Мэдээ мэдээлэл

June, 2016

  • 16 June

    Тамхи татах газар олдохгүй нь…

    Нэг бүр нь 14-15 сая төгрөгөө бүтсэн “Тамхи татах цэг” жил гаруй хугацаанд түгжээтэй байсаар л. Тамхичид тамхиа, ажлын байрандаа, олон нийтийн газар татаж, хаясаар л.  

  • 16 June

    Залруулга

    Шинэ өглөө, шинэ мэдээ, мэдээлэл уриатай www.ugluu.mn цахим мэдээллийн сайт нь 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Оффшор”-оос сугарч үлдсэн улс төрчид” гэх гарчигтай мэдээллийг нийтлэсэн. Уг мэдээллийг “баримттай мэдээлнэ” уриатай www.photonews.mn сайтын хүсэлтийн дагуу өөрийн сайтад нийтлэсэн болно. Ингэхдээ тухай сайтаас ирсэн мэдээллийн үнэн, зөв эсэхийг нягтлалгүйгээр, итгэлцэл дээр тулгуурлан нийтлэсэн алдааг гаргажээ. Тиймээс ч тухайн мэдээлэлд дурдагдсан …

  • 16 June

    Гол, усны ослоос сэрэмжлүүлж байна

    Цаг уур орчны шинжилгээний газраас  ирүүлсэн мэдээгээр Алтайн нуруунаас эхтэй Булган, Харбут, Ховд гол, Хөвсгөлийн уулсаас эхтэй Богд, Орхон, Улиастай гол, Хэнтийн нуруунаас эхтэй Сэлэнгэ мөрөн, Баянхонгор аймгийн Байдраг, Шаргалжуут гол, Өвөрхангай аймгийн Онги голууд 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үерийн аюултай түвшинд хүрээд байна. Түүнчлэн 06 дугаар сарын 17-ны өдөр баруун болон зүүн аймгуудын нутгаар, 18-ны …

  • 16 June

    Хятад Улс Монголоос өвс бэлтгэж экосистемээ хамгаална

    Хятад Улс Монгол Улсын Сүхбаатар аймгийн зарим сумдын нутгаас хадлангийн өвс бэлтгэх болсон. Эх сурвалжуудын хэлж буйгаар, Хятадууд аймгийн удирдлагуудтай нэлээд хэдэн жилийн тохироо хийж, Монголын нутгаас хайр гамгүй хадлан тэжээл бэлтгэх болсон байна. Ингэхдээ хятадууд аймаг, сумын төвд ганц нэгхэн хоёр давхар барилга барьж өгөөд оронд нь Монголын газар нутгийг нэлээд хэдэн жил ашиглан хадлан хадахаар болсон гэнэ. Өнгөрсөн …

  • 16 June

    Ээж охидын өхөөрдөм хослол

    Ээжүүдээ наашаа түр анхаарлаа хандуулна уу. Өхөөрдөм бяцхан гүнжээ харан баясаж суугаа таньд нэгэн зөвлөгөөг өгье. Мэдээж та охинтойгоо ижилхэн хувцаслаж сайхан зураг авхуулмаар л байгаа биз дээ. Мөн өхөөрдөм гүнжээ дэгжин хувцаслаж хотын гудмаар бусдын харцыг булаахыг ч хүсэж байгаа байх. Тэгвэл эдгээр зурагнуудаас санаа аваарай.        

  • 16 June

    Холивүүдын киноны мартагдашгүй секс хэсгүүд /фото/

    Холивүүдын кино түүхэнд сэтгэлээс хэзээ ч мартагддаггүй секси хэсгүүдийг олон нийтийн санал асуулгаар тодруулжээ. Кино сонирхогчид эдгээр 15-н зураглалыг хэзээ ч мартдаггүй гэнэ. 2 House of Lies 3 Shameless 4 Secret Diary of a Call Girl 5 The Girl’s Guide to Depravity 6 Vikings 7 Masters of Sex 8 Black Sails 9 Girls 10 Game of Thrones 11 Californication 12 …

  • 16 June

    Хүн иддэг арслангуудыг саатуулжээ

    Энэтхэгийн эрх баригчид гурван хүн идсэн хэрэгт холбоотой 18 арсланг “Баривчилж”, төмөр торонд хийн тусгаарлажээ. Тус улсын Гужарат мужийн Ой хамгаалах газрын ажилчид хүний аминд хүрсэн арсланг олохын тулд хөлийн хээ, ялгадас өтгөнд нь шинжилгээ хийх аж. Гэмтэн арсланг бүх насаар нь төмөр торонд хорьж, амьтны хүрээлэнгийн үзвэр болгох бол гэмгүй бусдыг нь суллаж, Гирийн дархан цаазат газарт нь эргүүлэн …

  • 16 June

    Дархан-уул аймагт 2000 гаруй өрх төв шугамтай холбогдоно

    Дархан-Уул аймгийн Мангирт, Хапитат, Их сургууль гэсэн чиглэлийн айлуудыг төвийн шугамд холбох ажлын зураг төсөв 2012 онд хийгдэж, 2013 онд улсын төсөвт тусгагдаж улмаар 2014 онд угсралтын ажил өрнөсөн байдаг. Тус ажил улсын төсвийн 14.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бөгөөд гурав дахь жилдээ үргэлжилж байна. Одоогийн байдлаар 15000 метр дулаан, цэвэр усны шугамын ажил буюу 7.6 тэрбум төгрөгийн …

  • 16 June

    Багануур дүүргийн нутаг дэвсгэрт мал махны ил задгай худалдаалалтын байдалд хяналт хийлээ

    МХЕГ-ын даргын баталсан “Мал, амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, малын эмийг зөвшөөрөлгүй, ил задгай худалдаалж буй байдалд  урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамж, Багануур хотын захирагчийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/10 тоот захирамжийн хэрэгжилтийг хангуулахаар Цагдаагийн хэлтэстэй хамтран хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар зөвшөөрөлгүй цэг, ил задгай газар амьд мал, түүхий эд худалдаалж буй 4 …

  • 16 June

    Хасбанкны Ч.Ганхуягаас ял асуув

    Саяханы нэгэн өдөр facebook-р нэгэн сонирхолтой комментууд гарав. МӨНГӨНИЙ ГАХАЙ ЗАРЫН ГРУПП-ийн идэвхитэй гишүүн Хасбанкны Ганхуяг зарын группээс доорхи мэдээллийг “олж” ирж өөрийн албан ёсны хуудсандаа share хийж нийтэд хүргэв. Харин энэхүү мэдээлэлд нь эгдүүцсэн С.Эрдэнэ сайдын хүү Э.Одбаяр хариу барьж сургамж өгсөнийг бүрэн эхээр нь танд хүргэж байна. эх сурвалж: paparazzi.mn

  • 16 June

    АН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт муу

    УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгууль болоход 13 хоног үлдлээ. Зургадугаар сарын 29-нд болох сонгуулийн сонголтод нөлөөлөх гол хүчин зүйл бол улс төрийн нам, эвслийн дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр юм. Өөрөөр хэлбэл, иргэд саналаа өгөхөөс өмнө нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, бодлогыг судалж, хувийн дүгнэлт хийдэг. Түүнчлэн дөрвөн жилийн өмнө амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар хэмжээнд байгаа нь бас нэгэн …

  • 16 June

    Сурагчийн ширээ ба сандалны стандартыг есдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ

    Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар “Сурагчийн ширээ ба сандал Техникийн шаардлага” MNS 6582:2016; “Сурагчийн ширээ ба сандал. Турших арга” MNS 6583:2016 стандартуудыг хэлэлцэж баталсан билээ. “Сурагчийн ширээ ба сандал Техникийн шаардлага”  MNS 6582:2016 стандартаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн ширээ, сандлын төрөл болон зориулалтын хэмжээнд тавих шаардлагыг тогтоож өгсөн бол ”Сурагчийн ширээ ба сандал.Турших арга” MNS …

  • 16 June

    Монгол улсын Ерөнхийлөгч Норвегийн Осло төвийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

    Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Нэйпидо хотноо Олон улсын хамтын ажиллагааны сан Норвегийн Осло төвтэй хамтран зохион байгуулж байгаа «Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент-2» сэдэвт олон улсын семинарын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Норвегийн Ерөнхий сайд асан, Осло төвийн Ерөнхийлөгч Кжелл Бондевик-ийг хүлээн авч уулзав. Осло төв нь 2006 оноос эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд сайн засаглал, хүний эрх, …

  • 16 June

    АСЕМ-д зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн НҮБ-ын байранд нээгдэв

     “The Spirit of Eurasia” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа Нью-Йорк дахь НҮБ-ын Төв байранд 6 дугаар сарын 13-нд болов. Энэхүү үзэсгэлэнг Улаанбаатар хотноо болох АСЕМ-ийн Дээд түвшний уулзалттай холбогдуулан Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар,  Ази, Европ ТББ-уудын сүлжээ (Asia Europe NGOs Network) байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм. Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд, Нидерландын Элчин сайд, …

  • 16 June

    Зүүн хойд азийн хотын дарга нарын форум 08 сарын 4, 5-нд улаанбаатар хотод 3 дахь жилдээ болно

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг Улаанбаатар хотноо 2014 онд анх удаа зохион байгуулсан. Тус форумаар “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдвээр Зүүн хойд Азийн хотын дарга нар туршлага солилцож хамтарсан мэдэгдэл гаргасан юм. Төлөөлөгчид Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, томоохон зорилт хөтөлбөрүүд, шинэ санал санаачилгыг дэмжээд цаашид бүс нутгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, …