Мэдээ мэдээлэл

December, 2023

  • 27 December

    Засгийн газар:Үндэсний орон сууцжуулалтын Үндэсний хороог Ерөнхий сайд ахална

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний орон сууцжуулалтын Үндэсний хорооны бүрэлдэхүүн, Төрөөс иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа. Энэ дагуу Үндэсний орон сууцны санхүүжилтийн корпорацийг байгуулахаар шийдвэрлэлээ. Иргэдийг орон сууц худалдаж авахад зориулж олгох орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр эхэлснээс хойш 2023 оны эхний хагас жилийн байдлаар Засгийн газар, Монголбанк, арилжааны банкуудын эх үүсвэрээр 7.2 …

  • 27 December

    Х.Нямбаатар: Улаанбаатар хотод метроны төслийг хэрэгжүүлэх тогтоолыг баталлаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотод метроны төслийг хэрэгжүүлэх тогтоолыг төслийг баталлаа. Энэ шийдвэрийн талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод метроны төсөл хэрэгжүүлэх тогтоолыг баталж өглөө. Нийслэл олон улсын нээлттэй тендер зарлах замаар метроны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр хийгдсэн метроны урьдчилсан ТЭЗҮ-г үндэслэж …

  • 27 December

    Арабын Нэгдсэн Эмират улс руу визгүй зорчино

    Монгол улсын иргэд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс Арабын Нэгдсэн Эмират Улс руу 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болсныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээллээ. Тодруулбал, Абу Даби хотноо 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зурсан “Дипломат, албан/тусгай, сервис болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын Нэгдсэн …

  • 27 December

    Монголбанк Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтын дүнгээс 1.5 тэрбум юанийг хаалаа

    Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд 2011-2016 оны хооронд ашигласан хэлцлийн дүнгээс 1.5 тэрбум юань буюу 210 сая ам.долларын төлөлтийг хугацаанаас нь өмнө урьдчилан гүйцэтгэж, хэлцлийн 1 шугамын ашиглалтыг хаалаа. Дотоодын зах зээлээс худалдаж авсан алтыг цэвэршүүлж, мөнгөжүүлсэн орлогоос юанийн своп хэлцлийн ашиглалтаас хааж эхэлсэн нь Төв банкны хүүгийн зардал болон …

  • 27 December

    Парисын олимпод манай улс цагаан тугийн дор оролцохооргүй боллоо

    Энэ оны есдүгээр сарын 22-ний өдөр Дэлхийн допингийн эсрэг байгууллагын Гүйцэтгэх хорооны хурлаас Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагад тавьсан шаардлагуудыг биелүүлэх дөрвөн сарын хугацаа өгсөн. Хэрэв энэ хугацаанд шаардлагыг бүрэн хангаж чадахгүй бол Парис-2024 олимпод Монгол Улс цагаан тугийн дор орох эрсдэлтэй байсан билээ. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс цагаан тугийн дор оролцох эрсдэлээс бүрэн гарсан гэдгийг мэдэгдлээ. Тэрбээр …

  • 27 December

    “Улаанбаатарын мөнгөн үдэш” арга хэмжээ өдөр бүр Сүхбаатарын талбайд болно

    НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран шинэ жилийн баярыг угтан “Улаанбаатарын мөнгөн үдэш” арга хэмжээг арванхоёрдугаар сарын 24-30-ныг  хүртэл Сүхбаатарын талбайд өдөр бүр 18:00 цагаас зохион байгуулж буй. “My UB-Бид хамтдаа Улаанбаатарыг бүтээнэ” уриан дор болж байгаа тус арга хэмжээний хүрээнд өнөөдөр Монгол Улсын Консерваторийн саксофончин Ц.Нямгэрэл уран бүтээлээ толилууллаа.  

  • 27 December

    П.Сайнзориг: 31 аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, 31 аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулахаар боллоо. Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос тодруулсан юм. Тэрбээр “Зөвлөлийн хурлаар нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж байгаа, цаашид НИТХ-аар хуралдаж шийдвэр гаргах ёстой зарим асуудлыг хэлэлцлээ. Хотын стандартыг сайжруулж, иргэд, аж ахуйн нэгж, худалдаа, аж үйлдвэрийн …

  • 27 December

    Засгийн газар: “2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан  үргэлжилж байна. Өнөөдөр: – “Түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын баталгаа гаргах” Засгийн газрын тогтоолын төсөл – “Ховор металлын судалгааны төв” байгуулах төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурах эрх олгох тухай Засгийн газрын тогтоолын төсөл, – Монгол Улсын Хөгжлийн банкны цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, – “2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон …

  • 27 December

    Х.Нямбаатар: Нэгдүгээр сарын 20-ны өдрөөс автобусны шинэ чиглэлүүдийг нэвтрүүлж эхэлнэ

    Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-н хүртэл автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Хотын дарга Х.Нямбаатар дугаарын хязгаарлалт хийж буй хугацаанд түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажил хийж байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Дугаар хязгаарлаж байгаа 40 хоногийн хугацаанд Улаанбаатар хотын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх чиглэлээр хөдөлгөөн зохицуулалтын шинэ …

  • 27 December

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна. 2023 оны 12 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 …

  • 26 December

    Монгол бичгээр уран тансаг бичдэг байлдагч Б.Алтаншагай

      Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад урлаг, спортын олон талын авьяастай хугацаат цэргийн алба хаагчид олон бий. Цэргийн албанд тэдний авьяас чадвар улам хөгжүүлж, магадгүй ажил амьдралынх нь зорилго, хүсэл тэмүүлэл болтол нь “өнгөлж” дэмжсээр иржээ. Хугацаат цэргийн албаа хааж байхдаа тив дэлхийн аварга, урлаг соёлын тод төлөөлөл болон гялалзсан түүх, баримт ч олон сон.    Энэ жишгээр Зэвсэгт хүчний 120 дугаар …

  • 26 December

    Нийгмийн халамж үйлчилгээг найман жилийн хугацаанд хууль бусаар авсан иргэнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Прокурорын байгууллага 2023 оны 12 дугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд 322 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 137, Өмчлөх эрхийн эсрэг 107, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 27, Хүрээлэн байгаа орчны эсрэг 18, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 15, Хүний амьд явах эрхийн эсрэг 10, Авлига, албан тушаалын …

  • 26 December

    Боксын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнээс Д.Ганбаяр алтан медаль хүртлээ

    Онцгой байдлын байгууллагаас  ОХУ-ын Гал эсэргүүцэх албаны академид суралцаж байгаа хоёр алба хаагч боксын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд амжилттай оролцож, алт, мөнгөн медаль хүртлээ. Тодруулбал ОХУ-ын Онцгой байдлын яамны Гал эсэргүүцэх болон Иргэний хамгаалалтын академийн сонсогч, суралцагчдын дунд болсон боксын нээлттэй тэмцээний 63.5 кг-ийн жинд III дамжааны курсант Д.Ганбаяр алт, I дамжааны курсант, дэд ахлагч Н. Мөнхжаргал мөнгөн медалийн эзэн …

  • 26 December

    Гацуур модны гэрлэн чимэглэлийг удаан хугацаагаар асаахгүй байхыг анхааруулж байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд болсон аюулт үзэгдэл, ослын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд арванхоёрдугаар сарын 11-24-нд объектын гал түймрийн 95, аврах ажиллагааны долоо, нийт 102 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэн ажилласан. Дээрх хугацаанд гал түймрээс 6.3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалж, …

  • 26 December

    Харшийн сүлд модны наадам боллоо

    НЗДТГ, Монголын Хүүхдийн ордонтой хамтран жил  бүр уламжлал болгон зохион байгуулдаг Харшийн сүлд модны наадам 65 дахь жилдээ боллоо. Арванхоёрдугаар сарын 25-30-ны хооронд үргэлжлэх тус наадамд оролцож буй хүүхдүүд үе тэнгийн найзуудтайгаа баяр хөөр, дуу бүжгээр дүүрэн өдрүүдийг өнгөрүүлж байна.