Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 1 дүгээр орцны жижүүрийн өрөө шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 14-ны өдөр 14:54 цагийн орчим тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн ахлах дэслэгч Э.Энхбаяр захирагчтай гуравдугаар салааны аврагчид ажиллаж, гал түймрийн голомт, утаажилтын бүсээс 21 хүнийг гаргаж, амь …
Мэдээ мэдээлэл
February, 2017
-
20 February
Солонгост байгаа монголчууд малчдад тусламж илгээлээ
БНСУ-д суралцагч Монгол Оюутны Холбоо/СМОХ/-оос зудтай аймаг, сумдад туслах зорилгоор “Дулаан өвөлжье” хандивын аяныг зохион байгуулжээ. Тус аян өнгөрсөн оны 11 дүгээр сараас энэ оны 1 дүгээр сарын дунд хүртэл үргэлжилсэн байна. Аянд БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэд маань нэгдэж, 2,7 сая төгрөг цуглуулжээ. Тус хандивын мөнгийг БНСУ-д суралцагч Монгол Оюутны Холбооны Удирдах зөвлөлийн гишүүд болох Д.Таяа, М.Жаргалсайхан, …
-
20 February
НОБЕГ:Сүм хийдийн 36 обьекад хяналт шалгалж хийж 225 зөрчил илрүүлэв
Сар шинийн баярын өдрүүдэд монголчууд сүм хийдийн байгууллагуудад олноор цуглаж идээний дээдийг өргөж, зул хүжээ бадамлуулдаг уламжлалтай. Сар шинийн баярын арга хэмжээтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас Сүм хийд, шашны байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг хоёрдугаар сарын 13-наас эхлэн зохион байгуулж байна. Шалгалтын явцад 36 объект хамрагдаж, галын аюулгүйн норм дүрэм, стандартын заалтыг …
-
20 February
МУҮХ-ны цасны баяр боллоо
62 жилийн түүхтэй Монголын уулчдын үндэсний холбоо шинэчлэгдсэн бүтэц бүрэлдэхүүнээрээ үйл ажиллагаа явуулаад нэг жил болжээ. Уулын спорт өргөжин тэлж, хөгжиж байгаагийн хэрээр холбооны зүгээс олон талт үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь өнгөрөгч Ням гарагийн амралтын өдөр хайкинг хорооноос санаачилсан “Fresh Mountain Day” буюу цасны баяр байлаа. Монголын уулчдын үндэсний холбоонд Улаанбаатар аялагч клуб, Сутайн бор уулын клуб, Summit …
-
20 February
“Жи тайм” сүлжээнийхэн иргэдийг залилсаар байна
-Манай сүлжээ таван төрлийн багцтай. Хохирсон гээд байгаа хүмүүс анх орохдоо бага мөнгө төлж орсон. Тэгээд ч тэд ажлаа сайн хийгээгүй л байхгүй юу- Казакстан улсаас ядруурлыг бууруулах зорилготой Монголд орж ирсэн “Жи Тайм” гэх нэртэй сүлжээ дэлхийн 77 оронд үйл ажиллагаа явуулдаг, үйлдвэрлэгч компани гэх мэтээр ядарсан монголчуудын сэтгэхгүйгээр хэсэгтээ л тоглож биднээс найман тэрбум гаруй төгрөгийг хөнгөхөөн салгаад …
-
20 February
МҮЭХ ОУВС-гийн хөтөлбөрийг эсэргүүцэж мэдээлэл хийлээ
МҮЭ-ийн холбооноос өнөөдөр Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх гэж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-тэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Дээрх хөтөлбөрийн хүрээнд урьдчилсан байдлаар тохиролцсон зарим үндсэн нөхцөлүүд, тухайлбал нэр бүхий татвар, шимтгэлийг нэмэгдүүлэх, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхгүй байх гэх мэт нөхцөлүүдээр тохиролцон хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 …
-
20 February
Бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхигүй оролцсон байгууллагуудыг 1.6 сая төгрөгөөр торгожээ
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхигүй оролцсон аж ахуй нэгжүүдэд 1.6 сая төгрөгийн торгууль ноогдуулжээ. Уг цэвэрлэгээг гэр хорооллын гудамж, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлыг шуурхай ачиж, тээвэрлэх, орон сууцны …
-
20 February
Малайз Улс Ким Чен Намын цогцсыг зөвхөн гэр бүлийнхэнд нь л хүлээлгэж өгнө гэжээ
БНАСАУ-аас Малайз Улсад суух Элчин сайдын яамнаас тус улсад амь насаа алдсан Ким Чен Намын цогцсыг хүлээлгэн өгөх хүсэлт тавьсан билээ. Тэгвэл Малайз Улсын цагдаагийн газраас “Хойд Солонгос Улсын өнөөгийн удирдагч Ким Чен Унтай нэг эцгийн хүүхдүүд болох Ким Чен Намын цогцост үхлийн шалтгааныг тодруулах задлан шинжилгээ хийсний дараа өгнө” гэсэн хариу өгч байсан юм. Өнөөдрийн байдлаар …
-
20 February
Сөүл: Ким Чен Намын үхлийн ард Пхеньян бий
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгтэй ах Ким Чен Намын үхлийн ард тус улсын удирдлага бий гэж Өмнөд Солонгос үзэж байна. Чен Намын үхэлтэй холбогдуулан Хойд Солонгосын иргэн болох дөрвөн эрэгтэйг эрэн сурвалжилж байна гэж Малайзын цагдаа нар мэдэгдсэний дараа өчигдөр Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам хэвлэлийн бага хурал хийжээ. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Жон Жун Хи …
-
20 February
7 сарын 1-ний “гэм буруутан” консулаар томилогдоно гэв үү…
“Гэмт хэрэгтэн” агсаныг дэмжих дэлхийд ганцхан Монгол бодлого Монголын улс төрд дэлхийд өөр хаана ч байхгүй буруу жишиг тогтоод багагүй хугацаа өнгөрлөө. Улс төрд ажиллахдаа хариуцлага алдсан, улс төрийн тавцангаас нэг мөр холдохын оронд эргэн зууралдсаар байх “албан тушаалтан асанууд” гадаад, дотоодод өндөр албанд ажилладаг “өвөрмөц сонин” хандлага манайхаас өөр улсад бараг байдаггүй бизээ. Тухайлбал, 2008 оны 7 сарын 01-нд …
-
20 February
“Мишээл” төвд явуулын үзлэг, оношлогооны төв ажиллаж байна
Автомашины татвар хураалт эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн нэг цэгийн үйлчилгээ “Мишээл” төвд явуулын оношлогоо, үзлэгийн төв ажиллаж байна. Явуулын оношлогоо нь ирэх тавдугаар сарыг дуустал ажиллах бөгөөд жолооч та Улаанбаатар банкны салбарт мөнгөө тушаан татвараа төлөөд, автомашинаа оношлуулах боломж нээлттэй юм. Жолооч та өөрт ойр байрлах үзлэг, оношлогоо хийж байгаа болон татвар хурааж буй салбарууд дээр дүүрэг харьяалал харгалзахгүйгээр тушаах боломжтой. …
-
20 February
“Улаанбаатар – хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт эхэллээ
“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт Шангри Ла зочид буудлын их тамхимд эхэллээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхим хамтран зохион байгуулж буй бизнес уулзалтын гол зорилго нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт бизнесийн таатай орчин нөхцөл бүрдүүлэхэд оршиж байгаа юм. …
-
20 February
Монгол улсын генерал Т. Алтангэрэлд хотын дарга сар шинийн бэлэг хүргүүллээ
“Алтан унжлагат хэмээх гал тахиа” жил гарах гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд ерэн наснаас дээш нас сүүдэр зооглож байгаа ахмадууд гарын бэлэг хүргүүлж байна. Нийслэлийн засаг даргын тамгын газрын хэлтсийн дарга нар амралтын өдрүүдэд өндөр настаны гэрт нь очиж, хотын даргын бэлгийг өглөө. Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны иргэн , Монгол улсын генерал …
-
20 February
ОУВС-гийн хамгийн хүнд нөхцөлтэй “Extended Fund Facility” хөтөлбөрт хамрагдахаар боллоо
Монгол Улсын Сангийн яам, Монголбанк нь Олон Улсын Валютын Сангийн төлөөлөгчидтэй хөтөлбөрт хамрагдах хэлэлцээрийг 2017 оны 2 дугаар сарын 1-нээс 19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж ажиллав. Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд удааширч, төсөв, төлбөрийн тэнцэлд алдагдал үүссэн бөгөөд ирэх онуудад бондын эргэн төлөлтүүд хийгдэхээр байна. Гадаад, дотоод эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, уул уурхайн хэт хамаарал, …
-
20 February
НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн мэдээллээ шалгах, засварлах хугацааг 25-ны өдөр хүртэл сунгалаа
НӨАТ-ын урамшуулал авахаар цахим төлбөрийн нэгдсэн системд хэрэглэгчийн мэдээллээ дутуу бүртгүүлсэн 133’226 татвар төлөгч иргэн байгаа бөгөөд мэдээллээ нягтлан шалгах, засварлах сүүлийн хугацааг Сангийн Яамнаас 2 дугаар сарын 25-ны өдрийг дуустал сунгалаа. Иймд татвар төлөгч та цахим төлбөрийн нэгдсэн системд хэрэглэгчийн хувийн мэдээллээ бүрэн гүйцэд оруулж урамшууллаа аваарай.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл