Өчигдөр буюу 2017 оны 2-р сарын 19-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны 2017 оны эхний тохирол журмын дагуу амжилттай явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс 1 дүгээрр сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2017 оны 2 дугаар сарын 18-ний 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 7,182,740 баримт хамрагдсанаас · 4 сая төгрөгийн 3 · 500 мянган төгрөгийн …
Мэдээ мэдээлэл
February, 2017
-
20 February
Сар шинийг угтан Баянзүрхчүүд 121.7 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Сар шинийн баярыг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 18-ны өдөр буюу Бямба гарагт зохион байгуулж 121.7 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ.
-
20 February
Шадар сайд Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллалаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх тэргүүтэй шуурхай бүрэлдэхүүн хөдөө орон нутагт ажиллаж малчидтай уулзан, шаардлагатай зүйлсээр туслаж, Улсын нөөцийн бараа материалыг хүлээлгэн өгч байна. Өвөрхангай аймгийн нийт нутгийн 60 орчим хувьд нь өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй. Нийт нутгийн 90 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтож, цасны зузаан 11-20 см, уулархаг, гуу жалгандаа 50-60 см байна. Аймгийн …
-
20 February
В.Райдос: Удмын хэлхээгээ таслахгүйн тулд ургийн бичгээ хөтлөөрэй
“Зөн билгийн тулаан”-ы 16-р улирлын ялагч алдарт Виктория Райдос ирж буй 2017 оны гал тахиа жилийг хэрхэн өнгөрүүлэх талаар дараах зөвлөгөөг өгчээ. Виктория Райдос: Юуны өмнө 2017 он бүхэлдээ ололт, уналт ээлжилсэн жил болох бөгөөд та өөртөө таатайгаар өнгөрүүлье гэвэл доорхи зүйлүүдэд анхаарах хэрэгтэй болно. Таны удмын мэдээллийн санд их хэмжээний энерги цугларсан байдаг, хэрэгтэй үедээ түүнээс эрч хүчээ сэлбэж …
-
20 February
Шашинаа яаж шинэчлэх вэ?
Философийн шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор, Монгол Улсын гавьяат багш Д. Дашпүрэв Богдыгоо залах уу… Сүүлийн үед монголын интернет орчинд халхын богдын хойт буюу 10 дугаар дүрийг залах тухай, Далай ламтны тухай, мөн шарын шашны хоцрогдлын тухай нэлээд бичих болов. Монголчууд бидний өвөг дээдэс ер нь бол бүр Нирун буюу Жоужан улсын үеэс эртний хойт Энэтхэгээс үүдэлтэй …
-
20 February
Азийн Өвлийн наадам нээлтээ хийлээ
Азийн 8-р Өвлийн наадам Японы Саппоро хотноо албан ёсоор эхэллээ. 2-р сарын 19-26-ны өдрүүдэд явагдах энэхүү наадамд 32 орны нийт 2000 орчим тамирчид болон албаны хүмүүс оролцож байгаагаараа тивийн хэмжээнд түүхэн дэх хамгийн том өвлийн наадамд тооцогдож байна. Азийн наадмын нээлтийн ажиллагаа Саппоро хотын бахархал болсон Саппоро Дом цэнгэлдэхэд явагдсан бөгөөд тун удахгүй Японы эзэн хааны ширээг залгамжлах хунтайж Нарухито …
-
20 February
“Жи тайм” сүлжээнд хохирогсод ЦЕГ-т хандсаар байна
Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Мөрдөн байцаах газарт “Жи тайм” сүлжээнд элсээд хохирсон иргэд хандах нь ихэсчээ. Цагдаагийн байгууллагаас “Жи тайм” сүлжээнд хохирсон иргэдийг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байгаа бөгөөд Мөрдөн байцаах газрынхан хохирсон иргэдээс мэдүүлэг авч байгаа аж. Тиймээс тус газарт хандаж хохирлоо барагдуулах гэсэн иргэдийн хөдөлгөөн их байгаа аж. “Жи тайм” сүлжээнд 400 мянган төгрөгөөр элссэн тэтгэврийн буурлаас өгсүүлээд …
-
20 February
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улсын аварга малчин, тариаланч, тариаланч хамт олны шагналыг гардуулж байна
21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 103 малчныг “Улсын аварга малчин”, 5 малчныг “Улсын хошой аварга”, 5 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар Засгийн газраас шалгаруулсан. Энэ өдрүүдэд эрхэм хүндтэй энэ шагналыг …
-
20 February
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
2017 оны 02 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор …
-
18 February
Их хэмжээний мөнгөн ус тээвэрлэж явсныг илрүүлжээ
Төмөр зам дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид их хэмжээний мөнгөн ус тээвэрлэж явсан хэргийг өчигдөр илрүүлсэн байна. Орхон аймгийн харьяат А, Дархан-Уул аймгийн харьяат Т, Улаанбаатар хотын харьяат Б, О, Д нар нь хувийн эзэмшлийн авто машиндаа 34 кг мөнгөн ус тээвэрлэн авч явсныг Төмөр зам дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Хэргийн газарт тус …
-
18 February
Нийслэлд Урьдчилсан дүгнэлтээр есөн сургууль, 30 цэцэрлэг барих боломжтой гэж гарчээ
Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа Азийн хөгжлийн банкны Төсөл хөтөлбөрийн албаны дарга Андерс Петтерсоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү болон холбогдох албаны хүмүүс байлцлаа. Нийслэлийн Боловсролын газраас санал болгосны дагуу АХБ-наас өнгөрсөн нэгдүгээр сард барилга, газар, байгаль орчны үнэлгээ хийх мэргэжилтэнгүүд ирж ажиллаад есөн сургууль, 30 цэцэрлэгийн барилга …
-
18 February
Хүрэн баавгай агнаж, худалдахыг завдсан хэргийг шалгаж байна
Баавгай агнасан хэргийг илрүүлэн шалгаж байна. Багануур дүүргийн харьяат иргэн Д-г Төв аймгийн нутаг дэвсгэрээс хүрэн баавгай агнан, зарж борлуулах гэж байсныг саатуулан, Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж эхэлжээ. Сэжигтэн Д-д Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйл. Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих …
-
18 February
Монголд ховорхон байдаг луун сийлбэртэй ваарыг дуудлагаар худалдана
Монголын Маркетинг Менежмэнтийн Хүрээлэнгээс зохион байгуулж буй “Цагаан сарын Ёндоотой экспо” гэнэтийн бэлгүүдээр дүүрэн байна. Тухайлбал, үзэсгэлэн худалдааны нээлтийн үеэр Монголд ховорхон байдаг 100 литрийн багтаамжтай, өөрөөсөө луун сийлбэртэй шаазан ваарыг дуудлага худалдаагаар борлуулах нь ээ. Дуудах үнэ 500 мянган төгрөгөөс эхлэх аж. Нээлтийн үеэр “Авьяаслаг монголчууд” тэмцээний шилдэг оролцогч ёогчин Ц.Мөнхсайхан, “Эмоушн” хамтлагийн дуучин Т.Солонго, дуурийн дуучин Ө.Цэрэнчунт, …
-
18 February
Өнөөдөр тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Монгол түмний уламжлалт сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргасан билээ. Уг захирамжаар ирэх амралтын өдрүүд буюу хоёрдугаар сарын 11, 18-ны бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, хоёрдугаар сарын 12, сарын 19-ний ням гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд автозамын хөдөлгөөнд оролцох юм. Дугаарын хязгаарлалтын хувьд өвлийн …
-
18 February
“Сэтгүүл зүй ба оюуны өмч” сонсгол, хэлэлцүүлэг боллоо
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын сайтын холбоотой хамтран “Сэтгүүл зүй ба оюуны өмч” сэдвээр сонсгол, хэлэлцүүлгийг “Пума Империал” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Сонсгол, хэлэлцүүлэгт “Глоб интернэшнл” ТББ, Хэвлэлийн хүрээлэн, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл, Мэдээллийн сайтуудын ассиоцаци, “Медиа порт” телевизүүдийн консорциум, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Нийслэлийн сонины холбоо, МҮОНРТ, Gogo.mn сайт, “Оллоо” ХК зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон юм. Сонсгол, хэлэлцүүлгээр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид “Оюуны өмчийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл