Мэдээ мэдээлэл

September, 2016

  • 27 September

    Хүүхдэд өгч болохгүй амттанууд /бичлэг/

    Бид хүүхэддээ амттан бүхний дээдийг идүүлэхийг хүсдэг. Харин хортой, биед сөрөг нөлөөтэй хүнсийг сонгож байгаа үгүйгээ ч мэдэхгүйгээр хордуулж байгаа бол яах вэ? Эдгээрийг хүүхэддээ битгий өгөөрэй. Тэд аажим үхэлд хүргэдэг гэнэ шүү

  • 27 September

    АТГ бондын мөнгөнөөс “завшсан” Н.Мөнхбат, Н.Батбаяр нарын хэргийг нэгтгэжээ

    УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан “фортуна” Н.Батбаярыг “Чингис”, “Самурай” бондын мөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж төсвийн мөнгийг үрэгдүүлсэн хэрэгт сэжиглан АТГ-аас шалгаж байгаа билээ. Түүнээс өмнө Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг бондын зарцуулалттай холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд улмаар энэ хэрэгт сайд асан Н.Батбаяр хамаатуулан шалгаж эхэлжээ. Тиймээс тэднийг хэргийг нэгтгэсэн байна. “Чингис”, “Самурай” бондын хөрөнгөнөөс шамшигдуулсан …

  • 27 September

    “Чингис хаан, түүний өв уламжлал болон энэтхэгийн соёл” сэдвээр монгол, энэтхэгийн эрдэмтэд чуулна

    Монгол, Энэтхэгийн эрдэмтдийн хамтарсан “Чингис хаан, түүний өв уламжлал болон энэтхэгийн соёл” эрдэм шинжилгээний бага хурал 9 дүгээр сарын 28–29-ний өдрүүдэд ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно. Бага хурлаар “Чингис хааны тухай уламжлалт ойлголт”, “Чингис хаан болон орчин үеийн монголчуудын нийтлэг байдал”, “Буддын шашны цар хүрээ болон энэтхэгийн соёл” зэрэг сэдвээр хоёр орны эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Бүгд Найрамдах Энэтхэг …

  • 27 September

    7 настай хүүг захиалгаар хөнөөлгөсөн хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ

    Дорнод аймгийн Хэрлэн суманд энэ сарын 6-ны өдөр долоон настай хүүгийн амийг захиалгаар хөнөөлгөсөн хэрэг гарсан. Хэргийг талийгаач хүүгийн эцэгтэй гэр бүлээс гадуур харилцаатай байсан С гэгч эмэгтэй бусдад 200 мянган төгрөг өгч хүүгийн амь насыг захиалгаар хөнөөлгөсөн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон аж. Сэжигтэн С нь өөрөө нэг нас гарантай нялх хүүхэдтэй бөгөөд талийгаач хүүгийн аав “хүүгээ бодоод …

  • 27 September

    Европын сэргээн босголт банк улаанбаатар хотын дэд бүтцийн салбарт хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Европын сэргээн босголт банкны Турк, Төв Азийг хариуцсан захирал Наташа Ханженковаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Европын сэргээн босголт банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулсаны 10 жилийн ой тохиож байгаад баяр хүргээд зочдыг тавтай морилохыг хүслээ. Европын сэргээн босголт банкны …

  • 27 September

    Ж.Шижир: “МОРА”-г гадаад зах зээлд амжилт дагуулна гэдэгт итгэлтэй байна

    Монголд технологийн салбар үүсч хөгжөөд тийм ч их цаг хугацааг өнгөрүүлээгүй хэрнээ өнөөдөр бид энэ салбарын хөгжлөөр дэлхийн бусад орнуудтай хөл нийлүүлэн алхаж байна. Интернет кафед суурин компьютер дээр суугаад сошиал ертөнцөөр аялаж байх тухайн цаг үед хэн ч гар утаснаасаа бүгдийг удирддаг болох цаг ирнэ гэдгийг тэр бүр мэдрээгүй байсан биз. Гэтэл өнөөдөр Монгол залуучууд Монголын хамгийн том вэб …

  • 27 September

    Улаанбурхан өвнөөс сэргийлье

    Улаанбурхан өвчин манайд 2015 оны 3 сараас эхэлж дэгдэлт гарч 23464 тохиолдол буюу 10,000 хүн амд 79.2 тохиолдол бүртгэгдсэн юм.   Тус өвчний дэгдэлт  хүйтэн сэрүүний улиралд ихэсдэг учраас эцэг эхчүүд хүүхэд багачуудаа  улаанбурханы эсрэг вакцинд хамруулж мөн дархлааг сайжруулах хоол хүнс хэрэглэж байхыг зөвлөж  байна.     Г.Нараа

  • 27 September

    Бондын мөнгийг “ЗАВШСАН” нөхдүүд тодорч эхэллээ

    “Чингис”, “Самурай” бондын мөнгө буруу гараар орсон эсэхийг тодруулахаар хууль хяналтын байгууллага болон Хууль зүйн дотоод хэргийн яамны дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсгийнхэн шалгалт хийж, улмаар зарим нэг хүнийг энэхүү хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн билээ. Тухайлбал, манай сонины өчигдрийн дугаарт Түлш, эрчим хүчний яамны дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэвийг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж, цагдан хорьсон талаарх мэдээллийг хүргэсэн билээ. …

  • 27 September

    БНХАУ-ын Гуандун мужтай хамтран ажиллах санал солилцлоо

    НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдөр БНХАУ-ын Гуандун мужийн Ардын төлөөлөгчдийн Байнгийн хорооны дарга Жан Гуан Мин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Ц. Сандуй зочид төлөөлөгчдийг Улаанбаатар хотод тавтай морилохыг хүсээд, Гуандун муж болон Гуанжоу хоттой хамтын ажиллагаагаа шинэ шатанд гарган, найрамдалт харилцаагаа өргөжүүлэх хүсэлтэй  байгаагаа хэллээ. БНХАУ-ын Гуандун мужийн Ардын төлөөлөгчдийн байнгын хорооны дарга Жан-Гуан Мин,  Төв …

  • 27 September

    Тархины хогийг цэвэрлэцгээе

    Монгол улсын хөгжил Монгол хүний хөгжлөөс эхэлнэ гэдэг. Тэгвэл анх ном уншиж, уншсан номныхоо талаар ярилцах, бие биенээсээ суралцан өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлээр нэгдсэн залуусын “Номтой өглөө” клуб нь 2 жилийн хугацаанд уулзалтаа 7 хоногт 2-3 удаа тогтмол явуулж ирсэн бөгөөд үйл ажиллагаагаа илүү нийгэм, олон нийтэд хүргэх үүднээс2016 оны 9 сард “Номтой оюуны ирээдүй” хэмээх нийгэмд үйлчлэх төрийн бус …

  • 27 September

    Дуучин Рианна Парисийн загварын долоо хоногийн нээлтэнд Louis Vuitton брэндийн цүнхээр гоёжээ

    Парис хотод болсон загварын долоо хоногийн шоуны нээлтэнд дуучин  Рианна Louis Vuitton брэндийн  цүнх болон  Aquazzura брэндийн сандаалаар  гангарч тус нээлтэнд оролцжээ. Түүний  өмссөн хувцас болон  цүнх  нь тэнд ирсэн зочидийн анхаарлыг ихэд татжээ. Г.Нараа

  • 27 September

    Монгол Улс хэдэн тэрбумын өрөөсөө болж Вашингтоныг сонсох уу?

    -Засгийн газрын бондын ихэнхийг АНУ-ын хөрөнгө оруулалтын сангууд хариуцдаг- Оросын эдийн засагч Владислав Гинькогийн нийтлэлийг орчуулан хүргэж байна. Монгол Улс өрийн ангал руу улам гүнзгий шигдэж орсоор байна. Засгийн газраас өрийн дээд хязгаарыг ДНБ-ий 55 хувьд тавьсан ч өдгөө 78 хувьд хүрчээ. Сүүлийн зургаан жилд Монгол Улс зээлийн хэмжээгээ гурав дахин нэмсэн аж. Өдгөө тус улсын эдийн засаг жилд 11.8 …

  • 27 September

    “Мэргэн буудагч-2016” тэмцээнд Зэвсэгт хүчний 120 дугаар анги тэргүүллээ

    Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Мэргэн буудагч-2016” тэмцээн Хужирбулан дахь Зэвсэгт хүчний буудлагын талбайд 10 дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд Зэвсэгт хүчин, ТЕГ, Эрүүгийн цагдаагийн газар, ХХЕГ, ОБЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газар болон Сүлд телевиз зэрэг 29 байгууллагын 35 баг тамирчид гурван төрлийн буугаар таван номинацид өрсөлдлөө. Тамирчид …

  • 27 September

    Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж эхэллээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө энэ сарын 21-нд НИТХ-д өргөн барьсан. Мөрийн хөтөлбөрийг НИТХ-ын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар  хэлэлцэн батлахааар болжээ. Үүнээс өмнө  НИТХ-ын дэгийн дагуу НИТХ-ын хороодын хурлаар хэлэлцэж эхэллээ.  НИТХ-ын Санхүү, төсөв, эдийн засгийн хороо, Гэр хорооллын хөгжлийн хороо, Нийгмийн хөгжлийн хороод хуралдаж байна. Харин маргааш “Аз жаргалтай хот” …