Мэдээ мэдээлэл

August, 2016

  • 18 August

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг батлав

    Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг хавсралтаар батлав. Батлагдсан хамран сургах тойргийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилийн төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн боловсролын хэлтсийн дарга, цэцэрлэгийн эрхлэгч нарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон …

  • 18 August

    Ерөнхий боловсролын сургуулийн орчинд эргүүл ажиллана

    Нийслэлийн Засаг даргын А/605 тоот захирамжаар 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ны хооронд Ерөнхий боловсролын сургуулийн орчинд гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх, хэв журам зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Сургууль орчмын эргүүл”-д ажиллах эцэг эхчүүд, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилохыг Улаанбаатар хотын цагдаагийн газар, Замын цагдаагийн газарт даалгасан. …

  • 18 August

    Орон бүр ардчилсан үндсэн хуулиа дээдлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан болохыг тэмдэглэсэн байна

    Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг /ҮХШАН/-ийг 2014-2016 онд даргалж буй Бүгд Найрамдах Индонези Улсын Үндсэн хуулийн шүүх “Иргэдийн Үндсэн хуулийн эрхийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих” сэдэвт 3 дугаар Их хурлыг 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс 13-ны өдрийн хооронд Индонези Улсын Бали мужид зохион байгуулжээ. Уг хуралд Нийгэмлэгийн 16 гишүүн орон болон бусад орнуудын Үндсэн хуулийн …

  • 18 August

    “Петромарт” сүлжээ дэлгүүр “Үндэсний лоттерей” нэвтрүүллээ

    Хамгийн том саятан төрүүлдэг “Үндэсний лоттерей”-г “Петровис” ХХК-ийн Улаанбаатар хот дахь ШТС-уудын дэргэдэх “Петромарт” сүлжээний найман дэлгүүрт нэвтрүүлээд байна. Тав дахь жилдээ амжилттай явагдаж буй уг лоттерейд  ердөө 550, 990 төгрөг төлөөд 4D, 6D болон 6/42 жекпот лоттерейн төрлүүдээс сонгон, 3-6 төрлийн, 120 сая хүртэлх төгрөгийн хонжворын эзэн болох боломжтой юм. Лоттерей борлуулж буй ШТС-ын хаяг Лоттерейн тохирлыг С1 телевизээр …

  • 18 August

    Цэцэрлэг, сургуульд хүүхэд шинээр элсүүлэх ажлыг оновчтой зохион байгуулахад хяналт тавих ажлын хэсэг байгуулав

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Ажлын хэсэг байгуулах тухай” А/603 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд хүүхэд шинээр элсүүлэх ажлыг оновчтой зохион байгуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа ажиллана. …

  • 18 August

    АН-аас томилогдсон О.Отгонбаатар “Шивээ-Овоо”-гийн уурхайг самарч байгааг салбарынхан нь эсэргүүцэж байна

    “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайн талаар сонсож мэдээгүй хүн бараг байхгүй л дээ. 26 жилийн өмнө байгуулагдаж байсан тус компани Монгол Улсын дотоодын нүүрсний хэрэглээний 28.3%-ийг нийлүүлж, Монгол улсын Эрчим хүчний 70.0%-ийг дангаараа цахилгаан, дулаан үйлдвэрлэдэг “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 50.0%-ийг хангаж ирсэн болохоор улс орны нийгэм, эдийн засаг дахь нөлөөлөл нь чамгүй их. Тэр ч утгаараа  “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагаа хэрхэн …

  • 18 August

    Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь

    Өнөөдөр буюу наймдугаар сарын 18-ны пүрэв гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10.30-17.30 цагт: 24-р хороо Хоршооллын 7-16, Газарчны 5-7, Овоотын 1-7-р гудамж, Монголын хүүхдийн сан ТББ болон тэдгээрийн ойр орчмоор, СҮХБААТАР ДҮҮРЭГ 10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх …

  • 18 August

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудалуудыг хэлэлцэнэ шийдвэрлэлээ. Үүнд:-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг баталлаа. Баталсан үзэл баримтлалын дагуу хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Сангийн сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгалаа. Засгийн газрын хуралдаанаас баталсан үзэл баримтлалаар бол жилийн 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй  борлуулалтын орлоготой …

  • 18 August

    Засгийн газрын хуралдаанаар таван газрын түр орлон гүйцэтгэгч нарыг томиллоо

    Өчигдөрийн засгийн газрын ээлжит хуралдаанаар таван газрын түр орлон гүйцэтгэгч нарыг томиллоо. Үүнд:1.  Өөрийнх нь хүсэлтээр Г.Ганболдыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаас чөлөөлж, тус газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр У.Бямбасүрэнг, 2.  Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Мөрөнг , 3.  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Алтансүхийг, 4.  …

  • 18 August

    Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулав

    Монгол Улсын Хөгжлийн банк байгуулагдсанаас хойш үйл ажиллагаа, санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалт, төслийн сонгон шалгаруулалт, төслийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Шалгалтын дүн болон цаашид авах арга хэмжээний талаарх саналаа 2016 оны 9 дүгээр сарын 10-ны дотор Засгийн газарт танилцуулахыг ажлын хэсэгт даалгалаа.

  • 18 August

    Төрийн өмчийн компанийн удирдлагуудын цалинг 30-60 хувь бууруулахаар шийдвэрлэв

    Лхагва гариг бүр мэргэжлийн засгийн газрын ээлжит хуралдаан болдог болсон билээ. Тэгвэл өчигдрийн ээлжит хуралдаанаар  төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын цалин хөлс, урамшууллын хэмжээг өөрчлөн тогтоож, нэг сарын цалин хөлс нь  5-10 сая төгрөг бол 30 хувь, 10-30 сая төгрөг бол 50 хувь, 30 сая  төгрөгөөс дээш бол 60 хувь бууруулахаар болов. …

  • 18 August

    Улаанбаатарт 22 хэм дулаан байна

    Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын зарим газраар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 градус, говийн бүс нутгийн …

  • 17 August

    Цэцэрлэгийн гадаа хонохоо болино гэсэн чинь яалаа

    Ардын нам өнгөрсөн сонгуулиар ард түмэндээ өчнөөн сайхан амлалт өгсөн. Яг л сүйт залуу хайртай бүсгүйгээ уяраадаг шиг тийм сайхан амлалтууд өгч, “хайр зарласан”. Би ч саналаа өгсөн. Бусдыг нь ч “өгүүлүүлсэн”. Ардын нам ч яллаа. Харин амлалтуудынх нь эхнийх нь болоход байдал яг хэвээрээ. Арай “чихэн дээр цэцэг ургуулсан” юм биш байгаа гэж бодогдох болов. МАН өнгөрсөн сонгуулийн өмнөхөн …

  • 17 August

    Хятад улсын Юньнань мужийн үзэсгэлэнт хүрхрээ

        Гэрэл зургийг Мао Хонг