Мэдээ мэдээлэл

September, 2016

  • 16 September

    АН-ын үүсгэн байгуулагчдын холбооноос ҮЗХ-ны хуралд уриалга хүргүүлжээ

    АН-ын үүсгэн байгуулагчдын холбооноос тус намын ҮЗХ-ны хуралд зориулж уриалга гаргасан талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. АН-ын үүсгэн байгуулагчдын анхдугаар зөвлөгөөнийг өчигдөр зохион байгуулж, 21 аймгийн 300 гаруй төлөөлөгч оролцон дээрх уриалгыг гаргасан байна. Энэ талаар АН-ын үүсгэн байгуулагчдын холбооны Ерөнхий зохицуулагч Д.Лхагвасүрэн, тус холбооны гишүүн Ж.Намсрай нар уриалгын талаар танилцуулахдаа “АН-ын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа нь гажуудсан. Ялангуяа намын дотор шударга ёс …

  • 16 September

    УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хууль бусаар түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогчдыг хамруулж, хяналт шалгалт явуулж буй ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзав

    Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж 9-р сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч болон хууль бусаар түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогчдыг хамруулж, хяналт шалгалт явуулж буй Ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзав. Төрийн хяналт шалгалтын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Ашигт малтмалын тухай, Газрын хэвлийн тухай, Гол мөрний …

  • 16 September

    Малд вакцин тарьснаас хойш 14-21 хоногийн дараа хүнсэнд хэрэглэнэ

    Малын гоц халдварт өвчний тархалтын талаар ОБЕГ-ын мэргэжилтэн, онцгой байдлын дэслэгч М.Мөнгөнбарьяагаас тодрууллаа. – Аймгуудад шүлхий, боом, цэцэг өвчний тархалт хэр байна вэ? – Энэ оны байдлаар Сухбаатар аймгийн 11, Хэнтий аймгийн ес, Дорнод аймгийн долоо, Төв аймгийн 10, Дорноговь аймгийн найм, Дундговь аймгийн таван сум, нийслэлийн Баянзүрх дүүрэгтэй нийлээд долоон аймгийн 51 сум, дүүрэгт хонины цэцэг өвчин гарсан. Мөн …

  • 16 September

    Бөмбөг дэлбэрвэл аюултай гэж…

    Юм бичилгүй нэлээд удав. Намайг шүүмжилж энд ч буруу байна, тэнд ч алдчихаж гэж шүүмжилдэг баагийнуудыг өөрсдөө бичих байх гэж нэлээд хүлээв. Юу ч байхгүй шүү ! Манай сэхээтэн нэрт лаларууд хүний бичсэн юмыг нулимж амьдардаг гэдэг нь үүгээр нотлогдож байгаа юм. Ингээд сонгуулийн дараах улс төрийн үйл явцад анализ хийсэн өгүүллээ толилуулж байна… “Гайхалтай үндсэрхэл…” Ардчилсан нам анир алдрав. …

  • 16 September

    Бэлчээрийн даац хэтэрсэн нь газар нутгийг цөлжүүлж байна

    Монгол, Кувейтийн  судалгааны төвд “Бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох зам” сэдэвт сургалт хэлэлцүүлэг эхэллээ. Тус хэлэлцүүлгийг ХХААЯ, Монголын бэлчээрийн менежментийн холбоо зэрэг байгууллагууд зохион байгуулж байна. Мөн БОАЖЯ-наас хамтран оролцож,  Тогтвортой хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудлаар илтгэл тавилаа. Хэлэлцүүлэгт орон нутгийн төлөөлөл, Монголын болон БНХАУ-ын ӨвөрМонголын өөртөө засах орны  судлаачид  оролцож байна. Уг сургалт нь хоёр өдөр үргэлжлэх бөгөөд “Тогтвортой хөгжилд бэлчээрийн газрын үүрэг, ач холбогдол”, “Бэлчээрийн менежментийг …

  • 16 September

    Хог хаягдлыг багасгах зурагт хуудасны болон гэрэл зургийн уралдааны бүтээлийг авч байна

    Хог хаягдлыг эх үүсвэр дээр бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулах ач холбогдлыг олон нийтэд таниулах, иргэдийн ухамсарыг дээшлүүлэх зорилгоор Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,   UNIDO, gef хамтран хүүхэд залуусын дунд зурагт хуудас болон гэрэл зургийн уралдаан зарласан. Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл  Хангарьд ордон 6 давхар 610 …

  • 16 September

    Толгойтод байрлах Нефтийн гарамыг засварлана

    Сонгинохайрхан дүүргийн Толгойтод байрлах Нефтийн гарам нь эвдрэл ихтэй байгаагаас замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа тул 2016 оны 09 дүгээр сарын 16-ны  22 цагаас 09 дүгээр сарын 17-ны 06 цаг хүртэл хааж, хоёр зэрэгцээ төмөр замын гарамын эвдрэлийг засварлана. Иймээс жолооч, зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо чөлөөтэй замыг сонгож оролцоно уу.                                 

  • 16 September

    Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь

    Баасан гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 19-р хороо Гоодойн зуслан НАЛАЙХ ДҮҮРЭГ 09:30-21:00 цагт: 6-р хороо Тэрэлжийн ТИС полигон, Уран байгал, Баян хад, Байгалийн нууц, Гарьд тур, Гүрү трэйвл, Эрдэс Холдинг, Вин Вин констракшн, Болор импекс ХХК-ууд, Горхийн баруун салаа, Өгөөмөр ХАН-УУЛ …

  • 16 September

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, …

  • 16 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 16. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 16. Сугар гараг. Шувуун хушуут одтой, есөн улаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 6 цаг 35 минутад мандан, 19 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 15 September

    “Латиф” сангийнхан ойдоо зориулан СҮЛД дуутай болжээ

    Монголын цирк болон хошин урлагийн нэрт жүжигчин Т.Латиф агсны нэрэмжит сан байгуулагдаад тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Уг сан нь түүний хүү поп дуучин Л.Байзадагийн анх санаачлагаар байгуулагдаж байлаа. Харин удахгүй тохиох ойн тухай сангийн тэргүүн “сангийнхаа таван жилийн ойг ирэх аравдугаар сарын 21-нд хийхээр төлөвлөсөн. Энэ таван жилийн хугацаанд их ч юм сурлаа, их ч юм үзлээ. Өдийг …

  • 15 September

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Азийн хөгжлийн банкны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ

    Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн хөгжлийн банк хооронд “Шүүхийн сургалтын чадавхыг хөгжүүлэх техникийн туслалцааны төсөл”-ийг хэрэгжүүлэх санамж бичгийг 2015 оны 12 дугаар сард байгуулсан билээ. Төслийн үйл ажиллагааг эхлүүлж, эдийн засгийн гэмт хэргийн чиглэлээр шүүгчдэд явуулах сургалтын хэрэгцээг тодорхойлох зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын санхүүгийн секторын мэргэжилтэн Аёонг Ким, төслийн олон улсын зөвлөх Карлос …

  • 15 September

    МАХН-ын хувь заяа яаж эргэх бол?

    Улстөрийн гуравдагч хүчний орон зай үгүйлэгдэж буй энэ үед МАХН бодлого, төлөвлөгөөгөө боловсруулж, үйл ажиллагаагаа жигдрүүлэн алдаа оноогоо дэнслэн явахад эргээд босоод ирэх боломжтой. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар хүчтэй унасан ч улстөрд өөрийн гэсэн орон зайтай гэдгээ баталсан МАХН аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуулиас сэргэлт авч цаашлаад 2020 оны сонгуульд АН, МАН-ыг ардаа хийхийг байг гэхгүй. 2012 оны УИХ-ын сонгуульд 10-аад суудал …

  • 15 September

    Ж.Мөнхбат: Ю.Цэдэнбал даргын музей байгуулна

    Монголын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Алдар гавьяаны замнал” нэртэй үзэсгэлэн Үндэсний музейд нээлтээ хийлээ. Нээлтэд ойг тэмдэглэн удирдан зохион байгуулах комиссын дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат болон УИХ, Засгийн газрын гишүүд, хүү Ц.Зориг, “Ю.Цэдэнбал” сангийн төлөөлөл оролцлоо. ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Монгол Улсын …

  • 15 September

    Эх хүүхдэд ээлтэй танхимыг нээв

    Өнөөдөр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн байранд Эх хүүхдэд ээлтэй танхимын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тус танхимыг НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилт, Эрүүл мэндийн яамны тусламжтайгаар байгуулсан бөгөөд хөхүүл хүүхэдтэй болон бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд ээлтэй орчинг бүрдүүлж, ажлын байран дээр эрүүл мэндийг дэмжигч, гэр бүлийн таатай уур амьсгалыг бүрдүүлэх олон талын ач холбогдолтой юм. Нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны хоол тэжээл …