Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол өнөөдөр /2017.01.13/ Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээний эхэнд Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох тухай Улсын Их Хурлын даргын захирамж, шагналын Өргөмжлөлийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон уншиж сонордуулсан …
Мэдээ мэдээлэл
January, 2017
-
13 January
Харийнхантай цус холилдсон нь Хятадууд уу, Монголчууд уу
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн ер бусын 10 археологийн олдворын нэг нь Дропагийн чулуу буюу Дропагийн чулуун зооснуудыг хийсэн харь гаригийнхны оршуулга юм. Дропагийн чулуунууд Хятадын баруун хойд зүгийн Баян Хар уулнаас анх 1958 онд олдож байжээ. Баян Хар /Bayan Har/ хэмээн монголоор нэрлэгдэх энэ нуруу нь Хятадын баруун хойд зүгийн Сычуань, Цинхай муж болон Түвдийг холбосон нуруу бөгөөд байгалийн …
-
13 January
Нийслэлийн мэдээллийн технологийн газар, “Үндэсний дата төв” хамтран ажиллана
Нийслэлийн мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, “Үндэсний дата төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал Б.Батжаргал нар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамж бичгийн зорилго нь бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад орших аж. Талууд санамж бичгийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын өгөгдлийн санд шинжилгээ хийх, дата төвийн үндсэн үйлчилгээг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад …
-
13 January
АН-ын даргын сунгааг “Буян” Жагаа юунд бужигнуулах гээд байна вэ?
Нэгдүгээр сарын 10-ны тогтуун сайхан өдөр Архангай аймгийн төв Цэцэрлэг хотноо “Нутгийн удирдлагын ордон”-ны хурлын танхимд АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр танилцуулах уулзалт хийв. Уулзалтанд Архангай аймгийн АН-ын гишүүдийн төлөөлөл болох 300 гаруй гишүүд оролцлоо. АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуяг уулзалтыг эхлүүлэв. Тэрбээр намын даргын сонгуульд гурван учир шалтгааны улмаас оролцож байгаа аж. Нэгдүгээрт: Хагас бүтэн сайнгүй …
-
13 January
Булгийн эхэнд зөвшөөрөлгүй буусан айлууд усанд автжээ
Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутагт булгийн ус халиа үүсгэснээс зарим айл усанд автаж, нөхцөл байдал хүндэрчээ. Үүнтэй холбогдуулж тухайн газарт нийслэл, дүүргийн Онцгой комиссын хамтарсан хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн онцгой комиссын орлогч дарга, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Онцгой комиссын гишүүн, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Баянзүрх дүүргийн Онцгой комиссын гишүүд болон дүүргийн удирдах албан тушаалтнууд оролцов. Булгийн …
-
13 January
БНСУ-ын Үндэсний ассемблейн гишүүнтэй уулзав
Нийслэлийн Засаг даргын Гэр хорооллын хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, БНСУ-ын Үндэсний ассемблейн гишүүн Ким Дү Кваныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр явуулж буй хамтын ажиллагаа болон бусад чиглэлээр хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх талаар санал солилцсон юм. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Төв аймагт 9 МВ-ын хүчин чадал бүхий …
-
13 January
Танилц, Тавантолгойг “тавьж туух”-ыг дэмжсэн 19 гишүүн
Чуулганы өчигдрийн хуралдаанаар 20-оод асуудал хэлэлцсэний дотор Олон улсын гэрээний хуулийг хүчингүй болсонд тооцох хуулийн төслийг олон нийт чих тавин хүлээв. Учир нь энэ хуулийн цаана дэлхийд дээгүүрт бичигддэг манай улсын томоохон орд Тавантолгойн эрх ашиг, цаашлаад Монгол Улсын хөгжил, монголчуудын хувь заяа байгаа хэмээн олон нийт үзэж байгаа юм. Чуулганы хуралдаанаар Олон улсын гэрээний хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг гишүүдийн …
-
13 January
Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүндэтгэлийн уулзалт боллоо
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүндэтгэлийн уулзалт өнөөдөр /2017.01.13/ Төрийн ордны Их танхимд боллоо. Үндсэн хуулийн батлалцаж явсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд өнөөдрийн хүндэтгэлийн уулзалтад хүрэлцэх ирсэн бөгөөд Улсын Их Хурлын дарга М.Энхболд оролцож, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Улсын Бага Хурал Үндсэн хуулийн төслийг бүх ард түмнээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсний дагуу 700 гаруй …
-
13 January
Ц.Оюунгэрэл: Итгэл алдарч, бэтгэрч явсан гомдлыг шүүх тайллаа
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын III багийн иргэн Ц.Оюунгэрэл зам тээврийн ослоор хүүгээ алдаж, жил гаруй хугацаанд хуулийн байгууллагаар явжээ. Тэрбээр “Цаг бусаар хүүгээсээ хагацаж, өнчирч үлдсэн гурван нялх амьтны төлөө жил гаруй хуулийн байгууллагын үүд сахилаа. Хуулийнханд итгэл алдарч, бэтгэрч явсан гомдлыг минь шүүх тайллаа. Шүүхийн шийдвэрийн ачаар өнчирч үлдсэн гурван ач минь идэх хоолтой, унтах байртайгаа үлдэх нь” гэж …
-
13 January
ТТЭНН-ын дарга Г.Уянга: Одоо бол Монгол нэг болох цаг!
УИХ-ын гишүүн С.Жавхлан ТТЭНН-аас УИХ-ын гишүүдэд албан бичгээр тавьсан хүсэлтийг хүлээн авч Ерөнхийлөгчийг огцруулах ажиллагааг УИХ дээр эхлүүлж амилуулсныг олон нийт дэмжиж байгаад талархаж байна. Уг асуудал одоо С.Жавхлан гишүүний гардан авч явах үйл хэрэг боллоо. Гишүүндээ амжилт хүсэхийн сацуу боломжит бүхий л хэлбэрээр дэмжиж хамтран ажиллах үүрэг та бидэнд үлдлээ. Үндсэн хуульд заасанчлан үнэхээр ЗАСГИЙН БҮХ ЭРХ ГАГЦХҮҮ АРД …
-
13 January
Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга мэндчилгээ дэвшүүллээ
Бүрэн эрхт Монгол Улсын эрхэм хүндэт иргэд ээ, Та бүхэндээ Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн тэгш дүүрэн, хүндэтгэлт баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өдгөөгөөс 25 жилийн тэртээ Монголын төрт ёсны түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх нэгэн чухал үйл хэргийг монголчууд бүтээсэн билээ. Энэ бол монголчууд шинэ Үндсэн хуулиа баталж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, …
-
13 January
Хориодхон хоногийн дараа охид, эмэгтэйчүүд айдасгүй болно
“Аав архи уучихсан бол яана аа”, “Аав аа намайг бас ээжийг минь битгий зодооч”, “Аав аа та дахиж архи уухгүй тийм ээ” гэх зэргээр бяцхан хүүхдүүд аавыгаа аргадаж, учирлан гуйх нь өрөвдөлтэй. Энэ бол хаалттай хаалганы цаана өрнөдөг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн туйлын хүсэл. Энгийнээр тайлбарлавал эхнэр нөхрийн зодоон цохион. Гэр бүлийн хүчирхийллийн гол хохирогч нь өөрийгөө хамгаалж чадахгүй …
-
13 January
Тархи судасны мэс заслыг монголдоо хийж байна
Манай улсын эрүүл мэндийн салбарт сүүлийн жилүүдэд хийгдээд байгаа технологийн шинэчлэлийн хүрээнд, Мянганы Сорилын Сангийн санхүүжилтээр УГТЭ хамгийн сүүлийн үеийн тархи, зүрхний судсан дотуурх оношилгоо эмчилгээний ангиографийн аппарат суурилуулагдсан бөгөөд дээрх аппарат тоног төхөөрөмжийн тусламжтайгаар тархи, зүрхний судсан дотуурх мэс заслын технологийг мэргэжилтнүүд цаг алдалгүй эх орондоо нутагшуулж чадлаа. Дээрх судсан дотуурх мэс засал нь гуяны арьсан дээр 0.5 мм …
-
13 January
103 шугамаар дамжуулан өдөрт 770 хүүхэд үйлчилжээ
БГД, ЧД, СБД-ийн Эрүүл мэндийн төвийн харьяанд байсан хүүхдийн түргэн тусламжийн дуудлагыг өчигдрөөс эхлэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн бүтцэд шилжүүлж, 103 шугамаар үнэ төлбөргүй авдаг боллоо. Ингэснээр иргэдэд, ялангуяа хүүхдэд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэх юм. Тус шугамаар дамжуулан Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс эхний өдөр 598 хүүхдэд утсаар зөвлөгөө өгч, 172 хүүхдэд дуудлагаар үйлчилж, 12 хүүхдийг эмнэлэгт хүргэн …
-
13 January
Ц.Элбэгдорж: Утаан дээр улстөржихгүй, бүгдээрээ ойлголцоод үндэсний зориг бий болгоод ажиллая
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” сэдвээр сэтгүүлчидтэй уулзан үг хэлж, тэдний асуултад хариулав. Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудлаар өчигдөр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл өргөтгөсөн хуралдаан хийж зөвлөмж гаргасан билээ. Зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр сэтгүүлчид, төрийн болон ТББ, иргэд, олон нийт хэрхэн хамтарч ажиллах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч ийнхүү уулзалт хийсэн юм. Уулзалтад УИХ-ын гишүүн, БОАЖ-ын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл