Мэдээ мэдээлэл

January, 2024

  • 4 January

    Цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-19-ний хооронд зохион байгуулна

    Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-19-ний хооронд зохион байгуулж байна. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт, Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер Н.Насанбат, “И-Монгол академи” УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын Төслийн менежер Б.Батзул нар мэдээлэл өглөө. НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн бүртгэлийг цаасан суурьт болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж буй. Ингэснээр иргэн хүссэн газраасаа бүртгэлээ хийлгэх боломжтой …

  • 4 January

    Ц.Цэцэгмаа: Ажлын байрны стресс, амьдралын буруу хэв маягаас шалтгаалсан ходоодны өвчлөл нэмэгдэж байна

    Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Дотрын эмч Ц.Цэцэгмаа ходоодны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөр өдөрт дунджаар 30 гаруй иргэн үйлчлүүлдэг. Үзлэг шинжилгээнд хамрагдсан иргэдийн 20 орчим хүвь нь ходоодны архаг үрэвсэл болон шархлаатай гэсэн оноштой. Насны хувьд нийгмийн амьдралд идэвхтэй хөдөлмөрлөдөг 30-59 насны иргэдийн дунд ходоодны үрэвсэлт өвчин тохиолдож байна. Тэр дундаа хеликобактерийн халдварын идэвхжил …

  • 4 January

    Японд болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан иргэдийн тоо 73-д хүрч, сураггүй болсон иргэдийн тоо тодорхойгүй байна

    Япон улсын Ишикава мужид болсон газар хөдлөлтийн улмаас нэгдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар  амиа алдсан иргэдийн тоо 73-д хүрч, сураггүй болсон иргэдийн тоо одоо өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр байна. Амь үрэгдсэн иргэдийн 39 нь Важима хотод, 23 нь Сузу зэрэг таван хотод бүртгэгджээ.Үүний зэрэгцээ 300 гаруй хүн гэмтэж бэртсэний 25 нь маш хүнд байгаа аж.  Тус мужийн Важима хот, Сузу …

  • 4 January

    Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

    Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан юм. Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Сангийн сайдын зөвлөх Т.Дуламдорж, СЯ-ны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, СЯ-ны Орлогын хэлтсийн дарга Л.Ичинноров нар ТЕГ-ын даргын үүрэгт ажлыг хүлээлцүүллээ. Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Заяабал  өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн билээ.    

  • 4 January

    Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмын төсөлд санал авч байна

    Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон дагалдан гарсан бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан шинээр дүрэм, журам, шийдвэрийн төслийг боловсруулж буй. Тодруулбал, Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тооны дээд хязгаарыг тогтоох тухай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолын төсөл /https://ulaanbaatar.mn/vote/vote-solution/657ac69beaca082574cb536a/, Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хил, хязгаарыг тогтоох, хориглосон бүсэд …

  • 4 January

    Нийтийн тээврээр зорчих оюутны картын хөнгөлөлттэй зорчилтыг түр зогсоожээ

    Их, дээд сургуулийн оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхийг түр зогсоожээ. Энэ талаар “Улаанбаатар смарт карт” ХХК-аас мэдэгдэл гаргав. Мэдэгдэлд “Нийтийн тээврийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс оюутны картын зорчилтыг түр түдгэлзүүлэх талаар мэдэгдлийг өчигдөр /2024.01.03/ манай компанид ирүүлсэн тул тодорхой шийдвэр гарах хүртэл өнөөдрөөс /2024.01.04/ эхлэн оюутны картын хөнгөлөлттэй зорчилтыг түр зогсоож байгааг мэдэгдэж байна” гэжээ.  

  • 3 January

    Элчин сайд нарыг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина

    Засгийн газрын хуралдаанаар дараах хүмүүсийг Элчин сайдаар томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжээд, Монгол Улсын Ерөнхийлөгчид саналаа хүргүүлэхээр тогтлоо. Үүнд; Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар …

  • 3 January

    Эрчимжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд бодит үр дүн гаргаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. 2024 оны эхний хагаст хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай зарим төсөл, арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”, Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд туссан болон Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт хангалтгүй байгаа зарим төсөл, арга хэмжээг …

  • 3 January

    Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барина

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд орон нутгийг бүсчлэн хөгжүүлж  хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасган хөгжлийн түвшинг ойртуулж бүсүүдийн хөгжлийн түвшинг эрэмбэ дараатай дээшлүүлэх зорилгоор Төрийн байгууллагуудын эрхлэх асуудал, үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны хамрах хүрээг харгалзан бүсчлэн үе шаттайгаар нийслэл Улаанбаатар хотоос нүүлгэн байршуулах талаар …

  • 3 January

    Жолооч автомашины торгуулиа хугацаандаа төлбөл 50 хувийн хөнгөлөлт үзүүлнэ

    2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Зөрчлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлэл хийлээ. Тодруулбал замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм зөрчиж, торгуулсан бол 15 хоногийн хугацаанд нь торгуулиа төлөх зохицуулалтыг хуульд тусгажээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Зөрчил гаргасан жолооч, хуулийн этгээд торгуулиа хугацаандаа төлбөл торгуулийн хэмжээг 50 …

  • 3 January

    С.Пагам-Орлом: Арьс, гоо заслын салбар эдийн засагт чухал хувь нэмэр оруулдаг салбар байх боломжтой

    Сайхан байх гэдэг хүний төрөлхийн хүсэл тэмүүлэл. Тэрхүү хүсэл тэмүүллийг нь бодит болгоход тусалдаг арьс, гоо заслын салбарын өнөөгийн хөгжил, ирээдүйн талаар бид Монголын анхны арьс гоо заслын эмнэлгүүдийн нэг болох BeauMonde эмнэлгийн захирал Пагам-Орломтой ярилцлаа. Манай улсын арьс гоо заслын анхны мэргэжлийн эмнэлгүүдийн нэг BeauMonde эмнэлэг байгуулагдаад 15 жил болжээ. Өнөөг хүртэл ажилласан туршлагаасаа харахад энэ салбарын хөгжил өнөөдөр …

  • 3 January

    “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа энэ сарын 10-нд эхэлнэ

    Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-аас сар шинийн баярт зориулан “Амар байна уу – 2024” үзэсгэлэн худалдааг бүтэн сарын турш зохион байгуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой уг арга хэмжээг өнгөрсөн жил анх удаа зохиоход 1,000 гаруй жижиг дунд үйлдвэрлэгчид оролцож, нийт 48.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байв. Тэгвэл энэ жил нэгдүгээр сарын …

  • 3 January

    Цэргийн бүртгэл маргааш эхэлнэ

    2024 оны нэгдүгээр сарын 4-19-ний өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг хийхээр товлогдсон байна. Нийслэл болон дүүргийн Засаг Даргын Тамгын Газраас цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулах юм. Иргэд оршин суугаа хорооныхоо Засаг даргын байранд очих, эсвэл цахим үйлчилгээний нэгдсэн портал “e-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой. Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар: дээд офицер (генерал) 65 нас ахлах офицер 60 нас дунд офицер, ахлагч …

  • 2 January

    Монгол Улсын гавьяат тамирчин Б.Цэвээндаш хэт холын зайн өвлийн гүйлтээ эхлүүлээ

    Монгол Улсын Гавьяат тамирчин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Үйлдвэр эрхэлсэн дарга, хурандаа Б.Цэвээндаш Улаанбаатараас Оросын Холбооны Улсын хил хүртэл 355 километр замыг туулахаар өнөөдөр /2024.01.02/  “Ice Nomad Marafon” хэт холын зайн өвлийн гүйлтээ эхлүүлээ.  Энэхүү өвлийн гүйлт нь төрийн цэргийн алба хаагчийн бие бялдрын бэлтгэлжилт, тэсвэр хатуужлыг харуулах, өвлийн гүйлтээр залууст зөв …

  • 2 January

    Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нэр дэвшиж байна

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг хийж байна. Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажиллаж байсан Ж.Болд, Б.Ганбат нар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул дараагийн нэр дэвшигчдийг сонгож буй юм. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд нэр дэвшиж байгаа юм.