Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр захирамж гарган Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Ш.Оргилыг томилсон байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан энэ сарын 19-ны өдөр болж Сэлэнгэ аймгийн Засаг даргыг сонгосон. Сэлэнгэ аймгийн Засаг даргад тус албыг өмнө нь хашиж байсан С.Бүрэнбат, Сэлэнгэ аймгийн НАМЗХ-ны тэргүүн Ш.Оргил нар өрсөлдсөн. Улмаар Ш.Оргил олонхийн санал авч Сэлэнгэ аймгийн Засаг даргаар …
Мэдээ мэдээлэл
July, 2016
-
22 July
Р.Мөнхсайхан:Зөвхөн монголд л 350 уран нугараач нэг дор цуглах боломжтой
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд наймдугаар сарын 6-ны өдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд анх удаа 350 уран нугараач оролцсон “Уул усны домог” тоглолтыг зохион байгуулах гэж байна. Энэхүү тоглолтын ерөнхий найруулагчаар нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга, МУСТА Р.Мөнхсайхан ажиллаж байгаа юм. Бид түүнээс энэхүү тоглолтын талаар цөөн хэдэн асуултад хариулт авлаа. – Анх удаа 350 уран нугараач оролцсон тоглолтыг Их эзэн …
-
22 July
Сонирхогчдын Сүмогийн ДАШТ 2016 оны 7-р сарын 30, 31-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдана
Монголд зохион байгуулагдаж буй сумо бөхийн ДАШТ-ий үзэгчдийн дундаас азтануудыг тодруулан дараахь СУПЕР ШАГНАЛУУДЫГ өгөхөөр боллоо. – Samsung Galaxy S7 (5 азтан) – Их аваргын КЕНШО (6 азтан) – Аки БАШО үзэх аялал (10 азтан) – Land Cruiser PRADO автомашин (1 супер азтан) Сонирхогчдын Сүмогийн ДАШТ 2016 оны 7-р сарын 30, 31-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдана. Билет борлуулах …
-
22 July
Отгонтэнгэр хайрханы тахилга өнөөдөр болно
Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханыг тайх ёслол өнөөдөр болно. Уг ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 сарын 23-ны өдрийн 153 дугаар зарлигаар таван жилд нэг удаа тайхаар болсон билээ. Тахилгын үйл ажиллагааг “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ыг баримтлан явуулах бөгөөд байгаль орчин бохирдуулахгүй, амьтны амь таслахыг тэвчиж (мал муулах), архи дарс, согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр зохион байгуулах, …
-
22 July
Н.Пүрэвдорж: Нэг өдөрт 500-1000 жолооны үнэмлэх хэвлэж байна
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн мөрдөж эхэлснээр жолооч нарт 2008 оноос өмнө олгож байсан, хуучин /шар/ үнэмлэхийг солих журам батлагдсан бөгөөд үнэмлэх солих ажлыг Лицензийн төв хариуцан ажиллаж буй юм. Тиймээс бид тус төвийн мэдээлэл, технологийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Н.Пүрэвдоржтой цөөн хором ярилцлаа. -Багагүй хугацаанд жолооны үнэмлэхний бэлдэц байхгүй гээд үнэмлэх хэвлэхгүй байсан. Хэзээнээс хэвлэж эхэлсэн бэ? -Жолооны …
-
22 July
Арвайхээр -хужирт чиглэлийг зорих жолооч, иргэдэд сэрэмжлүүлж байна
Арвайхээр-Хужирт чиглэлийн А08 дугаартай улсын чанартай сайжруулсан шороон замын Мөстийн гүүрний цаад тал 100 метр газарт 07 сарын 13,14,15-ны өдөр үргэлжлэн орсон аадар борооны улмаас үерт автаж замын далан урссан байгааг тус чиглэлийг зорих иргэд анхаарна уу!!! Авто тээврийн үндэсний төв
-
22 July
Л.Эрдэнэчимэгийн бичлэгтэй холбоотой асуудлаар Г.Уянга гомдол гаргалаа
Өнгөрсөн сонгуулийн үеэр ихээхэн шуугиан тарьж УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нарыг ёстой нэг хөөдсөн согтуу бичлэгийн асуудлаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга УЕП-д ханджээ. Тэрбээр “Сонгуулийн хэнээрхэл дуусч асуудалд бодтой хандах боломж бүрдлээ. Бичлэгийн асуудлыг шалгуулахаар УЕП-д хандаж байна. Х.Бат-Ялалт, Т.Алтаншагай нар үнэхээр зөв шударгын төлөө явсан бол бичлэгийн хаанаас гарсныг, хэн түгээснийг үнэн шударгаар шийдэхэд туслалцаа үзүүлнэ биз ээ” хэмээгээд …
-
22 July
Ерөнхийлөгч Засгийн газрын бүтцийн талаар дахин зөвшилцөх тухай албан бичиг илгээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын бүрэлдэхүүнийг зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын саналыг дэмжих боломжгүй тул дахин зөвшилцөх тухай албан бичгийг өнөөдөр илгээлээ. Уг албан бичигт “Монгол Улсын Засгийн газрыг шинээр байгуулж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд таны 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ЗГ-1/135 дугаартай “Материал хүргүүлэх тухай” албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнийг зөвшилцөх саналтай танилцлаа. …
-
22 July
Баян-өлгий аймгийн ОНУ-ууд үерийн голомтод ажиллаж байгаа цэргийн алба хаагчдад талархал илэрхийлжээ
Баян-Өлгий аймгийн Өлгий суманд тохиолдсон үерийн гамшгийн улмаас хүний алтан амь үрэгдэж, олон өрх айл орон гэрээ урсгасан харамсалтай явдал тохиолдсон. Байгалийн давтагдашгүй нөхцөл байдал тохиолдсон казах ард түмэндээ монголчууд сэтгэлийн хандиваа илгээсээр байна. Таван ханатай өргөө цагаан гэрээс эхлээд сэтгэл, итгэлийнхээ хандивыг илгээж байгааг та хэвлэл мэдээллийн хэрэгслээс харсан байх. Тэгвэл Баян-Өлгий аймгийн төвд байрлах Зэвсэгт хүчний 340 дүгээр …
-
22 July
ЭМСЯ-ны сайд С. Ламбаа cахилга хариуцлагатай ажиллахыг сануулав
Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа өчигдөр яамныхаа нийт албан хаагчдыг хүлээн авч уулзаж юуны өмнө бүтэц бүрэлдэхүүн солигдож буй энэ үед хүн бүр дор бүрнээ хариуцсан ажилдаа эзэн болж сахилга хариуцлагатай ажиллахыг сануулаад өнгөрсөн богино хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар товч мэдээлэл хийлээ. Тэрбээр С.Ламбаа нь 2008-2012 онд Эрүүл мэндийн сайдаар, сүүлийн найман сарын хугацаанд Эрүүл мэнд, спортын яамны Төрийн …
-
22 July
Үер, усны ослоос сэрэмжлүүлж байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баруун болон төвийн нутгаар, 22-ны өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-ны өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 25-ны өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна. Түүнчлэн иргэдийн хайхрамж, болгоомжгүй байдлаас шалтгаалан 2016 он гарсаар …
-
22 July
УИХ-ын байнгын хороодын даргад нэр дэвшигчид
Улсын Их Хурлын Байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдаж, байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Төрийн байгуулалтын байнгын хороо: Тус байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа даргалж, Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж байнгын хорооны даргад нэр дэвшигчийн талаар танилцуулга хийлээ. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс тус байнгын хорооны даргад 2000 оноос хойш Улсын Их Хурал, …
-
22 July
Засгийн газар 16 яам, ерөнхий чиг үүргийн 6 яамтай ажиллахаар болов
Өчигдрийн Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, хэлэлцсэн билээ. Засгийн газрын бүрэлдэхүүний саналыг гишүүдийн дийлэнх нь дэмжиж баталлаа. Ингээд шинэ Засгийн газар нь бүтцийн хувьд 13 яам үүнээс ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 7 яамтай, бүрэлдэхүүний хувьд Монгол Улсын Ерөнхий сайдыг оролцуулаад 16 сайдтай ажиллахаар болж байгаа юм.
-
22 July
Улаанбаатарт өдөртөө бороо орно, 20 хэм дулаан
Малчид, тариаланчидын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2016 оны долоодугаар сарын 22-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, баруун болон говийн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун …
-
21 July
Ерөнхийлөгч Бан Ги Мүнтэй утсаар ярив
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Өмнөд Суданд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тэнд үүрэг гүйцэтгэж байгаа НҮБ-ын энхийг сахиулагчдын аюулгүй байдалтай холбоотой асуудлаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй өнөөдөр утсаар ярив. Ярианы эхэнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн саяхан Монгол Улсад болж өнгөрсөн АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай сайн зохион байгуулсанд …