Мэдээ мэдээлэл

March, 2017

  • 22 March

    Дарханы АН-ын даргад нэр дэвшигч П.Эрдэнэбилэгийг “дээрээс ирсэн захиалгаар” бүртгэхээс татгалзжээ

    Дархан-Уул аймгийн АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч П.Эрдэнэбилэгийг намын дүрэм, сахилгыг зөрчсөн гэх шалтгаанаар бүртгэхээс татгалзжээ. Нэр дэвшигч П.Эрдэнэбилэг нь намын дүрэмд заасны дагуу сонгуульд нэр дэвших баримтаа бүрдүүлж, улмаар Намын дотоод сонгуулийн хорооноос өчигдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ авахаар очиход нь нэр дэвшигчийн жагсаалтад нэр нь бүртгэгдээгүй байна гэсэн аж. Энэ талаар АН-ын гишүүн П.Эрдэнэбилэг “Намын даргын сонгуульд би бүх баримтаа …

  • 22 March

    Шуурхай:Жолооч иргэдийн анхааралд

    Өчигдрөөс эхлэн манай орны ихэнх нутгаар их хэмжээний нойтон цас орж, цаг агаарын нөхцөл хүндэрсний улмаас замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсч, зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй байна. Иймд иргэд, жолооч нар цаг агаарын нөхцөл байдал, тээж яваа ачаа, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн …

  • 22 March

    Төөрсөн иргэдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын ихэнх нутаг болон төв, говийн аймгуудын зарим нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний нойтон цас, 24-нд говийн аймгуудын нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи 23-нд говь тал хээрийн нутгаар 12-14 м/с …

  • 22 March

    Монгол Улсын нийт хүн амын 3.9 хувь нь Казах үндэстэн

    Казах үндэстний уламжлалт баяр болох Өдөр шөнө тэнцдэг энэ өдөр Казах түмэн Нарны Буюу Наурызын баяраа тэмдэглэж байна.  Наурызын баярыг тохиолдуулан Үндэсний Статистикийн хорооноос Монгол Улсын Харьяат Казах  Үндэстэн нэртэй  тоон судалгаа гаргажээ. Монгол Улсын нийт хүн амын 3.9 хувь нь Казах үндэстэн, Казахууд  баруун бүсийн хүн амын 25.1 хувийг эзэлдэг юм байна. Баян-Өлгий аймагт нийт Казах иргэдийн 75.5 хувь нь амьдардаг. Казахууд Баян-Өлгий, …

  • 22 March

    Б.Солонго: Шүүгчийн тайлж өгсөн цамцаар хүүг өлгийдсөн

    Шүүхэд хүү төрлөө. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож байсан Б.Чимгээ  /2017.03.21/ 14.30 цагийн үед 3200 гр хүү төрүүллээ. Эх, хүүг “Өргөө” амаржих газарт хүргэсэн бөгөөд бие нь сайн байгаа аж. Болсон үйл явдлын сурвалжлагыг хүргэж байна. “Био комбинат” компанийн нэхэмжлэлтэй гэм хорын хохирол барагдуулах шүүх хуралдаанд Б.Чимгээ иргэдийн төлөөлөгчөөр оролцож байжээ. Шүүх хуралдаан …

  • 22 March

    С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой улсын нууцад хамааруулсан зарим бичлэгийг ил болголоо

    С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой улсын нууцад хамааруулсан зарим баримтыг нууцын зэрэглэлээс гаргаж, олон нийтэд ил болголоо. Тодруубал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцад “Төрийн нууцын хуулийн 21 дүгээр зүйлйн 4-т заасныг үндэслэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн Т.Чимээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэрэгт авагдсан баримт бичигт агуулагдаж буй төрийн нууцыг хуульд заасан хүрээнд ил болгохыг зөвшөөрчээ. Ингэснээр …

  • 22 March

    Монгол залуу архидан согтуурч, Солонгос цагдаад гар хүрчээ

          Өмнөд Солонгос eлсын Гуангжү хотын цагдаагийн газраас тус хотод ажиллаж, амьдардаг Монгол улсын иргэн А-г саатуулжээ.     Тэрээр Гуангжү хотын Куангсан дүүргийн нэгэн гудамжинд хэт согтуу байдлаар тэнүүчлэн чанга дуугаар орилж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бөгөөд дуудлагаар очсон цагдаагийн ажилтанд гар хүрч, зодсон хэрэг үйлдсэн байна.     Монгол залуу А нь 30 орчим настай ба хэрэг …

  • 22 March

    Монгол хүн сансарт анх ниссэний 36 жилийн ой тохиож байна

    Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэний 36 жилийн ойн өдөр тохиож байна. Одоогоос яг 36 жилийн өмнө буюу 1981 оны 3-р сарын 22 ны өдөр  ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа , ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Жанибековын хамт Союз 39 хөлгөөр сансарт хөөрч Салют 6 сансрын станцтай холбогджээ. Владимир Жанибеков  Жүгдэрдэмидийн Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа …

  • 22 March

    Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

    2017 оны 03 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төв, говийн аймгуудын зарим нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, баруун, төв, говийн аймгуудын зарим нутгаар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. …

  • 21 March

    Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээлгэж өгөв

    Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр (2017.03.21) Их жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо. Ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, албаны бусад хүмүүс оролцов. Мөн нийслэлийн …

  • 21 March

    Пак Гын Хэ есөн өмгөөлөгчөөр өмгөөлүүлж байна

      Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Пак Гын Хэ авилгалын хэрэгт холбогдон шалгагдаж байгаатай холбогдуулан есөн өмгөөлөгч бүхий өмгөөлөгчийн баг бүрдүүлжээ.    Экс Ерөнхийлөгч өнөөдөр мэдүүлэг өгөхөөр Сөүл хотын мөрдөн байцаах төв газар очиход тэдгээрээс зургаан өмгөөлөгч нь хамт байлцсан байна.    Тэд экс Ерөнхийлөгч Пак Гын Хэгээс байцаалт авах анхны өдөр гэхэд түүний буруугүй гэдгийг нотлох 100 гаруй хуудас бүхий баримтыг бэлтгэж …

  • 21 March

    “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлнэ

    Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Үүний дагуу энэ оны гуравдугаар сарын 22-ны өдөр улс даяар “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлнэ. Мөн Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын …

  • 21 March

    Шатсан автобусны талаар мэдээлэл хийлээ

    Өнөөдөр 09:30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо Сансарын тунель орчимд Ч41 буюу Баруунсалаа-Халдвартын чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан автобус шатсан хэрэг гарсан. Автобус 2007 онд БНСУ-д үйлдвэрлэгдсэн Монгол Улсад 2016 оны тавдугаар сард импортоор орж ирсэн “НЧБ” ХХК-ийн эзэмшлийн автобус байжээ. Гал гарсан гэх дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах, гал унтраах 010 дугаар ангийн бие …

  • 21 March

    Шүүх хурлын үеэр жирэмсэн эх амаржив

    Дөнгөж сая Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хурлын үеэр Чимгээ гэх эмэгтэй төрж, 3.2 кг хүүтэй болсон гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Ч-г шүүгчийн туслах Б.Солонго эх барьсан байна. Эх хүү хоёрын бие сайн байгаа бөгөөд тэднийг эмнэлэгт хүргээд байгаа аж. Энэ явдлыг Хан-Уул дүүргийн шүүхийнхэн ихэд бэлэгшээж байгаа гэнэ. н.Чимгээ нь Хан-Уул дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч бөгөөд …