Мэдээ мэдээлэл

January, 2017

  • 20 January

    Архи согтууруулах ундааг хориглосон өдрүүдэд 57 хүн саатуулагджээ

    Нийслэлийн Баянгол дүүрэгт 4-н иргэн шингэн зүйлд хордож нас барсантай холбоотойгоор НИТХурлын Тэргүүлэгчидийн 2017 оны 01 дүгээр сарын 17 ны өдрийн 19 тоот “Хүнсний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг шалгах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга …

  • 20 January

    ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа

    Шинээр баригдан саяхан ашиглалтанд орж нээлтээ хийсэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт  өчигдөр танилцлаа. Энэ үеэр тэрээр  тус эмнэлэгт хэрэгцээ шаардлагатай байгаа   зарим тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэж өгнө гэдгээ энэ үеэр хэлсэн юм. Тухайлбал, Монгол анхдагч MRI аппаратыг засварлахад шаардлагатай 1.3 тэрбум төгрөгийг шийдэж өгөхөд анхаарч ажиллана гэсэн юм.  Тус эмнэлгийн амбулатори …

  • 20 January

    Монгол, Хятадын хилийн боомтууд гурван хоног ажиллахгүй

      “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4,3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд 2017 оны 1 сарын 27-29-ний өдрүүдэд, БНХАУ-ын цагаан сарын баяр тохиож байгаатай холбоотойгоор ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

  • 20 January

    Ж.Мөнхбат хэний захиалгаар иргэдийн халаасыг тэмтрэх хуулийн төсөл санаачлав

    “Өргөн нэвтрүүлгийн тухай” гэх нэгэн хууль тун удахгүй мэндлэх гэж байна. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан юм. Ж.Мөнхбат нь уг хуулийн төслийг боловсруулахдаа Япон, Канад, Өмнөд Солонгос, Польш, Герман, АНУ зэрэг өргөн нэвтрүүлгийн чиглэлээр бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн …

  • 20 January

    Улаанбаатарт 18 хэм хүйтэн

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 34-36 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 38-43 градус, өдөртөө 23-28 градус, Монгол Алтайн нурууны …

  • 19 January

    М.Энхболд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд эргүүлэн авах асуудлыг шийдвэрлэхээр болжээ

    Өнгөрсөн  УИХ-ын сонгуулийн өмнөхөн “ Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг  гадаадын компанид заржээ” гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн асан Ц.Баянсэлэнгэ  хийсэн  нь тухайн үедээ багагүй дуулиан дэгдээж энэ сэдвийг олон нийтийн анхаарлын төвд хүргэсэн.  Үүний араас  буюу сонгуулийн орой Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг  Эрдэнэтийн 49 хувь  зарагдсан нь үнэн гэхдээ гадаадын компани биш Монголын Худалдаа Хөгжлийн Банк худалдан авсан. Бид Монголдоо Эрдэнэт …

  • 19 January

    Итали улсад газар хөдлөлт болж 30 хүн амь насаа алджээ

    Итали улсад байрлах    “Gran Sasso” уулын  ойролцоо орших  дөрвөн одтой зочид буудал болох  Rigopianoд  нэгдүгээр сарын 18-19 шилжих шөнө газар хөдлөлт болжээ.  Тус газар хөдлөлтийн  улмаас  Абруззо бүсийн  “Gran Sasso” уулын  ойролцоо орших зочид буудал цасан нуранга нд дарагджээ. Аврах албаны мэдээллэж байгаагаар  одоогоор 30 хүн амь насаа алдсан байна гэж мэдээлжээ.   Г.Нараа

  • 19 January

    УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:Хуйвалдахгүй хор найруулахгүй хуралдаа суугаад явж байна

    УИХ-ын гишүүн М. Оюунчимэг НББСШУ байнгын хорооны хуралдааны үеэр  кофе ууж, боов идэж буй дүрс сошиалд цацагдаж, шүүмжлэлд өртөөд байгаа билээ.  Тэрээр  өнөөдөр тайлбар өглөө.  УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:Эмэгтэй гишүүд юманд их шударга хандаад байгаа.  Хуралдаа маш их идэвхтэй сууж байна.Хор найрлаганд оролцохгүй байна. Тэгэхээр эмэгтэй гишүүдийн хэлж хийж байгаа ажил руу анхаарал огт тавихгүй. Жишээлбэл, намайг ганц кофе уусны төлөө …

  • 19 January

    Монгол улс дотоодын цэрэгтэй байх нь зөв гэв

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Дотоодын цэргийг цомхон, мэргэшсэн бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр байгуулан түүний бие даасан байдлыг хангаж, улсын онц чухал объектыг хамгаалах, шаардлагатай үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, дотоодын бусад үймээн самууны үед иргэн, байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг гүйцэтгүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн осол, …

  • 19 January

    Ц.Элбэгдорж:Монголын нэр хүндийг өсгөх, дэлхийн хэмжээнд жинг нэмэх гэсэн монголчуудын хүсэл зорилгод нийцсэн арга хэмжээ байдаг

    Дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудыг хэлэлцэх зорилгоор улс орнуудын удирдагчид, төр, нийгмийн зүтгэлтнүүд, нэрт эдийн засагчид болон бизнесийн салбарын төлөөлөгчдийн оролцоотойгоор чуулж буй Дэлхийн эдийн засгийн   чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монголын хэвлэл мэдээллийн  сэтгүүлчдэд ярилцлага өглөө. -Монгол Улс Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад анх 1991 онд урилгаар оролцсоноос хойш …

  • 19 January

    ”Бидний цөөхөн Монголчууд” төсөл Налайх дүүргээс эхэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан М.Зоригтын санаачлагаар “Бидний цөөхөн Монголчууд” төслийг эхлүүллээ. Уг төслийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа М.Зоригтын төрсөн нутаг Нийслэлийн Налайх дүүргийн Соёлын төв ордонд өчигдөр /2017.01.18/ болов. Төслийн нээлтийн ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Монгол Улсын шатрын их мастер н.Энхтуул нар оролцлоо. Төслийг …

  • 19 January

    Хувийн хэвшлийн бага орлоготой хүмүүсийн цалин нэмэгдэх үү

    Манай улсад тулгамдаж буй хамгийн гол асуудал ажлын байр. Иргэн нь тогтвортой орлоготой. Орлого нь амьдралд нь хүрэлцдэг бол нийгмийн өмнө тулгамдаж буй олон асуудал шийдэгдэх сайн талтай. Энэ бүхэнд тооцоо судалгаа гаргаж, бодлого төлөвлөж хэрэгжүүлэх учиртай Монгол улсын Засгийн газар, нөгөө талаас иргэдийн эрх ашгийн төлөөх Ажил олгогч эздийн холбоо болон Үйлвэрчний эвлэл хамтран хоёр жилд нэг удаа хэлэлцээр …

  • 19 January

    Азийн сантай хотын хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

    Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Азийн сангийн Суурин төлөөлөгч Мелони К.Линдберг нар хотын хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд азийн сангийн зүгээс Улаанбаатар хотын Ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэхэд техникийн дэмжлэг, туслалцаа үзүүлнэ. Мөн холбогдох бодлого болон төлөвлөлтийн баримт бичгүүдэд тусгагдсан ногоон хөгжлийг дэмжих чиглэлийн …

  • 19 January

    Эрдэнэт хотод 5900 гаруй “Gold chinggis” архи битүүмжиллээ

    Нийслэл хотод 5 иргэн архинд хордож амиа алдсан харамсалтай хэрэг гараад удаагүй байна. Тухайн иргэдийн хордсон гэх газраас “Найрсаг”, “Gold Chinggis” нэрийн архины шил олдсон билээ. Тиймээс аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулж түүгээр үйлчилж буй цэгүүдэд яаралтай шалгалт хийсэн байна. Шалгалтад 354 цэгийг хамруулж “Gold Chinggis” нэрийн 5900 гаруй шил архийг …

  • 19 January

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг …