашиг хүртэх” гэсэн 3 зарчим, мөн “Энхтайванч, аюулгүй байдал ба соёл иргэншил” гэсэн Даян дэлхийн 3 санаачилгыг онцлон дэвшүүлсэн байдаг. Уг харилцаа улам өргөжин тэлж хоёр орны соёл, спортын салбарын харилцаа, хамтын ажиллагааг …
Мэдээ мэдээлэл
December, 2023
-
28 December
Соёлын гавьяат зүтгэлтэн Чинагийн Галсанд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв. МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ: Соёлын бүтээлч өв, уран зохиолыг олон улсад сурталчлах, эх хэл, өв соёлоо хамгаалах, үндэсний ёс заншлаа өвлүүлэн уламжлуулах, уран зохиол, орчуулгын олон арван бүтээл туурвин ард түмнээ соён …
-
28 December
Тусгай зориулалтын машин механизм худалдан авах тендерийн материалыг нээлээ
УБЗАА-наас Хотын аж ахуйн ажил үйлчилгээнд нэн шаардлагатай тусгай зориулалтын машин механизмыг худалдан авах олон улсын нээлттэй тендерийг 2023 оны арваннэгдүгээр сарын 27-нд зарласан. Ийнхүү тендерийн материалыг 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны 11:30 цаг хүртэл хүлээн авч, тендерийн нээлтийг тус өдрийн 11:40 цагт нээхээр заасан юм. Энэ хүрээнд өнөөдөр хотын аж ахуйн ажил үйлчилгээнд нэн шаардлагатай тусгай зориулалтын машин механизм …
-
28 December
Ерөнхий аудитор Д.Занданбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг УИХ хэлэлцэж дэмжлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.12.28/ хуралдаан гишүүдийн 63.2 хувийн ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт ирүүлснийг Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай …
-
28 December
Фото: Нийтийн тээврийн парк шинэчлэлийн эхний ээлжийн 35 автобусанд шалгалт хийлээ
Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 27-нд БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулах дээр 35 автобус ирсэн. НЗДТГ-ын даргын тушаалаар байгуулсан их багтаамжийн автобусыг хүлээн авахад хяналт тавих Ажлын дэд хэсэг БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулахад ажиллан, автобуснуудыг Монгол Улсын хилээр орж ирэхээс өмнө гэрээнд тусгасан стандарт хэмжээ, техникийн үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг урьдчилсан байдлаар шалгасан байна. Ийнхүү өчигдөр автобуснуудыг шалгаж, …
-
28 December
Шинэ автобуснууд Улаанбаатар хот руу хөдөллөө
Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт шалгарсан Yutong Bus Co.,Ltd гэрээнд заасан хугацааны дагуу эхний ээлжийн автобуснуудыг нийлүүллээ. Тодруулбал, өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 27-нд БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулах дээр 35 автобус ирсэн юм. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар байгуулсан их багтаамжийн автобусыг хүлээн авахад хяналт тавих Ажлын дэд хэсэг БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулахад …
-
28 December
“Сүмбэр орд” хотхоноос “Олонлог” сургууль хүртэл замын бүтээн байгуулалт хийнэ
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо буюу “Сүмбэр орд” хотхоны замын урд талаас “Олонлог” сургууль хүртэл хоёр урсгалтай авто зам, хоёр талаар нь явган хүний зам тавихаар төлөвлөсөн. Энэ нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замтай холбогдох түгжрэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлэх холбоос зам юм. Үүнтэй холбоотойгоор зарим аж ахуйн нэгжтэй зөвшилцөн газар чөлөөлж буй бөгөөд тус байршилд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, …
-
28 December
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутаг, Увс болон Хяргас нуурын хотгороор цас орно. 2023 оны 12 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн …
-
27 December
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр (2023.12.27) Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан бүрэн эрхийнхээ дагуу …
-
27 December
Л. Ариунтуяа:Халиа тошин үүссэн эрсдэл бүхий байршлуудад 24 цагаар үзлэг, шалгалт хийж байна
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ голын ус хайлж, халиа тошин үүсэж, тохижилтын ажил халианд дарагдсан байдалтай байгаа юм. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж, мэдээлэл өглөө. Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа “Жил болгон голын сав газар дагуу халиа тошин үүсдэг. Улаанбаатар хотын зургаан дүүргийн нийт 14 байршилд халиа тошин үүссэн. Геодези, усны барилга, байгууламжийн газар жил …
-
27 December
Өсвөр үеийнхний сэтгэл зүйн асуудлаар ТББ-уудтай хамтран ажиллана
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэл зүйн тулгамдсан асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд, төрийн бус болон олон улсын байгууллагуудын төлөөллүүдтэй уулзан, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтад ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, СЭМҮТ, Нийслэлийн Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Хөөрхөн зүрх” …
-
27 December
Дэлхийн томоохон хотуудад иргэдийнх нь 60 хувь нь нийтийн тээврээр зорчдог
2007 онд хийсэн ЖАЙКА олон улсын байгууллагын судалгаагаар улаанбаатарчуудын 60 хувь нь нийтийн тээврээр зорчиж байсан. Тэгвэл өдгөө энэ тоо 30 хувьд хүрэхгүй байгаа юм. Энэ нь нийтийн тээврийн шинэчлэлийг цаг алдалгүй хийх шаардлагатай болсныг харуулж байна. Дэлхийн томоохон хотуудад иргэдийнх нь 60 хувь нь нийтийн тээврээр зорчдог. Гэтэл манайд иргэдийн 50 гаруй хувь нь хувийн тээврийн хэрэгслээр зорчиж байна. …
-
27 December
Улаанбаатар хотод метроны төсөл хэрэгжүүлэхээр боллоо
Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотод метроны төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Ингэхдээ 2013 онд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын санхүүжилтээр хийсэн метроны урьдчилсан ТЭЗҮ-ийг үндэслэх юм. Метроны нэгдүгээр шугамын нийт урт 17.7 км бөгөөд газар доогуур туннел байдлаар 6.6 км, Зүүн 4 замаас зүүн тийш 4.9 км, 25 дугаар эмийн сангийн уулзвараас баруун тийш 6.2 км, хоёр талдаа депотой байхаар …
-
27 December
Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа
2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. УИХ-ын 2001 оны 57 дугаар тогтоолоор “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталснаас хойш 22 жил өнгөрсөн байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт хүн амын 46.8 хувь нь амьдарч, ААН-ийн 75.8 хувь нь үйл ажиллагаа явуулж, худалдаа үйлчилгээний 84 хувь, ДНБ-ний 63 хувь бүтээгдэж байна. …
-
27 December
Хувийн хэвшилтэй төр өрсөлдөхгүй, урт хугацаанд дэмжинэ
Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан дийлэнх төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг Засгийн газраас боловсруулж, УИХ-аар батлуулсан. Энэхүү анхдагч хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын баталгаа гаргах, түншлэлийн гэрээ байгуулах, зөвшөөрөл олгох зэрэгт дагаж мөрдөх журам, аргачлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. Төр, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл