Мэдээ мэдээлэл

December, 2023

  • 11 December

    Ш.Энхтөр: Насанд хүрэгчид, ахлах ангийн хүүхдүүд ханиадны вирусийг гэртээ авчирч бага насны хүүхдээ өвчлүүлж байгаа нь батлагдсан

    Томуу, томуу төст өвчин идэвхжилийн түвшинд шилжиж, эмнэлгүүдийн орны ачаалал нэмэгдэх хандлагатай байгаа тул Эрүүл мэндийн сайд тушаал гарган томуугийн улиралд хүүхдийн тусламж, үйлчилгээг тасралтгүй, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор нэмэлтээр ор дэлгэх үүргийг өгсөн. Эмнэлгүүдийн томуугийн үеийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, эмчилгээ, эмнэл зүйн зөвлөн туслах, халдварын сэргийлэлтэд хяналт тавих үүрэг бүхий дөрвөн баг бямба гаригт Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, …

  • 11 December

    “Ахмад үеийн арга туршлага” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

    Улсын драмын эрдмийн театрын хамт олон алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийнхээ алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор Соёл урлагийн их сургууль, Монголын театрын музейтэй хамтран “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд жил бүр зохион байгуулагддаг театрын мэргэжлийн судлаач, эрдэмтэн, ахмад уран бүтээлчдийн “Ахмад үеийн …

  • 11 December

    Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталлаа

    УИХ-ын чуулганы энэ сарын 7-ны өдрийн  нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Гишүүдийн 93.2 хувийн саналаар эцэслэн батлав. Тус хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үед олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусгасан. …

  • 11 December

    Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг НЭГ жилээр хаслаа

    “Ургацын баяр-2023”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өнгөрөгч /2023.12.07/ Монгол бөхийн өргөөнд болсон.  Барилдааны хоёрын даваанд Улсын заан Б.Серик сумын заан А.Тодмагнайтай барилдаж давсныхаа дараа гаргасан үйлдэл нь цахим орчинд олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй.  Түүний үйлдлийг Монголын Үндэсний Бөхийн Холбооны ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл энэ сарын 9-ны өдөр хэлэлцээд, Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр …

  • 11 December

    Залуучуудад ашиггүй ч алсдаа улс оронд хэрэгтэй бүсчилсэн тойргийн ЖАГСААЛТ

    Эрх баригчид ирэх жилийн сонгуулийн “зураг”-аа бүрэн гаргасан бололтой. Тойргийг хэрхэн байгуулах талаар үг унагаж эхэллээ. Мэдээж эрх барьж буй нам нь өөрт байгаа давуу талаа ашиглаж “тоглоомын дүрэм”-ээ зохиох учиртай. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт МАН-ынхан одоо байгаа тойргоо улам томруулах саналыг гаргаж, дээр доргүй алга ташуулав. Мэдээж тойргийг томсгох нь алсдаа улс оронд хэрэгтэй зүйл мөн үү гэвэл мөн. …

  • 11 December

    Х.Нямбаатар:Хоёр жилийн дотор гэр хорооллын бүсэд 12 мянган айлын орон сууцны хороолол байгуулна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, төр, төрийн бус байгууллагынхантай “Өглөөний уулзалт”-аа хийлээ. Энэ үеэр нийслэлийн ус, агаар, хөрсний бохирдол, хог хаягдал, тулгамдаж буй бусад асуудлын эцсийн шийдэл нь орон сууцжуулалт, зургаан дэд төв байгуулах гэдгийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар онцлоод энэ хүрээнд хийхээр төлөвлөсөн  ажлуудаа танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах …

  • 11 December

    САГС:Монголын эрэгтэй, эмэгтэй баг хосоороо “NBA 3x Invitational Champion” тэмцээнд аваргаллаа

    Филиппин улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон сагсан бөмбөгийн 3х3-ын “NBA 3x Invitational Champion” тэмцээнд Монголын Улсын эмэгтэй, эрэгтэй баг алтан медаль хүртлээ. Монголын эмэгтэй баг хэсгээс гурван хожилтой гарч, алтан медалийн төлөө Японы багийг 16:6-аар хожсон бол эрэгтэй баг хэсэгтээ хоёр хожил, нэг хожигдолтойгоор хэсгээс нэгээр гарч, алтан медалийн төлөө талбайн эзэн орны багийг 21:17-гоор буулган авснаар алтан медаль хүртжээ. …

  • 11 December

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн байна

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2023 оны 12-р сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, …

  • 8 December

    Сүхбаатар дүүрэг 2024 оныг гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

    Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XI хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дүүргийн Хурлын их танхимд хуралдлаа.      Тус хуралдаанаар: 1.Дүүргийн 2023 оны хөгжлийн жилийн биелэлтийг дүгнэх, 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 2.Дүүргийн 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай 3.Дүүргийн 2023 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай 4.Дүүргийн 2024 оны төсөв батлах тухай 5.Дүүргийн Газар …

  • 8 December

    У.Хүрэлсүх: Хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах зөв, зүйтэй санал, санаачилгыг бүх талаар дэмжинэ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүний эрхийн үндэсний форум- 2023” Төрийн ордонд болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх форумд оролцогсдод амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уламжиллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах тогтолцоо, бодлого, хэрэгжилт нь тасралтгүй үргэлжилж байх ёстой гэж үздэг бөгөөд энэ чиглэлээрх зөв зүйтэй санал, санаачилгыг бүх талаар дэмжин, …

  • 8 December

    П.Сайнзориг: Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хувийн хэвшлүүд дэх авлига, хээл хахуультай тэмцэнэ

    УИХ 2002, 2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталж байсан бол энэ оны зургаадугаар сард гурав дахь удаагийн хөтөлбөрийг шинээр баталсан. Энэ хүрээнд өнөөдөр “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын оролцоо” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулав. Тус зөвлөгөөнд нийслэлийн харьяа 93 байгууллагын 1000 орчим ажилтан, алба хаагч оролцсон юм. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн …

  • 8 December

    Д.Амарбаясгалан: Хүний эрхийг хязгаарласан зарим хуулийн холбогдох зохицуулалтыг хүчингүй болгоход Засгийн газар анхаарч ажиллана

    Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүний эрхийн Үндэсний форум-2023” зохион байгуулагдлаа. Форумд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан оролцож, үг хэллээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь хүн бүр эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байхыг хүн төрөлхтний язгуур зарчим болгосон байдаг. Монгол Улс 1992 оны …

  • 8 December

    Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ

    Тайланд улсын Ратчасима хотод дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын анхдугаар наадам арванхоёрдугаар сарын 2-9-ний өдрүүдэд болж байна. Тус наадамд манай улсаас пауэрлифтинг, буудлага спортын төрөлд хоёр тамирчин, хоёр дасгалжуулагч оролцож байгаа юм. Наадмын пауэрлифтингийн 107 кг-ын жинд гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор оролцсон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ. Тэрбээр цээжнээс 242 кг-ыг амжилттай шахсанаар төрийн дууллаа эгшиглүүлсэн бол …

  • 8 December

    АТГ: Өмнөговь аймгийн газрыг гадаадын иргэнд эзэмшүүлсэн гэх хэрэгт 11 хүнийг яллагдагчаар татсан

    Нүүрсний асуудлыг хянан шалгах түр хорооноос Өмнөговь аймагт БНХАУ-ын 38 компанид Үндсэн хууль болон Газрын тухай хуулийг зөрчиж газар олгосон асуудлыг шалгуулахаар АТГ-т хандсан. Өмнөговь аймагт гадаадын иргэдэд газар олгосон асуудлаар өнөөдөр /2023.12.08/ Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийлээ. АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Э, Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн …

  • 8 December

    Ш.Адьшаа: “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-тай холбогдоогүй гэдгээ хариуцлагатай мэдэгдье

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр Ш.Адьшаа гишүүн нүүрсний сонсголтой холбоотойгоор байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Би нүүрсний түр хороог анх байгуулах саналыг гаргаж 26 гишүүнээр гарын үсэг зуруулж түр хороог байгуулсан. Энд олон хулгай, луйвар бий. Тэр олон хулгай, луйврыг илрүүлэхийг хүсэхгүй байна. Би 2020 онд гишүүн болсноос хойш нэг ч “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-тай холбогдоогүй гэдгээ хариуцлагатай мэдэгдье. Б.Энхбаяр сайд …