Мэдээ мэдээлэл

December, 2016

  • 22 December

    Өвлийн өвгөн ааваар үйлчилнэ

    Айл гэр, албан байгууллага, хамт олны шинэ жилийн баярт  өвлийн өвгөнөөр үйлчилж, баяр дээр тань баяр нэмнэ.  

  • 22 December

    Шань Дүнд үйлдвэрлэв – Хятадад үйлдвэрлэв

    Шань Дүн муж Күнзийн нутаг бөгөөд Хятадын ногоо жимсний суурин газар, Хятадын үйлдвэрлэлийн салбарын том муж юм. Суурь сайтай, үйлдвэрлэлийн бүрэн систем бүхий чанарын баталгаатай байх нь энэхүү мужийн үйлдвэрлэлийн салбарын гол онцлог. Шань Дүн мужийн дарга Гүө Шүчин 2016 оны Засгийн газрын ажлын тайландаа үйлдвэрлэлийн салбарын чанарын баталгааг чухалчлан хөгжүүлэхийг Шань Дүн мужийн Долоон их стратегийн төрийн бодлогын нэгээр …

  • 22 December

    Хилийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг эхэлж, Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулсан юм. Хууль зүйн байнгын хорооны тогтолоор хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоор ахлуулан байгуулж ажиллуулжээ. …

  • 22 December

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдлаа

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2016.12.22/ нэгдсэн хуралдаан 10 цаг 10 минутад 60.4 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудалтай холбогдуулан УИХ-ын зарим гишүүд санал хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газраас энэ сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын …

  • 22 December

    Шилдэг оюутнуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртээв

    Шилдэг оюутнуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртээх ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тэтгэлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан гардуулан өгөв. Ерөнхийлөгчийн нэрэмжит 2016 оны тэтгэлгийг ШУТИС-ийн Үйлдвэрийн механикжуулалтын 4 дүгээр ангийн оюутан Цэрэнгийн Доржсүрэн, МУИС-ийн Санхүүгийн менежментийн 4 дүгээр ангийн  оюутан Мөнхбаярын Мөнхтуяа, СЭЗИС-ийн Санхүүгийн менежментийн  4 дүгээр ангийн оюутан Мөнхбаатарын Шүрэнцэцэг, МУИС-ийн Олон улсын эдийн засгийн …

  • 22 December

    “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар тусгай төсөл” дүүргүүдэд хэрэгжинэ

    Нийслэлийн ЗДТГ, Онцгой байдлын газар  болон Дэлхийн  зөн олон улсын байгууллага хамтран зохион байгуулж буй  “Гамшигтай тэсвэртэй Улаанбаатар тусгай төсөл” арга хэмжээний нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Б.Үнэнбаатар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Хүмүүнлэгийн онцгой байдлын Үндэсний зохицуулагч Б.Ванчиндорж, Тусгай төсөл үйл ажиллагааны менежер С.Оюунтөгс болон дүүргийн засаг …

  • 22 December

    Цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч төхөөрөмж, сурагчдад амны хаалт өглөө

    Нийслэлд агаарын бохирдол 12, 1 дүгээр сард хамгийн өндөр хэмжээнд хүрч, амьсгалын замын өвчлөлийн тархалт нэмэгддэг. Агаарын доод хэсэгт хамгийн их бохирдол, утаа байдаг учраас бага насны хүүхдүүд өртөх эрсдэл ихтэйг мэргэжлийн байгууллагынхан хэлдэг. Тиймээс бага насны хүүхдүүдийг агаарын бохирдлоос хамгаалж, амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар” төслөөс нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсэд үйл …

  • 22 December

    Цас цэвэрлэх техник, технологи бий болгоно

    Авто болон явган хүний зам, талбайн цас цэвэрлэх техник, технологи бий болгох, зохион бүтээх уралдаанд шалгарсан загвар бүтээхэд шаардагдах 50 сая, шалгарсан бүтээлд олгох 22 сая, нийт 72 сая  төгрөгийг Засгийн газрын  нөөц сангаас гаргахаар боллоо.   БСШУСЯ энэ оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд уралдаан зарлаж 15 саналын дөрвийг нь сонгон шалгаруулаад байна. ШУТИС, …

  • 22 December

    Оросын тал ХХААХҮ-ийн сайдын хүсэлтийг нааштай хүлээн авчээ

    Хил дамнасан малын халдварт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах тухай ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн хүсэлтийг ОХУ-ын Хөдөө аж ахуйн яам хүлээн авч байгаагаа мэдэгдсэн байна. Мөн Монгол Улсаас мах импортлох хүсэлтэй оросын аж ахуйн нэгж, иргэдийн эрэлт, хэрэгцээ байгаа эсэх, мах, махан бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр туслалцаа үзүүлэх боломжийг судалж үзэхээ илэрхийлжээ. Монгол Улсын нутаг дэвсгэрт ОХУ-ын селекцийн үр …

  • 22 December

    Улаанбаатар хотын цагдаагийн газар тайлангийн хурлаа хийлээ

    Улаанбаатар хотын Цагдаагийн газар жилийн тайлангийн хурлаа өнөөдөр хийлээ. Тус цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн нь Монгол Улсын хүн амын 50 гаруй хувьд үйлчлэн ажилладаг. 2016 оны хувьд Улаанбаатар хотын хэмжээнд 323 141 өргөдөл, гомдол хүлээн авсан нь өмнөх оны мөн үеийнхээс 10.5 дахин өсч улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 72.2 хувийг эзэлж байгаа юм. Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт …

  • 22 December

    Ц.Сандуй тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д албан айлчлал хийлээ

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 13-20-ны хооронд БНСУ-ын Сөүл хотын даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийгээд иржээ. Сөүл хотын ИТХ-ын дарга Янг Жун Юүгтэй уулзсанаар албан ёсны айлчлал эхэлсэн байна. Уулзалтаар ноён Янг Жун Юүг урд нь Улаанбаатар хотод айлчилж байсан тухайгаа дурьдаж Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “Сөүлийн Ой” төсөл, төрөлхийн хорт …

  • 22 December

    Гэр хорооллын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд амны хаалт тараалаа

    Агаарын бохирдлоос хамгаалах болон амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх гол аргуудын нэг нь амны хаалтыг тогтмол хэрэглэх явдал юм. Нийслэлд агаарын бохирдлын түвшин 12, 1 дүгээр саруудад хамгийн өндөр хэмжээнд хүрдэг тул энэ үеэр амьсгалын замын өвчлөл, ялангуяа томуу болон томуу төст өвчний тархалт эрс нэмэгдэх хандлагатай байдаг. “Оюу толгой” ХХК-иас нийгмийн үүрэг хариуцлагынхаа хүрээнд 20 мянган ширхэг амны …

  • 22 December

    “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа нарт холбогдох хэрэг шүүхэд шилжлээ

    “Зөв Амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр бусадтай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төв байрны гадна болон дотор талд “Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүлтэй уулзуулсангүй” гэх шалтгаанаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төв байрны цонхыг хагалж нийгмийн хэв …

  • 22 December

    Хүүхдийн номын өргөө нь “Үлгэрийн цаг”-т 93 хүүхэд оролцов

    Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө энэ удаагийн “Үлгэрийн цаг”-таа эх түүхээрээ аялав. 2016 оны 12-р сарын 20-ний “Үлгэрийн цаг”-ийг Чингэлтэй дүүргийн ЕБ-ын 5-р сургуулийн 5-р ангийн 86 сурагч мөн номын өргөөний байнгын уншигч зэрэг нийт 93 хүүхэд үлгэр сонслоо. Энэ удаагийн үлгэрийн цагаар, Монгол ардын ёс заншил түүхэн үлгэр ярьж хүүхэд багачуудаа өвөг дээсийнхээ аж амьдралаар аялууллаа. Чингэлтэй дүүргийн Засаг …

  • 22 December

    Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс бичиг баримтгүй иргэдийг бичиг баримтжууллаа

    Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран зорилтот бүлгийн 19 иргэнийг бичиг баримтжуулах ажлыг зохион байгуулж, 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр цахим үнэмлэхийг  Чингэлтэй дүүргийн “Ёслолын танхим”-д гардуулан өглөө. Энэхүү аянд хорих ангид хүмүүжиж байгаа 2, цэрэгт алба хааж байгаа 8, бусад хороодоос 9 иргэн тус тус хамрагдсан байна.  Мөн 2016 оны 12 …