Мэдээ мэдээлэл

February, 2017

  • 14 February

    Зарим ЭСЯ, Консулын газрыг түр хаахыг мэдэгдлээ

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаас Бүгд Найрамдах Индонези Улсад суугаа Элчин сайдын яам, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Элчин сайдын яам, Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий Консулын газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хайлаар хотод суугаа Консулын газрыг 2017 оны эхний хагаст багтаан түр буюу улс …

  • 14 February

    Б.Баатархүү: Хот суурин газарт цагаан сарын баяр тэмдэглэх ёс жаяг алдагдсан

    Цагаан сарын баяраа хэзээ тэмдэглэх вэ хэмээн Монголчууд хоёр хуваагдан маргалдаж байна. Зурхайч нарын үнэн худал мэдээллээс болоод тэр шүү дээ. Зарим нь Хятад, Солонгосчуудтай хамт цагаан сарын баяраа тэмдэглэх ёстой гэж айлдаж байхад зарим нь Монголын цагаан сар тусдаа болдог гэж тайлбарлаж байна. Ер нь Монголын цагаан сар намрын улиралд болдог байсан гэх мэдээлэл ч бий. Тэгэхээр энэ бүх …

  • 14 February

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын ОХУ-д хийх айлчлал эхэллээ

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар 2017 оны 2 дугаар  сарын 13-14-ний өдрүүдэд ОХУ-д айлчилж байна. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтай хоёр талын харилцаа, бүс нутгийн болон олон улсын харилцааны асуудлаар хэлэлцээ хийв. ОХУ-ын Гадаад хэргийн сайд  С.В.Лавров хэлэлцээг нээж хэлсэн үгэндээ “Эдийн засаг, хүмүүнлэгийн …

  • 14 February

    Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна

    Баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар тал газраа 25-50 см, уулархаг газар, гуу жалгандаа 60-100 см-ийн зузаан цасан бүрхүүл тогтон, ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.1-14.9 градус хүрч 7-10 хоног хүйтрээд, дараа нь хүйтний эрч суларч тал, хээрийн бүс нутгат тогтсон цас өдөртөө хайлмагтан, шөнөдөө мөстөн, нягтарч хатуурсан, салхи 16-27 м/с, зарим үед 28-30 м/с хүртэл ширүүсч аюулт болон гамшигт үзэгдлийн …

  • 14 February

    Жолооч та татвараа амралтын өдрөөр ч төлж болно

    Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хурааж эхэлсэнтэй холбогдуулан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн сард байгуулагдсан. Ажлын хэсгийн гишүүд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн энэ жилийн албан татвар төлбөрийг хураах ажлын явцтай танилцав. “Нийслэлийн Засаг даргын болон дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу ажилаж байна. Дүүргийн хэмжээнд албан татвар, төлбөрийн ажил …

  • 14 February

    “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн төвд өнөөдрийн байдлаар 154 хүүхэд амьдарч байна

    “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн төвд өнөөдрийн байдлаар 02-18 насны нийт 154 хүүхэд амьдарч байна. Эдгээр хүүхдийг хүйсийн байдлаар нь авч үзвэл эрэгтэй 85, эмэгтэй 69 хүүхэд байгаа юм. Тус төв нь “Элдэв чимэггүй энгийн яриа” арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг байна. Энэ удаагийн арга хэмжээнд нь Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх урилгаар оролцлоо. Шадар сайд уг арга хэмжээнд зориулж, …

  • 14 February

    Сүм хийдийн аюулгүй байдлыг хангана

    Сар шинийн баярын аюулгүй байдлыг хангаж нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу сүм хийд, шашны байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг энэ сарын 23-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна. Шалгалтаар сүм хийд, шашны байгууллагуудын барилга байгууламжид Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж …

  • 14 February

    Л.Наранбаатар: “Эрдэнэс Тавантолгой”-н бүх менежмент, тээвэрлэлт, борлуулалт Хятадын гарт орсон

    Уул уурхайн томоохон ордуудаа хөдөлгөснөөр эдийн засгийн хүндрэлээс гарна гэдгийг эрх баригчид тодотгож байгаа билээ. Харин иргэн бүрийн хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс тавантолгой” компанийн хуримтлагдсан алдагдал 453 тэрбум төгрөгт хүрч,  822 тэрбум төгрөгийн өр  үүссэн байна. “Эрдэнэс тавантолгой”-н өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, цаашдаа хэрхэн явах талаарх судалгааг Уул уурхайн инженер, эдийн засагч Л.Наранбаатар хийж, Ард санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг, хуульч Б.Баяр нар энэ …

  • 14 February

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн

    2017 оны 02 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. …

  • 13 February

    Монгол залуу Солонгос иргэний амийг хөнөөсөн хэргээр саатуулагджээ

      Өмнөд Солонгосын Кёнгбук аймгийн цагдаагийн газар тус аймагт ажиллаж, амьдардаг Монгол залууг Солонгос иргэний амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан саатуулжээ.     Монгол залуу С энэ жил 26 настай, тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг байсан байна.     Хэрэг гардаг орой буюу 2-р сарын 10-ны өдрийн оройн 21 цаг 30 минутийн орчим С нь хамт ажилладаг Солонгос улсын иргэн, 62 настай …

  • 13 February

    Путин тавдугаар сард Хятадад айлчилна

    Ирэх тавдугаар сарын 14-15-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо “Торгоны зам буюу Нэг бүс-нэг зам” олон улсын хэмжээний чуулган зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцох тухай Хятадад суугаа Оросын элчин сайд Андрей Денисов мэдэгдсэн байна. Энэ үеэр Путин тус улсад төрийн айлчлал хийж, БНХАУ-ын дарга Си Жинпинтэй уулзахаар төлөвлөж буй аж. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны …

  • 13 February

    Гурван сарын тэтгэврийн 50 хувьтай нь тэнцэх мөнгийг хүүгүйгээр зээлж болно

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч болон хөдөлмөрийн чадвараа алдсан, тахир дутуугийн тэтгэвэр авагч нийт 100 гаруй мянган иргэнд гурав хүртэлх сарын тэтгэврийн 50 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний урьдчилгаа тэтгэврийг ямар нэг хүү шимтгэлгүй олгохоор шийдвэрлэжээ.   Ерөнхий сайдын ивээл дор өнөөдөр Төрийн ордонд “Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” үндэсний чуулган болж өнгөрсөн. Энэ үеэр Хөдөлмөр, …

  • 13 February

    Даршилсан сайра загас зүрхэнд хамгийн их ашиг тустай

    КРАСНОЯРСК. /TASS/. Оросын ШУА, Сибирийн холбооны тойргийн их сургуулийн эрдэмтэд даршилсан сайра /хар амар/ загасны хэд хэдэн төрлийг судалсны дүнд, энэхүү бүтээгдэхүүнд зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай ханаагүй тосны хүчлийн агууламж маш өндөр байна гэсэн дүгнэлтийг хийжээ. Энэ тухай ОХУ-ын ШУА-ийн дэд захирал Михаил Гладышев мэдээлэв. “Даршилсан сайра нь ханаагүй тосны хүчил болох Омега-3-ыг хамгийн ихээр агуулсан бүтээгдэхүүн гэдгийг бид тогтоолоо” гэж Гладышев ярилаа. …

  • 13 February

    АН төв байраа С.Эрдэнийн “Шонхор тауэр” луу шилжүүллээ

    Ардчилсан намын шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, Ерөнхий нарийн бичгийн дарга асан Л.Эрхэмбаяр болон ҮЗХ-ны гишүүд, намын гишүүд дэмжигчид оролцлоо. АН-ын дарга С.Эрдэнэ, “Ардчилсан намын шинэчлэлийн ажил үе шаттайгаар явж байна. Бид VII их хурлаа амжилттай зохион байгууллаа. Намын дүрмээ бүх гишүүдээрээ хэлэлцүүлж чадлаа. …

  • 13 February

    Д.Оюунхорол сайд авлигачдыг цээжээрээ хамгаалж эхлэв үү

    Д.Оюунхорол сайдын тэргүүлдэг Байгаль орчин, аялал жуулчалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба тэргүүтэй хүмүүс нэгэн компанийн захирлаас авлига авч байгаад Авлигатай тэмцэх газрынханд үйлдэл дээрээ баригдсан билээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, “Оюу цагаан барс” компанийн захирал Ц.Анхбаяраас Д.Даваасамба 150 сая, Үнэлгээ Аудитын хэлтсийн дарга П.Бүнчинжав 40 сая, мэргэжилтэн С.Баярхүү 20 сая төгрөгийн авлига авч байгаад баригдсан …