Мэдээ мэдээлэл

August, 2016

  • 4 August

    Хотын дарга Су.Батболд хоёр орлогчтой ажиллана

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны наймдугаар сарын 3-ны өдөр болж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, Нийслэлийн болон дүүргийн тамгын газруудын орон тооны хязгаарыг  баталлаа. Нийслэл өмнө нь зургаан орлогч, 32 агентлагтай ажиллаж байсан.  Тэгвэл шинэ бүтцээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатарын хотын захирагч хоёр орлогчтой ажиллахаар болжээ. Харин агентлагуудын тоог хэвээр хадгалсан ч заримынх нь чиг үүргийг …

  • 4 August

    Ц.Сандуй:Иргэдийн сэтгэл ханамжийн асуудал нь хотын ногоон байгууламжтай шууд холбоотой

    Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумын хүрээнд Их эзэн Чингис хааны нэрэжмит талбайд “Хотын ногоон шийдлүүд-2016” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнг НИТХ-ын дарга Ц.Сандуй  нээж үг хэллээ. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна “Зүүн хойд Азийн хотын дарга нарын  Форум-2016 хуралдааныг угтсан “Хотын ногоон шийдлүүд-2016” үзэсгэлэнгийн нээлтэд хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ сайхан өдрийн  мэндийг хүргэн мэндчилье. Хотын …

  • 4 August

    Нийтийн тээврийн “BRT төсөл”-ийг үргэлжлүүлнэ

    Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй  Нийтийн тээврийн “BRT төсөл”-ийн Манила дах төслийн багийн ахлагч Ким Кижүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх тусгай замын автобус буюу”BRT төсөл”-ийн талаар санал солилцлоо.  Төслийн багийн ахлагч Ким Кижүн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам хамтран 2009 оноос тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр Азийн …

  • 4 August

    Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь

    Өнөөдөр буюу наймдугаар сарын 04-ний пүрэв гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 10.30-17.30 цагт: 8-р хороо 11-р хороолол 1, 2, 3, 32, 34-р байр, Хатагтай эмнэлэг, Гандирс орд ХХК, Мандах-Өргөө, Алтан-Өргөө СӨХ-үүд, ХУИС болон ойр орчмоор ЧИНГЭЛТЭЙ, БАЯНГОЛ ДҮҮРЭГ 10.00-17.00 цагт: Чингэлтэй дүүргийн 7, 8, …

  • 4 August

    Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум эхэлнэ

    ТУУШИН ЗОЧИД БУУДАЛ 09.00 цагт: Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум Соёмбо танхимд эхэлнэ. Утас: 88781218, 325044, 99092568 АРДЧИЛСАН НАМЫН ТӨВ БАЙР 11.00 цагт: 2016 оны УИХ-ын болон АНИТХ-ын сонгуулийн явцад хууль зөрчсөн, хууль бус үйлдлүүдийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 88113772 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭЛЛИЙН ТАНХИМ 11.00 цагт: Засгийн газрын хуралдааны талаар мэдээлэл хийнэ. Уг хурлаар ипотекийн зээл болон Ерөнхий …

  • 4 August

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Өнөөдөр та мянган ажлыг зэрэг хийхээр оролдох тул эрүүл мэндээ анхаарах хэрэгтэй. Хэт их ажилласнаас болж тархинд ачаалал өгч нойргүйтэх өвчин тусах магадлал байна. Төлөвлөсөн ажлаа зоригтойгоор барьж ав. Магадгүй их хэмжээний мөнгө орж ирнэ. Таны хүсч байсан зүйл биеллээ олох болно. Гэхдээ өөрийн үйлдэлдээ хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай хандахыг хичээ. Үүний үр дүнд санхүүгийн байдал сайжрах болно. …

  • 4 August

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 04. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 2. Бархасвадь гараг. Их морь одтой, долоон улаан мэнгэтэй,  шар морь өдөр. Өдрийн наран 5 цаг 35 минутад мандан, 20 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 3 August

    Эхийн сүүгээр хоололт нь тогтвортой хөгжлийн гол түлхүүр

    8 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих аяныг орон даяар зохион байгуулна. Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих энэхүү үйл ажиллагааг Монгол улс төдийгүй дэлхийн 170 гаруй орон “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг тэмдэглэдэг.  Энэ жил Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн эрүүл мэндийн газар дээрх өдрийг “Эхийн сүүгээр хооллолт нь тогтвортой хөгжлийн гол түлхүүр” …

  • 3 August

    Хэт халалтаас хэрхэн сэргийлэх вэ

      Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллэж буйгаар 8 сарын 1-8-ны өдрүүдэд агаарын температур 38 градус хүртэл өсөх төлөвтэй байгаа тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг та бүхэнд хүргэж байна. ‪Хэт халалт хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ? * Дулааны тууралт буюу арьсан дээр тууралт гарч, загатнах; * Биеийн давс, минерал алдагдаж булчин шөрмөс татах;хөөж хавагнах; * Ухаан алдах; …

  • 3 August

    Ч.Ундрах: Ихэртэйгээ хоёулаа тэтгэвэрт гарчихаад, аавыгаа сугадаад ахмадын баяртаа ирэхсэн гэж ярьдаг

    Энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буландаа Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн гуравдугаар салааны аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Ч.Ундрахыг урьсан юм. Удам дамжсан гал сөнөөгч гэж хэлж болох Ч.Ундрах ихрийн өрөөсөн. Түүний нөгөө ихэр болох Ч.Бадрах мөн л тус ангид гал сөнөөгч. Гал сөнөөгч аавын ихэр хөвгүүд нэг ангид, нэг дор алба хаана гэдэг …

  • 3 August

    “Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх” тухай салбарын сайд, хотын дарга нар хамтран албан даалгавар гаргалаа

    2016- 2017 оны Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд  Боловсрол , соёл, шинжлэх ухаан, спортын сайд  Ж. Батсуурь болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  С. Батболд нар хамтарсан  албан даалгавар гаргалаа. Албан даалгаварын агуулга нь  Монгол Улсын  Засгийн газраас дэвшүүлж байгаа “ Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд   Улаанбаатар хотод  цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх,  боломж нөөцийг бүрэн …

  • 3 August

    Даншигт уралдах морьдыг 8 дугаар сарын 6-нд бүртгэнэ

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа “Даншиг наадам-Хүрээ цам“ шашин соёлын наадмын үеэр  их нас болон жороо морьдын уралдаан болно. Наадамд оролцох морьдыг наймдугаар сарын 6-ны 09:00 цагаас эхлэн Хүй долоон худагт бүртгэх юм байна. Их насны морьдын уралдаан 8 дугаар сарын 07-ны өдрийн 09:00 цагт эхлэх бол жороо морьдын уралдаан 8 дугаар сарын 7-ны 10:00-13:00 цагт Хүй долоон …

  • 3 August

    Гэртээ харих мөнгөгүйгээсээ болж цагдаад хуурамч дуудлага өгчээ

    “Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нутаг Шархадны эцэс дээр хар масктай, 20 гаруй насны гурван хүн хойноос хутга тулгаад бичиг баримт, 180 мянган төгрөгтэй бор хэтэвчийг дээрэмдээд зугтлаа” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн мөрөөр цагдаагийн алба хаагчид шалгахад уг дуудлага нь хуурамч байсан бөгөөд Баянхонгор аймаг Баянхонгор суманд суух 25 настай эрэгтэй М нь таксины мөнгөгүй тул цагдаагаар хүргүүлэх …

  • 3 August

    Сүхбаатар дүүргийн XI-р хороо UB WiFi -тай боллоо

    Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас “Улаанбаатар хотыг утасгүй интернэтжүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ ажлын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны нийт 155 байршилд утасгүй интернэтийн бүс байгуулах юм. Тэгвэл Сүхбаатар дүүргийн XI хороо UB Wifi -тай болж, хорооны орчимд буюу 150-200 метрт интернэтийн сүлжээ цацдаг боллоо. Энэхүү сүлжээнд холбогдсоноор иргэд нийслэлийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах www.ulaanbaatar.mn, …