Мэдээ мэдээлэл

November, 2022

  • 18 November

    ​​​​​​​Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв мэс заслын дурангийн аппараттай болно

    Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс- Хүний аюулгүй байдал” хөтөлбөрийг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхээр болж хоёр тал хамтын гэрээнд гарын үсэг зурлаа.Гэрээг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюки нар үзэглэж, хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Налайх Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал нар оролцсон юм. Энэхүү гэрээний хүрээнд Налайх дүүргийн …

  • 18 November

    З.Төмөртөмөө: Эрүүл мэндийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг ил тод, цахим болгосноор хүнд суртал, авлига үгүй болно

    Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд цахим шилжилт хийх, шинэ технологи, инновацыг нутагшуулах, энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын сайн туршлага, шинэлэг санааг хуваалцах “UB healthecare week 2022” цогц арга хэмжээг арваннэгдүгээр сарын 16-18-нд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулж буй. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг технологиор шийдэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд технологи, инновацыг нэвтрүүлэх, цахим шилжилтийг …

  • 18 November

    Зүрхний таславчийн төрөлхийн гажгуудын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцна

    Зүрхний таславчийн төрөлхийн гажгуудын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцна. ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зохицуулагдах зүрхний таславчийн төрөлх гажиг засах мэс заслын эмийн эмчилгээ 840 мянган төгрөг, мэс заслын тусламж, үйлчилгээ 4-9.8 сая төгрөг бөгөөд үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг.  2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний амбулаторийн 4302, өдрийн эмчилгээний 10, …

  • 18 November

    Л.Оюун-Эрдэнэ:Монголын нууц товчооны түүхэн дурсгалт газруудыг авто замаар холбоно

    Хэнтий аймгийн Чингис хотод зохиогдож буй зүүн бүсийн аялал жуулчлалын зөвлөгөөнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцууллаа. Мөн цар тахлын үеийн болон дараах Монгол Улсын нийгэм, эдийн засаг, Орос-Украины дайны хор уршгаас үүдэлтэй гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөө, өнөөгийн бодит байдлын талаар байр сууриа илэрхийлэв.    Монгол Улсын Засгийн газар 2023, 2024 оныг “Монголд зочлох …

  • 18 November

    Орон сууцны барилга барих гэж байсан газрыг нийтийн эдэлбэрт бүртгэхээр боллоо

    Баянзүрх дүүргийн 6-р хороонд “Наран трейд” ХХК сургуулийн зориулалтаар барилга барина хэмээн мэдэгдэж байсан газартаа 16 давхар орон сууц барихаар ажлаа эхэлсэн байна. Иймээс оршин суугчид үүнийг эсэргүүцэн, зохион байгуулалтад орж, НИТХ-ын төлөөлөгчид болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид ханджээ. Энэ дагуу НЗДТГ, Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба, мөн НИТХ-ын төлөөлөгч нараас бүрдсэн хоёр Ажлын …

  • 18 November

    Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг иргэдийн оролцоотой нээлттэй хэлэлцэж байна

    Монгол Улсын Төсвийн тухай хуульд заасны дагуу Улаанбаатар хотын 2023 оны төсвийн төслийг иргэд, олон нийтэд танилцуулах, тэдний санал, хүсэлтийг тусган боловсруулах  зорилгоор “Нийслэлийн төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг НЗДТГ-аас зохион байгуулж байна. Энэ үеэр НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Наранбаатар нийслэлийн төсвийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, өнгөрч буй 2022 оны зарцуулалт, төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн томоохон ажил, …

  • 18 November

    Н.Лхагвадорж: Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд нийслэлтэй хамтран ажиллана

    Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, тэр дундаа ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан, улс орон даяар эхлүүлсэн. Тус хөдөлгөөний нийслэл дэх нээлт өнгөрсөн лхагва гарагт болсон бөгөөд энэ үеэр нийслэлийн иргэдийн хүнсний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр Улаанбаатар хот …

  • 18 November

    Улаанбаатарт 0-2 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 19-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай байх тул зам даваа гүвээ хаагдах, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна. 2022 оны 11-р сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын …

  • 17 November

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ дэмжих, ажлын байраар хангах чиглэлд олон ажлыг өрнүүлж байна

    Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэгт бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хамааруулна. Одоогоор манай улсын нийт хүн амын 3-4 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байна. Нийт хүн амын гурван …

  • 17 November

    У.Хүрэлсүх: Архивын шинэ сан хөмрөг бүрдүүлэх, цахим архивыг хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

    “Шинэ сэргэлт-Цахим архив” сэдэвт архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганд 30,000 орчим төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн 80,000 гаруй ажилтан, албан хаагч, архив, албан хэрэг хөтлөгчдийн төлөөлөл болох 500 гаруй хүн оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна: Төрийн ой санамжийн өв санг баригч …

  • 17 November

    Боксын тамирчид 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ

    Иордон улсын Амман хотноо энэ сарын 1-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээнээс ОБЕГ-ын харьяа Аврагч биеийн тамир-техник спорт хорооны тамирчид гурван хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, 51 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг, 54 кг-ийн жинд ОУХМ О.Есүгэн, 63 кг-ийн жинд ОУХМ У.Шинэцэцэг нар хүрэл медалийн эзэд болсон юм. Мөн энэ сарын 2-5-ны өдрүүдэд Герман улсад болсон …

  • 16 November

    “СЫЧУАНЫ САЙН ХҮН” ГРОТЕСК ДРАМ энэ сарын 18-нд нээлтээ хийнэ

    Улсын драмын эрдмийн театрын хамт олон 92 дахь үзвэрийн жилийн нээлтээ Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехтийн алдарт зохиолуудын нэг “СЫЧУАНЫ САЙН ХҮН” жүжгээр нээх гэж байна. Театр урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийн нэг Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехт нь зөвхөн сайн зохиол бичихээс илүүтэй театр урлагт хувьсгал хийсэн …

  • 16 November

    Аялал жуулчлалын сан байгуулна

    Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны өчигдрийн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлд аялал жуулчлалын үндсэн болон дагалдах үйлчилгээ, тур операторын үйлчилгээг хэн эрхлэх, хил орчмын аялал жуулчлал, жуулчдын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар тусгаж өгснөөс гадна аялал жуулчлалыг хөгжүүлэх сан, ан агнуур, аялал жуулчлалын тээврийн гарцыг нэмэх, аялал жуулчлалын бүс нутгийг зарлах, мэргэжлийн холбоо ямар …

  • 16 November

    ЗГ:Төрөөс иргэн, аж ахуй нэгжид үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ

      Монгол Улсын 2023 оны Улсын төсөв батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн,  Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газраас 2022 оны есдүгээр сарын 9-ний өдөр УИХ-д өргөн барьсан 2023 оны Улсын төсвийн тухай хуулийн төсөл 2022 оны арваннэгдүгээр сарын 11-нд батлагдсан. Улсын төсвийн хуультай дагалдан өргөн мэдүүлсэн …

  • 16 November

    ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна. 2022 оны 11-р сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутаг болон говь, хээрийн нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын …