Мэдээ мэдээлэл

August, 2016

  • 23 August

    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо

    Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж, Засгийн газрын гишүүд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, 21 аймаг, нийслэлийн  Засаг дарга нар оролцлоо. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцэж, орон нутгийн удирдлагуудын саналыг тусгаад УИХ-д өргөн барихаар боллоо. УИХ-ын ээлжит долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын тогтвортой …

  • 23 August

    “BBC” агентлаг XXI зууны шилдэг 100 киног нэрлэлээ

    Их Британийн “ВВС” агентлаг энэ зууны шилдэг 100 киноны жагсаалтыг танилцуулав. Эдгээр жагсаалтыг гаргахдаа кино театрт хэр их үзэгчтэй байснаар нь болон орлого, кино бүтээхэд зарцуулсан хөрөнгө зэргийг харгалзан үзсэн байна. 1.Mulholland Drive (David Lynch,2001) Жагсаалтыг “Mulholland Drive” тэргүүллээ. Сэтгэл зүйн болон харилцааны тухай өгүүлэх хэрнээ голчлон харилцан яриа зонхилох эл бүтээл “АНУ-ын дунд насныхны үзэх дуртай кино”-гоор хүртэл шалгарч …

  • 23 August

    Чехийн гадаад хэргийн сайдаар ахлуулсан бизнесийн групп ирэх сард айлчилна

    Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны эдийн засгийн зөвлөх Ладислав Хораакыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны эдийн засгийн зөвлөх Ладислав Хораак “Юуны өмнө хотын даргын орлогчийн албан тушаал томилогдсонд баяр хүргэе. Өнгөрсөн онд Бүгд Найрамдах Чех Улсын …

  • 23 August

    Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд хотын дарга ажиллаж, иргэдтэй уулзлаа

    14 хоног тутмын  Мягмар гарагт  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С. Батболд иргэдтэй уулзалт хийдэг уламжлал тогтоож байна. Анхны уулзалтаа  Нийслэлийн засаг даргын тамгын газар хийсэн бол  хоёр дахь уулзалтыг  төрийн үйлчилгээний нэгдсэн төв болох” Дүнжингарав”-т хийлээ.   Хотын даргатай уулзах хүсэлт, өргөдөлөө ирүүлсэн  иргэдийн төлөөлөл болон  Нийслэлийн засаг даргын  тамгын газрын харьяа  агентлаг, хэлтэс,  төрийн өмчит үйлдвэрийн захиралууд …

  • 23 August

    Б.Цогтгэрэл:Гацсан төслүүд хөдөлгөөнд орж эхэллээ

    БНХАУ-ын Тяньжин боомт – Монгол Улсын Улаанбаатар хот – ОХУ-ын Улаан-Үд хот” чиглэлийн транзит тээврийн туршилтын үйл ажиллагаа энэ сарын 13-ны өдөр анхны тээвэрлэлтээ хийж эхэлсэн. Тус тээврийн цувааг БНХАУ-ын Тяньжин боомтод очих үед Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл гурван улсын тээврийн яамны удирдлагуудтай уулзахаар айлчилсан юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа. -Монгол-Хятад-Орос гурван улсын транзит тээврийн үйл ажиллагаа үргэлжилж байна. Энэхүү туршилтын арга хэмжээ Монгол Улсын …

  • 23 August

    Өмнөд Солонгосын томилгоо манайд юу өгүүлнэ вэ

    -Цагдаагийн газрын даргын албан тушаалд нэр дэвшигч 23-н жилийн өмнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон хэрэг үйлдэж байжээ- Өмнөд Солонгос улсын Их Хурлын гишүүд тус улсын Цагдаагийн газрын даргын албан тушаалд нэр дэвшигчийн талаар хэлэлцэж байгаа ажээ.     Ерөнхийлөгч Пак Гын Хе уг албан тушаалд И Чол Сонг-ийн нэрийг дэвшүүлсэн боловч тэрээр 1993 онд архидан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин …

  • 23 August

    Сангийн сайд Б.Чойжилсүрэн Нийгмийн даатгалын сангийн Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн мэдүүлэв.  Гадаад, дотоодын эдийн засгийн нөхцөл байдлын …

  • 23 August

    Монгол эмэгтэй хууль бус мөнгөн гүйлгээ хийсэн хэргээр Солонгос улсад саатуулагджээ

    Өмнөд Солонгос улсын Жүнгбүк аймгийн цагдаагийн газар тус аймагт оршин суух Монгол улсын иргэн, 33-н настай эмэгтэй А-г хууль бусаар санхүүгийн үйл ажиллагаа явуулсан хэргээр саатуулжээ.    А нь 2006 онд Өмнөд Солонгос улсад аялал жуулчлалын визээр очсон бөгөөд өнөөг хүртэл визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар амьдарч ирсэн байна.    Тэрээр энэ хугацаанд тус улсад амьдардаг Монгол иргэдийн ачаа барааг …

  • 23 August

    ТНБД нарын сонгон шалгаруулалт ирэх сард болно

    Төрийн албаны зөвлөлөөс яамдын төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаад байгаа билээ. “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, , Эрүүл мэндийн яамдын Төрийн нарийн бичгийн …

  • 23 August

    “Тайваны тусгаар тогтнол”-ыг эсэргүүцэх болно

    Тайвань Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан “НҮБ бол бүрэн эрхт улс орнуудаас бүрдсэн Засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм. Тиймээс НҮБ-ыг бүрэн эрхт орнууд бүрдүүлдэг, бүрэн эрхт орнууд л энэ байгууллагад бүртгүүлдэг. Хятадын засгийн газар болон ард иргэд бүх хэлбэрийн Тайваны тусгаар тогтнолыг эрс эсэргүүцэх болно” гэв. Мөн тэрбээр “Дэлхийд Хятад улс нь ганц байгаа бөгөөд Тайвань бол …

  • 23 August

    Ө.Батбагана: Монголын кино урлагийг олон улсад алдаршуулах болноо

    Монголын кино урлагийг азид төдийгүй олон улсад алдаршуулах ээлжит нэгэн бүтээлийг туурвих эрхэм зорилготойгоор ӨМӨЗО-ны найруулагч Ө.Батбагана манай улсад иржээ. Тэрээр Ордос хотын төв телевизийн найруулагчаар ажилладаг энэ эрхэм монголын уран бүтээлчидтэй хамтран монгол ээжийн тухай, нүүдэлчдийн аж амьдрал, ёс заншил, өв уламжлалыг харуулсан бүтээл хийж, түүгээрээ олон улсын кино наадмуудад оролцох зорилго өвөрлөн ирээд хэдийнээ ажилдаа оржээ. Холын бодол, …

  • 23 August

    Лила Жеймс “Burberry”-гийн үнэртэй усны рекламанд тогложээ

    “Үнсгэлжин” кинонд тоглосноор олны танил болсон залуу жүжигчин Лила Жеймс “Burberry” брэндийн нүүр царайгаар тодорч, ирэх оныг хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулжээ.  Тус брэнд өчигдөр өөрсдийн албан ёсны твиттер болон инстаграм хуудастаа жүжигчний тоглосон сурталчилгааг байршуулж, олны хүртээл болгосон байна.Харин жүжигчин бүсгүй твиттертээ “Үнэхээр гайхалтай. Би 17 настай байхдаа “Burberry” брэндийн гар цүнх худалдан авч билээ. Одоо хүртэл тэр цүнх …

  • 23 August

    Үзэсгэлэнт модель Кендал Женнер

    Гоо үзэсгэлэн, бие галбираараа бусад эгч нараасаа эрхгүй ялгардаг модель бол  20 настай Кендал Женнер. Тэрээр 1995 оны 11-р сарын 3 -ны энэ өдөр АНУ- ын Лос Анжелес хотноо мэндэлжээ.  Тэрээр 2009 оноос буюу 14 настай байхаасаа загвар өмсөж эхэлсэн юм. Сэтгүүлийн нүүр чимж, хэд хэдэн загварын шоунд оролцож өөрийн  ур чадварыг харуулсан бөгөөд Кардишианы шоугаар олны танил болж байсан билээ. …