Мэдээ мэдээлэл

October, 2016

  • 26 October

    Чингэлтэй дүүрэгт Саха-Якут улсын Хангалас дүүргийн сурагч багш нарын төлөөлөл айлчилна

    Чингэлтэй дүүрэг, ОХУ-ын БНСаха-Якут улсын Хангалас дүүрэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байгаа.  Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуулийн төлөөлөл Хангалас дүүрэгт айлчлан тоглолт хийсэн. Энэ удаа Хангалас  дүүргийн Покровск хотын 1 дүгээр сургуулийн 10 багш, 24 сурагч Чингэлтэй дүүрэгт 10 дугаар сарын 26-ны өдөр хүрэлцэн ирнэ. Айлчлах хугацаандаа Монгол соёл уламжлал, байгаль, түүхийн дурсгалтай танилцаж, 61 дүгээр сургуулийн 40 …

  • 26 October

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Од гарагууд танд энэ өдөр олон сюрприз барина. Та гүйх хэрэггүй ч хурд тань ихэснэ. Хэт хурдан үйл явдал таныг азгүйтэл осол аваарт хүргэж болзошгүй. Бархасвадь болон далайван гараг энэ өдөр таныг удирдана. Бодлогогүй алхам таныг буруу зүйл хийхэд хүргэнэ. Хэт ихийг амлах нь биелэгдэхгүй шударга биш байх болно. ҮХЭР (4/20-5/20) Туйлбаргүй өдөр. Та өнөөдөр бодол санаа, мэдрэмж, …

  • 26 October

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн

    2016 оны 10 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, баруун болон говийн аймгуудын зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. …

  • 25 October

    Жинхэнэ хайрын түүх…

    Намайг Б.Тамир гэдэг. Би телевизийн салбарт ажилладаг жирийн л нэгэн залуу. Тэр нэгэн өвлийн хүйтэн өдөр “УБ” нэртэй жижигхэн кафед цай уух гэж орохдоо С.Болормаа гэх үзэсгэлэнт бүсгүйг олж харснаар миний амьдралын аз жаргалтай өдрүүд эхэлсэн юм даа. 2011 он Өвлийн хүйтэн өдөр халуун цай уух гэж Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн хажууд “УБ” нэртэй жижигхээн кафед орлоо. Тэнд нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй …

  • 25 October

    Батлан хамгаалах яам нийслэлийн удирдлагатай хамтран ажиллахаар боллоо

    Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар хоёр салбарын хооронд 2016-2020 он хүртэл хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт нийслэлийн хөгжил, цэцэглэлтэд батлан хамгаалах салбар гар бие оролцохоор тусгасан байна. Ялангуяа, нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, дүүргүүдийн бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний барилга-инженерийн ангиуд болон төрийн …

  • 25 October

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Засгийн газрын 100 хоногийн ажлын хүрээнд салбарынхаа төлөөллүүдийг албан ёсоор хүлээн авч уулзаж, санал бодлоо солилцож байна. Уг ажлын хүрээнд Монголын ахмадын холбоо болон ахмадуудын зарим төлөөллүүдтэй уулзаж тэдэнд тулгамдаад буй асуудлуудын талаар ярилцаж, санал бодлыг нь сонссон юм. Мөн Засгийн газрын 100 хоногийн хүрээнд ахмадууддаа чиглэсэн “Ач санах” хууль, “Төрөөс ахмадуудын талаар баримтлах бодлого”, …

  • 25 October

    Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн талаарх хэлэлцүүлэг болов

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр /2016.10.25/ Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийн талаархи хэлэлцүүлгийг Төрийн ордоноо зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Монголбанк, Сангийн яам, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо, Үнэт цаас, арилжаа эрхлэгчдийн холбооны төлөөлөл болон эрдэмтэн судлаачид оролцож, санал солилцов. Хэлэлцүүлгийн эхэнд Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа Төрөөс …

  • 25 October

    10 сарын 29-нд “Тархины харвалтын дэлхийн өдөр” болно

    Тархины харвалт нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх гол шалтгаан төдийгүй, нийт нас баралтын хоёрдугаар байрыг эзэлж, дэлхий дээр жилдээ  17 сая хүн, 6 секундэд нэг хүн харвалтанд өртөж байна.  Монгол улсад тархины харвалтын тохиолдол, нас баралт нэмэгдэж, 2008 онд ДЭМБ-аас  харвалтын тархалт өндөр орны тоонд оруулсан байдаг. Иймд  жил бүрийн “Тархины харвалтын дэлхийн өдөр” 10 сарын 29-нд харвалтаас урьдчилан сэргийлэх, …

  • 25 October

    “Маамуу нааш ир” дуу 60 жилийн ойгоороо 2D анимэйшн клиптэй боллоо

    Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу зохиогдсоны 60 жилийн ой  өнөөдөр  тохиож байна. Тус ойн хүрээнд  “Монгол Контент” ХХК  өөрсдөө санаачлан 2D анимэйшн клип бүтээжээ.  

  • 25 October

    Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр хүүхдийн ордонд ажиллалаа

    Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр нийслэлийн салбар байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын дэргэдэх Монголын хүүхдийн ордонд зочилж байгууллагын удирдлага, багш ажилчидтай уулзаж анги танхим, үйл ажиллагаа зэрэгт тулгамдаад буй асуудуудлуудыг сонсож, танилцлаа. Монголын хүүхдийн ордон нь 2016-2017 оны хичээлийн жилд хуучир, ёочин, төгөлдөр хуур, лимбэ, хийл, …

  • 25 October

    УЕПГ:БНХАУ болон Казакстан улсад ял эдэлж байсан ялтанг шилжүүлж авчээ

    Улсын Ерөнхий прокурорын газраас “Прокурорын байгууллагын 2016 оны эхний 9 сарын байдлаар хийсэн ажил”-ын талаар хэвлэлийн хурал зарлаж, Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат мэдээлэл хийлээ. 1. Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн чиглэлээр : Прокурорын байгууллага нь хуульд зааснаар төрийн захиргааны эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэх; захиргааны журмаар таслан …

  • 25 October

    Прокурорууд “Ногоон хөгжил, цэвэр агаар, нэг мод” хөдөлгөөнд нэгдэж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч  2010 онд  жил бүрийн хавар, намар “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлиг гаргаснаас хойш энэ хүрээнд  9.7 сая мод тарьж ургуулжээ. Мөн БОАЖЯ-наас 2015 оны дөрөвдүгээр сард “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” зохион байгуулах тухай” тушаал гаргаж, уг тушаалын дагуу бүх нийтээр мод тарих өдрийг “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлэх хэлбэрээр зохион байгуулсан. …

  • 25 October

    Засгийн газрын 100 хоногт- Эрүүл мэндийн яам

    ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ХҮРЭЭНД ХИЙГДСЭН ГОЛ АЖЛУУД Бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр: ·  “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль”-ийн үзэл баримтлал, хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдлээ. ·  “Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн үзэл баримтлал, хуулийн төслийг  УИХ-д өргөн барьж, Эрүүл мэндийг …

  • 25 October

    Иргэдээс урьдчилгаа 30 хувийг хаанаас олсон бэ гэж асуух шаардлагагүй боллоо

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай уулзлаа. Ажил хэргийн энэхүү уулзалтаар ипотекийн зээлийг 8 хувийн хүүтэйгээр үргэлжлүүлэх эрмэлзэл, эдийн засаг, нийгэмд хэр ач холбогдолтой байх талаар санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн. Дээрх хоёр субъектын хувьд хариуцсан ажил үүргийн тухайд зорьсон зорилго нэг ч хүрэх арга зам, өмнөө тавих тэргүүн асуудал нь өөр өөр …