Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын зөвлөлийн 2016.06.02-ны өдрийн хуралдаанаар Хэнтий аймгийн Галшар суманд үржүүлж буй “Галшар” омгийн адууг үүлдрээр, Ховд аймгийн Алтай суманд үржүүлж байгаа “Алтайн улаан” үүлдрийн хэсгийн ямааг үүлдрээр, Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд үржүүлж байгаа улаан ямааг “Бөмбөгөрийн улаан” омгоор, Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд үржүүлж байгаа “Дэлгэрийн улаан” ямааг Алтайн улаан үүлдрийн ямааны Д хэвшлээр тус тус баталсан. …
Мэдээ мэдээлэл
June, 2016
-
13 June
Беларусь улсаас хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр боллоо
Энэ сарын 7-8-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Беларусь улсын Минск хотноо зохион байгуулагдсан Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын “Белагро-2016” Олон улсын үзэсгэлэнд Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Төрийн банкны бүтээгдэхүүн хариуцсан дэд захирал Л.Жамбасүрэн болон бусад албаны хүмүүс оролцлоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү үзэсгэлэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин болон нийт 26 орны төлөөлөгчид оролцсон …
-
13 June
Фото: Дуучин С.Амармандах “Хамтдаа дуулж, хөгжинө гэдэг бол хамгийн сайхан зүйл”
Монголын Реп техно хөгжмийн амьд домог “Хар Сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах өнгөрөгч баасан гаригт “CLUB24” ресторанд залуустайгаа нэгэн онцгой үдшийг өнгөрүүллээ. Тус ресторан нь 24 цагийн турш үйл ажиллагаа явуулдаг бөгөөд халуун хоолоор эрхэм үйлчлүүлэгч нараа дайлдаг. Дээд зэрэглэлийн тогооч Г.Тэнгис, Зоро нар Ази, Европ хоолны амтыг зөвхөн танд л мэдрүүлнэ. Дуучин С.Амармандах залуусын монголоороо омогших сэтгэлийг нь булиглуулж чадсан …
-
13 June
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төвийн барилгын ажлыг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 60,0 тэрбум төгрөг бүхий Монгол Улсад анх удаа баригдах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төвийн барилгын ажил эхлүүлэх гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэхүү ёслолын ажиллагаанд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шин Хаймин, ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэл, БНХАУ-ын Худалдааны яам олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны товчооны дарга …
-
13 June
Н.Энхбаяр: Надаас ч илүү зүтгэх чадвартай ханийг минь дэмжээрэй
УИХ-ын сонгуулийн 75 дугаар тойрог буюу Чингэлтэй дүүрэгт экс Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвшихээр болоод байсан ч түүний нэр дэвших эрхийг нь баригчид хаасан билээ. Тиймээс Н.Энхбаяр өөрийнхөө оронд эхнэрээ нэр дэвшүүлэхээр болсон юм. Тэгвэл УИХ-ын сонгуулийн 75-р тойрогт МАХН-аас нэр дэвшигч, Монгол улсын Тэргүүн хатагтай асан О.Цолмонгийн сонгуулийн сурталчилгааны нээлт болж, нээлтэнд түүний түүний хань Н.Энхбаяр оролцсон юм. …
-
13 June
С.Эрдэнэ: “Шийдлийн баг” дүүргийнхээ хөгжлийн төлөө ажиллана
Баянгол дүүргийн АН-аас УИХ, НИТХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа “Шийдлийн баг”-ийнхан Сурталчилгааныхаа нээлтийг хийснийхээ дараа I хорооныхоо иргэд, сонгогчидтой уулзлаа. Энэ үеэр УИХ-ын 69 дүгээр тойрогт нэр дэвшигч С.Эрдэнэ хэлэхдээ “Сонгуулийн хугацаанд иргэдтэй хийх хамгийн анхны уулзалтыг дүүргийн нэгдүгээр хорооныхонтойгоо хийж эхлүүлж байна. Бид дөрвөн жилийн өмнө буюу 2012 онд Баянгол дүүрэгт “Шинэчлэлийн баг” нэртэйгээр УИХ-д 2 гишүүн, нийслэлд 4 төлөөлөгчөө …
-
13 June
Сонгуулийн сурталчилгаанд мөнгө тарааж байвал иргэн та баримтжуулан аваарай
Иргэдийн ам дамжсан элдэв яриа, цуурхал үнэний ортой эсэхийг мэдэхгүй юм. Ямар ч байсан зарим нэр дэвшигчид сонгуулийн санал өгөх өдөр өөрийг нь дугуйлсанаа гар утсаараа зураг авч баримтжуулбал 50 000- 100 000 төгрөг өгнө гэсэн цуурхал газар аваад байна. Мөн ах, дүү, хамаатан садан тухайн хороо, дүүрэгт амьдардаг хүний санал өгөлтөнд нөлөөлж мөн үүнийгээ баталгаажуулбал бас л мөнгө “төлөх” сураг гараад …
-
13 June
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудлаар АН, МАН ямар ажил хийх вэ
Сонгууль 2016: АН, МАН-ын мөрийн хөтөлбөрийг харьцуулъя Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэнтэй зэрэгцэн намуудын мөрийн хөтөлбөр олон нийтэд ил боллоо. Сонгуульд оролцогч намуудаас Ардчилсан нам, Монгол ардын намын мөрийн хөтөлбөр иргэдийн анхаарлыг хамгийн их татаж байна. Шулуухан хэлэхэд, дээрх хоёр намын аль нь илүү биелэгдэх боломжтой, амьдралд ойр, өргөн цар хүрээг хамарсан, иргэн бүрт хүрч чадах мөрийн хөтөлбөрийг боловсруулсан тэр …
-
13 June
Жингээ хасахыг хүсэж байна уу, Тэгвэл та “өлсгөлөн” бактериа устга!
Бүсгүйчүүдээ жингээ хасаж гэдэсний булчинтай болохыг хүсэж байгаа биздээ тэгвэл энэхүү мэдээллээс үзнэ үү. Охид бүсгүйчүүд өдөр бүр нарийнхан бэлхүүстэй болохыг хүсэж турахыг мөрөөддөг. Тэгвэл та бүхний хийдэг цээж, гуя, өгзөгний дасгал буюу ABS нь таныг гоолиг сайхан болгон гэж энэхүү дасгалыг өдөр бүр хийдэг биздээ энэ бол өрөөсөл ойлголт юм. Ганцхан та дасгалаар жингээ хасах гэсэн нь буруу юм. Эрүүл …
-
13 June
Булган хангайхан уугуул нутгийн унаган хүүгээ хүлээж байжээ
УИХ-ын сонгуулийн 10-р тойрог-уугуул Булган аймагтаа Ардчилсан Намаас нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшингийн сонгуулийн сурталчилгааны нээлт Булган аймгийн төвөөс эхэллээ. Сурталчилгааны нээлтэд тус аймгийн АН-ын гишүүд, дэмчигчид, АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн Д.Түмэнжаргал, Төрийн шагналт Б.Цэнддоо, Монгол улсын Гавьяат жүжигчин Ц.Үенч, Д.Одмаа, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Н.Гантулга тэргүүтэй урлаг соёлын алдартнууд, үндэсний бөхийн “Булган Хангайн Хүчтэнүүд” дэвжээнийхэн, нутгийн ахмад, залуу …
-
13 June
Аалз чихэн дотор нь “үймүүлжээ”
Аалз бол айхгүй ч гэсэн аягүй гэдэг шиг дотор зарсхийлгэдэг шавьж. Их Британийн 42 настай цагдаа бүсгүй аалзнаас болж нэлээдгүй зовжээ. Виктория Прайс саяхан далайн эргээр зугаалж, усанд шумбасан байна. Энэ үеэр хувцсанд нь нуугдсан шавьж чих рүү нь орсон бололтой. Далайн аяллынхаа дараахнаас бүсгүйн толгой хүчтэй өвдөж, чих нь шуугих болсон гэнэ. Аргаа барсан бүсгүй эмчид хандсанаар, “хэргийн эзэн” …
-
13 June
Хос морьтой нэр дэвшигчид Баянзүрхчүүд ам сайтай байна
УИХ-ын сонгуулийн 51 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшигч Р.Булгамаагийн сонгуулийн сурталчилгааны нээлт өнөөдөр морин цагт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд боллоо. Сурталчилгааны нээлтэд ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр нарын хүмүүс оролцож, хүрэлцэн ирсэн Баянзүрхчүүдэд хандан боловсролтой, эрч хүчтэй, зорьсон үйл хэрэгтээ тууштай зүтгэн хүрдэг Р.Булгамаа “ирэх сонгуулиар тодрох УИХ-ын гишүүд дунд байх мэргэжлийн хуульчдын …
-
13 June
Төрсөн сумынх нь ард иргэд О.Амартүвшингээр бахархаж байна
УИХ-ын сонгуулийн 10-р тойрог, уугуул Булган аймагтаа нэр дэвшиж буй Отгондаваагийн Амартүвшинг төрөлх сумынх нь иргэд, сонгогчид халуун дотноор угтан авлаа. Хутаг-Өндөр суманд төрж, өссөн О.Амартүвшинг ах, дүү хамаатан санднаас гадна зуу зуун иргэд сонгогчид угтан авч амжилт хүслээ. Энэ сумын хувьд Булган аймгийн хамгийн олон иргэд сонгогчтой, том сум нь юм. Сумын Засаг дарга н.Жаргалсайхан “Ухаан зарцуулсан хүн хэрхэн …
-
13 June
Шударгаар л өрсөлдөцгөөе
Дөрвөн жилийн давтамжтай болдог нэгэн төрлийн нэр дэвшигчийн синдром бол сонгууль. Нэр дэвшигчид түүнийг дэмжигчид, ухуулагчид гээд нэг хүний ард 80-100 хүнтэй баг ажиллана. Бие биенийгээ элдэвээр гүтгэх, доромжлох, хорлох зэргээр нэр дэвшигчид бусад намын ажилд бэрхшээл “учруулж” эхэлжээ. Газар дээрээ сонгууль ийм л дүр зурагтай болдог. Харин иргэд цаг нь тулахаар сонголтоо өөрсдийнхөө зөв гэж бодсоноор л хийнэ шүү …
-
13 June
”Шийдлийн баг” сонгуулийн сурталчилгааныхаа нээлтийг хийлээ
Баянгол дүүргийн Ардчилсан намаас УИХ, НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр сонгуулийн сурталчилгааныхаа нээлтийг хийлээ. Баянголчууд 2012 онд БГД-ийн АН-аас нэр дэвшсэн УИХ-ын хоёр, НИТХ-ын дөрвөн төлөөлөгчид итгэл хүлээлгэж саналаа өгсөн. Түүнчлэн Дүүргийн ИТХ-ын сонгуульд ч итгэл хүлээлгэж сонгосон билээ. Тэд “Шинэчлэлийн баг”-аараа сонгогдож, багаараа ажилласны дүнд маш их бүтээн байгуулалтыг хийж чадсан. Энэ удаа Баянгол дүүргийн АН-аас дэвшиж байгаа УИХ-ын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл