Мэдээ мэдээлэл

June, 2016

  • 27 June

    НӨАТ-ын буцаан олголтоор 34.5 тэрбум төгрөг олгожээ

    Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Иргэн, аж ахуйн нэгж худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн дүнгийн хоёр хувийг буцаан авч, сард хоёр удаа сугалаанд оролцох боломжтой болсон. Мөн иргэн бүр худалдан авалтынхаа үнийн дүнгийн 20 хүртэл хувийг буцаан авч, татвар төлснийхөө урамшуулалд сугалаагаар мөнгө хожих боломжийг хуульчилсан юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг …

  • 27 June

    Лхагва гарагт бүх нийтээр амарна

    Энэ сарын 29 буюу лхагва гарагт бүх нийтээрээ амарна. Тодруулбал, 2016 оны УИХ-ын сонгууль эл өдөр болох бөгөөд хуульд заасны дагуу бүх нийтээр амрах юм. Сонгогчдын саналыг санал авах өдрийн 07.00 – 22.00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авах бөгөөд энэ өдөр зайлшгүй шаардлагаар ажиллах байгууллагууд ажиллагсаддаа санал өгөх боломжоор хангах ёстой юм байна. Хэрэв санал өгөх боломжоор хангахгүй …

  • 27 June

    Сонгуулийн санал авах байруудад гамшгаас хамгаалах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт зохион байгууллаа

    Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Монгол Улсын их хурал болон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянзүрх дүүргийн санал авах  байруудад Гамшгаас хамгаалах болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Онцгой байдлын газар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс хамтран  хяналт шалгалт, зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа. Хяналт шалгалт зөвлөн туслах ажил зохион байгуулах явцад дараах зүйлүүдийг үйл …

  • 27 June

    Сэвхээ арилгая гэвэл

    Охид, бүсгүйчүүдийн сэтгэлийг зовоодог  зүйлийн нэг бол сэвх. Сэвх юунаас болж үүсдэг хийгээд хэрхэн арилгаж болохыг мэдмээр байна уу. Тэгвэл доорх зөвлөгөөг шимтэн уншаарай. Сэвх нь арьсны өнгөн хэсэгт олдмол, төрөлхийн маягаар үүсдэг. Төрөлхийн сэвх нь бага насны хүүхдэд бий болгодог боловч ийм төрлийн сэвх нь 30-аас дээш насанд арилдаг. Халууны улиралд тодорч, өвөлдөө бүдгэрдэг тул  энэ үед нь сайн …

  • 27 June

    Гэртээ ямар зургийг байрлуулж болохгүй вэ

    Хүн зургаа авахуулах үед гэрэл зурганд нь яг тэр үеийн энерги нь хадгалан үлдэхээс гадна тэрхүү энерги нь цаг хугацааны турш хувьсан өөрчлөгдөж байдаг. Гэрэл зурганд шингэсэн энергийн өөрчлөлтөөр нь гэрэл зурган дээрх хүний эрүүл мэндийг хүртэл зайнаас оношилж ч болдог гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл гэрэл зураг нь яг тухайн агшны бүхий л энергийг бүрэн шингээн өөртөө агуулдаг гэсэн үг …

  • 27 June

    Ачааны автомашины бүх жинг 10 тонноор хязгаарлажээ

    Хан-Уул дүүргийн 10, 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ачааны автомашин даац хэтрүүлэн ачаа тээвэрлэж зам, замын байгууламжийг эвдэх, элс, хайрга, шороо асгах, дуут дохио өгөх, тоос шороо ихээр босгож иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан талаар иргэд санал, гомдол гаргаж байгаатай холбогдуулан Нисэхийн тойргоос Био, Шувуу хүртэлх автозамд ачааны автомашины бүх жинг 10 тонноор хязгаарласан байна. Эх …

  • 27 June

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Бүгд найрамдах Узбекистан улсын ерөнхийлөгч И. Каримов нар уулзав

    Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч И.Каримовтай уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ үеэр олон улсын том арга хэмжээг эх орондоо амжилттай зохион байгуулсанд нь Узбекистаны Ерөнхийлөгч И.Каримовт баяр хүргэлээ. Хоёр улсын Төрийн тэргүүн нар уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагаа, цаашид уг …

  • 27 June

    Санал авах байруудын бэлэн байдлын талаар танилцуулав

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун санал авах байруудын бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Нийслэлийн Сонгуулийн хорооноос санал авах байруудад ажиллах ахлах зохион байгуулагч нарт семинар зохион байгуулж, санал авах байруудын бэлтгэл ажилтай  танилцаж байна. 2016 оны УИХ болон Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 924629 сонгогч 9 дүүргийн 397 санал авах байранд саналаа өгөх юм. Хуулийн дагуу саналын хуудсыг …

  • 27 June

    “ Торгоны зам” цогцолборыг тохижуулж байна

    Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр дэх хуучин танктай хөшөө байсан авто замын уулзварт “Торгоны зам” нэртэй жингийн 5 тэмээ цувран алхаж яваа орон зайн баримал барьсан. Энэхүү баримлыг нохойгоо дагуулсан морьтой хүн , жингийн 9 тэмээ цувран алхаж байгаагаар барималчид нэмж урлан байршуулж орчныг нь тохижуулж байна. Тохижилтын ажлын хүрээнд 120 м2 талбайд явган хүний хавтан суурилуулж, 300 м2 …

  • 27 June

    Николас Кэйж эхнэрээсээ салжээ

    52 настай жүжигчин Николас Кэйж өөрөөс нь 20 насаар дүү эхнэр Элис Кимээсээ салжээ. Тэд албан ёсоор энэ оны эхээр салсан хэдий ч дөнгөж сая уг мэдээлэл олны хүртээл болов. Элис бол жүжигчин эрийн гурав дахь эхнэр бөгөөд Солонгосын уугуул нэгэн билээ. Тэд 2004 онд Лос-Анжелес хотын нэгэн зоогийн газар Кимыг зөөгчөөр ажиллаж байх үед нь танилцсан гэдэг. Ингээд 11 …

  • 27 June

    Хөлөнбуйрын тэмцээнд манайхаас 17 бөх оролцож байна

    2016 оны зургаадугаар сарын 27-29-ний өдрүүдэд БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотод болох насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн болж байна. Сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 74, 86, 97, 125 кг, эмэгтэй чөлөөт бөхийн 58, 63, 69, 75 кг-ын жингийн ангилллаар болох тус тэмцээнд БНХАУ, Монгол, ОХУ-ын бөхчүүд өрсөлдөнө. Тус тэмцээнд манай …

  • 27 June

    “Icetop”-ын шинэ уран бүтээл “Гэр хороолол” хандалтаараа тэргүүлж эхэллээ

    Ice top хамтлагийнхан “Гэр хороолол” хэмээх шинэ уран бүтээл өнөөдөр цахим ертөнцөөр шуугиан тарьж эхэллээ. Дуугаараа бүхнийг илэрхийлдэг тэд энэ удаа нийслэлийн “Гэр хорооллын гудамж одоо гэрэлт ирээдүй болсон” тухай өнөөгийн нийгмийн үнэн дүр төрх, бодит, нүдэнд харагдахуйц, бүтээн байгуулалт,  өөрчлөлтүүдийг  илэрхийлэхээр зорьсон нь сонсогч фенүүдэд нь тун чиг таалагдаж байна. Ингээд ICETOP  хамтлагийн шинэ уран бүтээл “Гэр хороолол” дууны …

  • 27 June

    Наадмаар Алтанбулаг хилийн боомт ажиллана

    Наадмын өдрүүдэд Алтанбулаг боомт ажиллаж, бусад боомтууд амарна. Тодруулбал, Буянт-Ухаа, Замын-Үүд дэх төмөр замын боомт, нисэх онгоцны буудал хэвийн цагийн хуваариар ажиллана. Даян, Булган, Байтаг, Бургалтай, Шивээ хүрэн, Гашуун сухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавиргын авто боомтууд долдугаар сарын 11-15-ныг дуустал ажиллахгүй бөгөөд долоодугаар сарын 16-наас эхлэн хэвийн ажиллах юм байна. Замын-Үүд, Буянт Ухаа зэрэг олон улсын чанартай, автозамаас …

  • 27 June

    Гадаадад байгаа 150 мянган иргэн сонгуульд оролцохгүй

    УИХ-ын сонгуульд ердөө хоёр хоногийн дараа буюу энэ сарын энэ сарын 29-нд болно. Энэ удаагийн сонгуульд гадаад улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэд оролцож саналаа өгөх боломжтой эсэх талаар багагүй сонирхож байгаа аж. Тэгвэл Сонгуулийн тухай хуульд оны өмнөхөн өөрчлөлт оруулснаар энэ удаагийн сонгуульд гадаадад амьдарч буй иргэд УИХ-ын сонгуульд саналаа өгч, сонгох эрхээ эдлэх боломжгүй болсон юм. Өөрөөр хэлбэл …