Мэдээ мэдээлэл

January, 2017

  • 19 January

    “Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

    Монгол Улсын Засгийн газраас “Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол батлахаар болов.  Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий Ажлын албыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулан байгуулах юм. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн үр дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой …

  • 19 January

    Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан сараас нь тооцож олгоно

    Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох ажлыг зохион байгуулахыг сайд Н.Номтойбаярт даалгав. Хүүхэд болон эх, эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд нь үйлчлүүлэх банкаа өөрөө сонгох эрхтэй. Хүсэлт гаргахдаа иргэний цахим үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, хэрэв хүүхэд 16 нас хүрсэн бол иргэний цахим үнэмлэхийг нь авч банкинд бүртгүүлэх ёстой. Хүүхдийн …

  • 19 January

    50 ортой Хүүхдийн шинэ тасаг нээлээ

    Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амьсгалын замын өвчлөл ихэсч, эмнэлгүүдийн ачаалал хэтэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Батлан хамгаалах яамЦэргийн төв эмнэлэгт Хүүхдийн тасаг нээн ажиллуулж эхэллээ. Цэргийн төв эмнэлгийн Мэдрэлийн тасгийн хуучин байрыг сэргээн засварлаж 50 ортой тасгийг шинээр нээсэн бөгөөд тэнд ажиллах 28 эмч, эмнэлгийн ажилтнуудыг сонгон шалгаруулж ажилд нь оруулжээ. Хүүхдийн тасаг нь Баянзүрх дүүргийн …

  • 19 January

    ӨНӨӨДӨР: “Солар повер интернэйшнл” нарны цахилгаан станцын нээлт болно

    Өнөөдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 19-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна. ТӨРИЙН ОРДОН 09.30 цагт: УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 99027444 10.00 цагт: ОӨУБЕГ-аас Бүгд Найрамдах Унгар Улсын Мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компаний төлөөлөлтэй Гадаад паспортын шинэчлэлийн асуудлаар хэлэлцээр хийнэ. Утас: 88093607 ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ …

  • 18 January

    Багахангай дүүргийн ЭМ-ийн төвд архи согтууруулах ундаатай холбоотой хордлогын шинж илэрсэн дуудлага ирээгүй байна

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны А/19 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Багахангай дүүргийн Засаг даргын 2017 оны А/08 дугаар “Хүнсний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” захирамжаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав. Ажлын хэсэг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхэлдэг 11 байгууллагаас архи 3432, пиво 2968, дарс …

  • 18 January

    Ж.Эрдэнэбат: Монгол бол өнөөдөр л эдийн засгийн хямралтай болохоос ирээдүй нь өөдрөг орон

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт болон “Поларис ассет корпораци” /Polaris Asset Corporation/, “Женерал Электрик” /General Electric/, “Ж.П. Морган” /J.P. Morgan/ компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Хатагтай Женифер Зимдал Галт,  Элчин сайдын хувьд 2017 оны анхны уулзалтаа Монгол Улсын Ерөнхий сайдтай хийж байгаадаа баяртай буйгаа хэлээд эдийн …

  • 18 January

    Тэтгэврийн зээлийн хүүг 15 хувь болгож буурууллаа

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр гурван асуудлаар мэдээлэл хийлээ. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 10-ны хуралдааны үеэр Ерөнхий сайдаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад өгсөн чиглэлийн дагуу тэтгэврийн богино хугацаат зээлийн хүүг бууруулах ажил хэрэгжиж эхэллээ. Өнөөдрийн байдлаар ХААН …

  • 18 January

    74 настай эмээг дээрэмдсэн хэрэгтнүүдийн ялыг хэвээр үлдээв

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарт холбогдох хэргийг өнөөдөр хянан хэлэлцлээ. Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу шүүх хуралдааныг дахин хийсэн байна. Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нар урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны нэгдүгээр сарын 7-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг байрлах 24 дүгээр байрны орцонд 74 настай иргэн Ц-ийн …

  • 18 January

    Дэлхийн банкны суурин төлөөлөгчтэй уулзав

    Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-ийн Дэлхийн банкин дахь удирдагч Тод Жонсон, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Төсөл хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү нар байлцлаа. Уулзалтаар “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-ийн хэрэгжүүлсэн болон цаашид хийж хэрэгжүүлэх төсөл …

  • 18 January

    Футзалны “Үндэсний цом-2017” тэмцээн Дархан-Уул аймагт зохиогдож байна

    Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддагФутзалны “Үндэсний цом-2017”  тэмцээн анх удаа Дархан-Уул аймагт энэ сарын 16-ний өдрөөс эхэлсэн. /2017.1.17/ Спортын ордонд тус тэмцээний нээлт боллоо. Нээлтийн арга хэмжээнд аймгийн засаг дарга С.Насанбат, Аймгийн Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат, аймгийн засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхбат, ТЗУХ-ын дарга П.Баярсайхан, Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчА.Ганбаатар, Монголын хөл бөмбөгийн …

  • 18 January

    Сардаа 6000 долларын орлого олдог Монгол бүсгүй

    Лила Бямбадорж гэх Монгол бүсгүй интернет худалдаагаар хангалттай цалин авч байна. Түүний талаар АНУ-ын хэвлэлийн томоохон агентлаг CNN онцлон бичжээ. Тэрээр гурван хүүхдийн ээж бөгөөд жилийн өмнө ажлаасаа халагдаж, нэг хэсэг хүндхэн байдалтай амьдарч байсан байна. Удалгүй онлайнаар ажилладаг болж, шургуу ажиллаж эхэлжээ. Үргэлжлэлийг энд дарж уншина уу

  • 18 January

    Донорын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

    Донорын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төслийн үзэл баримтлалын талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг танилцууллаа. Донорын тухай хуулийг шинэчлэн найруулах шалтгаан нь анагаах ухааны практикт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын шинэ технологи нэвтэрсэн, сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд хорт хавдар, гадны шалтгаант осол гэмтэл эзэлж, жилээс жилд төрөлт нэмэгдэж, төрөлтийн …

  • 18 January

    МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал асуулга авч байна

             Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал асуулга авч байна. 2006 онд батлагдсан, 6 бүлэг, 42 зүйлтэй Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж байгаатай холбогдуулан уг хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар иргэд та …

  • 18 January

    Нигерийн агаарын цохилтонд дүрвэгсдийн хуаранд байсан 52 хүн амь насаа алджээ

    Нигерийн цэргийн онгоцны албан хаагчид  алдаа гаргаж дүрвэгсдийн зүүн хойд хэсэгт байрлах хуаранруу бөмбөгджээ. Тус бөмбөгдөлтийн улмаас 52 хүн амиа насаа алдаж, олон арван  хүн гэмтжээ.Улаан загалмайн тусламжийн байгуулгын хэлснээр  тэдний ажилчидын зургаан амь насаа алджээ.Түүнчлэн MSF тусламжийн агентлагийн мэдээлснээр гэмтэж бэртсэн  200 гаруй хүмүүсийг эмнэлэгийн тусламж үзүүлэхээр шилжүүлэв гэж мэдээлсэн байна. Ерөнхийлөгч Muhammadu Buhari,  Boko Haram дайчидтай  тэмцэж байна. Иймээс …

  • 18 January

    Баянзүрх дүүргийн долоон хорооны хүүхдийн тусламж, үйлчилгээг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт шилжүүллээ

    Томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын А/13 тоот тушаалын дагуу Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хүүхдийн тасагт нийслэлийн Баянзүрх дүүргийн 2, 6, 14, 15, 18, 21, 27 дугаар хорооны хүүхдийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээр боллоо. Мөн энэ хүрээнд тус эмнэлгийн хүүхдийн тасагт нэмэлтээр 30 ор дэлгэж, амьсгалын замын өвчний үед үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмжийг …