Мэдээ мэдээлэл

October, 2016

  • 24 October

    АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн Мануэл Микаллерыг хүлээн авч уулзав

    УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар өнөөдөр /2016.10.24/ Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яамны Дэд тэргүүн Мануэл Микаллерыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Мануэл Микаллер хоёр орны хамтын ажиллагаа маш өргөн хүрээнд хөгжиж байгааг онцлоод тэр дундаа Fulbright хөтөлбөрт хамрагдсан монгол оюутнууд эх …

  • 24 October

    Засгийн газрын 100 хоногт- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

    Нийгэм, эдийн засгийн таагүй нөхцөлд шинээр бүрэлдсэн Засгийн газар, өнгөрөгч 100 хоногт эдийн засгийг тогтворжуулах суурь үндэслэлүүдээ боловсруулж, тухайн цагийн нөхцөл байдал, хэтийн төлөвт уяалдуулсан олон бодлого шийдвэрүүд гарган ажиллалаа. Тэр тусмаа нийгмийн өргөн хүрээг хамран ажилладаг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам энэ чиг үүргийн дагуу салбар бүрт хүрч ажилласаар ирлээ. Салбарын сайд, түүний баг өнгөрөгч хоёр сар …

  • 24 October

    “Олон нийттэй харилцах ажиллагаа” сэдэвт сургалт семинари эхэллээ

    Монгол Улс, Канад Улсын батлан хамгаалах хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Олон нийттэй харилцах ажиллагаа” сэдэвт сургалт семинари Улаанбаатар хотод энэ сарын 24-нд эхэллээ. Канад Улсын Үндэсний Батлан хамгаалах яамны Цэргийн сургалт хамтын ажиллагааны газраас анх удаа зохион байгуулж буй тус сургалт семинарт оролцож буй алба хаагчид төр засгийн бодлогыг төрийн байгууллагад сурталчилах, төрийн байгууллагын үйл ажиллагааг олон …

  • 24 October

    Ц. Цогбадрах: “Эхлэл” бие даасан тоглолт болно

    Монголын Хүүхдийн ордны авьяаслаг сурагч Цэрэнпунцагийн Цогбадрахын “Эхлэл” нэртэй уран бүтээлийн бие даасан тоглолт аравдугаар сарын 27-ны өдөр Монголын Хүүхдийн ордонд болох гэж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. Нийслэлийн Баянгол дүүргийн “Хүрээ-Тулга” бүрэн дунд сургуульд үеийнхнээ манлайлан тун ч амжилттай суралцдаг түүний хувьд урлаг, соёлын арга хэмжээнд идэвхи зүтгэлтэй оролцож, бага наснаасаа маш олон амжилтын эзэн болсон тэргүүний …

  • 24 October

    УИХ-ын дарга М.Энхболд БНСУ-ын “КАЛ” компанийн захирал Чи Чан Хүн-ийг хүлээн авч уулзлаа

     Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр БНСУ-ын “КАЛ” компанийн захирал Чи Чан Хүн-ийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр манай “гуравдагч хөрш” бөгөөд бүс нутаг дахь хамгийн ойрын түнш, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, иргэд, хүмүүнлэгийн салбарын хамгийн өргөн харилцаатай орон болох БНСУ-тай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улс өндөр ач холбогдол өгдөг болохыг тэмдэглээд, хоёр орны Иж бүрэн түншлэлийн харилцаа бүх салбарт өргөжин …

  • 24 October

    Дархан уул аймагт МАН үнэмлэхүй ялалт байгууллаа

    Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль 10 дугаар сарын 19-ны өдөр болсон. Гэвч 19-ний өдөр сонгогчдын ирц Дархан сумын 26 санал авах байранд хүрээгүй билээ. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн Ерөнхий хорооноос 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 644 дүгээр албан тоотоор нэмэлт санал хураалтын талаар чиглэл ирүүлсэн байна. Үүний дагуу Дархан аймгийн Сонгуулийн хорооноос нэмэлт санал хураалтыг 10 дугаар …

  • 24 October

    Ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

    Хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан сүүлийн үед ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Тухайлбал, өнгөрсөн баасан гараг болон амралтын өдрүүдэд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд хоёр хүүхэд, Дархан-Уул аймагт нэг иргэн гал түймрийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Гарч байгаа гал түймрийн голлох шалтгаан нөхцөл нь дулааны улирлаас хүйтний улиралд шилжих энэ үед пийшин зуухны буруу галлагаа, …

  • 24 October

    Дэлхийн банкнаас нийтийн тээврийн салбарт 300 мянган долларын дэмжлэг үзүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Дэлхийн банкны Хотын нийтийн тээврийн мэргэжилтэн Яанг Чен болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын төлөвлөлт, нийтийн тээврийн ухаалаг үйлчилгээ чанарыг дээшлүүлэх тал дээр хэрхэн ажиллаж нийтийн тээврийн салбарын ажилчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлээр санал солилцлоо. Дэлхийн банкны нийтийн тээврийн мэргэжилтэн Яанг Чен “Бид танай …

  • 24 October

    Бяцхан үрийнхээ зургийг нийгмийн сүлжээнд байршуулах нь аюултай

    Америкийн хүүхдийн эмч нар нийгмийн сүлжээнд байршуулсан бяцхан хүүхдүүдийн гэрэл зургууд тэдний сэтгэцэд муугаар нөлөөлөх талтай хэмээн мэдэгдэв. Тэд шинэхэн ээж, аавуудад хүүхдүүдийнхээ гэрэл зургийг бага балчир байхад нь олны хүртээл болгохгүй байхыг зөвлөжээ. Хэрэв энэ зуршлаасаа ангижирч чадахгүй байвал үүнийгээ цөөрүүлэх хэрэгтэй гэсэн байна. Статистик мэдээллийг харвал ээжүүдийн гуравны нэг орчим нь хүүхэд төрүүлсэн өдрөө бяцхан үрийнхээ гэрэл зургийг …

  • 24 October

    Т.Мэндсайхан: Сүүлийн гурван жилийн хугацаанд шүүхэд хөрөнгө оруулалтын зардал төсөвлөгдөөгүй

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд боллоо. “Шүүхийн дэд бүтэц” сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Э.Батмөнх, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын …

  • 24 October

    Ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн 24 дүгээр хурал эхэлллээ

    ЮНЕСКО-гийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн Удирдах хорооны 24 дүгээр хурал өнөөдөр эхэллээ. Удирдах хорооны 24 дүгээр хуралд Япон, Тайланд, Малайз, БНФУ, БНХАУ, Австрали, Индонез, БНСУ, зэрэг Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн нийт 12 орны 40 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Удирдах хорооны 24 дүгээр хурлыг нээж БОАЖЯ-ын Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Нямдаваа үг …

  • 24 October

    ЭМ-ийн сайд элчин сайд Сиалунгон Сэнг-Үнтонг хүлээн авч уулзав

    БНАЛАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Сиалунгон Сэнг-Үнтон Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй уулзаж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа болон Монгол-Лаосын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны монгол хэсгийн даргын хувиар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа цаашид хоёр улс эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцов. Сайд А.Цогцэцэг энэ үеэр хэлсэн үгэндээ манай улс Лаос улстай эрүүл мэндийн салбарт найрсаг …

  • 24 October

    Дархан-Уул аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар маргааш хуралдана

    Энэ сарын 25-нд буюу мягмар гарагт Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ээлжит хурал хуралдана. Тус хурлаар төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх комисс томилох, Төрийн зарим албан хаагчдыг “Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнуулах асуудлыг хэлэлцэнэ. Мөн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулах Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруултын талаар хэлэлцэж зохих …

  • 24 October

    Билл Гейтс орой бүр аяга тавгаа угаадаг. Яагаад гэж үү?

    Дэлхийн хамгийн баян хүн, тэрбумтан Билл Гейтс орой бүр юу хийдэг гэж бодож байна?  Аяга тавгаа угаадаг. Мэдээж ийм хариулт таны санаанд ч орохгүй нь ойлгомжтой. Гэхдээ л 81 тэрбум ам.долларын хөрөнгөтэй энэ эрхэм орой бүр гэр бүлийнхнийхээ идэж уусан хоолны үлдэгдлийг цэвэрлэж, аяга тавгаа угаахаас цааргалдаггүй гэж өөрийнхөө идэвхтэй хэрэглэдэг Reddit сүлжээний “Ask me Anything” булангийн асуултад хариулахдаа хэлж …

  • 24 October

    “Жамаас” уран бүтээлийг Японы алдарт дуучин худалдан авчээ

    Монгол Улсын төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамын шүлэг Г.Жаргалсайханы аялгуу “Увертюра” хамтлагийн дуулснаар сонсогчдын хүртээл болсон “Жамаас” дууг Японы алдарт дуучин Яширо Аки худалдаж авчээ. Ямар үнээр зарагдсан нь одоогоор нууц байгаа ч дээрх дуучин өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсаас Япон Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд С.Хүрэлбаатарын урилгаар Монголд айлчлан ирж, задгай теарт ая дуугаа өргөх үеэр …