Мэдээ мэдээлэл

September, 2016

  • 20 September

    УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нараас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад тавьсан асуулга

    Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нараас Монгол Улсын Засгийн газраас Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих болон төслийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гэрээний талуудын үүргийн биелэлт, далд уурхайн бүтээн байгуулалтын явц байдлын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад тавьсан асуулга тавьжээ.

  • 20 September

    АНУ-ын Нью-Йорк хотод болсон дэлбэрэлтэнд манай улсын иргэд өртөөгүй гэж Вашингтон дахь элчин сайдын яамнаас мэдээллэв

     9 дүгээр сарын 17,18-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотын  Манхэттэн дүүрэг, Нью-Жерси хотын Сийсайд цэцэрлэгт хүрээлэн болон Элизабет хотод тус тус болсон дэлбэрэлтүүд хоорондоо уялдаа холбоотой талаар АНУ-ын эрх бүхий байгууллагууд мэдээлэв. Нью-Йорк хотод болсон дэлбэрэлтэд 29 иргэн өртөж, эмнэлгийн анхан шатны тусламж авчээ. Харин Нью-Жерси хотод болсон хоёр дэлбэрэлтэнд ямар нэгэн иргэн өртөөгүй байна. Дээрх гурван тохиолдлоос гадна дэлбэрэлт хийх …

  • 20 September

    Эрээн хотод дахь Консулын газар нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав

    БНХАУ-ын Эрээн хотод Консулын газар байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд тус газраас иргэдэд чиглэсэн тодорхой ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсний дагуу “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг БНХАУ-ын Эрээн хотын авто замын боомтод 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулсан байна. “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр тус Консулын газрын ажилтнууд нийт 300 гаруй монгол иргэдэд БНХАУ-ын хил, …

  • 20 September

    ГХ-ны дэд сайд Б.Батцэцэг ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг өөрийн хүсэлтээр нь хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд И.К.Азизов Гадаад харилцааны дэд сайд Батцэцэгт хариуцлагатай албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэв. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Элчин сайд И.К.Азизов нар Монгол, Оросын харилцаа хамтын ажиллагааны олон асуудлаар …

  • 20 September

    АН-ын булхай илрэв үү

    -Хэдийгээр Ардчилсан намынхан төрийн эрхийг барьж байх үедээ Сонгуулийн тухай хуулийг хүссэнээрээ өөрчилж УИХ-ын ээлжит сонгуульд оролцсон ард түмэн тэдэнд есхөн суудлыг өгсөн. Тэгвэл УИХ-ын сонгууль болохоос сарын өмнө З.Энхболд, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Д.Арвин нар дээрх хуулийн тухай хэрхэн ярьж байсан талаарх нууц бичлэг задарч, цахим ертөнцөд шуугиан тариад байна- УИХ-ын дарга асан З.Энхболд, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хотын дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын …

  • 20 September

    НМХЕГ-аас шаардлага хангахгүй байгаа бараа бүтээгдэхүүнийг танилцуулав

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнөөдөр шаардлага хангахгүй байгаа бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөв. Нийслэлийн  мэргэжлийн хяналтын ерөнхий газар  он гарснаар нийт 4370 аж ахуйн нэгж, 45 иргэний 198794.8 тн бодис бараа бүтээгдэхүүн импортолсноос дараах бүтээгдэхүүн шинжлэгдсэн үзүүлэлтийн төвшинд шаардлага хангахгүй гарсан байна. Үүнд: АНУ-аас импортолсон 3,4 сая төгрөгийн 217.0 кг “Buttermilk Ranch” нэрийн пиццаны амтлагч нь хадгалалтын хугацаа дууссан байсан …

  • 20 September

    БНХАУ Монголоос нийлүүлж буй махны экспортод хориг тавьжээ

    Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар Хөдөө Аж Ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх талаар нэлээдгүй олон хөтөлбөр арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйг зохистой хослуулснаар мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжиж, жилд экспортлох хэмжээг 50 мянган тоннд хүргэж, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлнэ” хэмээн тусгасан. Гэвч 2016 оны есдүгээр …

  • 20 September

    Ч.Долгормаа: Ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос асуумаар байна

      Иргэн Ч.Долгормааг 2013 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн санаачилгаар үүссэн нууцын зэрэг­лэлтэй эрүүгийн хэр­гийн хохирогчоор шал­гаж байгаа гэнэ. Тиймээс  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандахаар болжээ. Тэрээр энэ талаар “Би 2014 онд АТГ-т АН-ын гишүүн, Их хурлын гишүүнээр гурван удаа сонгогдсон Б.Батбаярт холбогдуулан гомдол гаргасан. АТГ мөрдөн байцаалт явуулж намайг хохирогчоор тогтоосон. Гэтэл манай гэр бүл өнөөг хүртэл хохирсон хэвээр байна. Харин …

  • 20 September

    Тейлор Смит, Том Hiddleston нар одоо ч гэсэн найзууд хэвээр байгааг баталлаа

    Тейлор Смит Том Hiddleston нар одоо ч найзууд хэвээрээ  байгаагаа харуулж Эмми 2016 авардасын улаан хивсний ёслол дээр хамт гарчээ. Том Hiddleston Тейлор Смит нар Эмми  2016 авардасын шагнал гардуулах  улаан хивсний ёслол дээр  хамт гарсан нь  дотны найзууд хэвээрээ байгаагаа олны өмнө баталлаа. Тэр хоёр Эмми авардасын шагнал гардуулах  улаан хивсний ёслолын турш олны өмнө дотны найзууд хэвээрээ байгааг нотолж  тус …

  • 20 September

    Манай улсын хоккейчид олон улсын тэмцээнд түрүүллээ

    Шайбтай хоккейн “HKAHC Invitational Amateur Ice Hockey Tournament” олон улсын тэмцээн Хонгконгод боллоо. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Монгол Улсын хоккейчид эхний тоглолтодоо Макаод 2:1-ээр дийлдсэн ч удаах тоглолтод Японы шигшээтэй 1:1-ээр тэнцэн, Оманы багийг 3:0-ээр хожсон. Улмаар хамгийн сүүлчийн тоглолтодоо АНЭУ-ын шигшээг 5:3-аар хожиж аваргаллаа. Манай хоккейчдын түрүүлсэн олон улсын тэмцээний фото агшинг сонирхоно уу. eagle.mn

  • 20 September

    Сонгуулийн сурталчилгаа 10 дугаар сарын 1-ний өдөр эхэлнэ

    Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль 10 дугаарсарын 19-нд болно. Энэ удаагийн сонгуульд автоматжуулсан систем ашиглах бөгөөд сонгуулийн бэлтгэл ажилд зориулж 13.9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс баталсан байна. Сонгуулийн тухай хуульд зааснаар наймдугаар сарын 31-ний дотор намууд нэр дэвшигчид, есдүгээр сарын 3-ны дотор бие даагчид бүртгүүлэх заалттай. Мөн хуулийн дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргаснаас …

  • 20 September

    ГХЯ-наас анхааруулж байна

    Монгол Улсын иргэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт байрлах жуулчны бааз, ресторанд урлагийн тоглолт хийхдээ тус улсын хуулийн дагуу зохих зөвшөөрлийг авч, ажиллахыг Гадаад Харилцааны яамнаас анхаарууллаа.   БНХАУ-ын “Гадаадын иргэдийн хилээр орох гарахыг зохицуулах” тухай хуулийн 78 дугаар зүйлд “Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн нэг өдөр тутам 500 юанийн мөнгөн торгууль ногдуулах, 5-15 хоногоор саатуулах арга хэмжээ авах”, мөн …

  • 20 September

    Жирэмсэн эхнэрээ зодож амь насыг нь хохироожээ

    Нийслэлийн Баянгол дүүргийн 14-р хороонд 35 настай бүсгүй гэр бүлийн хүчирхийллийн улмаас зодуулан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал энэ сарын 11-ны өдөр таван сартай жирэмсэн Н.Б нь нөхөртөө зодуулан эмнэлэгт хүргэгджээ. Эмнэлэгт хүргэх үед түүний бие тэр чигээрээ хөхөрсөн байсан бөгөөд хөхрөөгүй газар үлдээгүй гэдгийг эх сурвалж хэллээ. Бүсгүй эмнэлэгт хүргэгдсэн ч удалгүй нас барсан байна. Талийгаач Н.Б …

  • 20 September

    ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ ОЮУТАН өдөрлөг зохион байгуулагдана

    Манай улсад жилдээ 180 мянга орчим оюутан 100 гаруй их, дээд сургууль, коллежид элсэн суралцдаг бөгөөд Эрүүл мэндийн яамны сайдын ЭМЯ-ны сайдын 2013 оны 309 тоот тушаалын дагуу жил бүрийн 9-р сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Үүнтэй холбогдуулан Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлагийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран 2016 оны …

  • 20 September

    Монгол эмэгтэйд зүй бусаар хандсан гаалийн байцаагчийг ажлаас нь чөлөөлжээ

    Олон нийтийн сүлжээгээр 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өглөө БНХАУ-ын Эрээн хотын гаалийн байцаагч болон монгол эмэгтэй хоорондын зөрчилдөөний талаарх зураг, бичлэг цацагдаад байсан билээ. Уг асуудлыг тодруулахаар Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар Эрээн хотын Гаалийн цагдаагийн газрын удирдлагатай холбогдон ажиллаж байгаа бөгөөд хятадын талын өгсөн мэдээллээр Хөх хотын Гаалийн дарга яаралтай шалгах үүрэг өгсний дагуу …