Мэдээ мэдээлэл

November, 2016

  • 28 November

    Нэг цаг телевизор үзэхэд амьдрал 22 минутаар богиносдог

    Зурагтын өмнө нэг цаг сууж нэвтрүүлэг үзэхэд хүний амьдрал 22 минутаар богиносдог гэдгийг Австралийн эрдэмтэд тогтоогоод энэ нь нийтдээ хүний нас таван жилээр хорогдоход хүргэдэг байна гэж дүгнэжээ. Энэ нь телевизийн өмнө удаан суусан хүн зүрх судасны өвчинд нэрвэгдэх эрсдэл өндөр байдагтай холбоотой гэнэ. Эрдэмтэд үүнийг тогтоохын тулд харааны ачаалал, удаан хугацаагаар суух хоёрыг хамтатган судалж, зүрх судасны өвчин, зүрхний …

  • 28 November

    Өнөөдөр болох үйл явдлууд

    ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛ 09.00 цагт: “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогц аюулгүй байдал” Үндэсний бодлогын чуулган Чингис зочид буудлын хурлын танхимд болно. БСШУСЯ, ОБЕГ, НҮБ-ЫН хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Дэлхийн зөн олон улсын байгууллагаас хамтран зохион байгуулж байгаа уг чуулганаар Гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн боловсрол, Сургуулийн барилга байгууламжийн аюулгүй байдал, Сургуулийн гамшгийн менежмент гэсэн гурван чиглэлээр хэлэлцэх …

  • 26 November

    А.Цогцэцэг:Өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх чухал

                        Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Дэд сайд Л.Бямбасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон яамны газар, хэлтсийн дарга нар өнгөрсөн 4 дэх буюу 24-ний өдөр сэтгүүлчидтэй уулзалт хийж, цаашдын ажлын талаар санал солилцлоо. Сайд А.Цогцэцэг Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллах үеэрээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлэлээр хийж хэрэгжүүлж …

  • 26 November

    Гавьяат хуульч, Хошууч генерал С.Дамдиндсүрэн “Тусгаар тогтнол” хүндэтгэлийн цомын эзэн боллоо

    Анхдугаар Үндсэн хууль баталж Улс тунхагласны өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн дээд шагнал “Тусгаар тогтнол” хүндэтгэлийн цом гардуулах ёслолын арга хэмжээг Чингэлтэй дүүргийн Ёслол хүндэтгэлийн танхимд 2016 оны 11 дүгээр сарын 25-нд боллоо. “Тусгаар тогтнол” хүндэтгэлийн цомыг  Гавьяат хуульч, Хошууч генерал С.Дамдиндсүрэн, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нарт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат гардуулж өгөв. Уг арга хэмжээнд …

  • 26 November

    Стивен Сигал ОХУ-ын иргэний паспортоо гардаж авчээ

    Тулааны киноны од жүжигчин Стевин Сигал ОХУ-ын иргэн 11-р сарын 3-ны өдөр болсон билээ. Түүнийг  ОХУ-ын иргэн болохыг тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин хүлээн зөвшөөрсөн юм.   Нэрт жүжигчин Стевин Сигал   өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинаас  ОХУ-ын иргэний паспортоо гардаж авчээ.        

  • 26 November

    Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 92 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болов

    Улсын Анхдугаар Их Хурал хуралдаж, анхны Үндсэн хуулиа баталсны 92 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлыг  өчигдөр УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, ШУА хамтран Төрийн ордонд зохион байгууллаа. “Анхдугаар Үндсэн хууль: Түүх ба орчин үе” сэдэвт хурлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нээж үг хэлэв. Тэрээр “Анхдугаар Үндсэн хуулинд “Засгийн газар бол тус улсын ерөнхийлөн …

  • 26 November

    Ж.Эрдэнэбат:Эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсган, манлайлна гэдэгт итгэлтэй байна

    Улсын хэмжээнд 2016 онд 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардах 49892 хүүхэд байна. Эдгээр охид, хөвгүүдийн төлөөлөл 800 сурагч Тусгаар тогтнолын баярын энэ өдөр эрдэм боловсролтой, эх оронч иргэн байхаа андгайлан тангараглалаа. энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ, Засгийн газрын зарим гишүүн, урлаг спортын нэр хүндтэй эрхмүүд оролцож, залуучууддаа иргэний үнэмлэхийг нь гардуулан баяр хүргэлээ. Иргэний …

  • 26 November

    НИТХ-ын төлөөлөгч Х.Хатанбаатарыг “Хангарьд” одонгоор шагналаа

    Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 92 жилийн ойг тохиолдуулан НИТХ-ын төлөөлөгч Х.Хатанбаатарыг Нийслэлийн дээд шагнал “Хангарьд” одонгоор шагналаа. Саяхан АНУ-ын Лас Вегас хотод болсон олон улсын оюун ухааны 40 дэх удаагийн олимпод тэрээр эх орноо төлөөлөн баг тамирчидтайгаа оролцож, 15 медаль хүртэн, багаараа тэргүүн байр эзэлсэн юм. НИТХ-ын дарга Ц.Сандуй “1991 оноос хойш эх орондоо …

  • 26 November

    Хотын дарга гудамж талбайн цас мөсийг цэвэрлэсэн цэргийн хүрээний анги, байгууллагуудад талархал илэрхийллээ

    Нийслэл хотын гудамж талбайн цас мөсийг цэвэрлэсэн Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд талархал илэрхийллээ. “Улаанбаатар хотод өнгөрсөн өдрүүдэд цас ихээр орж, хүйтэрч, хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байсан. Энэ нөхцөл байдалд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб нийслэлээс гаргасан уриалгыг дэмжин, Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын бие бүрэлдэхүүнийг техник хэрэгслийн хамт гаргаж, …

  • 26 November

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн байна

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 2016 оны 11 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн бүсийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар …

  • 25 November

    “Гарт орсон ажил” жинхэнэ үнэ цэнэтэй ажилтнууд /бичлэг/

    Дадал зуршлаар “гарт орсон” ажил гэж бий. Хамгийн гайхамшигт ажилчдыг танилцуулая

  • 25 November

    Гэр бүлийн хүчирхийллийг хэрэг 50 хувиар нэмэгджээ

    Монгол Улс 1997 оноос жил бүрийн 11 дүгээр сарын 25-нд “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон. Энэхүү тэмдэглэлт өдөр нь дэлхий нийтээр нийгэмд гэр бүл, бэлгийн хүчирхийлэл, ажлын байран дахь бэлгийн дарамт зэрэг жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хүн амын мэдлэгийг нэмэгдүүлж, тухайн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж, оролцоог сайжруулах замаар охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад хувь нэмэр …

  • 25 November

    “Ад үзэгдсэн” бүх нийтийн амралт

    Дэлхийн анхаарлын төвд байдаг Америк улс баяруудыг хэрхэн тэмдэглэдэг вэ? Тэд баяр бүрийг гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд өнгөрүүлж, бүх нийтээрээ амарсан шиг амарч, баярласан шиг баярладаг ард түмэн. Ямар ч ажил хийдэг байсан өдрийн 15.00 цагаас хойш зогсож, хот хөл хөдөлгөөнгүй болдог. Гэтэл манайд бүх зүйл эсэргээрэй. УИХ-аас бүх нийтээр амрах өдрийг баталсан ч хэн нь энэ хуулийг …

  • 25 November

    Австрали руу цалинтай дадлага хийхийг хүсэгчдийн АНХААРАЛД

    Гадаад харилцааны яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ. Тус мэдэгдэлдээ “Австрали Улсын Соёл солилцооны хөтөлбөрт хамруулах, тухайлбал Австралийн 2300 орчим фермүүдэд хорь гаруй мэргэжлээр нэг жилийн хугацаатай цалинтай дадлага хийлгэх тухай зар гаргаж буй ICMA Agency нь Австралийн Хил хамгаалал, цагаачлалын албанаас зөвшөөрөл аваагүй, хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байгааг мэдэгдэж, иргэдийг сэрэмжлүүлж байна” гэсэн байна. Тиймээс иргэд анхаарал сэрэмжтэй байж мэдээллийн …

  • 25 November

    Монгол инженерүүдийн хийсэн ухаалаг тоолуурыг 16 мянга гаруй айл хэрэглэж байна

    Эрчим хүчний сайд П.Ганхүү тэргүүтэй холбогдох албаныхан энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллалаа. Тэд эхний өдөр эрчим хүчний байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудал цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо. Түүнээс гадна онцлох ажлуудыг ч хэлэлцсэн юм. Тухайлбал, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн өвлийн бэлтгэл ажил хангагдаж, энэ сарын 15-ны өдрөөс өвлийн горимд шилжсэнийг …