Мэдээ мэдээлэл

October, 2016

  • 8 October

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Булган аймгийн иргэдтэй уулзалт хийлээ

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат аравдугаар сарын 7-ны баасан гаригт Булган аймагт ажиллаж тус аймгийн иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтад тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар оролцлоо. УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлуулсан. Энэ хөтөлбөрт ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх улс …

  • 8 October

    “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгуулж, дүнг нь ил тод мэдээлнэ

    Иргэд, олон нийтийн анхаарлын төвд байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал УИХ-ын чуулганы өчигдөр  хуралдааны үеэр дахин сөхөгдлөө. Үүнтэй холбогдуулж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат болон Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нар гишүүдийн асуултад хариуллаа.   Монгол Улсын Засгийн газар 2016.10.05-ны өдрийн ээлжит хуралдаанаараа “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлыг шалгах Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэн …

  • 8 October

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас багатай, нутгийн өмнөд хэсгээр дулаан байна. 2016 оны аравдугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын баруун хэсгээр хур тунадас, цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, баруун болон говийн аймгуудын зарим газраар секундэд 12-14 метр …

  • 8 October

    Үс засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 8. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын шинийн 7. Санчир гараг. Суулга одтой, таван шар мэнгэтэй харагчин гахай өдөр.   Өдрийн наран 7 цаг 08 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …

  • 7 October

    “Сэтгэл зүйн анхны тусламжийг хүн бүрт хүргэцгээе” өдөрлөг боллоо

    “Сэтгэцийн эрүүл мэнд ба сэтгэлзүйн анхны тусламжийг хүн бүрт хүргэцгээе“ уриан дор зохион байгуулсан нээлттэй өдөрлөг өнөөдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинэ цогцолборын Эрдмийн өргөөнд боллоо. Энэхүү өдөрлөгт Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн, сэтгүүлчдийг хүлээн авлаа. Тус өдөрлөгийн хүрээнд Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн эмчилгээнд сэтгэл засал эмчилгээг олон улсын түвшинд хэрэглэдэг аргачлалаар явуулж байгаа нь эмчилгээний шинэ арга болсон байна. …

  • 7 October

    Даваа гарагаас 120 мянгатын автобусны зогсоолд өөрчлөлт орно

    Нийслэлийн Тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газар, Авто замын газрын хамтарсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах” ажлын хэсгээс дараах шийдвэрийг гаргаад байна.  ХУД-ийн 120 мянгатын автобусны буудлыг дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7, Ч:10, Ч:18А, Ч.32, Ч:34, Ч:44, Ч:50, Ч:53, Ч:56, Ч:58, ХО:6, ХО:7 гэсэн чиглэлүүдийн замналын зураглалд өөрчлөлт орж хуучин зогсоолооос …

  • 7 October

    Толгойтоос амгалан өртөө хүртэл 8000 мод тарих ажлыг эхлүүлнэ

    Бүх нийтээр мод тарих Үндэсний өдрийн хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер С.Гантөмөр болон холбогдох хүмүүс маргааш 12.30 цагт Сүхбаатарын талбайн “Хонхтой цэцэрлэг”-т мод тарина. Хотын төвийн гол гудамжуудад нийтдээ  5 метрийн өндөртэй 200 ширхэг нарс мод тарихаас “Хонхтой цэцэрлэг”-т 56 модыг нь тарих юм. Ирэх 4 жилд Налайхаас Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гарам …

  • 7 October

    С.Батболд БНСУ-ын усны нөөцийн “K-WATER” корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Бүгд Найрамдах Солонгос Улсын усны нөөцийн “K-WATER” корпорацийн гадаад төсөл хариуцсан захирал У Бён Гинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд У Бён Гин өөрийн корпорацийн үйл ажиллагаа, хамрах хүрээний талаар танилцууллаа. “K-WATER” корпораци нь БНСУ-ын гадаргын болон газрын доорх ус, гол мөрөн, далан боомт болон ундны усны асуудлыг цогц хэлбэрээр хариуцан ажилладаг. …

  • 7 October

    Нийслэлийн цэргийн штабуудын офицер, дарга нарт бэлтгэл сургалт хийлээ

    Нийслэл дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицеруудын даргын бэлтгэл сургалт өнөөдөр боллоо. Монгол Улсын Их хурлаар Батлан хамгаалахын багц хуулийг 2016 оны есдүгээр сарын 1-нд шинээр батлагдсантай холбоотойгоор Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа анги байгууллагууд цугларалтуудаа хийж, сургалт зохион байгуулж байгаа юм. Энэхүү сургалтаар Батлан хамгаалахын тухай багц хуульд орсон нэмэлт өөрчлөлт болон шинэчлэлийг офицерууд, дарга нарт таниулж …

  • 7 October

    Сүхбаатар дүүргийн 14-р хороонд “Ногоон төгөл” байгууллаа

    Сүхбаатар дүүргийн 14-р хороо “Сэлбэ” дэд төвийн нутаг дэвсгэрт “Ногоон төгөл” байгууллаа. Азийн хөгжлийн банк байгуулагдсаны 50 жилийн ой, Азийн хөгжлийн банк  Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 25 жилийн ойн хүрээнд тус банкны хөрөнгө оруулалтаар Сэлбэ голын дагуу нийт 50 мод суулгаж, арчилгаа, хамгаалалтыг нь хорооны ажилтнууд, оршин суугчдад хариуцуулан өгөв.  Азийн хөгжлийн банк нь Монгол Улсын Засгийн газар, …

  • 7 October

    Хэв журмын урамшилт эргүүлээр ажиллах иргэдийн төлөөлөлтэй уулзлаа

    Нийслэл хотын хүн амын тоо жил бүр өсч  хэт их нягтрал, ажилгүйдэл, ядуурал, иргэд  өөрийн болон бусдын  өмч хөрөнгөнд хяналт тавьдаггүй аминчхан хувиа хичээсэн үзэл бодол нь давамгайлсан, хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлдэггүй зэргээс үүдэн  гэмт хэрэг зөрчлийн тоо өсч байна. Иймд Улаанбаатар хотын цагдаагийн газраас “Хэв журмын урамшилт эргүүл” ажиллах журмыг боловсруулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны …

  • 7 October

    Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.10.07/ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өргөн мэдүүлэв. Сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд компаний хувьцаа эзэмшсэн тохиолдолд авлига, албан …

  • 7 October

    Цацраг идэвхт ашигт малтмалын салбарт тулгамдаж буй асуудлуудаар хэлэлцэв

    Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар төрөөс баримтлах бодлогын дагуу энэчиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад тулгамдаж буй асуудлуудаар мэдээлэл, санал солилцож, цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилго бүхий “Цацраг идэвхт ашигт малтмалын салбарт тулгамдаж буй асуудал-шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 6-ны өдөр Цөмийн болон цацрагийн хяналтын газраас зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Ашигт малтмалын газар, Цөмийн энергийн комиссын …

  • 7 October

    Та илүүдэл жинтэй, суугаа ажилтай юм биш биз

    Дасгал хөдөлгөөн хийх, хэвийн жинтэй байх нь хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг та эмч нараас олонтаа сонссон байх. Тэгвэл энэ удаа таньд энэ тухай арай илүү дэлгэрэнгүй нэг зөвлөгөөг хүргэж байна.Эмч мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар илүү жинтэй, тарган байх нь хөх, бүдүүн гэдэс, улаан хоолой, бөөр, гэдэс болон умайн хорт хавдар тусах эрсдлийг нэмдэг. Биеийн хүчний үйл ажиллагаа …