Мэдээ мэдээлэл

July, 2016

  • 29 July

    Үерт хурсан 8480кг лаг шавар, хогийг цэвэрлэжээ

    Улаанбаатар хотод өчигдөр буюу энэ сарын 28-ны 19 цагийн орчимд дуу цахилгаантай хүчтэй аадар бороо орсон. Хүчтэй бороо орсны улмаас нийслэлийн ихэнх газрууд үерт автсан байна.  Үерын улмаас зарим газруудад хог болон лаг шавар ихээр цугларчээ. Тухайлбал,Багануурын төлөөлөгчийн газраас зүүн тийш Намъяанжугийн гудамж хүртэлх 6300кв.м талбайд хурсан лаг шаврыг цэвэрлэх ажлыг “Нийтлэг үйлчилгээний газар 2” зохион байгуулсан аж. Тус цэвэрлэгээгээр …

  • 29 July

    АНУ-ын Эрчим Хүчний Яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    МХЕГ-ын дэд дарга Ю.Галсан, МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох нар АНУ-ын Эрчим хүчний яамны Цөмийн аюулгүй байдлын удирдах газрын менежер Jason Moullette тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчид “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийн хүрээнд Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудалд шаардлагатай цацрагийн хяналтын тоног төхөөрөмжийг шинээр суурилуулах суурь судалгааны ажлыг хийж …

  • 29 July

    Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Т.Энхтайваны нэрийг татжээ

    МАН-ын Удирдах зөвлөлөөс Хот Байгуулалтын сайдаар Г.Мөнхбаяр, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэн, Эрүүл Мэндийн сайдаар А.Цогцэцэг, Эрчим Хүчний сайдаар Т.Энхтайван нарыг нэр дэвшүүлэхээр болоод байсан. Гэсэн ч УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаас Т.Энхтайваныг дэмжээгүй байна. Учир нь, Авлигатай тэмцэх газраас Т.Энхтайванд ашиг сонирхлын зөрчил үүснэ гэх тайлбарыг өгсөн тул түүний нэрийг эргүүлэн татахаар болжээ. Харин түүний оронд Эрчим …

  • 29 July

    Ерөнхий сайдыг ес, сайд нарыг 24 хоногийн дараа томилжээ

    Монгол Улсын Их хурлын 2000-2016 он хүртэлх ээлжит сонгуулиудын хугацаанд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг томилоход ямар хугацаа зарцуулж байсныг тоон мэдээллээр хүргэж байна.  Уг мэдээллээс харахад Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн томилгоо хийхэд хамгийн богино хугацаа зарцуулсан нь 2016 оны Улсын Их хурлын сонгуулийн үр дүнгээр эмхлэн байгуулагдсан Засгийн газар байгаа юм. Тодруулбал, Монгол Улсын Их хурлын ээлжит …

  • 29 July

    Хүргэнээ шинжихүй

    Монголчуудын ураг барилдах ёсон гурван мянга гаруй жилийн түүхтэй билээ. Энэ нь эртний монголчуудын нутгаас олдож байгаа олдвор, хадны сүг зургаас харагддаг. ХII-XIII зууны үеийн монголчуудын баримтлах ёсонд “хүргэдтэй талбихүй” хэмээх тусгай нэгэн заншил байжээ. Нууц товчооноос иш татсан дээрх мэдээг ашиглавал: Есүхэй баатар хөвүүн Тэмүжинг дагуулж, түүнд гэргий олж өгөхөөр яваад Хонгирод аймгийн Дэй сэцэний охин Бөртэ-г гуйж уриг барилдахаар …

  • 29 July

    Эрчим хүчний сайдад нэр дэвшсэн Т.Энхтайваны нэрийг эргүүлэн татахаар болжээ

    УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Т.Энхтайвны тухай хэлэлцэн, нэрийг нь татах шийдвэрт хүрчээ. Иймээс Эрчим хүчний сайдад Н.Ганхүүг нэр дэвшүүлэхээр болж, шийдвэрлэсэн байна. Нэр дэвшигч Н.Ганхүү өмнө нь Түлш эрчим хүчний яаманд газрын даргаар ажиллаж байжээ. Авлигатай тэмцэх газарт Т.Энхтайваныг Эрчим хүчний сайдад нэр дэвшүүлэхээр болж, санал хүргүүлэхэд “Ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэх тайлбар …

  • 29 July

    Д.Банди:Олон улсын шүүгчид яаж хандах билээ гэхээс биш олимпоос медаль авахгүй гэх тамирчин алга

    Боксын холбооны ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат багш Д.Бандитай ярилцлаа. Тэрээр Риогийн олимпод оролцох баг тамирчдын ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм. -Энэ зуны олимпод боксын холбооноос зургаан тамирчин оролцохоор болсон. Бэлтгэл сургуулилт хэр хангагдсан бэ? – Манай боксын холбооноос Г.Ган-Эрдэнэ (49 кг), Х.Энх-Амар (52 кг), Э.Цэндбаатар (56кг), Д.Отгондалай (60 кг), Б.Чинзориг (64 кг), Б.Түвшинбат (69 кг) нар энэ зуны олимпод …

  • 29 July

    Хөл өвдсөн үед ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй байна уу

    Ямар нэгэн хөдөлгөөн хийхэд хөл гэнэт өвддөг. Энэ үед хэрхэх талаар “www.wikihow.com” сайт нийтэлжээ. Зөвлөгөө №1   Дасгал, сургуулилт хийх үед ул, шагай өвдөх. Зөвлөгөө №2 Дээшээ өгсөх, шатаар гарах үед хөл өвдөх. Зөвлөгөө №3   Өндөр өсгийт өмсөх үед хөл өвдөж, гурван минутаас дээш хугацаагаар өвдөж байгаа бол заавал эмчид хандах хэрэгтэй. Зөвлөгөө №4 Та гутлаа тайлсныхаа дараа 1-2 …

  • 29 July

    Сүсэгтэн олон та бүхнийг “Бумбын тахилга”-д урьж байна

    2016 оны 07-р сарын 29-ний өдрийн хөтөлбөр 08:00 Замбала бурханы бумбаны тахилга /уншлага/ 09:00 Дарь эхийн бумбаны тахилга /уншлага/ 10:00 Лусын бумбаны тахилга /уншлага/ 10:30 Күндэлин Ренбүчи “Бодь мөрийн зэргийн хураангуй” Ламрин дүйдон айлдана. 13:00 Завсарлага 14:00 “Чойжил”бурханы “Жонон” даган соёрхол айлдана. 18:00 Тухайн өдрийн хурал өндөрлөнө. 2016оны 07-р сарын 30-ний өдрийн хөтөлбөр 08:00 Күндэлин Ренбүчи “Бодь мөрийн зэргийн хураангуй” …

  • 29 July

    Гадаад паспорт захиалга 30.5 хувиар нэмэгджээ

    Энэ жил иргэдийн гадаад паспорт захиалга 30.5 хувиар нэмэгдэж, 100 айл дахь Паспортын хэлтсийн ачаалал ихэсчээ. Улсын бүртгэл статистикын ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгийн хэлж буйгаар 2014 онд 13 мянга гаруй иргэн гадаад паспорт захиалж байжээ. Тэгвэл энэ тоо өнгөрсөн онд 190 мянгад хүрсэн байна. Харин энэ жил дээрх тоо 30.5 хувиар өссөн байна. Өнгөрсөн бүтэн жилийн бэлдэцийг …

  • 29 July

    Зүрхний хэм алдагдлын үеийн электрофизиологийн шинжилгээ, радио давтамжит катетр аблаци эмчилгээг эх орондоо хийлгэх боломжтой боллоо

    Эрүүл мэнд, спортын яамны хөрөнгө оруулалтаар Зүрхний хэм алдагдлын үеийн электрофизиологийн шинжилгээ, радио давтамжит катетр аблаци эмчилгээг хийхэд шаардлагатай байсан 1,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг Улсын гуравдугаар төв эмнэлэгт суурилуулсан ба уг тоног төхөөрөмжөөр хангаснаар өөрийн оронд эмчлүүлэх боломжгүй 39 өвчний  жагсаалтыг 2015 оны ЭМСС-дын 119 дүгээр тушаалаар баталсан. Үүний нэг нь Монгол улсын иргэн гадаад улсад зайлшгүй …

  • 29 July

    Эрдэмтэдтэй хамтран хот нийтийн аж ахуйн ажлыг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцсон байна

    Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, доктор Т. Гантөмөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны  бүтэц, үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах талаар Төрийн удирдлагын академи, МУИС-ийн эрдэмтэн багш нартай санал солилцох уулзалт зохион байгуулав.  Уулзалтанд Хотын Ерөнхий менежер, доктор Т.Гантөмөр, Төрийн удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийн захирал доктор, профессор Д.Цэдэв, тэнхимийн эрхлэгч,доктор, дэд профессор …

  • 29 July

    Өчигдөр орсон түр зуурын борооны улмаас Баянзүрх дүүргийн 13 хороо усанд автсан байна

    Өчигдөр 19:55 цагаас 20:30 цаг хүртэл орсон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас хотын зүүн хэсэг буюу Баянзүрх дүүрэг бүхэлдээ усанд автсан юм. Тодруулбал: Баянзүрх дүүргийн З-р хороо Чингис зочид буудлын зүүн талын автозам 300м, Бөхийн өргөөний урд талын хороолол дундах автозам 250м,  мөн тус дүүргийн 1, 2, 5, 6, 7, 8, 9, 13, 14, 18, 19, 22, 27 дугаар хороо, Монелын гудамж, …

  • 29 July

    Түр зуурын хүчтэй аадар борооны улмаас хотын зүүн хэсэг усанд автсан байна

    2016  оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 19:55 цагаас 20:30 цаг хүртэл Улаанбаатар хотод орсон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас хотын зүүн хэсэг буюу Баянзүрх дүүрэг бүхэлдээ, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хойд хэсэг их хэмжээний усанд автаж, ялангуяа Баянзүрх дүүргийн З-р хороо Чингис зочид буудлын зүүн талын автозам 300м, Бөхийн өргөөний урд талын хороолол дундах автозам 250м, Нарны гүүрний …