Мэдээ мэдээлэл

November, 2016

  • 24 November

    Ж.Эрдэнэбат: ЕБС-ийн сурагчдыг цас, мөсний цэвэрлэгээнд дайлчилж болохгүй гэв

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоос хотын цас, мөсний цэвэрлэгээний чиглэлээр зохион байгуулж байгаа ажлынх нь талаар мэдээлэл сонсч  үүрэг, чиглэл өглөө. Сүүлийн өдрүүдэд цас дараалан орж, 13 см, зарим газраа 26 см зузаан цасан бүрхүүл тогтсон. Замын хальтиргаа, гулгааг арилгахад 695 тонн давс, 438 тонн бодис зарцуулж, 189 тонн давс, 597 …

  • 24 November

    Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг Дундговь аймагт ажиллалаа

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг зүүн болон говийн аймгуудад ажиллаж байна. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймагт ажиллаж, аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хурлаар хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, цахилгаан эрчим хүч, дулаан хангамж, зам арчлалт, …

  • 24 November

    Шүүгчид Тайваньд туршлага судалж байна

    Шүүхийн ерөнхий зөвлөл, Тайвань дахь Монгол, Түвдийн хороо болон Тайванийн Шүүхийн ерөнхий газар хамтран зохион байгуулдаг шүүгч нарын туршлага судлах, 11 дэх удаагийн сургалт энэ сарын 21-ний өдөр Тайвань улсын Тайпэй хотын Шүүхийн академид эхэллээ. Энэ удаагийн сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн Б.Уранцэцэг, анхан болон давж заалдах шат, Улсын дээд шүүхийн …

  • 24 November

    Чингэлтэй дүүргийн 1345 сурагч Хүннүгийн үеийн түүх, соёлын дурсгалтай танилцлаа

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар их сургуультай байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тус сургуулийн түүх археологийн музейг батлагдсан хуваарийн дагуу  Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын  1345 сурагч  үзэж сонирхжээ . Цаашид хүүхэд багачууд, иргэдэд түүх, соёл, ёс заншил, Монголын оюуны соёлыг түгээн дэлгэрүүл эх, сурталчлах олон талт ажлуудыг хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.   …

  • 24 November

    Хамтран амьдрагчаа санаатай хөнөөсөн онц хүнд гэмт хэргийг шийдвэрлэлээ

    Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд амьдрах Э-нь 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хамтран амьдрагч А-гийн хүзүү болон хэвлийн тус газар хутгалж онц харгис хэрцгий аргаар санаатай алсан” гэх хэрэгт Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Э-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар, яллагдагч П, Ч, Э нарт дээрх гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун …

  • 24 November

    Монгол Улс БНКУ-ын гадаад харилцааны яам хоорондын консулын VIII Зөвлөлдөх уулзалт болов

    Монгол Улс, БНКазУ-ын ГХЯ хоорондын Консулын VIII зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 11 дүгээр сарын 23-ны өдөр болов. Хоёр жил тутам зохион байгуулагддаг тус уулзалтаар консулын харилцаа, иргэдийн эрх ашгийг хамгаалах, хоёр талын байгууллага хоорондын хамтын ажиллагааны асуудлуудыг уламжлал ёсоор хэлэлцдэг юм. Энэ удаагийн консулын зөвлөлдөх уулзалтанд монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд, казахстаны талын төлөөлөгчдийг БНКазУ-ын ГХЯ-ны Консулын …

  • 24 November

    “GIZ”/ГОУХАН/-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж,”GIZ” Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хүний эрхийн комиссын гишүүн, ноён Райнер Доп тэргүүтэй төлөөлөгчдийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хүлээн авч уулзлаа. Уулзалтад Шүүхийн Захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Шүүхийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Халиун болон бусад албан тушаалтнууд байлцав. Уулзалтаар …

  • 24 November

    Ц.Ганзориг: Монгол Улс Азидаа гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр тэргүүлэх түвшинд явж байна

    ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригтой ярилцлаа. -Гамшгийн эрсдэлийг бууруу­лах чиглэлээр дэлхий нийтэд дагаж баримтлах томоохон баримт бичгүүд гарч байна. Эдгээр баримт бичгүүдийг үндэсний онцлог, улс орны хөгжлийн бодлогодоо уялдуулах нь зайлшгүй хэрэгтэй байх. Тийм ч учраас Онцгой байдлын албаны хүрээнд хууль эрхзүйн шинэчлэлүүд нэлээд хийгдэж байгаа гэж ойлгож байгаа. Эндээс ярилцлагаа эхлэе гэж бодож байна? -Монгол Улсын гамшгаас …

  • 24 November

    Нийт нутгийн 50 гаруй хувьд өвөлжилт хүндрэх магадлалтай байна

    Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг гаргадаг. Эдгээрийг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зурган мэдээг  гаргаад байна. Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон агаарын температур, хур тунадасны …

  • 24 November

    Саппорогоос таван шар хүртэлх авто зам дагуух цасыг цэвэрлэж байна

    Сонгинохайрхан дүүргийн 12-18 дугаар хороодын 3,5 км автозам дагуух цасыг Нийслэлийн Онцгой байдлын газрын 420 гаруй албан хаагч цэвэрлэж байна. ОБЕГ

  • 24 November

    Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар судлах ажлын хэсэг байгуулав

    Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар холбогдох санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар тогтов. Ажлын хэсэгт Үндсэн хуулийн эрхзүйн асуудлаар мэргэшсэн, энэ чиглэлээр ажилладаг эрдэмтэд, суудлаачид, хуульчдыг өргөнөөр оролцуулахаар болов. Ажлын хэсгийн ажлыг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль болон бусад хуульд нийцүүлэн зохион байгуулж Засгийн газрын …

  • 24 November

    Туул голыг хамгаалах, бохирдлыг бууруулах талаар ЗГ-т чиглэл өгөх тухай тогтоолын төсөл батлагдав

    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өчигдөр  14 цаг 30 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хуралдааны эхэнд Туул голын бохирдлын асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг сонсов. Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч А.Сүхбат танилцуулав. Тэрээр, Өргөдлийн байнгын хороонд сүүлийн 2 жилийн хугацаанд Туул голын усан …

  • 24 November

    АНУ-ын Элчин сайд Ж. З. Гаалттай уулзлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Гаалтыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хатагтай Женифер Гаалттай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд “Зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуулиар манай нам ард түмнийхээ итгэлийг хүлээж парламентад олонхи болж, шинэ Засгийн газраа бүрдүүлээд байна. Улс орны эдийн засаг, санхүүгийн байдал …

  • 24 November

    22 автомашиныг сумдын эмнэлэгт яаралтай олгохоор болов

    Засгийн газрын 11 дүгээр сарын 23-ны хуралдаанаар өвөлжилт хүндэрч, зуд, үер болон болзошгүй гэнэтийн аюул, байгаль цаг уурын бэрхшээл тохиолдож болзошгүй энэ өдрүүдэд ашиглалт болон гүйлтийн нормын хугацаа дууссан, эвдрээд зогссон, нэн яаралтай машин хэрэгтэй зарим сумын түргэн тусламжийн автомашины асуудлыг шийдлээ. Сумдын эмнэлэгт туулах чадвар сайтай УАЗ маркын 22 автомашиныг яаралтай олгож, хөрөнгийг 2017 оны төсвийн багц, Засгийн газрын …

  • 24 November

    Монголын ард түмнээс завшсан олон тэрбумын топ-7 хэрэг

    Эдийн засаг хямарч улс орон хүндрэн, ард түмний амьдрал доройтлоо гэж хэн хүнгүй ярьж байна. УИХ, Засгийн газар ирэх оны төсвийг ихээхэн танаж бүсээ чангалахыг анхааруулж байгаа. Өнөөдөр төрийн, улсын төсвийн олон байгууллага цалингаасаа илүү гарах зардалгүй шахам ажиллаж байна. Сургууль цэцэрлэг гээд нийгмийн чиглэлийн олон барилга царцаж ирэх онд барьж чадахгүйд хүрч байна. Харин та бидний буюу улсын төсвөөс …