Мэдээ мэдээлэл

September, 2016

  • 16 September

    “Улсын нэр томъёоны комисс”-ыг сэргээн байгуулав

    Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэд Орон тооны бус салбар зөвлөл болон “Улсын нэр томъёоны комисс”-ыг сэргээн байгуулах болсон талаар 9-р сарын 15-ны өдөр  Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга бөгөөд БСШУС-ын сайд Ж.Батсуурь,МУБИС-ийн Монгол судлалын сургуулийн Хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч Л.Жумдаан нарын холбогдох албаны хүмүүс оролцов. Монгол хэлний хуулийн …

  • 16 September

    Г.Мандахнарангийн гомдол дээр Голланд улсын өмгөөлөгч ажиллаж байна

    “Рио 2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд барилдсан Г.Мандахнаран дасгалжуулагч, Б.Баяраа, Ц.Цогбаяр нар спортын арбитрийн шүүхэд хандахаар болсон тухай мэдээлж байсан. Тэгвэл Монгол Үндэсний олимпийн хорооны хурлаар Г.Мандахнарантай холбоотой асуудлаар Спортын арбитрийн шүүхэд хандсан. Тус гомдол дээр Голланд улсын өмгөөлөгчийг хөлслөн ажиллуулж байгаа тухай мэдэгдсэн байна.  

  • 16 September

    Уран зургийг, яруу найрагтай хослуулсан утга уянга, ухаарлын үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Яруу найрагч, сэтгүүлч У.Баярсайханы “Хамгийн түрүүнд бодолдоо дурлана” яруу найргийн ном, зураач Г.Цэнгүнжавын “Ур” уран зургийн үзэсгэлэнгийн хамтарсан нээлт өчигдөр Чин Ван М.Ханддоржийн өргөөнд болов. Уран зургийг, яруу найрагтай хослуулсан уг үзэсгэлэн яг л ус загас мэт эв найртай элгэмсэг дотно, нэг л тийм яруухан харагдана. Шүлгэнд тохируулж зурсан зургийн хажууд жаазанд яруу найрагчийн шүлгийг бичээд зүүсэн нь их гоё …

  • 16 September

    Хэрхэн төгс сайн хосууд болох вэ?

    Гэр бүл, хамтын амьдрал түвшин амгалан байна гэдэг нэг насны аз жаргал. Тиймдээ ч буянтай хүнд бурхан сайн хань заяадаг гэдэг биз. Гэр бүл салалт газар авсаар байгаа. Үүний цаад далд шалтгааныг мөнгө, секс хэмээн тодорхойлох нь олонтаа ч харилцаа гэдэг чухал зүйл байдгийг мартаж болохгүй. Хоёр хүн бие биенээ дутуу ойлгосноос, үл хүндэтгэснээс цаашилбал сонголтоо гоомой хийснээс гэр бүлийн …

  • 16 September

    Эмэгтэй гишүүд ард түмнээ тавлав

    Энэ төрд суух эмэгтэй гишүүд хэмээн өөрсөддөө тусдаа фракц үүсгэх шахуу л яваа хүмүүс бий. Эмэгтэй гишүүдийг яах гэж төрд сонгодог тухай ихээхэн л ярьж хэлж байсан. Хатан ухаан төрд дутлаа хэмээн зарлаж байсан эмэгтэйчүүд төрийн үйлийг зөөллөж, хүнд бэрхийг даван туулах арга ухааныг заадаг, чиглүүлдэг байлтай. Мэдээж эмэгтэй хүн, эх хүн болохоор эмэгтэйчүүд хүүхдүүдэд чиглэсэн олон олон үйлийг хийх …

  • 16 September

    М.Энхболд Ерөнхийлөгч болохоор замаа засч байна

    Миеэгомбын Энхболдын эрх мэдэл хэрээс хэтэрч байна. Гэвч хүний шунал гэгчид хязгаар үгүй нь даанч харамсалтай. Нийслэлд барилга барих нь битгий хэл ТҮЦ хатгах ч газаргүй болтол нь битүү шавуулсан “гавьяатан”-ыг  М.Энхболд гэдэг. Түүнийг хотын дарга байх үед хамгийн их газар олгогдсон байдаг. Тэр тусмаа хотын төвийн гэгдэх сургууль цэцэрлэг, орон сууцны дундах автомашин зогсоол, паркын газар гээд бүгд л …

  • 16 September

    Sonin.mn “Петровис” ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэлээс хүлцэл өчжээ

    Sonin.mn сайтын youtube.com сувагт 2015 оны 6 сарын 4-нд “Ж.Оюунгэрэл: Ард түмэн тэнэг учраас ядуу байдаг” гэсэн гарчигтай видео нийтлэгдсэн юм. Энэ нь “Петровис” компаний ТУЗ-ын дарга Ж.Оюунгэрэлийн “Тавантолгой-1” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагын хэсэг бөгөөд өмнөх яриаг нь хасч, монтажилснаас үүдэн утга нь өөрчлөгдөж, гарчиг нь ташаарсан болохыг залруулж байна. Иймээс Ж.Оюунгэрэл болон тус компаний хамт олноос Sonin.mn сайтын хамт олон …

  • 16 September

    Эцэг эхийг нь торгож эхэллээ

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчлэлээр 10 хүртэлх насны хүүхдийг заавал эцэг эх, асран хамгаалагчтай авто зам гарах тухай зааж, хэрэв хүүхэд асран хамгаалагчгүйгээр зам хөндлөн гарч осолд өртвөл эцэг, эхэд нь хариуцлага тооцох шийтгэлийг хэрэгжүүлж эхлээд байна. Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 54.6 заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөөр буюу 192 мянган төгрөгөөр торгох …

  • 16 September

    Хүүхэд хүмүүжүүлэх 9 гайхамшигт арга

    “Хүн болох багаасаа Хүлэг болох унаганаасаа” Та хүүхдээ яаж хүмүүжүүлнэ хүүхэд тань тийм л хүн болно. Эцэг, эхчүүдэд хүүхдэдээ ямар нэг зүйл сургах, дадал болгоход 7 хоногийн тэвчээр л шаарддаг гэдэг. Ингээд энэ удаагийн зөвлөгөөгөөрөө хүүхдээ хүмүүжүүлэх гайхамшигт 9 аргыг хүргэж байна. 1. Хүүхдэд өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь өсгө Хүүхдийг нялхаас нь эцэг эх бүхий л үйлдлээрээ өөрийн гэсэн төрхийг …

  • 16 September

    Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва Элчин сайд Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзав

    Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг 9-р сарын 15-ны өдөр  хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва эртний найрсаг харилцаатай Монгол, Оросын ард түмнүүд энэхүү найрсаг, найрамдалт харилцаагаа ямагт хүндэтгэж ирсэнд баяртай байдаг гэлээ. Тэрээр энэ онд тохиож буй Монгол Улс, …

  • 16 September

    Д.Болормаа:Энергийн хүрд бүр хүний амьдралын тодорхой агууламжтай байдаг

    ХБНГУ-д ажиллаж, амьдарч буй Д.Болормаатай ярилцлаа. Тэрбээр эх орондоо ирж, энергийн сургалт зохион байгуулан, гадны оронд сурсан мэдсэнээ монголчуудтайгаа хуваалцаж байгаа юм. -ГЕРМАНД МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИЖ, ГУРВАН ДЭЭД СУРГУУЛИЙН ДИПЛОМТОЙ БОЛСОН- -Та юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? -Намайг Дамбадоржийн Болормаа гэдэг. Би Улаанбаатар хотод төрсөн, орос хэлний сургалттай нийслэлийн 23-р сургуулийг 1986 онд алтан медальтай төгссөн. Аав, ээж хоёр …

  • 16 September

    АН-ын үүсгэн байгуулагчдын холбооноос ҮЗХ-ны хуралд уриалга хүргүүлжээ

    АН-ын үүсгэн байгуулагчдын холбооноос тус намын ҮЗХ-ны хуралд зориулж уриалга гаргасан талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. АН-ын үүсгэн байгуулагчдын анхдугаар зөвлөгөөнийг өчигдөр зохион байгуулж, 21 аймгийн 300 гаруй төлөөлөгч оролцон дээрх уриалгыг гаргасан байна. Энэ талаар АН-ын үүсгэн байгуулагчдын холбооны Ерөнхий зохицуулагч Д.Лхагвасүрэн, тус холбооны гишүүн Ж.Намсрай нар уриалгын талаар танилцуулахдаа “АН-ын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа нь гажуудсан. Ялангуяа намын дотор шударга ёс …

  • 16 September

    УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хууль бусаар түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогчдыг хамруулж, хяналт шалгалт явуулж буй ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзав

    Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж 9-р сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч болон хууль бусаар түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогчдыг хамруулж, хяналт шалгалт явуулж буй Ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзав. Төрийн хяналт шалгалтын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Ашигт малтмалын тухай, Газрын хэвлийн тухай, Гол мөрний …

  • 16 September

    Малд вакцин тарьснаас хойш 14-21 хоногийн дараа хүнсэнд хэрэглэнэ

    Малын гоц халдварт өвчний тархалтын талаар ОБЕГ-ын мэргэжилтэн, онцгой байдлын дэслэгч М.Мөнгөнбарьяагаас тодрууллаа. – Аймгуудад шүлхий, боом, цэцэг өвчний тархалт хэр байна вэ? – Энэ оны байдлаар Сухбаатар аймгийн 11, Хэнтий аймгийн ес, Дорнод аймгийн долоо, Төв аймгийн 10, Дорноговь аймгийн найм, Дундговь аймгийн таван сум, нийслэлийн Баянзүрх дүүрэгтэй нийлээд долоон аймгийн 51 сум, дүүрэгт хонины цэцэг өвчин гарсан. Мөн …

  • 16 September

    Бөмбөг дэлбэрвэл аюултай гэж…

    Юм бичилгүй нэлээд удав. Намайг шүүмжилж энд ч буруу байна, тэнд ч алдчихаж гэж шүүмжилдэг баагийнуудыг өөрсдөө бичих байх гэж нэлээд хүлээв. Юу ч байхгүй шүү ! Манай сэхээтэн нэрт лаларууд хүний бичсэн юмыг нулимж амьдардаг гэдэг нь үүгээр нотлогдож байгаа юм. Ингээд сонгуулийн дараах улс төрийн үйл явцад анализ хийсэн өгүүллээ толилуулж байна… “Гайхалтай үндсэрхэл…” Ардчилсан нам анир алдрав. …