Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа газрууд, нийслэлийн хэмжээнд хийгдсэн инженер хангамж, хот тохижилт, ногоон байгууламж, АСЕМ-ийн уулзалтын хүрээнд хийгдсэн тохижилтын ажилтай Хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гантөмөр танилцлаа. Нийт 23 байгууллагын үйл ажиллагаатай гурван өдрийн турш хуваарийн дагуу танилцах юм. Эхний хоёр өдөр Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв, Улаанбаатар хотын …
Мэдээ мэдээлэл
July, 2016
-
27 July
Зүүн хойд азийн хотуудын дарга нарын форумын үеэр дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн судалгаанаас танилцуулна
Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум 3 дахь жилдээ “Хотуудын ногоон өсөлт, Эрчим хүчний” ногоон шийдлүүд” сэдвийн дор 2016 оны 08 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэ удаагийн форумд БНХАУ, ОХУ, БНСУ, Япон Улс, Унгар, Турк зэрэг улсын томоохон хотуудаас төлөөлөгчид хүрэлцэн ирэхээс гадна Олон улсын байгууллагын төлөөлөгчид ирж хотын ногоон хөгжил, эрчим хүчний ногоон шийдлүүдийн талаар …
-
27 July
Өмнөд суданыг зорих энхийг сахиулагчдын 40 нь эмэгтэйчүүд
Эх орноо батлан хамгаалах их үйлсэд эрчүүдтэй мөр зэрэгцэн эмэгтэй цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Бүсгүйчүүд маань төрөл бүрийн нарийн мэргэжил эзэмшин, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд амжилттай оролцсоор байна. БНӨСУ-ыг зорих Монголын Зэвсэгт хүчний зургадугаар ээлжийн мотобуудлагын батальоны 40 нь эмэгтэй цэргийн алба хаагчид юм. Батлан хамгаалах яам
-
27 July
Нам, эвсэл, нэр дэвшигчдийг сонгуулийн зардлын тайлангаа ирүүлэхийг сануулав
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн сонгуульд нэр дэвшигчид нь сонгуулийн зардлын тайлангаа Сонгуулийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан буюу 2016 оны 07 дугаар сарын 29-ний дотор гаргаж, Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлэх үүрэгтэй. Харин нам, эвслүүдийн хувьд санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан буюу 08 дугаар сарын 14-ний дотор сонгуулийн …
-
27 July
Чингэлтэй дүүргийн хүүхдийн номын өргөө 300 гаруй цахим ном, 100 гаруй сонсдог номоор сан хөмрөгөө арвижууллаа
Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө номын сангийн үйлчилгээгээ автоматжуулах ажлыг эрчимтэй хийсээр байна. Энэ удаа “Аз хур” номын дэлгүүрээс худалдаалдаг e-book буюу цахимаар ном унших зориулалттай “tab”-ийг номын өргөөндөө нэвтрүүллээ. Эдгээр төхөөрөмжид “Болор судар” хэвлэлийн газраас хэвлэн гаргасан номуудаас гадна сүүлийн үед эрэлттэй байгаа шинэ сонирхолтой зохиолууд, бусад хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлсэн орчин үеийн 300 гаруй ном зохиол багтсан юм. …
-
27 July
Ховд аймгийн засаг даргаар Д.Галсандондогийг томилохоор ИХТ-ын анхдугаар хуралдаанаас шийдвэрлэж тогтоолыг ерөнхий сайдад өргөн мэдүүллээ
Ховд аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаан аймгийн Засаг даргаа томилох асуудлаар 10 хоног завсарлад байсан. Тэгвэл өчигдөр хуралдаанаа үргэлжлүүлж, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн баталлаа. Засаг даргад нэр дэвшүүлэхэд МАН-ын бүлгээс аймгийн МАН-ын дарга Д.Галсандондогийн нэрийг дэвшүүлсэн бол цөөнхийн бүлэг болох Ардчилсан намын бүлгээс аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэхээс татгалзлаа. Гэвч хуралдааны танхимаас МАН-ын бүлгийн гишүүн Аймгийн ИХ-ын төлөөлөгч …
-
27 July
Даншигт уралдах морьдыг 8 дугаар сарын 6-нд бүртгэнэ
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа “Даншиг наадам-Хүрээ цам“ шашин соёлын наадмын үеэр их нас болон жороо морьдын уралдаан болно. Наадамд оролцох морьдыг наймдугаар сарын 6-ны 09:00 цагаас эхлэн Хүй долоон худагт бүртгэх юм байна. Их насны морьдын уралдаан 8 дугаар сарын 07-ны өдрийн 09:00 цагт эхлэх бол жороо морьдын уралдаан 8 дугаар сарын 7-ны 10:00-13:00 цагт Хүй долоон …
-
27 July
Улаанбаатар хотод заавал үзэх хөшөө дурсгалын нэг бол эмгэг сургагч баримал
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс хотын иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр, цувралаар танилцуулж байна. Улаанбаатар хотод зорьж үзэх хөшөө дурсгалуудад “Эмнэг сургагч” баримал багтдаг. Энэхүү баримлыг 1948 онд уран барималч Н.Жамбаа бүтээжээ. Бүтээгч нь энэ бүтээлээр монгол …
-
27 July
“Даншиг наадам”-хүрээ цам шашин соёлын наадмаар 256 бөх барилдана
“Даншиг наадам-Хүрээ цам шашин соёлын наадам 2016 оны 8 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Наадмын үеэр сүсэгтэн олонд зориулан 500 лам ном айлдах, Монголчуудын их шүтээн Очирваань бурханы дүрийг залах, Хүрээ цам харайх зэрэг шашин соёлын зан үйл болохоос гадна, их нас, жороо морьдын уралдаан, үндэсний сурын харваа, хүчит бөхийн барилдаан болно. Даншиг наадмын бөхийн барилдаанд 256 …
-
27 July
Засгийн газар өнөөдөр хуралдана
Монгол Улсын Засгийн газрын хуралдаан хуулийн дагуу долоо хоногийн бүрийн лхагва гаригт хуралдана. Монгол Улсын Засгийн газрын хуулиар Засгийн газрын хуралдааны дэгийг нарийвчлан зохицуулдаг. Уг хуулийг дагаж гаргасан Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолд “Засгийн газрын хуралдаан долоо хоногийн лхагва гаригт болно” гэж заасан байдаг юм. Хууль, тогтоолын дагуу Мэргэжлийн Засгийн газрын хуралдааныг 2016 оны долдугаар сарын 25-наас эхлэн …
-
27 July
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай түр зуурын бороо орж, уулархаг нутгаар сэрүүсэх боловч 28-наас өдөртөө бүх нутгаар хална. 2016 оны 07 дугаар сарын 26-ны 21 цагаас 07 дугаар сарын 27-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Алтайн уулсаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу …
-
26 July
Энхийг сахиулагчид өмнөд суданыг зориход бэлэн боллоо
Монголын дайчид дэлхийн энх тайвны төлөө хүчин зүтгэсээр байна. БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 хүнтэй мотобуудлагын батальон 2012 оноос эхлэн оролцож, нийтдээ 5 ээлжинд 4250 цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгээд байна. Яг одоо гэхэд Монголын Зэвсэгт хүчний тавдугаар ээлжийн мотобуудлагын батальоны хурандаа Б.Баатар захирагчтай 850 цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Тэгвэл …
-
26 July
ЭМБХЗГ-ын дарга С.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид “Дархлаажуулалт, тарилгатай халдварт өвчний тандалтын бүсийн 25 дах хурал”-д оролцож байна
ЭМСЯ-ны ЭМБХЗГ-ын дарга С.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид Филиппин улсын Манила хотод 7 дугаар сарын 26-29 өдрүүдэд зохион байгуулагдаж буй ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн “Дархлаажуулалт, тарилгатай халдварт өвчний тандалтын бүсийн 25 дах хурал”-д оролцож байна. Хурлаар “Дархлаажуулалтын бүсийн төлөвлөгөө 2012-2020” -ний хэрэгжилт, бүсийн гишүүн орнуудын хүрсэн ололт амжилт, анхаарах асуудал, хэрэгжүүлэх арга хэмжээнийталаар хэлэлцэж, улаанбурхан улаанууд өвчний бүсийн шинэчилсэн стратегид санал …
-
26 July
Өнөөдөр 16,292 ширхэг хувьцаа арилжжээ
2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “I” “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 22 хувьцаат компанийн нийт 16,292 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 5,410,695.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Энэ өдөр MSE ALL индекс 894.94 нэгж болж 1.41%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,496,740,676,611.11 төгрөг боллоо. Арилжаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
-
26 July
Загварын ертөнцийг донсолгож буй 15 настай модель
Франц улсаас гаралтай Thylane Blondeau хэмээх энэ модель нь одоо 15 настай бөгөөд загварын ертөнцөд 10 гаруй жил ажиллаж байгаа гэнэ. Хамгийн анх 4 настайдаа Францын алдарт загвар зохион бүтээгч Jean Paul Gaultier-ийн шоунд оролцож байжээ. Тэрбээр “Миний ажлын хамгийн сайхан зүйл нь шинэ зурагчин, нүүр хувиргагч нартай ажиллах байдаг” хэмээн ярьжээ. Thylane Blondeau одоо IMG загварын агентлагтай албан ёсоор …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл