Мэдээ мэдээлэл

April, 2016

  • 11 April

    ХХААЯ-ны сайд Р.Бурмаа Бүгд найрамдах Унгар, Бүгд найрамдах Болгар улсад ажлын айлчлал хийлээ

    Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Унгарын Хөдөө аж ахуйн сайд ноён Шандор Фазекашийн урилгаар энэ оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрүүдэд Унгар улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр сайд Р.Бурмаа, Унгарын Хөдөө аж ахуйн сайд ноён Шандор Фазекаш, Гадаад харилцаа, худалдааны сайд, Монгол-Унгарын Засгийн газар хоорондын комиссын Унгарын талын тэргүүн ноён Иштван …

  • 11 April

    АСЕМ-ын зочдын цуваа хөтлөх машинуудыг хүлээн авлаа

    Ирэх долоодугаар сард Улаанбаатар хотод болох АСЕМ-ын Дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын өндөр хэмжээний зочид төлөөлөгчдийн хамгаалалтад үйлчлэх авто машинуудыг Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-т хүлээлгэн өгөх ёслол дөрөвдүгээр сарын 8-нд ЦЕГ-ын Авто баазад боллоо. Авто машин хүлээлцэх ёслолын ажиллагаанд Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, ЦЕГ-ын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, хурандаа Б.Батсуурь, АСЕМ-ын Зам тээвэр, харилцаа холбоо, …

  • 11 April

    Нийслэлд морин тойруулга байгуулах боломжийг судлах ажлын хэсэг байгууллаа

    Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/270 дугаар захиамж гаргалаа. Тус захирамжаар Улаанбаатар хотын татварын бус орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлд морин тойруулгын үйл ажиллагаа явуулах боломжийг судлах зорилго бүхий Ажлын хэсгийг байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, нарийн бичгийн даргаар Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын даргын албан …

  • 11 April

    Зика вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Зика вируст халдвараас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/268 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хэмжээнд “Зика” вируст халдвараас урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэхэд чиглэсэн үйл ажиллагааны бэлэн байдлыг хангаж ажиллахад мэргэжлийн байгууллагуудтай хамтран бүх шатны Засаг дарга нар, эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүй, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт …

  • 11 April

    Цалингүй жолооч нар эрхэм хүндэт “луйварчдын золиос” биш

    Нийтийн тээврийг цахим карттай болгосноос хойш элдэв “хэл ам” тасрахгүй болоод байгаа. Жолооч мөнгөнөөсөө авлаа, хулгайллаа гэх зүйл тасрахгүй байна. Тэдний цалинг өгөхгүй байгааг саяхан өлгөсөн тэдний анонс дээрээс харлаа. Дарга нар цалингаа авахгүй гурван сар болоод нэг үздээ. Гар дээр нь бэлэн мөнгө эргэлдэж байгаа жолооч гэртээ өлсөөд суух хүүхдээ хараад зүгээр сууж чадахгүй байгаа нь тодорхой. “Хорхой хүртэл …

  • 11 April

    Бүтээлч хот

      Бүтээлч хот гэх нэр томъёо 15 жилийн өмнөөс Австралид хэрэглэгдэж эхэлсэн бол өдгөө төв Ази руу хүч түрэн орж ирж байна. Бид олон төрлийн судалгаа, дүн шинжилгээ, засаг захиргааны бодлогыг тайлбарлаж нуршилгүйгээр энэхүү нэр томъёоны талаар хялбарчилж танилцуулахаар шийдэв. Бүтээлч хот Мельбурны тухай нэгэн аялал жуулчлалын нэвтрүүлгийг үзээд манай нийслэл ч гэсэн нийгмийн хөгжлийн энэ түвшинд хүрэхээр хэрхэн чармайж буйг анзаарсан юм. Нийгмийн …

  • 11 April

    Б.Очбадрах: Цээж баяны сэтгэхүй биш төрийн зохицуулалтын бодлого хэрэгтэй байна

    Эдийн засгийн ухааны доктор /Ph.D/, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга Балжиннямын Очбадрахтай цаг үеийн асуудлаар ярилцлаа  -Манай улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралд нэлээд гүнзгий автлаа. Дөрөвхөн жилийн дотор эдийн засгийн өндөр өсөлтүүд саарч шалдаа унатлаа буурчээ.  Юунаас шалтгаалж ийм байдалд хүрэв? -Эдийн засгийн хямралд автахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, гадаад хүчин зүйлийн нөлөө хүчтэй хэвээр …

  • 11 April

    Энэтхэгт сүм шатсаны улмаас 100 гаруй хүн амь үрэгдлээ

    Орон нутгийн цагаар ням гаригийн үүрээр Энэтхэгийн өмнөд хэсгийн Коллам хотын сүмд гал гарч, үүний улмаас 100 хүн амь үрэгдэн, 400 гаруй хүн түлэгдэн, бэртэж гэмтээд байгаа талаар тус улсын эрх баригчдын зүгээс мэдэгдсэн талаар BBC уламжиллаа. Путтингал сүмд гарсан гал бидний хэлж заншсан “салют”-аас үүдэн ассан байна. Тус сүмийн барилгад хадгалагдаж байсан их хэмжээний салют-д гал авалцсаны улмаас томоохон …

  • 11 April

    Төсөв 615 тэрбумаар тасарчээ

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны эхний гурван сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 88.3 хувийн, нийт зарлага 73.8 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 615.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 461.0 тэрбум төгрөгөөр бага байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 1 их наяд 95.2 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 11.7 хувиар буюу 145.8 …

  • 11 April

    Оросын агаарын довтолгооноос хамгаалах цэргийн өдөр тохиолоо

    2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр, ОХУ-ын Агаар-сансарын хүчний харьяа “Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг”-ийн мэргэжлийн баярыг орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. 1914 оны 12 дугаар сард дэлхийн I дүгээр дайнд оролцож байсан цагаан хааны армид “Герман-Австрийн холбоотны цэрэг”-ийн аэроплан/давхар далавчтай хөнгөн онгоц/-тэй тэмцэх зорилгоор пулемёт, хөнгөн их буугаар зэвсэглэсэн салбаруудыг анх бий болгосон нь орчин үеийн агаарын довтолгооноос хамгаалах …

  • 11 April

    Салхинцэцэг өвчнөөс урьдчилан сэргийлье

    Салхин цэцгийн тууралт Амны хөндийн салст бүрхүүлд гарсан цэврүүт тууралт амархан хагарч шархлаа үүсгэснээс хоол унд идэж уухад хөндүүрлэж өвдөх, амнаас эвгүй үнэр үнэртэх, шүлс ялгаралт ихсэх, хорсох, нянгийн халдвар орсны улмаас шарх нь идээт өнгөртэй болох, халуурах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Урьдчилан сэргийлэх арга: Салхин цэцэг өвчний эсрэг амьд сулруулсан вакциныг Япон, БНСУ, АНУ болон Европын зарим орнуудад хэрэглэдэг. …

  • 11 April

    “Завтай” Зам тээврийн сайд М.Зоригт дрифт хийжээ

    Монгол улсын үе үеийн сайд нарын дотроос хамгийн завтай сайд М.Зоригт твитерт цэцэрхэж, Фэйсбүүкээр мэндчилж байхаас гадна “зам тээврийн хөгжлийг дрифт эргэн шалгалаа”.

  • 11 April

    МИГ-31БМ онгоцны шинэ рекорд

    ОХУ-ын Төвийн цэргийн тойргийн 14 дүгээр армийн нисэх хүчний нисгэгчид МиГ-31БМ загварын онгоцоор 8000 гаруй км зайг 7 цаг 4 минутын хугацаанд тасралгүй туулж дэлхийд шинэ рекорд тогтоожээ. Зөвлөлтийн дөрөвдүгээр үеийн дуунаас хурдан, амдан сөнөөгч МиГ-31 онгоцыг бүтээх ажил 1968 оноос А.И.Микояны нэрэмжит зохион бүтээх төвд эхэлсэн ба туршилтын загварын анхны нислэгийг 1975 оны 9 дүгээр сарын 16-нд хийж байжээ. …

  • 11 April

    Эко системийг эвдсэн түүх

    1980 оны 11 сарын 20-ны өдөр Америкийн Пенёр хэмээх нууранд нефтийн хайгуул хийж байсан хvмvvс санамсаргүйгээр маш ноцтой алдаа гаргаж, экосистемийг өөрчилжээ. Тэд хайгуулын ажлаар өрөмдлөг хийж байхдаа нуурын ёроолд байсан давсны ордыг хөндсөнөөр Пенёр нуурын өнгө төрхийг илт өөрчилсөн юм. Тодруулбал, 35 см орчим хэмжээний нүх үүсч улмаар нүх ангал болон томорч, том хэмжээний эргүүлэг үүсгэжээ. Богино хугацаанд хэмжээ нь …

  • 11 April

    Орон нутгийн интернэтийн хурд нэмэгдлээ

    Өнөөдрөөс эхлээд орон нутаг дахь интернэтийн үнэ болон хурд нийслэл хотынхтой ижил болж байна. Өмнө нь Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, өрх 1mbps интернэтийг 13 мянган төгрөгөөр ашиглаж байхад орон нутгийн иргэд 55 мянга, байгууллагууд 75 мянган төгрөгөөр худалдан авдаг байсан юм. Өөрөөр хэлбэл орон нутгийн иргэд хотынхны хэрэглэж байгаас 4-5 дахин бага хурдтай интернэтийг 4-5 дахин илүү үнээр …