Мэдээ мэдээлэл

February, 2017

  • 8 February

    Н.Баяртсайхан: 2016 онд Монгол Улсын эдийн засагт нийтдээ 1.5 их наяд төгрөгийг нийлүүлсэн байна

    Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны 2-р сарын 7-ны өдрийн  хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилт, 2017 оны мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явцын талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээлэл хийлээ  Тэрбээр мэдээлэлдээ 2016 онд Монгол Улсын эдийн засагт нийтдээ 1.5 их наяд төгрөгийг нийлүүлсэн байна. 2016 оны 1, 5 сард …

  • 8 February

    Хятадууд Монголд визгүй зорчих нь сөрөг үр дагавартай байж болзошгүй тул тайлбар хийхийг хүслээ

      УИХ дахь Ардчилсан намын бүлгээс БНХАУ-ын иргэд Монгол Улсад визгүй зорчих нь сөрөг үр дагавартай байж болзошгүй тул тайлбар хийхийг хүслээ.        

  • 8 February

    Мөрийтэй тоглоомчдоор удирдуулсаар байх уу … ?!

    Манай нэгэн сайд, хэсэг орон нутгийн удирдлагын хамт Инчоны буудал дээр бууж байна гэнэ. Солонгосын талын урилгаар айлчилж буй. Онгоцноос буусан оройгоо бөөнөөрөө казинод тоглож өнжсөн аж. Дараагийн өдрүүдэд, албаны арга хэмжээ дуусмагц багаараа казино руу гүйлдэн очиж мөнгө хожих хожигдохыг сөөлжүүлэх ажлыг хийжээ.  Мэдээж, хожихоосоо алдах нь их байсан байж таараа.  Гэхдээ алдаж байгаа мөнгөний хэмжээ нь Солонгосын баячууд …

  • 7 February

    П.Сэргэлэн: Tөмсний сортын 100 хувь жимс, жимсгэний 70 хувийг Монголд тариалагдаж байна

    ХХААХҮ-ийн сайдын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр /2017.02.07/ боллоо. Хуралдаанд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, дэд сайд Ж.Сауле, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын  дарга бөгөөд зөвлөлийн орлогч дарга М.Энх-Амар,  МЭХ-н захирал Б.Батцэцэг, ХААИС-н дэд захирал, доктор, Ph.D  Г.Гантулга,  УГТЭШХ-н захирал Н.Баярсүх,  ШУТИС-н ҮТС-н захирал доктор Ph.D   Ж.Туяацэцэг нарын хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн төлөөлөл оролцлоо. Хуралдааныг нээж ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн үг …

  • 7 February

    Алдарт эхийн одонгийн материалыг авч байна

    Алдарт эхийн одонгийн материалыг авч байна Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийн “Алдарт эхийн” I, II одонгийн материалыг хүлээн авч байна. Заасан шаардлагыг хангаж буй эхчүүд өөрийн харъяа хороондоо очиж, холбогдох зөвлөгөө мэдээлэл авах юм байна. Одон авах эхчүүд дараах материалыг бүрдүүлэх аж. Үүнд: 1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл /хорооны Засаг даргаар цохуулсан …

  • 7 February

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат санхүүгийн сүлжээнд холбоогүй гэв

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат #Gtime гэх санхүүгийн сүлжээтэй ямар нэгэн байдлаар огт холбоогүйн дээр энэ үйл ажиллагааг дэмжсэн ямарч арга хэмжээнд оролцоогүй, энэ талаар ямар нэгэн эерэг байр сууриа илэрхийлээгүй болно. Иймд олон нийтэд итгэл төрүүлэх зорилгоор энэхүү сүлжээндээ Монгол Улсын Ерөнхий сайдын нэрийг ашиглаж байгаагаа даруй зогсоохыг зарим нэр бүхий хүнээс шаардаж, баталгаагүй эх сурвалжийн энэ талын худлаа …

  • 7 February

    Шатахууны үнэ нэмэгдүүлснийг МҮЭ-ийн холбоо эсэргүүцэж байна

    Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноосшатахууны үнэ нэмэгдсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газраас Онцгой албан татварын хөнгөлөлтөөр дамжуулан шатахууны үнийг зохистой түвшинд байлгах чиглэлээр тодорхой арга хэмжээг авч ажиллаж байгаа. Гэвч нэр бүхий зарим компаниуд шатахууны үнийг 50-100 төгрөг /өнгөрсөн Баасан гаригаас эхлэн/-өөр нэмэгдүүлээд байна. Бүх төрлийн бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээний үнэ тариф өсөхөд шатахууны үнэ онцгой нөлөөлдөг учир ийнхүү дураараа …

  • 7 February

    ШӨХТГ: Шатахууны үнийг буулгахыг шаардлаа

    Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнийг нэмэгдүүлсэн “Шунхлай Трейдинг”, “Магнай трейд”, “Петростар”, “НИК” зэрэг компаниуд үнээ бууруулахыг шаардсан мэдэгдлийг өчигдөр хүргүүлжээ. Тус шаардлагад Засгийн газрын  2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 34 дугаар тогтоолоор онцгой албан татварын хэмжээг  30,000-аас 130,000 тус тус дахин бууруулсан Гэтэл нэр бүхий компаниуд татварын хөнгөлөлт эдэлсээр байж бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлэх …

  • 7 February

    Хотын дарга иргэдтэй уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдийг хүлээн авч уулздаг ээлжит уулзалтаа өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд хийв. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнчулуун болон холбогдох албаны хүмүүс байлцлаа. Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Ган-Өлзий эрүүл …

  • 7 February

    Польш Улсаас 50 сая еврогийн зээл авах төслийг дэмжив

    Tөсвийн байнгын хороо Засгийн газраас  2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн,  Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэв. Хэлэлцээрийн төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн танилцуулсан юм.  Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар Монгол Улсын хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсролын шинэчлэл, байгаль орчныг хамгаалах …

  • 7 February

    Эргүүлийн офицер иргэдийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас хамгаалжээ

    Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Энхбаяр өнгөрсөн сарын 28-ны 22.00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20 дугаар гудамжинд айлын гэр шатаж байна гэх дуудлагыг хүлээн авч, шуурхай ажиллажээ. Эргүүлийн офицерийг тухайн газарт очиход иргэн Ц-гийн Монгол гэрийн яндангаар гал гарч өрх нь шатаж байсан бөгөөд богино хугацаанд …

  • 7 February

    49 хувийг төрд авах асуудлаар МАН дотроо хуваагдаж эхэллээ

    Эрдэнэтийн 49 хувийг төрд авах санал оруулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон Ш.Раднаасэдээр ахлуулсан ажлын хэсгийн үр дүн гарахгүй нь бололтой. Учир нь МАН-ын бүлэг тэр чигээрээ Тэрэлжид ч, ордонд ч хуралдаад олонхийн зангарагаа үзүүлж чадахгүй байна. Бүлгийн зарим гишүүд хувийн өмчийг төр булааж авахыг эсэргүүцэж, санал зөрөлдсөний улмаас өнөөдөр байнгын хорооны хуралдаа ирц бүрдүүлэхгүй бойкотолж сууна. Ийнхүү АН, МАН-аараа эсрэг байр …

  • 7 February

    Тэрэлжээс эхлээд Төрийн ордонд дуусаагүй “яриа”

    Долоон жилийн өмнө МАХН /тэр үеийн нэрээр/-ынхан Тэрэлжид очиж хуралдаад МАН нэртэй болохоор шийдэж байжээ. Үүнийгээ Тэрэлжийн тунхаг гэдгээр зарлаж, удалгүй намынхаа нэрийг сольсон байдаг. Тэр үед ингэж “Гацуурт”-ын Л.Чинбатын Тэрэлжид байгуулаад удаагүй байсан таван одтой зочид буудлыг гайгүй сайн рекламдсан гэдэг. Үнэн хэрэгтээ энэ нь халхавч болж, 2010 оны есдүгээр сарын тэр нэгэн өдөр олон асуудлыг  шийдсэн гэдэг юм …

  • 7 February

    “Монополь” -члогдсон гажиг тогтолцоо

    -Шатахууны үнийг нэмэхээс нь өмнө биш, нэмснийх нь дараа мэддэг гажиг тогтолцоог хэзээ халах вэ- Нефть импортлогч аж ахуйн нэгжийн удирдлагуудад хүссэн үедээ, дуртай цагтаа ширээ тойрч суучихаад шатахууны үнийг нэмэх шийдвэрийг гаргадаг гажиг тогтолцоо үйлчлээд олон жил болж байна. Энэ гажиг тогтолцоо нь тэдэнд төрийн шийдвэрийг хүртэл үл огоорох “эрх мэдэл”-ийг олгодог гэвэл нэг их хол зөрөхгүй байх. Өөрөөр …

  • 7 February

    Согтуу Монгол залуус Солонгос цагдаагийн хөлийг хазжээ

        Өмнөд Солонгосын Чежү арлын цагдаагийн газарт өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын хоёр иргэн саатуулагдсан байна.     Тэд тус арал дахь нэгэн дээд сургуульд суралцдаг 18, 20-н настай Ш. Л нар байсан аж.     Монгол залуус 1-р сарын 31-ний өдөр архидан согтуурч улмаар гудамжинд явж байсан иргэдийг шалтгаангүйгээр зодож бие болон эд хөрөнгийг нь хохироосон хэрэг үйлджээ.     Тэд мөн …