Авлигатай тэмцэх газар 2016 оны 10 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 300 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 621 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна. Өнгөрсөн долоо хоногт 343 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 270 нь зөрчилгүй байсан бол 28-ыг нь буцааж, 44-ийг нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 278 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж …
Мэдээ мэдээлэл
October, 2016
-
25 October
Прокурорууд сургалтад хамрагджээ
Булган аймгийн прокурорын газар Улсын Ерөнхий прокурорын газраас дэвшүүлсэн зорилтыг хангах ажлын хүрээнд Булган аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал нарыг урьж “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”, “Иргэний хэргийн шүүх хуралдаанд прокурор оролцоход анхаарах асуудал” сэдвүүдээр сургалт зохион байгуулжээ. Сургалтын үеэр прокурорууд хичээл заасан шүүгч нараас сонирхсон асуултаа, асууж …
-
25 October
Залуус Батсүмбэрийн ахмадуудыг баярлууллаа
“Монгол нэгдэл” интертайментийн продюсер Х.Анхбаяр өөрийн төрсөн өдрөөрөө Батсүмбэрийн ахмадуудын төвд зочлон нэгэн өдрийг ахмадуудтай хамт өнгөрүүлсэн байна. Ахмадуудад үс засах үйлчилгээ үзүүлж халуун дотно яриа өрнүүлж, нэгэн өдрийг хамт өнгөрүүлсэн юм. Стрессээ тайлан залуустай хөгжилтэй өнгөрүүлсэн ахмадууд ч сэтгэл дүүрэн байлаа. Энэ сарын 23-ны бүтэн сайн өдөр төв аймагт байрлах ахмадын асрахад санаа нийлсэн залуус очин сэтгэлийн дэм болсон …
-
25 October
Эрчим хүчний салбарын удирдлагуудын өргөтгөсөн шуурхай хурал боллоо
Эрчим хүчний салбарын удирдлагуудын анхдугаар шуурхай хуралдаанд харъяа 20 гаруй байгууллага болон “Шивээ Овоо” ХК, “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлууд оролцлоо. 2016-2017 оны өвлийн бэлтгэл 90 гаруй хувьдаа орж, харъяа үйлдвэр, компаниуд төлөвлөгөөний дагуу ажиллаж буйгаа тайлагнаж байна. Тухайлбал, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хувьд өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 63 нэр төрлийн ажил төлөвлөснөөс 94 хувийн гүйцэтгэлтэй байна. …
-
25 October
Намсрай, Гонгор, Жамсран бурхадын “Эрдэнэ болсон гурван сахиус” нэртэй үзэсгэлэн нээгдлээ
Монголд бурханы шашин дэлгэрснээр монгол хүн бурхадын хөргийг ур ухаанаа шингээн, дүрслэх урлагийн бүхий л төрлөөр бүтээж, өв уламжлуулан, нандигнан хадгалж тахин шүтсээр ирсэн билээ. Эдгээр өв сан нь өдгөө бидний мэлмий, оюуныг баясган, бахархал бахадлыг төрүүлсээр байна. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей тэдгээр өв сангийн арвин цуглуулгатай бөгөөд хадгалан хамгаалахаас гадна үзэсгэлэнгээр дамжуулан үзэгчдэд таниулан сурталчлах ажлыг тогтмол явуулдаг. …
-
25 October
ХУД-ийн МХХ-ээс арьс гоо заслын эмнэлэг, гоо сайхны салонуудад эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөн зөрчил илэрлээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй арьс, гоо заслын эмнэлэг, салонуудад төлөвлөгөөт бус, хамтарсан хяналт шалгалтыг 2016 оны 09 дүгээр сарын 05-наас 10 дугаар сарын 20-ны хооронд хийж гүйцэтгэлээ. Шалгалтаар эмчилгээний гоо заслын газрууд нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, эмнэлгийн мэргэжилтнүүдийн лицензний хугацаа дууссан, эрүүл мэндийн байгууллагын анхан …
-
25 October
Аяако Кимура: Яагаад Монголчууд нусаа ийм сүрхий техниктэй нийж чадна вэ?
Япон хүн миний хувьд бол Монголын өвөл их хүйтэн хэцүү байдаг. Сурч дассан монгол хүнд ч бас амаргүй. Гудамжаар захаа босгосон хүмүүс халтиргаатай замаар уначихгүйг хичээн аажуухан алхана. Түүнээс гадна монгол нутгийн өвөл ойртох бүр гадаадын хүн миний хувьд тун их сэтгэл зовоодог нэг муухай юм бий. Тэр бол монголчуудын нус, цэр. Гадуур яваа хүмүүс хуруугаараа хамрын нэг нүхийг таглан …
-
25 October
ХУД дэх их, дээд сургуулиудын элсэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 01/268 тоот удирдамжийн дагуу Төрийн болон төрийн бус өмчийн зарим их, дээд сургуулиудын 2016-2017 оны элсэлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт хийлээ. Шалгалтанд ХААИС-ын бүрэлдэхүүн 5 сургууль төрийн бус өмчийн 3 их, дээд сургуулиудын нийт 2130 оюутны элсэлтийн баримт бичигт тулгалт хийж шалгалаа. ХУД-ийн хэмжээнд дээд боловсролын …
-
25 October
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын санаачилгаар эмч нар үнэгүй үзлэг хийлээ
УИХ-ын гишүүн, МУ-ын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын санаачилгаар нарийн мэргэжлийн эмч нар үнэгүй үзлэг, оношилгоо хийж ажиллалаа. Тодруулбал, “УБ СОНГДО”, БНСУ-ын “Ewha” эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч нар Дорнод аймгийн Хэрлэн суманд энэ сарын 17-20-ны өдрүүдэд ажиллаж, иргэдийг үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулж, эмчилгээ шаардлагатай өвчтнүүдэд үнэгүй эм олгож, зөвлөгөө өгч ажилласан байна. Үзлэг, оношилгоонд нийт 575 хүнийг …
-
25 October
Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх сургалт болно
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн олон улсын зөвлөх Мэри Дэвис болон холбогдох хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн олон улсын зөвлөх Мэри Дэвис 2013 оноос хойш аймаг, нийслэл, дүүрэг, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгч, Нарийн бичгийн дарга, Ажлын албаны ажилтнуудад зориулан явуулдаг “Нутгийн өөрөө удирдах …
-
25 October
Э.Содномпилжээг нэг өрөө байраар шагналаа
Рио 2016 паралимпийн олимпид пауэрлифтийнгийн 88 кг-ийн төрөлд хүрэл медаль хүртсэн Э.Содномпилжээд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут түүнийг хүлээн авч уулзаж нэг өрөө байраар шагнах болсныг дуулгаж, Орхон аймгийн хүндэт иргэн тэмдэгээр шагнаж мөн нэг сая төгрөг гардуулж шагнасан билээ.
-
25 October
Д.Сарангэрэл: Туул голын бохирдлыг бууруулахаар ажлын хэсэг байгуулж ажиллана
Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо иргэдийн өргөдлийн дагуу иргэд, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах уулзалтыг 10-р сарын 24-ны өдөр Төрийн ордон дахь Нээлттэй сонсголын танхимд зохион байгуулав. Уулзалтыг Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны дарга Д.Сарангэрэл удирдаж, Улсын Их Хурлын болон тус байнгын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Дамба-Очир, Г.Мөнхцэцэг, Д.Мурат, М.Оюунчимэг, А.Сүхбат, Н.Цэрэнбат, Б.Энх-Амгалан, Л.Энхболд нар оролцлоо. Байнгын хорооны …
-
25 October
Гаалийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав
Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газрын албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийв. Дээрх ажлын хүрээнд мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдээс Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийг гаргуулан …
-
25 October
НЭМХ-ийн захирал Б.Цогтбаатар азийн НЭМХ-ийн сүлжээний дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо
БНХАУ-ын Шанхай хотод Дэлхийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн консорциумын 11 дэх удаагийн чуулга уулзалт Өнгөрөгч долоо хоногт хоёр өдрийн турш болж өнгөрлөө. Тус уулзалтад Монголын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал, Анагаах ухааны доктор Б.Цогтбаатар эх орноо төлөөлөн оролцсон юм. Хурлаар өнгөрсөн арван жилийн хугацаанд хийж бүтээсэн нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн ажлыг ярилцаж, ирэх арван жилийн төлөвлөгөөг хэлэлцжээ. Мөн үеэр Азийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл