Мэдээ мэдээлэл

October, 2016

  • 20 October

    Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Хойд Америк-Монголын бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Франк Херберт, мөн тус зөвлөлийн ерөнхийлөгч Стив Сандерс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин сэргээх чиглэлд Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулав. Түүнчлэн тэрээр гадаадын хөрөнгө оруулагчдад хууль эрх …

  • 20 October

    Шүүгчийн сонгон шалгаруулалт “арын хаалга”-гүй болжээ

    Шүүгч болох шалгуур сорилд урд өмнө байгаагүй өөрчлөлт орсныг Ерөнхийлөгч Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ажиллахдаа дуулгав. “Шүүгчдийн сонгон шалгаруулалтад арын хаалга хэрэглэх боломжгүй болсон. Компьютерт нэр усгүйгээр тест бөглөж, зөв хариулвал тэнцдэг. Өмнө нь нэг хүнээр дамжуулаад, Ерөнхийлөгчөөр шийдүүлнэ гэх хандлага байсан. Үүнийг бид зогсоож чадсан. Зөвхөн үүнийг ярихад л Монголын шүүхэд маш том ололт гарсан. …

  • 20 October

    Ард түмэн АН, МАН-д ачааг тэнцүүлэх сонголт хийлээ

    -Ямартай ч иргэд, сонгогчид өөрсдийнхөө дуу хоолойг төрд хүргэх анхан шатны байгууллагын төлөөлөгчдөө сонголоо. Харин хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хорооноос тав хоногтоо багтааж “ялагч”-дын нэрсийг албан ёсоор зарлах юм- Төрийн анхан шатны байгууллагын төлөөлөгчдийг сонгох орон нутгийн ээлжит сонгууль өчигдөр болж өнгөрлөө. Иргэдтэй хамгийн ойр ажиллах, жинхэнэ “хар” ажилчдыг сонгох хариуцлагатай сонголтыг ард түмэн хийв. Тэд энэ удаагийн Сум, дүүргийн …

  • 20 October

    Монгол иргэнийг зодсон гадныханы хэргийг шийдвэрлэхгүй байна

    -Манай залуус БНХАУ-д хүн зодож танхайрсан бол, тэд ямар ял авч Хятадын шоронд суух бол- Монголчууд хүчтэний өмнө хүчгүй нь бурууддаг гэдэг. Гэтэл хүний нутагт түр хугацаагаар амьдарч байж, хүчтэний царайг харуулдаг. Харуулаад зогсохгүй дайрч, хүний амийг егүүтгэдэг харийнхан ихсэв. Хятадуудыг монголчууд зүгээр нэг “дотор хүн” гэж нэрлээгүй юм. Боломжийг харж давардаг, давраад зогсохгүй улам цаашилдаг “ямаан омог”-той тэднийг “хойноос …

  • 20 October

    МАХН-аас мэдэгдэл гаргажээ

    2016 оны Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбоотойгоор улс төрийн намууд зүй бус үйл ажиллагаа явуулах нь хэрээс хэтэрч байна. МАХН-ыг ард түмэн дэмжиж байгаа учраас нэр хүндийг нь унагаах зорилгоор хагалан бутаргах ,хорлон сүйтгэх ажиллагааг зохион байгуулалттайгаар явуулсаар байна.  Өчигдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр МАХН-ын гишүүн, зарим хүмүүс МАН-д элссэн тухай хэвлэл мэдээлэлээр мэдээлэв. …

  • 20 October

    Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран ажиллахаар боллоо

    Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нар хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрхийн зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулах шаардлагатай. Тиймээс мэдээлэл солилцох, сургалт явуулах, хэвлэл мэдээллээр сурталчлах, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр тал Санамж бичгийн хүрээнд хамтран ажиллана. Мөн хүний эрхийн …

  • 20 October

    -Өчигдөр юу болсон бэ? Хилари ялсан уу, Трамп ялсан уу?

    -Өчигдөр юу болсон бэ? Сайхан унтлаа. Хилари ялсан уу, Трамп ялсан уу? – Юу? -Яагаав АНУ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөж байгаа хоёр өчигдөр орой сүүлийн халз мэтгэлцээнээ хийх ёстой байсан шд. Тэрийг нь үзэж амжсангүй. -Чи чинь хаана явна вэ. Гаригаа андуураагүй биз. -Яасан -Өчигдөр Монгол Улсад сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгууль болоод өнгөрлөө шд. -Аан тэр үү. Тэрийг мэдсээн. Надад …

  • 20 October

    Энхийг сахиулагчдын бэлтгэл сургуулилттай танилцлаа

    ХБНГУ-аас БНХАУ-д Монгол Улсыг хавсран суугаа бригадын генерал Шоепе тэргүүтэй албаныхан өнгөрсөн долоо хоногт манай улсад айлчиллаа. Монгол Улсын Зэвсэгт хүчин, Герман Улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж байгаа бөгөөд үүний нэг нь хоёр улсын цэргийн алба хаагчид хамтран энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа явдал юм. Тодруулбал, Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй Умард Атлантын гэрээний байгууллагуудын …

  • 20 October

    Залуу үеийн боловсролын төлөө Гантулгууд нэгдлээ

    Залуу үеийн боловсролыг дэмжих зорилгоор улс төр, нийгэм, урлаг спортын салбарт түүчээлж яваа амьдаа нар үзэгч олондоо өөрсдийн авъяас билгийг толилуулж улс орныхоо хөгжлийн төлөө оюун ухаанаа уралдуулан хэлэлцэх өдөр буюу амьдаа нарын баяр болох гэж байна. Амьдаа нарын баярын өдөр 2016 оны 10 сарын 21-нд 15:00 цагаас Тусгаар тогтнолын ордоны концертын их танхимд болно.  Энэ жилийн амьдаа нарын өдөрт түмэн олны танил …

  • 20 October

    Батлан хамгаалахын сайд БНФУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Элизабит Барсакийг хүлээн авч уулзлаа

    УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Элизабит Барсакийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Элизабит Барсак Батлан Хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд энэхүү өндөр хариуцлагатай албан үүргийг гүйцэтгэж байгаад нь баяр хүргэн …

  • 20 October

    Маркетеруудын чуулганаар шинэлэг шийдлүүдийг танилцуулна

    Монголын Үндэсний Маркетингийн Холбоо 2013 онд анхны Маркетеруудын өдрийг санаачлан, нэгдсэн чуулган зохион байгуулж байсан бөгөөд жил бүрийн 10 дугаар сарын 20-нд “Монголын Маркетеруудын нэгдлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтоод байгаа билээ.     Монголын Үндэсний Маркетингийн Холбооноос энэ өдрийн хүрээнд “Маркетеруудын чуулган”-ыг зохион байгуулдаг бөгөөд өдгөө дөрөв дэх удаагийнхаа чуулганыг өнөөдөр эхлүүлэхэд бэлэн болжээ.     Монголын маркетеруудаа нэгтгэх, олон …

  • 20 October

    Хүйтний улирлын хувцсанд шилжинэ

    ОБЕГ-ын даргын тушаалаар орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын албан хаагчдыг 2016 оны 10 дугаар сарын 25-наас, ОБЕГ, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын албан хаагчдыг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжүүлэхээр  боллоо. ОБЕГ, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын албан хаагчдын хүйтний улирлын хувцасны нэгдсэн үзлэгийг …

  • 20 October

    Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудал

    УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 10 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН БАЙНГЫН ХОРОО БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: 10 дугаар сарын 20-ны Пүрэв гарагт: 1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: Хэлэлцэх асуудал: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл/Засгийн газар 2016.09.30-ны өдөр …

  • 20 October

    Усны салбарын 14 орны 40 гаруй төлөөлөгчид Улаанбаатарт хуралдана

    Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн удирдах хорооны 24 дүгээр хурлыг БОАЖЯ,ЮНЕСКО-гийн Жакарта дахь төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс болон ЮНЕСКО-гийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн удирдах хорооны нарийн бичгийн дарга нарын газар хамтран 2016 оны аравдугаар сарын 23-27-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. ЮНЕСКО-гийн Олон …

  • 20 October

    Улаанбаатар Пусан хотууд тодорхой төслүүд дээр хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан  БНСУ-ын Пусан хотоос  ирсэн ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа. 2016 оны 8 дугаар сард Пусан хотын дарга Со Бёнсү тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж, хоёр хотын хооронд найрамдалт харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээний хүрээнд Пусан хотоос тодорхой төсөл, хөтөлбөр дээр хамтран ажиллах санал боловсруулахаарПусан хотын Байгаль орчны …