Мэдээ мэдээлэл

January, 2017

  • 5 January

    “Морь унасан толгойгүй хүн”-ээр удирдуулсан “Эрдэнэс монгол” компани

      Өргөн уудам газар нутагт амьдардаг монголчууд бид өнөөдөр  өвөг дээдсээс өвлүүлсэн байгалийн баялагаа ашиглан амин зуулгаа явуулж байна гээд хэдчихэд нэг их хилсдэхгүй болжээ. Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой, Эрдэнэс Монгол, Их бага Таван толгой уул уурхайн хэдэн компаниуд дээр монголын эдийн засаг явж байгаагэж хэлж болмоор. Энэ дундаас “Эрдэнэс Монгол” гэх төрийн өмчит компани бий. Монгол Улсын иргэд тус …

  • 5 January

    Хотын дарга Токио хоттой харилцаагаа өргөжүүлэх саналыг Элчин сайдад албан ёсоор тавилаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Масато Такаокатай уулзлаа. Хотын даргын зүгээс ноён Масато Такаокаг Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулахад бүхий л талаар тусалж дэмжихээ илэрхийллээ. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Масато Такаока “Миний бие өнгөрсөн …

  • 5 January

    Цахилгаанаар халах, дулаан хадгалах төхөөрөмж хэрхэн ажиллаж байгаатай танилцлаа

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар цахилгаанаар Халах, дулаан хадгалах төхөөрөмжийг айлд суурилуулсан  ажлын явцтай 2017 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр танилцлаа. “Мон Ват” компанийнхан цахилгаанаар халах, дулаан хадгалах төхөөрөмжийг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн Ц.Амарсанаагийнд тавьсан байна.  Дүүргийн удирдлагуудад  “ Цахилгаанаар халах, дулаан хадгалах төхөөрөмж нь агаарын бохирдол үүсгэхгүй, халах, дулаан …

  • 5 January

    Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан Зэвсэгт хүчний Жанжин штабын шинэ дүрмийг хүлээлгэн өгөв

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан өнөөдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын шинэ дүрмийг хүлээлгэн өгөв. Шинэ дүрэм хүлээлгэн өгөх арга хэмжээний үеэр тэрээр хэлсэн үгэндээ “Эрхэм нөхдийн амрыг эрье. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаас санаачлан боловсруулж, Улсын Их Хурлаас 2016 онд баталсан Батлан хамгаалахын багц хуулийг хэрэгжүүлэх ажил тус салбарын хэмжээнд үе шаттай хийгдэж байна. Эл ажлын …

  • 5 January

    УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хотын даргад асуулга тавьжээ

    Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид  асуулга тавьжээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазарын Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод тавьсан асуулгад : Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд зорилгоор өнгөрсөн жилүүдэд Нийслэлийн удирдлагаас 7 байршилд дахин …

  • 5 January

    “Дотны туслагч” ӨЭМТ: Сургуулийн амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдийн өвчлөл буурсан

    Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өчигдөр дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү эмнэлгийн үйл ажиллагаа, өнөөгийн байдал болон цаашид тулгамдсан асуудлын талаар мэдээлэл өгөв. Он гараад эхний долоо хоногийн байдлаар Сүхбаатар Эрүүл мэндийн төвөөр 5959 үзлэг хийгджээ. Үүний 8.4 хувь нь томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замаар халдварладаг ханиад болох нь …

  • 5 January

    Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчдын анхааралд

    2017 оны 01 дүгээр сарын 01-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240000 төгрөг болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан ЭМД-ын шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөж хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд сард 4800 төгрөг, жилд 57600 төгрөг, их, дээд сургууль, коллежийн өдрийн ангийн оюутан сард 2400 төгрөг, жилд 28800 төгрөг төлөх ажээ. 2016 оны шимтгэлээ төлөөгүй иргэд 46080 төгрөг, оюутан 23040 төгрөгийг заавал нөхөж …

  • 5 January

    Хардалт дур тавихад нөлөөлдөг

    Дур тавих нь зөвхөн бэлгийн хамтрагчийн бэлгийн чалхи ур чадвараас шалтгаалдаггүй гэнэ. Америкийн Оклендийн их сургуулийн эрдэмтдийн баталснаар хартай хүүхнүүд харгүй эмэгтэйчүүдийг бодвол дур тавихдаа сайн байдаг гэжээ. Хэрвээ бүсгүй нь найз залуу/нөхрөө царайлаг түүнийг нь бусад хүүхнүүд булаах гээд байдаг гэж боддог бас хардаж явдаг бол дур тавих нь их байдаг гэнэ.  Эмэгтэй хүн нөхрөө сонгохдоо гениэ дагаад сайхан …

  • 5 January

    Анхны мэргэжлийн шатрын багш нар төгслөө

    Монгол Улсын Боловсролын их сургууль /МУБИС/ анх удаа шатрын багш, дасгалжуулагчийг бэлтгэх нэг жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, анхны төгсөгчдөдөө багшлах эрхийн дипломыг гардууллаа. Энэ удаагийн хөтөлбөрт шатрын их мастер Т.Батчимэг тэргүүтэй 13 хүн хамрагдсан байна. МУБИС-ийн Шатрын багш, дасгалжуулагчийн мэргэжлийн анхны төгсөгчдөд МШХ-ны удирдлагууд халуун баярыг хүргэж шатрын спортыг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмэрээ оруулж, олон шавь нар нь эх орныхоо нэрийг …

  • 5 January

    ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Япон улсын элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг 1 дүгээр сарын 4-ний өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав. Cайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Ерөнхийлөгчид саяхан Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан Элчин сайд М.Такаокад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Сайд Ц.Мөнх-Оргил үнэт зүйлсийн хувьд ижил төстэй, Азийн хоёр ардчилсан улсын хувьд Монгол, Японы …

  • 5 January

    Иргэдэд гадаад паспортын сунгалтын үйлчилгээг түргэн шуурхай үзүүлдэг боллоо

    Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс  иргэддээ бүртгэлийн үйлчилгээг Нэг цэгээс түргэн шуурхай үзүүлэх зорилт тавьж ажиллаж байгаа бөгөөд энэ удаад гадаад паспортын сунгалтын үйлчилгээг дүүрэг дээрээ хийж эхлээд байна.  Иргэд  дүүргийнхээ  Нэг –Цонхны үйлчилгээний №14 дүгээр цонхны улсын бүртгэгчид хандан гадаад паспортын сунгалтын үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой боллоо.

  • 5 January

    “БЯМБА” гарагт тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны баасан гарагийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлсэн. Энэхүү шийдвэрийн дагуу энэ сарын 7-нд буюу бямба гаригт бүх нийтээр ажиллах юм. Ингэснээр ажлын өдрийн тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүй юм байна. Мөн НИТХ-ын тогтоолоор автомашины …

  • 5 January

    Утааны эсрэг аав ээжүүд дахин жагсахаар боллоо

    2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр “Утааны эсрэг ээж, аавууд” нэгдэн Сүхбаатарын талбайд жагссан билээ. Тэгвэл “Утааны эсрэг ээж аавууд”-ын холбоо дахин нэгдэж “Боож Үхлээ” эсэргүүцлийн жагсаалыг энэ сарын 28-ны Бямба гарагт  Сүхбаатарын талбайд 12:00 цагаас хоёр дахь удаагаа  жагсаалаа зохион байгуулахаар болжээ.   Г.Нараа  

  • 5 January

    153 удаа цусаа бэлэглэж Алтан донор болжээ

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв 2015 оны 4 дүгээр сараас эхлэн сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулж ирсэн. Энэхүү өдрийнхөө хүрээнд санаачлага гаргаж цусны донорын эгнээг өргөжүүлэх, тэднийг алдаршуулах зорилгоор жил бүрийн 1 дүгээр сарын 3-ны өдрийг  “Цусны донорын өдөр” болгож буйгаа зарлалаа.  Жил бүрийн  6 дугаар …

  • 5 January

    Прокурор асан Х.Тамирын хэрэг хаачив…

    Прокурор асан Х.Тамир нарын хэрэг хаачив, юу болов гэсэн асуулт өчигдөр цахим ертөнцөөр явж байна. Тодруулбал, 2015 оны долоодугаар сард хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир нарын таван хүнд холбогдох хэрэг ямар шатандаа явж байгаа тухай мэдээлэл хомс учраас олон нийт сураг тавьж байна гэсэн үг. Угтаа бол Х.Тамираас гадна түүний “хамсаатан” гэх Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Д.Жавхлан, Н.Сүхбаатар …