УИХ-ын Төсвийн байнгын хорооны /2016.11.02/ хуралдаан 10.48 миунтад гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Төсвийн байнгын хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолоор байгуулагдсан төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг, санхүүгийн байдлыг хянан шалгах, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцсэн юм. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн …
Мэдээ мэдээлэл
November, 2016
-
3 November
“Баяжуулсан хүнсний үйлдвэрлэл- Эрүүл мэнд” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо
ХХААХҮЯ-аас “Баяжуулсан хүнсний үйлдвэрлэл – Эрүүл мэнд” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгийг зохион байгууллаа. /2016.11.02/ Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох болон ЭМЯ, МХЕГ, ТББ-ийн холбогдох албаны хүмүүс оролцлоо. Уулзалт хэлэлцүүлэгт “Баяжуулсан хүнс үйлдвэрлэл одоо ба цаашид”, “Хүн амын хоол тэжээлийн байдал ба хүнс баяжуулалт”, “Хүнс баяжуулалтын олон улсын туршлага, хууль эрхзүйн …
-
3 November
Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат танаа
Шаардлага хүргүүлэх тухай Эрх чөлөөтэй тусгаар улс байх гэсэн Монголын ард түмний олон зуун жилийн хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэл, нэгэн үзүүрт сэтгэл цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын ачаар үнэн утгаар биелсэн гэдгийг бид бүхэн сайн мэднэ. Дэлхийн нийт болон цаг хугацааны чиг хандлагыг ухааран анзаарч, нэг ч хүний хамраас цус асгаралгүйгээр тайван замаар хувьсгал хийж чадсан ардчилагчид 2012 оны УИХ, …
-
3 November
Шадар сайд У.Хүрэлсүх Азийн сайд нарын бага хурлын нээлтэд үг хэлнэ
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурлын нээлт өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ Дели хотноо болж байна. 2018 онд Азийн сайд нарын II бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх бага хурлын эхэнд үг хэлэх юм. Мөн БНЭУ-ын Ерөнхий сайд Моди болон НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч ноён Роберт Глассер нар …
-
3 November
Засгийн газрын ээлжит хуралдаан болов
Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын хоёрны өдөр болж дараахь асуудлыг хэлэлцлээ. Протоколд нэгдэн орох тухай хуулийн төслийг дэмжив Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Дэлхийн худалдааны байгууллагын 164 орны 89 нь энэ хэлэлцээрт нэгдэн ороод байна. Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хүрээнд …
-
3 November
Сурагчдын нэгдүгээр улирлын амралт эхэллээ
ЕБС-ын сурагчдын нэгдүгээр улирлын амралт өнөөдрөөс эхэлж байна. БСШУС-ын сайд Ж.Батсуурь энэ хичээлийн жилийн ЕБС-ийн хичээлийн бүтэц, сурагчдын амралтын хугацааг танилцуулсан. Уг хуваарийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилийн эхний улирлын амралт 11 дүгээр сарын 3-наас 9-нийг дуустал нэг долоо хоног байх бөгөөд орон даяар бүх ангийн сурагчид зэрэг амрах юм.
-
3 November
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл хэвийн үргэлжилнэ
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон билээ. Уг хуулийн хүрээнд 2016 онд 243 иргэн аж ахуй нэгжээс 51.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн бөгөөд одоогоор 102 төсөлд 39.2 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Экспортын болон импортыг орлох үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгийг урьдын адил хэвийн олгож байх нь эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд эерэг бөгөөд нийгмийн ач холбогдолтой …
-
3 November
Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгыг Үндэсний урлагийн их театр болгов
Чуулгын нэрийг өөрчилж Их театр болгосноор Монголын олон үндэстэн, угсаатны ардын урлагийг баяжуулан хөгжүүлж байгаагаа улам өргөжүүлж, урын сангаа бүрэн ашиглан, гадаад харилцаа, хамтын ажиллагаанд дэвшил нь гарч, олон улсад өрсөлдөх боломж нэмэгдэнэ гэж мэргэжлийн байгуулагынхан үзэж буйгаа Засгийн газрын хуралдаанд тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, 70 гаруй жилийн түүхтэй Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга өнөөдөр концертын байгууллагаас театрын байгууллага болж хөгжсөн, …
-
3 November
Донорын зар сурталчилгаа, зуучлалыг хориглоно
Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Мөн уг хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгав. Монгол Улсын Донорын тухай хуулийг анх 2000 онд баталж, 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Уг хуулийг шинэчлэн найруулж баталснаар эрхтэн шилжүүлэх мэс заслыг өөрийн оронд хийдэг болох, ингэснээр гадаад руу гарах …
-
3 November
Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаан байна. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн бүсийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говийн бүсийн нутгаар секундэд 14-16 метр хүрч …
-
3 November
Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 03. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 4. Бархасвадь гараг. Эрхтэний тэнгэрт одтой, зургаан цагаан мэнгэтэй, шарагчин үхэр өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй Суудал: Шороо Өдрийн наран 7 цаг 45 минутад мандан, 17 цаг 35 минутад жаргана. Тухайн …
-
2 November
Зүүдэндээ явдаг хүмүүсийн талаарх сонирхолтой баримтууд
XIX зууныг хүртэл бүрэн судлагдаагүй байсан зүүдэндээ явах үзэгдлийн тухай дараах “сонирхолтой” түүхүүдээс хуваалцаж байна. Зүүдэндээ явах нь 30 секундээс 3 цаг хүртэл үргэлжилдэг сэтгэц, нойрны эмгэг бөгөөд зүүдэндээ явж байхдаа нас барахаас эхлээд нууцлаг авъяасаа нээх хүртэл олон хачирхалтай үйл явдал тохиолддог ажээ. Лондонгоос гаралтай сувилагч Ли Хэдвинь 4 настайгаасаа зүүдэндээ явдаг байжээ. Тухайн үед гэрийнхэн нь бага насны …
-
2 November
Арваннэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?
БАРУУН ЗҮГИЙН НУТАГ Агаарын температурын сарын дундаж нь Хангайн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говиор 2-7 градус, бусад нутгаар 9-13 градус хүйтэн буюу Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн ихэнх, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр Алтайн өвөр говь, Олон нууруудын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө …
-
2 November
Өрөм цөцгийг нь авсан сүүг хэрэглэж заншаарай
Сүү цагаан идээг хөдөөнийхөн түлхүү хэрэглэдэг. Ингэхдээ тослог ихтэй бүтээгдэхүүнийг л нүнжигтэйд тооцож, түүнийг хэрэглэж заншсан ард түмэн билээ. Гэтэл нүнжигтэйд тооцогддог бүтээгдэхүүнд нь өөх тос , давс их хэмжээгээр агуулагддаг аж. Тиймээс өрөм, цөцгийг нь авсан сүүг хэрэглэх, сагсаасан өрөм, хайлмагт нугасгүй хүмүүс уг хэрэглээгээ багасга гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.
-
2 November
Монгол, Бразилийн хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов
Элчин сайд Ч.Сосормаа шинээр томилогдоод буй Бразилийн Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнууд хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Мариа Виоттитэй 11 дүгээр сарын 1-нд уулзаж, хоёр орны харилцааны талаар санал солилцлоо. Уулзалтаар ирэх онд тохиох Монгол, Бразилийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд соёлын арга хэмжээнүүд зохион байгуулах, харилцан айлчлал хэрэгжүүлэх болон бусад сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл