Мэдээ мэдээлэл

June, 2016

  • 14 June

    ”Шийдлийн баг”-ийнхан Баянгол дүүргийн 5-р хорооны иргэдтэй уулзав

    Баянгол дүүргийн “Шинэчлэлийн баг”-аас НИТХ-ын 2-р тойрогт нэр дэвшиж буй Б.Мөнгөнсүх, УИХ-ын 68-р тойрогт нэр дэвшиж байгаа Д.Оросоо, УИХ-ын 69-р тойрогт нэр дэвшигч С.Эрдэнэ нар Баянгол дүүргийн 5-р хорооны иргэдтэй уулзлаа. Уулзалтыг нээж Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэлсэн үгэндээ “Одоогоос 4 жилийн өмнө бид “Баянголчуудаа шинэчлэх үү” гэдэг уриаг дэвшүүлж байсан нь өчигдөрхөн юм шиг санагдаж байна. Энэ …

  • 14 June

    Л.Эрдэнэчимэгийг эргүүлэн татах уу

    Бенз, алим, саун, “секси гёрл” гэх зэрэг хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ өөртөө олон хоч авч, “хочны их дэлгүүр” болсон Л.Эрдэнэчимэг гишүүн дахиад өөртөө хоч авлаа. Архичин, тамхичин гээд хөврөх түүний хочууд дундаас хамгийн том нь “архи, тамхи, секс гурав” гэх хоч болох янзтай. Ингэж хэлэхийн учир УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд тамхи татаж, архи уунгаа “Тамхи татах, архи уух, секс хийх …

  • 14 June

    Архангай аймгийн шүүхийн 90 жилийн ойн арга хэмжээ зохион байгууллагдлаа

    Архангай аймагт шүүхийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тохиолоо. Монгол улсын өрлөг жанжин Г.Дэмидийн хөшөөнд цэцэг өргөх ёслолоор эхэлсэн тус арга хэмжээнд аймгийн Цагдаагийн газар болон Онцгой байдлын газрын анги, нэгтгэлүүд ёслолын жагсаалаар хүндэтгэл үзүүлэв. Ойн арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, тус шүүхийн дарга болон ерөнхий шүүгчээр ажиллаж байсан үе …

  • 14 June

    Биеэ зовоолгүй, бэлхүүсээ нарийсгах “янзтай” 10 арга

    Гэдэснийхээ илүүдэл өөхийг арилгахын тулд заавал биеэ зовоон барин, хүнд ачаалал өгч өвдөж турах шаардлагагүй боллоо. Зүгээр л зөв идэхэд болно.Таргалалт нь аливаа олон төрлийн өвчнөөс үүдэлтэй, тэр дундаа чихрийн шижин, зүрхний өвчлөлөөс болдог гэдгийг хэн хүнгүй мэддэг. Эрчүүд зүрх-судасны өвчлөлд хамгийн их өртөж ялангуяа хэвлий хэсэгт нь өөх тос ихээр хуримтлагддаг байна. Гэтэл эмэгтэйчүүд гуяараа гэхээс илүү хэвлийн хэсгээрээ эрчүүдээс ч илүү …

  • 14 June

    Н.Энхбаяр: Хуулийг мушгин гуйвуулсан хэлбэр төдий шүүх хурал боллоо

    СЕХ-ноос МАХН-ын дарга Н.Энхбаярыг Өршөөлийн хуульд хамрагдсан ч ялтай байдал арилаагүй байна гэсэн үндэслэлээр УИХ-ын 2016 оны сонгуульд оролцуулахаас татгалзсан билээ. Тэгвэл энэ асуудлаар МАХН-ын дарга Н.Энхбаярын нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцэв. Шүүх хуралд Н.Энхбаяр өөрөө оролцсон бол ажиглагчаар түүний эхнэр О.Цолмон, МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян МАХН-ын гишүүд дэм­жиг­чид оролцов. Мөн Сон­гуулийн явцыг ажиг­лахаар Монгол Улсад …

  • 14 June

    “Хүүхэд бүр цэцэрлэгт”

    МАН хүүхэд бүрийг цэцэрлэгтэй болгохоор зорьж байгаа ажээ. Үүний тулд тэд сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийнхөө тэргүүн эгнээнд уг асуудлыг багтаасан байна. Өнөөдрийн байдлаар нийгэмд тулгамдаж буй чухал асуудлын нэг нь яах аргагүй цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ. Тиймээс ч МАН сонгуульд ялбал хүүхэд бүрийг цэцэрлэгтэй болгох зорилтыг нэг номерт тусгасан байна. Харин АН-ынхан хүүхэд харах үйлчилгээ, гэр цэцэрлэг, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн үйлчилгээгээр …

  • 14 June

    Орон нутгийн иргэд орчин үеийн оношилгооны явуулын төхөөрөмжөөр үйлчлүүлэх боломж бүрдлээ

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ЭМС-ын  сайд С.Ламбаа энэ  сарын  09-12-ны өдрүүдэд  Архангай, Завхан аймгуудын алслагдсан сумдад ажиллалаа. Энэ үеэр 06 дугаар сарын 09 -10-ны өдрүүдэд Архангай аймагт зохион байгуулагдсан “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг явуулын хэлбэрээр зохион байгуулах аргачлал, Эрүүл мэндийн анхан шатны түвшинд халдварт бус өвчний эрт илрүүлтэд ашиглагдах зөөврийн тоног төхөөрөмж ашиглалт” сэдэвт сургалтанд  ЭМС-ын сайд С.Ламбаа, ДЭМБ-ын  Монгол …

  • 14 June

    Хачигт халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

    Хачигт халдвар нь хүнд хачгаар дамжин халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин. Хачгаар дамжих халдвар нь  дамжуулагч хачгийн идэвхитэй үетэй давхцан 4-10 сарын турш бүртгэгддэг. Дамжуулагч хачгийн төрөл зүйлээс хамааран ой мод ихтэй бүс нутагт хачигт энцефалит, хачигт боррелиоз өвчнийг дамжуулагч хачиг, харин риккетсиоз өвчнийг дамжуулагч хачиг ихэнх нутгуудаар тархсан байдаг. Хачгийн эзэн амьтдад нохой, хулгана, зарим мэрэгчид, үхэр, хонь, …

  • 14 June

    МХЗ-той “600 саяын гэрээ байгуулсан” Я.Санжмятав Цагаан жагсаалтад “өнгөлж байна”

    Монголын Залуучуудын холбооноос санаачлан хэрэгжүүлж буй гэх “хар цагаан” жагсаалтыг дагасан олон хардлага таамгууд биеллээ олж, баталгаажсаар байна. Жишээлбэл, “хар жагсаалт”-д МХЗ-той хамтран ажиллах боломжгүйгээ мэдэгдсэн нэр дэвшигчид багтаж байгаа. Түүнээс тэр хүн хар, цагаан үйл явдлын гэрч байх нь эсэх нь огтхон ч хамаагүй. Харин эдийн засгийн хувьд МЗХ-той хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн л бол “хар жагсаалт” руу гулсаж …

  • 14 June

    Өнөөдөр дэлхийн цусны донорын өдөр

    Дэлхий дахинд жил бүрийн 6 сарын 14-ныг “Цусны Донорын Дэлхийн Өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэхүү өдрийн гол зорилго нь сайн дураараа авлагагүйгээр цусаа бэлэглэж байгаа доноруудын ач холбогдлыг  олон нийтэд таниулах, алдаршуулах, урамшуулах, талархал илэрхийлэхэд чиглэгдэж байна. Ингэснээрээ цусны аюулгүй байдлыг хангаж, цус цусан бүтээгдэхүүн шаардлагатай өвчтөнүүдэд хангалттай хэмжээний нөөц бүрдүүлэх юм. Энэ жилийн аяны хүрээнд донорын цус …

  • 14 June

    Сонгууль Монгол улсын иргэдийг “голж, ялгаж” эхлэв үү

    Сонгуулийн сурталчилгааны ард үлдсэн иргэд болох хүүхдийн хүмүүжил сургалт, ЭЕШ, донтох өвчтэй иргэд гээд энэ бүх нийгмийн “хүнд” давхаргынхантай яагаад нэр дэвшигчид уулзаж болдоггүй юм бэ, тэд яагаад улс нийгмийн чанартай асуудлын хойно үлддэг юм бэ. Тэд энэ нийгмийн золиос уу. Монгол улсад нийт 498 нэр дэвшигч өдөр шөнөгүй шахуу л сурталчилгаагаа хийж байгаа энэ үед нийгэмд орхигдсон хэсгийг “үлдээж”, …

  • 14 June

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: 2016 оны ээлжит сонгуультай холбогдуулан хэлсэн үг

    Эрхэм хүндэт ард иргэдээ! Хүндэт сонгогчид оо! Манай ард иргэд, сонгогчид төрд төлөөллөө сонгох хариуцлагатай цаг мөч ойртон ирлээ. Дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулийн бэлтгэл жигдэрч, нэр дэвшигчид тодорлоо. 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс энэ сонгуульд оролцох нэр дэвшигчдийн сунгаа албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн сонгуулийн онцлог нь Улсын Их Хуралд болон нийслэл, аймгийн иргэдийн хуралд зөвхөн …

  • 14 June

    Монгол Улсын Ерөнхийлөгч Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийхээр мордлоо

    Монгол Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны 6 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийхээр өнөөдөр мордлоо. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмар Улсын Ерөнхийлөгч Тин Чяу-тай албан ёсны хэлэлцээ хийж, Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү …

  • 14 June

    АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах тухай” А/480 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Улаанбаатар хотод Ази-Европын хамтын ажиллагааны чуулга уулзалт зохион байгуулахтай холбогдуулан гамшгаас хамгаалах чиг үүрэг бүхий албад, аж ахуй нэгж байгууллага, сайн дурын хүн хүчийг татан оролцуулж, тэдгээрийн үүрэг гүйцэтгэхэд шаардагдах тусгай зориулалтын хувцас хэрэгслийн бэлэн байдлыг ханган ажиллах юм. Нийслэлийн …