АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтонтай өрсөлдөж буй Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампийг Halloween баярт зориулж түүнийг элэглэсэн байна.
Мэдээ мэдээлэл
October, 2016
-
14 October
“Эрдэнэт”-ийн 49 хувийг авах гол хорыг Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал найруулсан уу
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын мэдэлд байсан 49 хувийг өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр “Монгол зэс” компани Худалдаа хөгжлийн банкнаас зээл босгох замаар худалдан авсан. Сонгуулийн өмнөхөн болсон энэ үйл явцыг хуулийн дагуу явагдсан эсэх асуудалд өдгөө Засгийн газраас хяналт тавьж, шалгахаар болоод буй. Тэгвэл энэхүү худалдан авах ажиллагаа ямар замаар явагдсан талаар олон баримт, мэдээллүүд хөвөрч байна. Үйл явц нь …
-
14 October
Хонгор сумын Усан сангийн цахилгааны шугамыг засварлалаа
Дархан-Уул аймгийн Захирагчийн албанаас хүсэлт тавьсны дагуу “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн хамт олон Дархан хотын 55 жилийн ойг тохиолдуулан Хонгор сумын Усан сангийн байгууламжийн цахилгааны дөрвөн метр шугамыг энэ сарын 13-ны өдөр засварлалаа. Тус цахилгаан шугам нь Хонгор сумыг цэвэр ус, дулаанаар хангадаг “Эмт наран” ОНӨААТҮГ-т харьяалагддаг ч байгуулагдсан цагаасаа хойш хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан ямар ч засвар үйлчилгээнд ороогүй …
-
14 October
Ариутгал халваргүйжүүлэлт хийж байсан хяналтын есөн цэгийн долоог нь буулгахаар боллоо
Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашдаа хэрэгжүүлэх ажлын саналыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэн тухай, Малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх түүнээс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай Захирамжуудын хүрээнд Улаанбаатар …
-
14 October
Аравдугаар сарын 19-нд зах, худалдааны төвүүд амарна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” А/722 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй байхыг нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газарт, соёл урлаг, үзвэр, спортын арга хэмжээ …
-
14 October
Элчин сайдын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн болов
Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-аас Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан зохион байгуулж буй “Найрамдлын сар”-ын цуврал арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд ОХУ-д сурч, амьдарч буй монгол иргэдийн дунд “Элчин сайдын нэрэмжит” сагсан бөмбөгийн тэмцээнийг 2016.10.09-ний өдөр Москвагийн технологийн их сургуульд зохион байгууллаа. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин …
-
14 October
“Зайсан-Баруун ширээт”-ийн тохижилтыг хүлээн авна
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойг угтан нийслэлийн Аялал жуулчлалын газраас Богдхан уулын “Зайсан-Баруун ширээт” чиглэлийн 3,6 км явган аяллын замын тохижилтын нээлтийг маргааш буюу 10 дугаар сарын 15-ны өдөр хийх гэж байна. Тус тохижилт нь олон улсын стандартын дагуу хийгдсэн явган аяллын анхны зам бөгөөд иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Тохижилтын хүрээнд явган …
-
14 October
Москва дах Монгол оюутнуудын урлагийн наадам боллоо
Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-аас Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан “Найрамдлын сар”-ын цуврал арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ хүрээнд ОХУ-д сурч, амьдарч буй монгол иргэдийн дунд “Элчин сайдын нэрэмжит” сагсан бөмбөгийн тэмцээнийг 2016.10.09-ний өдөр Москвагийн технологийн их сургуульд зохион байгууллаа. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б. Дэлгэрмаа тус …
-
14 October
Улсын эмнэлгүүдийн эмийн хүртээмжийг сайжруулахад анхаарч ажиллана
Монгол улсын засгийн газар эмнэлэгүүдийн эмийн худалдан авалтыг оновчтой болгон, сайжруулж, төрийн худалдан авалтын тогтолцоог дэмжих замаар чанартай, боломжийн үнэтэй эмийн хүртээмжийг нэмдүүлэхэд дэмжлэг туслалцааг Азийн хөгжлийн банкнаас хүссэн юмаа. Энэ хүрээнд техникийн туслалцааг үзүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн багийн төлөөлөгчдийн өнөөдөр дэд сайд Л.Бямбасүрэн хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтаар улсын эмнэлгүүдийн боломжийн үнэтэй, чанартай эмийн хүртээмжийг сайжруулах зорилгоор улсын …
-
14 October
Аминдэмүүд зүрх судасны өвчинтэй болгох магадлалтай
Олон хүн намар цагаар дархлаагаа сайжруулах зорилгоор элдэв аминдэмийг хэрэглэж эхэлдэг. Тэгвэл эрдэмтдийн явуулсан шинэ судалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх энэхүү аргачлал нь өөрөө аюултай байдлыг үүсгэх магадлалтай гэдгийг харуулав. АНУ-ын судлаачид аминдэмийн бэлдмэл хэрэглэх явдал болон хорт хавдар, зүрх, судасны өвчний үүсэх магадлал зэргийн хооронд тодорхой холбоо байдаг гэдгийг тогтоожээ. Колорадогийн их сургуулийн эрдэмтэд аминдэмийг хэт ихээр хэрэглэвэл зүрх, судасны …
-
14 October
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналт шалгалтын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй болгож, олон нийтийн хяналтад тавьж өгч байгаа хэрэг
Нийтийн албанд томилогдохоор хүсэлт гаргасан иргэд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж, хянуулахаар хуульчилсан байдаг. Энэ талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас тодрууллаа. -АТГ-т нийтийн албанд томилогдохоор хэчнээн иргэн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа вэ? -Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хэрхэн хянаж, ямар шийдвэр гаргасан талаарх мэдээллийг АТГ-аас …
-
14 October
85 настай НАА-н салбарт хандивлагчдын хайрыг татсан хэвээр байна
Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жил, нийтийн аж ахуйн салбарын 85 жилийн ойн хүрээнд БХБЯ, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран “Барилга, нийтийн аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, чиг хандлага” сэдэвт чуулга уулзалтыг зохион байгууллаа. Энэ үеэр АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Ёоланда Фернандес Ломмен тус банкны хөрөнгө оруулалтаар Монголд хэрэгжсэн төсөл …
-
14 October
Сайншандын салхин паркийн төслийн багтай уулзав
Эрчим Хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Р.Гантулга нар “Сайншанд” салхин паркийн төслийнхөнтэй уулзалт хийжээ. БНФУ-ын “EngieMongolia” корпораци,ХБНГУ-ын “Ferrostaal”компани хамтран ажиллах уг төслийн бэлтгэл ажил амжилттай хэрэгжиж буйг уулзалтын эхэнд талууд тодотгосон байна. Engie Mongolia” корпорацийн захирал ноён Бенойт Рибессе, бизнес төлөвлөлтийн хэлтсийн дарга ноён Томас Папазов болон“Ferrostaal Mongolia” компанийн захирал ноён …
-
14 October
Алдартай эмэгтэй жүжигчдийн бүтээсэн шилдэг дүр
1. Женнифер Лопез- Selena 2. Cate Blanchett –Elizabeth 3. Анжелина Жоли- Gia Carangi 4. Audrey Tautou- Коко Шанель 5.Barbra Streisand-Funny Lady 6.Salma Hayek-Frida 7. Halle Berry-Dorothy Dandridge 8.Julia Roberts-Erin Brockovich 9.Мэрлин Монро-My Week With Marilyn
-
14 October
Кофены хорхойтнуудад: Амталж үзвэл зохих содон кофенууд
Дэлхий дээрх сая сая хүмүүс өглөө бүрийг шинэхэн амтат кофегоор угтдаг. Тэгвэл улс орон бүрт кофе бэлтгэх өөр өөрийн гэсэн өвөрмөц жор бий. Тухайлбал Мексик бурамтай хар кофегоороо, Герман мөхөөлдөстэй кофегоороо харин Индонез нүүрстэй кофегоороо танигдсан байх жишээтэй. Кофены эдгээр төрлөөс заавал амталж үзнэ ээ. Та ч гэсэн… Хэн мэдэх вэ? Аль нэг нь гарцаагүй таалагдаж л таарна. 1. Өндөгтэй …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл