Мэдээ мэдээлэл

July, 2016

  • 30 July

    Шинэ арслан Р.Пүрэвдагвын цолны мялаалга ирэх сарын 11-нд болно

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангайн хүчтэнгүүд эр бяраараа илүүрхэн аварга, арслан харцага, начин төрсөн сайхан наадам болж өнгөрсөн билээ. Тэгвэл Арын сайхан хангай Архангай аймгаас төрсөн “Алтан дорнод Монгол” группийн бөх Монгол Улсын Арслан Р.Пүрэвдагва, Монгол Улсын начин М.Бат-Отгоннарын  шинэ цолны мялаалгын наадам наймдугаар сарын …

  • 30 July

    Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч А. Цогцэцэгийг 96.4 хувийн саналаар дэмжлээ

    Өчигдөрийн улсын их хурлын анхдугаар чуулганаар Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулиудыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын дөрвөн гишүүнийг томилуулах асуудлыг  хэлэлцсэн юм. Эрүүл мэндийн сайдад Аюушийн Цогцэцэгийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Нэр дэвшигч А.Цогцэцэг нь 1986 онд Анагаах ухааны дээд …

  • 30 July

    Засгийн газрын дөрвөн гишүүнийг томилж, шинэ Засгийн газрыг бүрдүүллээ

    Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаан 17 цаг 35 минутад 53.6 хувийн ирцтэй эхэлж, 7 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан байнгын хороод хуралдахаар болсон тул хуралдаан даргалагч нэгдсэн хуралдааныг түр завсарлуулсан юм. Ингээд байнгын хороодын хуралдааны дараа 20 цаг 54 минутаас Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, эхлээд Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай …

  • 30 July

    Үс засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 30. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 26. Санчир гараг. Гөрөөсөн толгой одтой, Гурван хөх мэнгэтэй, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 28 минутад мандан, 20 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …

  • 30 July

    Улаанбаатарт өдөртөө 30-32 хэм дулаан байна

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. …

  • 29 July

    Эрчим хүчний сайдад нэр дэвшигч П.Ганхүүг 100 хувь дэмжжээ

    МАН-ын бүлэг хуралдаж, Эрчим хүчний сайдад Т.Энхтайваныг дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч Авлигатай тэмцэх газарт Т.Энхтайваныг Эрчим хүчний сайдад нэр дэвшүүлэхээр болж, санал хүргүүлэхэд “Ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэсэн учраас нэрийг нь эргүүлэн татсан. Улмаар Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Пүрэвжав овогтой Ганхүүг дэвшүүлснийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар 100 дэмжсэн байна. П.Ганхүү нь дэд бүтэц, эрчим хүчний салбарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, …

  • 29 July

    Ерөнхий сайд Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.6 дахь заалт, Монгол Улсын …

  • 29 July

    Дэд сайдад нэр дэвшигчид тодорч эхэллээ

    Сайд нарын томилгоо эцэслэх дөхөж байгаа энэ үед залгуулаад дэд сайдын томилгооны асуудал ид яригдаж байна. Тухайлбал БСШУ-ны дэд сайдад МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх асан Я.Төмөрбаатар, Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, Зам тээврийн хөгжлийн дэд сайдад шилэн гэгддэг Б.Цогтгэрэл, Зам тээврийн хөгжлийн төвийн захирал асан Б.Наранбат нарын нэрийг дэвшүүлсэн байна. Эндээс харахад МАН дэд сайдад туршлагатай, …

  • 29 July

    Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон Д.Галсандондог ажлаа хүлээж авлаа

    Аймгийн ИТХ-ын 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр болсон анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад Д.Галсандондогийн нэрийг дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад батламжлуулахаар өргөн барьсан юм. Ерөнхий сайд 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр захирамж гаргаж, аймгийн Засаг даргаар Д.Галсандондогийг томилсон байна. Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон Д.Галсандондог өнөөдөр /2016.07.28/ аймгийн Засаг даргаар 2012-2016 оны хооронд ажилласан Д.Цэвэээнравдангаас аймгийн …

  • 29 July

    Хотын ерөнхий менежерт олон нийт ам сайтай байна

    Тогмидын Гантөмөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод хэдхэн хонож байгаа билээ. Тэгвэл олон нийт болон төрийн албан хаагчдын зүгээс Т.Гантөмөрт ам сайтай байна. Учир нь тэрбээр улсад 34 жил, төрийн албанд 21 жил  ажилласан туршлагатай, шилдэг боловсон хүчний  нэг. Мөн гадны олон улсад төрийн  болон орон нутгийн удирдлагаар мэргэжил дээшлүүлсэн …

  • 29 July

    Ойрын өдрүүдэд 28-39 хэм хүрч халахыг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 29-нөөс 31-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи 31,1-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Түүнчлэн 29-нд нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр байх боловч бусад хугацаанд халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг …