Заавал үзэх учиртай түүхэн дурсгалт газар, эрт цагийн уран барилгын гайхамшиг гэхээр олон хүний санаанд хамгийн түрүүнд Таж Махал, Хятадын их цагаан хэрэм, эсвэл Колизей буудаг. Гэтэл хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн чамин тансаг, хамгийн сонин, үзүүштэй байгууламжуудын дийлэнхийг олон нийт тэр бүр мэддэггүй, заримыг нь бүр дуулаа ч үгүй байдаг гэнэ. Тийм газруудыг нээж, аялагчдад санал болгохоор Quora.com сайтынхан …
Мэдээ мэдээлэл
October, 2016
-
14 October
Казахстан улсад ял эдэлж байсан монгол иргэнийг шилжүүлэн авсан байна
БНКУ-д ял эдэлж байгаад үлдсэн ялаа эх орондоо эдлэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэн Ш.Ш-ийг Монгол, Казахстаны холбогдох байгууллагууд хэлэлцэн тохиролцож, 10 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлэн авлаа. Монгол Улс ялтан шилжүүлэх гэрээг 9 улстай байгуулсан бөгөөд Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид 2015 онд нэгдсэн орсноор Европын Холбооны гишүүн 27 улс болон гишүүн бус 19 улстай ялтан шилжүүлэх эрх …
-
14 October
Нүүдлийн аялал жуулчлалын хөгжлийг Монгол улс манлайлна
“Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурал өчигдөр эхэлсэн. Хурлыг нээж УИХ-ын дарга М.Энхболд, НҮБ-ын ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол болон Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбооны тэргүүн Донг Ян Жанг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар үг хэлсэн. Тэдний хэлсэн үгийг тоймлон хүргэж байна. …
-
14 October
Н.Мөнхбатын араас Н.Батбаяр, Б.Шинэбаатар нар “ачигдах” уу?
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг Авлигатай тэмцэх газраас цагдан хорьлоо. Илүү тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйл 263.4, 264 дүгээр зүйл 264.2, 150 дугаар зүйл 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байна. Энгийнээр хэлбэл албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсын хөрөнгийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр шалгагдаж байгаа юм. Тэгвэл Н.Мөнхбатыг цагдан хоригдсоны дараа түүнийг 20 гаруй …
-
14 October
Иргэдээс авч буй төлбөр, хураамж хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс зарим дүүргийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж, иргэдээс авч буй төлбөр, хураамж нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг судлан үзэв. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Сонсголон дахь амбулатори төв иргэд, үйлчлүүлэгчдээс хууль бус төлбөр, хураамж авч буй эсэхийг судлан үзэхэд Эрүүл мэнд, спортын сайдын хүчингүй болгосон тушаалыг үндэслэн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн …
-
14 October
АН-ын гүтгэлэгт тухай бүрт нь хариулт өгнө гэв
2016 оны Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны үеэр бусдын нэр хүндэд халдсан, гүтгэлгийн шинжтэй худал мэдээллийг зохион байгуулалттай тарааж байгааг эсэргүүцэж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан мэдээлэл хийв. Тэрбээр мэдээллийн эхэнд “Орон нутгийн сонгууль бол УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрийг анхан шатанд хэргэжүүлэх, иргэдийг төртэй холбох гүүр болж ажиллах бүтцийг бүрдүүлэх ажил. Гэтэл АН-аас орон нутгийн …
-
14 October
Н.Энхбаярын шүүхийн нэхэмжлэлийг хүчингүй болгожээ
МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийг нь 2016 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан хэмээж СЕХ, ЦЕГ-ын Мэдээлэл, технологийн хэлтсийг буруутган шүүхэд хандаад байсан билээ. Тэгвэл түүний нэхэмжлэлийг өчигдөр Улсын дээд шүүхэд хянан хэлэлцээд хүчингүй болгожээ. Учир нь, Н.Энхбаяр шүүхийн нэхэмжлэлтэйгээ хавсаргах ёстой улсын тэмдэгтийн хураамжаа төлөөгүй байсан аж. Тиймээс нэхэмжлэлийн төлбөр дутуу хэмээж гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна. Хэрэв шүүх нэхэмжлэлийн …
-
14 October
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Архангай аймагт ажиллаж байна
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Архангай аймгийн Өлзийт, Хайрхан, Эрдэнэмандал суманд ажиллалаа. Тэрээр ирэх өдрүүдэд Цэцэрлэг, Батцэнгэл, Өгийнуур, Хотонт, Хашаат сумын иргэдтэй уулзаж улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулах юм. Иргэдийн хувьд малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах болон тэтгэвэр, тэтгэмжийн талаар түлхүү тодруулж …
-
14 October
2016-2017 онд хэрэгжүүлэх сүрьеэгийн төслийн гэрээнд гарын үсэг зурлаа
Эрүүл мэндийн яам 2016-2017 онуудад хэрэгжүүлэх Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн шинэ төслийг хэрэгжүүлэгч байгууллагуудтай гэрээ байгууллаа. Энэ төсөл нь 1,5 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд нийт долоон салбар хүлээн авагч байгууллагаар дамжуулан төслөө хэрэгжүүлэх юм. Сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэхэд олон салбарын оролцоог хангах зорилгоор төрийн болон ТББ, мөн төр хувийн хэвшлийн түншлэлийн байгууллагуудыг хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулсны нэг нь Нийгмийн эрүүл мэндийн …
-
14 October
Хөгжлийн банкинд 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрчээ
Хөгжлийн банкны зээлийн гол эх үүсвэр бол өөрийнх нь гаргасан 580 сая ам.доллар, “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Самурай” бондын 24.3 тэрбум иен юм. Зээлүүдийн хэмжээ ийн тодорхой, хаанаас, хэрхэн авсныг нь ч олон нийт мэддэг. Харин дээрх бондуудын хөрөнгө ямар замаар, хэнд олгогдож, хэрхэн зарцуулагдсан нь саяхныг хүртэл тодорхойгүй байсан юм. Тэгвэл тодорхойгүй гэгдэж байсан асуудлууд эхнээсээ ил болж …
-
14 October
Хятад улс тэрбумтнуудынхаа тоогоор дахин тэргүүлэв
БЭЭЖИН./ВВС/. Жил тутам нийтэлдэг Хятадын тэрбумтнуудын нэрсийн жагсаалт гарч, тус улс тэрбумтнуудынхаа тоогоор АНУ-ын өмнө дахин гишгэлээ. Хятадад 594 тэрбумтан байгаа бол АНУ-д 535 тэрбумтан байна. Үл хөдлөх хөрөнгийн магнат, “Dalian Wanda” группын ерөнхийлөгч Ван Зеньлинь 32.1 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр Хятадын тэрбумтнуудын жагсаалтын тэргүүнд бичигдсэн бол “Alibaba” группын тэргүүн Жек Ма-гийн хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оныхоос 41 хувиар өссөнөөр жагсаалтыг удаалжээ. Жек Ма 30.6 тэрбум долларын хөрөнгөтэй аж. АНУ-ын …
-
14 October
УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-ыг зорилоо
УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд Хятад Улсыг зорьжээ. Тэрбээр энэ сарын 14-17-нд Хятадад болох Олон улсын улс төрийн намуудын чуулга уулзалтад МАН-ыг төлөөлж оролцоно. Мөн энэ хүрээнд М.Энхболд Хятадын албаны хүмүүстэй уулзах аж. Өнгөрсөн жилийн уулзалтад АН-ыг төлөөлж УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд оролцож байжээ. Ямартай ч, эдийн засгийн хямралыг даван туулахад эрх баригч МАН-д “Стэнд бай” хөтөлбөр юм уу Хятадын 4 тэрбум ам.доллар хоёрын …
-
14 October
Торгоны замын олон улсын бага хурал үргэлжилж байна
“Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурал өнөөдөр Туушин зочид буудалд эхэллээ. Хурлыг НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, БОАЖЯ, “Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбоо” олон улсын байгууллага, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байна. УИХ-ын дарга М.Энхболд, НҮБ- ын ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Дэлхийн …
-
14 October
Үнэртэй ус бэлэглэх гэж оролдоод зургаан сарын хорих ял авсан тохиолдол гарлаа
Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахины авлигын талаарх мэдээллийн ертөнцөд банкны ажилтанд үнэртэй ус өгөхийг оролдсон хятад бизнесмений тухай мэдээлэл нэлээд сонирхолтой нь байв. “Өмнөд Хятадын өглөөний сонин”-д мэдээлснээр данс нээлгэхээр өргөдөл материалаа бүрдүүлж байхдаа Гонконг дахь банкны ажилтанд “Шанел №5” үнэртэй ус өгөхийг оролдсон Хятадын бизнесменд зургаан сарын хорих ял оноожээ. Гонконг бол авлигад өршөөлгүй ханддаг газар. Хэрвээ Хятадад ийм …