Мэдээ мэдээлэл

June, 2016

  • 20 June

    “Ахиулах” гээд байна уу, “ухраах” гээд байна уу

    Эрх баригчдын тансаглалын “заазуур”-т хамгийн их “цавчуулсан” салбар нь эдийн засаг. Өдрөөс өдөрт нэмэгдэх өр зээл нь хэрээс хэтэрч өнөөдөр Монгол Улс нийт 22 тэрбум ам.долларын өртэй болчихож. Ардчиллынхны ад үзээд байдаг хуучин нийгэмд Монгол Улс 11 тэрбум ам.долларын зээлээр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэсэн гурван том хот, 21 аймаг, сумын төвүүдэд эмнэлэг, сургууль, цэцэрлэг барьсан шүү дээ. Гэтэл үүний 65 …

  • 20 June

    Цэргийн алба хаагчдын тэтгэмжийн зардлыг шийдвэрлэлээ

    Засгийн газрын 2016.06.13-ны өдрийн хуралдаанаар Монголын Зэвсэгт хүчинд тулгамдаад байсан асуудлыг шийдвэрлэлээ. УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох, офицер, алба хаагчдад олгох тэтгэмжийн зардал хасагдсанаас болж олон офицер, ахлагч тэтгэвэртээ гарч чадахгүй байгааг Засгийн газар, УИХ-ын чуулганы хуралдаанаар илэрхийлсээр байсан юм. Тэтгэвэрт гарах болсон офицер, ахлагч нар тэтгэвэртээ гарч чадахгүй байснаас үүдэн залуу …

  • 20 June

    Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээг танилцуулав

    Авлигатай тэмцэх газраас Шударга байдлын үнэлгээний дүнг төрийн байгууллагын албан тушаалтнуудад танилцуулав. Шударга байдлын үнэлгээ нь тухайн байгууллагын гадаад ба дотоод шударга байдлын болон бодлогод оролцогчдын дүгнэлтэд үндэслэсэн үнэлгээ аж. Шударга байдлын үнэлгээний мэдээлэл цуглуулах судалгаанд нийтдээ 4340 нэгжийг хамруулсан бөгөөд гадаад шударга байдлын үнэлгээнд 2330 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, дотоод шударга байдлын үнэлгээнд 1390 төрийн албан хаагч, …

  • 20 June

    “Play time -2016” Наадам руу автобус үнэгүй явна

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “PLAYTIME- 2016” олон улсын амьд хөгжмийн наадмыг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. 3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү наадам уламжлал ёсоор Гачуурт тосгоны Монгол Шилтгээнд болох юм. Тэгвэл наадамд зориулан тус өдрүүдэд Монголын Хүүхдийн Ордноос өглөөний 09:00 цагаас эхлэн үнэ төлбөргүй автобус үйлчлэх юм байна. Дашрамд дурдахад, “Playtime-2016” наадамд дэлхийд алдартай Шведийн …

  • 20 June

    Баянзүрхийн нэр дэвшигчид өнгөтэй байна

    УИХ-ын сонгуулийн сурталчилгаа ид дундаа өрнөж байна. МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшигчдийн иргэдтэй хийсэн уулзалтын мэдээллийг багцлан та бүхэнд хүргэж байна. Баянзүрхийн нэр дэвшигчдийн иргэдтэй хийх уулзалт үргэлжилсээр байна. Иргэдийн үнэлэлт, дүгнэлтээс харахад Баянзүрхийн нэр дэвшигчид өнгөтэй байна.                                    Д.Оюунхорол залуусыг саналаа өгөхийг уриалав …

  • 20 June

    С.Үнэнийг баянзүрхчүүд дэмжиж байна

     Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш нэр дэвшигчид сонгогчидтой уулзалт хийж эхлээд байна. Энэ удаагийн сонгууль “Э.Бат-Үүл баатраа багаар нь дэмжие” гэсэн уриан дор нийслэлийн Ардчилсан нам оролцож байна. Өнгөрсөн хугацаанд ажлаа сайн хийсэн, хариуцлагатай ажилласан боловсон хүчнүүдээ нийслэлийн Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн аж. Тэдний нэг нь Баянзүрх дүүрэгт НИТХ-д нэр дэвшиж буй Содовын Үнэн юм. Содовын Үнэн нь өнгөрсөн хугацаанд Ус …

  • 20 June

    “Сайн”-аар халхалсан саарууд

    Дөрвөн жил засагласан АН-ынхан сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд гэнэт ухаан орж ард түмэндээ “хайр” зарлаж эхэллээ. Тэд “Сайн малчин”, “Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн хувьцаа” зэрэг сайхан үгээр бамбай хийж ард түмний тархийг угаах гэж оролдож байна. Үндсэндээ сүүлийн дөрвөн жил эрх баригчдын хоёр ч засаг солигдоход орон нутгийн малчид дандаа л бодлогын гадуур үлдсэн нь туйлын үнэн. “Малын …

  • 20 June

    МАН-ын дарга М.Энхболд өрсөлдөгчийнхөө ухуулах байраар орж амжилт хүслээ

    МАН-ын дарга М.Энхболд амралтын өдрүүдэд Төв аймгийн Зуунмод суманд ажиллалаа. Тэрээр өөрийн ухуулах байр болон өрсөлдөгчийнхөө ухуулах байраар орж ухуулагч нартай уулзаж, ажилд нь амжилт хүслээ. Өөрийн болон өрсөлдөгч намын ухуулагч нар түүнд хандан “Нэр дэвшигч М.Энхболд дарга таны ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байх болтуай” хэмээн ерөөл дэвшүүллээ. “Цөөхөн Монголчууд бид сонгууль бүрээр л хар, саарал пи ар гаргаж …

  • 20 June

    Хятадад үер усны гамшгаас олон хүний амь эрсдэж байна

    Хятад оюутнууд Чингис хааны зургаар бай хийж, харван зугаацаж байтал удалгүй тэр муж усан борооны улмаас үерт автаж олон хүний амь эрсдэсэн тухай мэдээлэл хүргэж байсан. Тэгвэл сая Хятадад болсон хүчтэй үерийн улмаас 20 гаруй хүн амь үрэгдэж, хоёр сая гаруй хүн хохироод байгаа аж. Хүчтэй аадар орж, тус орны хэд хэдэн мужийг усанд живүүлэхэд хүрсэн байна. Авто замууд, төмөр замын шугамууд, …

  • 20 June

    Хонины цэцэг өвчнийг хяналтанд авахад шуурхай туслалцаа үзүүлэх төслийн нээлт боллоо

    Хонины цэцэг өвчнийг хяналтанд авахад шуурхай туслалцаа үзүүлэх төслийн нээлт боллоо. Энэхүү нээлтэнд ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /ХХААБ/-ын ахлах мэргэжилтэн Эран Райзман болон суурин төлөөлөгчид оролцов. Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу “Хонины цэцэг өвчнийг хяналтанд авахад шуурхай туслалцаа үзүүлэх нь” техникийн туслалцааны TCP/MON/3603 төслийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санхүүжүүлэн төсөл …

  • 20 June

    Монголын шүүхийн шинэтгэлийг олон улсын түвшинд үнэллээ

    Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс 2016 оны 03-04 саруудад Монгол улсын шүүхийг цогцоор нь судалсан байна. Монгол улс дахь шүүхийн шинэтгэлд шүүхийн тогтолцооны иж бүрэн, бодит, хөндлөгийн үнэлгээг хийж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөмж, саналыг дэвшүүлснээр шүүх эрх мэдлийг онцлох томоохон үйл явдлын нэг боллоо хэмээн үзэж байгаа юм. Энэхүү судлагаа нь МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилснаар  гурав дахь жилдээ …

  • 20 June

    Жүжигчин Г.Ундармаа ХУД-ийн эмнэлэгт ээлжит төслөө хэрэгжүүлэхээр ажилдаа орлоо

    Жүжигчин Г.Ундармаа “Итгэлийн танхим” төслөөрөө эмнэлгийн танхимуудыг засч тохижуулж байгаа билээ. Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Баянхошууны салбар амбулатори, Хүүхдийн кабинетийг бүрэн засч тохижуулсан. Харин энэ удаад Хан-Уул дүүргийн эмнэлгийн 400 метр квадрат гаруй талбайг засч, тохижуулахаар ажилдаа оржээ. Жүжигчин Г.Ундармаа “Итгэлийн танхим” ТББ байгуулснаас хойш Улсын клиникийн төв эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн хүлээлгийн танхимыг 88 сая төгрөгөөр сэргээн засварласан. Үүний …

  • 20 June

    “Усны” Үнэн

    С.Үнэн Улаанбаатарчуудыг ундаалж буй Туул голын амь тасрах аюулыг Засгийн газарт найдаж алгуурлах бус, өөрийн удирдаж буй УСУГ-ынхаа төсвөөр шийдэхээр болжээ. Содовын Үнэн гэх содон алдартай эрхэм өдгөө нийслэлийн сая гаруй иргэний эчнээ танил боллоо. Улаанбаатарчууд, ажил хэрэгч хүрээнийхэн түүнийг хэдийн Усны Үнэн хэмээн хийж буй ажлаар нь дуудаж заншсан дөрвөн жил улирч байна. Түүнийг анх Ус сувгийн удирдах газрын даргаар …

  • 20 June

    Хачигт халдвараас сэргийлье

    Монгол улсад 43 зүйлийн хачиг байдаг ба бие гүйцсэн хачгийн идэвхитэй үе нь хавар, зуны улирал юм. Хачгууд нь өвчин үүсгэгч нян, вирус, эгэл биетэн зэргийг биедээ агуулж, мал амьтны цусыг сорж хүн, амьтанд дамжуулдаг. Манай улсад хачигт энцефалит вирус , боррели, рикетсээр халдварлагдсан 3 төрлийн өвчлөл зонхилон тохиолдож, хүндрэл үүсгэдэг. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн зуны амралт эхэлж аялал …

  • 20 June

    Д.Бямбасүрэн: Монголын тэжээвэр алуурчдыг бид мартах ёсгүй

    Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавъяат эдийн засагч Дашийн Бямбасүрэнтэй ярилцлаа. -Ардчилсан нийгмийн цоо шинэ үзэгдэл болох онлайн парламент, онлайн Засгийн газар байгуулаг­дах гэж байна. Та Засгийн газрын тэргүүнээр ажил­лаж байсан хүн. Онлайн Засгийн газар, онлайн парламентын талаар ямар бодолтой байна вэ? -Ардчилсан нийгэмд иргэдийн дуу хоолой чөлөөтэй байх тусмаа тэр нийгэм зөв замаар явах боломжтой байдаг. www.Zindaa.mn сайтынханы санаачлагаар …