Мэдээ мэдээлэл

December, 2016

  • 14 December

    Сонгуулиар ажилласан олон улсын ажиглагчид тайлангаа танилцууллаа

    Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгууль зохион байгуулалтын хувьд маш өндөр түвшинд болсон гэдгийг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын ажиглагчдын олон улсын багийн ахлагч, Элчин сайд хатагтай Одри Гловер Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй өнөөдөр уулзах үеэр онцлон тэмдэглэв. Уулзалтын үеэр тэрээр Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийг ажигласан тус …

  • 14 December

    Хоолны хордлого авахаас сэргийлээрэй

    Шинэ жилийн баяр, тэмдэглэлт ой зэрэг олныг хамарсан арга хэмжээнүүд болох хугацаа ойртож буйтай холбогдуулан зарим бүтээгдэхүүний үнэ ханш өссөнөөс хямд үнэтэй, хуурамч бүтээгдэхүүн худалдаанд гарч болзошгүй тул дараах сэрэмжлүүлгийг  хүргэж байна. Үүнд: 1. Баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээг зохион байгуулахаар зоогийн газрыг сонгохдоо дараах зүйлийг харгалзан үзэх шаардлагатай. Үүнд: Зоогийн газрын хоол үйлдвэрлэлийн ажлын байр нь хоол хүнсний зориулалтаар …

  • 14 December

    KINGS CROWN RESTAURANT & PUB шинэ жилийн захиалгаа авч эхэллээ

    KINGS CROWN RESTAURANT & PUB нь ирж буй шинэ жилийн баярыг угтан та бүхэндээ уян хатан нөхцөлтэй, VIP өрөөндөө 2-20 хүний, зааландаа 30- 80 хүний захиалга авч байна. Утас: 1131-1134, 950-950-10. FB:Kings Crown Restaurant&Pub E-mail: kingscrownpub@gmail.com

  • 14 December

    “Уймраа ногоон” буюу Монголын баялаг хэдхэн олигархиудын гарт орлоо

    “Уймраа ногоон” гэж олон халаастай хантааз байдгийг уншигчид санаж байгаа байх. Тэгвэл Монголын төр яг уймраа ногоон хантааз шиг  хаана юу хийснээ хайгаад олохгүй байгаа хүн шиг л харагдаж байна. Гэхдээ уймраа ногооны бүх халаас нэг эзнийх гэдгийг мартаж болохгүй. Үүн шиг хэдхэн гэр бүл, хэдхэн олигархиуд Монголын баялагийг илүү цөлмөж байгаа тухай мэдээлэл хүргэе. Монголын баялаг цөөн хэдхэн хүний …

  • 14 December

    Пак Гын Хэгээс Севолын ослын үеэр гоо сайхны хагалгаанд орж байсан эсэхийг тодруулж байна

    Бүгд Найрамдах Солонгос Улсын парламентын олонхийн шийдвэрээр тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулахаар болсон. Тэгвэл энэ хугацаанд Пак Гын Хэгээс хоёр ч удаа байцаалт аваад байгаа бөгөөд өнөөдөр гурав дахь байцаалтыг парламентын танхимд авахаар болсон байна. Энэ удаад Пак Гын Хэгээс 2014 оны дөрөвдүгээр сард осолдсон Севол хөлөг онгоцны асуудлаар байцаалт авч байгаа аж. Тухайн ослын улмаас 300 гаруй …

  • 14 December

    Энэ сарын 29 бүх нийтийн амралтын өдөр

    Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд энэ өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон. Энэ өдөр Монгол Улс Үндэсний тусгаар тогтнолоо зарласны 105 жилийн ой тохионо. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгосон. Монголчууд энэ өдөр …

  • 14 December

    Төрийн бус байгууллагууд хандиваар хүүхэд “бэлэгжүүлж” байхад төрийн байгууллагууд төсөв яриад өнгөрч байна

    Шинэ жилийн баяр ойртож байна. Хүүхэд бүхний хүсэн хүлээдэг зүйл бол мэдээж өвлийн өвгөний бэлэг. Өвлийн өвгөнөөс бэлэг авахын тулд сүүлийн хэдэн сар ярьж, төлөвлөж, онц сурч, ээж аавдаа сайн хүүхэд нь байдаг. Нэг үгээр тэд дэндүү их ач холбогдол өгдөг гэхүүдээ. Гэхдээ хүүхэд бүхэн бэлэгтэй байж чадаж байгаа юу? Зарим хүүхэд 5-8 бэлгэн дунд “төөрч” байхад зарим хүүхдүүд бэлэг …

  • 14 December

    Салютийг зөвшөөрөлтэй газраас худалдан авахыг анхааруулж байна

    Шинэ жилийн баяртай холбогдуулан иргэддээ зарим анхааруулах мэдээллийг багцлан хүргэж байна. Иргэд пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ өөрсдөө дур мэдэж хэрэглэх, мэргэжлийн бус хүнээр хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол байдаг. Шинэ жилийн баяртай холбогдуулан Онцгой байдлын байгууллагаас Нийслэлийн Засаг даргын захирамж, нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын …

  • 14 December

    Эмзэг буурай иргэдийн “том мөрөөдөл” сүлжээний бизнесийнхэн

    Сүлжээний бизнесийнхэн гэж ам дамжин, олон нийтийг сүлжээг ашиглан дураараа тэлж байдаг байгууллага бий. Хамгийн анх орифлеймийн сүлжээгээр танигдаж байсан энэхүү сүлжээ одоо маш олон янз гэнэ. Нэгэн үе байгалийн гаралтай хэмээн бараа зардаг байсан сүлжээ өнөөдөр эсэргээрэй болсон. Халаасанд таны байгаа мөнгийг хадгалж сан бүрдүүлээд аяла, зугаал, чулуун эдлэл зүү, сургалт семинарт хамрагд гэх мэтээр тэднийг хөгжүүлэнгээ мөнгө олоод …

  • 14 December

    Би хэн бэ уулзалтанд Олимпийн аварга Н.Түвшинбаяр оролцоно

    Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөний хамт олон хүүхэд багачуудынхаа мэдлэг боловсролд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулдаг билээ.   “Би хэн бэ?” уулзалт-чөлөөт ярилцлага 2016 оны 12 дугаар сарын 14-ний  15.00 цагт номын өргөөнийхөө 5-р давхарт зохион байгуулахаар боллоо. Энэ удаагийн зочноор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга, Лондонгийн олимпийн мөнгөн медальт, Найдангийн Түвшинбаяр …

  • 14 December

    Монгол Улс ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх ОУ-ын хүрээлэнг амжилттай даргаллаа

    Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (АСДҮОУХ)-г 2016 онд Монгол Улс амжилттай даргаллаа. АСДҮОУХ-гийн Зөвлөлийг Монгол Улс 2016 онд даргалахдаа түүний үйл ажиллагааг өргөжүүлэх, гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, дарга орны хувиар олон улсын арга хэмжээг өөрийн оронд зохион байгуулж, олон улсад нэр хүндтэй улс төрч, зүтгэлтнүүдийг урьж оролцуулах, сонгуулийн ажиглагчдын сургалтын төвийг Улаанбаатар хотноо байгуулах асуудлыг шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллаж, тодорхой ахиц, …

  • 14 December

    ХБНГУ-ын иргэн Клаус Шмидт Корситтог “Найрамдал” медалиар шагнав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн Клаус Шмидт Корситтог “Найрамдал” медалиар шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан 2016 оны 12-р сарын 13-ны өдөр  гардуулан өглөө. Клаус Шмидт Корситтог “Найрамдал” медалиар шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол орны ойн салбарын менежментийг боловсронгуй болгох, байгаль орчинг хамгаалахад оруулсан хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж, Холбооны Бүгд Найрамдах …

  • 14 December

    ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойг хүлээн авч уулзлаа

    Улсын Их Хурлын дарга М.Энхболд /2016.12.13/ худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд оролцож буй ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд “Хоёр орны хамтын ажиллагаанд бас нэгэн шинэ үе эхэлж байна уу даа гэж харж байна. Сүүлийн гурван 7 хоногт манай 5 сайд ОХУ-д айлчилж, ОХУ-ын Засгийн газрын 8-9 …

  • 14 December

    Эрхэм гишүүд Хөгжлийн банкны шалгалтын дүнг сонсох сонирхолгүй байна

    Бондын хөрөнгийг баруун, солгойгүй цацсан гэгдээд байгаа Хөгжлийн банкийг тойрсон асуудал он дамнасан олны анхаарал татсан сэдэв болж үлдэх бололтой. Учир нь засаг аваад л эхлүүлсэн Хөгжлийн банкны шалгалтын дүнг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөө хэр нь Их хуралд танилцуулж чадсангүй. Хөгжлийн банкны шалгалтын дүнг Байнгын хороодоор сонсох тов байсхийгээд л гардаг. Харин ямар нэг …

  • 14 December

    Налайх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар нүүрс олборлосны улмаас гарсан гэмт хэргийг судалжээ

    Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт иргэд бичил уурхайгаар нүүрс олборлохдоо хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчснөөс бие махбодид нь хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан, хүний амь нас хохирсон хэрэг тэдгээрийн шийдвэрлэлтийн байдал, цаашид энэ төрлийн хэргийг таслан зогсоох, бууруулах талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах зорилгоор сүүлийн 5 жилийн байдлаарх судалгааг хийжээ. 2012-2016 оны байдлаар Налайх дүүргийн …